“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд ХҮН-ын даргын хувиар том том дуугарч байгаад шинэхэн ХҮН-ыг самарсан нь саяхан даа. Энэ сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж мэдэгдсэнийх нь цаана хэдэн квот өгчихвөл ХҮН-ыг унагачихъя, та нарыг дэмжье, С.Ганбаатар надтай хамт байгаа хэмээн хэлж ярьж явсан тэрбээр одоо мэхт мэхэндээ гэдгийн үлгэрийг үглээд сууж байх ёстой. Гэтэл бас болоогүй, Монголыг оффшор мэт бүс болох ёстой гээд хэлж ярьж явна. Тэрээр хэвлэлд ярихдаа “Би бол Монгол Улс оффшор мэт бүс болох ёстой гэж бодож байна. Манайд дэлхийн их гүрнүүд, өндөр хөгжилтэй орнуултай өрсөлдэхүйц зах зээл алга. Хүн ам, цаг агаар, эдийн засаг, зах зээл, мэргэжил мэргэшил, техник технологи бүгд учир дутагдалтай. Тиймээс бид зөв арга хэмжээ авч чадвал эдийн засгийн өндөр хөгжилд огцом хүрэх боломж бий. Тэр нь Монгол хамгийн түрүүнд Төв Азийн “оффшор” бүс болох ёстой. Тэгж байж дэлхийн асар их мөнгийг өөртөө татан төвлөрүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт Зүүн өмнөд Азийн Номхон далайн бүс нутгийн улс орнуудын ASEAN-ны хурал Сочи хотод боллоо. Бидний муулчлаад байгаа оффшороор явж байгаа асар их хөрөнгийг зүүн Азийн орнууд руу татаж байна. Жишээлбэл, Тайланд бол эдийн засгийн үзүүлэлтээр дээгүүрт орж байгаа улс. Оросын компаниуд хөрөнгө оруулалт хийвэл найман жил татвараас чөлөөлж, тайланд хүмүүстэй адил газар эзэмших эрх өгч байна. Тэр хүмүүс явлаа гэхэд газраа тасалж аваад явахгүй нь тодорхой. Газар дээр барьсан барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрээ хөрөнгө оруулагчид үүрээд гарахгүй . Тэгэхээр Монгол Улс эрх зүйн орчноо яаралтай шинэчилж, татварын болон тогтвортой байдлын хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал олон Тавантолгой, Оюутолгойтой тэнцэх хөрөнгийг татаж чадна. Банкууд нь хүний дансыг найдвартай хамгаалж, халдашгүй эрхийг нь хангаж чадвал маш их мөнгө орж ирнэ. Швейцарийг хар, монголчууд бидэн шиг байгалийн баялагтай байгаагүй хэрнээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш л гэхэд “оффшор” бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр өндөр хөгжилтэй орны тоонд орсон. 2006 оноос хойш Сингапур мөн л ийм бодлогоор улам бүр хөгжиж байна.” хэмээн ярьсан байна. Тэгэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлаар шалгагдан, хоригдож явсан тэрээр Монголыг мөнгөтэй л болж байвал юу ч хийж, ямар ч замаар замнаж болно гэж л боддог бололтой юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ноён уул (May 25, 2016 10:18:43 am )
Тэр Дэмбэрэл ах ь дэмбэрлэдсэн байлгүй дээ
-
Гар (May 25, 2016 10:43:09 am )
Зөв шт
-
иргэн (May 25, 2016 11:04:40 am )
;тэнэг хүн байна. дэлхий одоо энэ оффшортой дайтаж эхэлж байна. төгсгөл нь оффшор бүс дэх улс орныг сүйрүүлсэнээр дуусах биз. поезд уже пошёл найзаа. бид өөрөөр сэтгэх хэрэгтэй. бид янхандалт хар тамхи хүний наймаанаас мөнгө олох түвшний ард түмэн биш. швейцаричууд оффшороос өөр технологитой шүү дээ.
-
иргэн (May 25, 2016 11:18:06 am )
Ахтайгаа адил мангар боловсролгүй нөхөр байна.
-
иргэн (May 25, 2016 11:22:13 am )
Иймэрхүү сэтгэлзүйтэй мөнгөнөөс юугаа ч өгөхөөс үл буцах хүмүүс УИХ-д гарвал яах болж байна. Энэ хүнд мөнгө л чухал эрхэм болохоос хүний ёс ёс суртахуун ёс заншил ёстой падлийгүй дурак байна. Сэжиг хүрчихлээ. МАН-ны Ж. Энхбаяр билүү нэг нөхөр бас иймэрхүү тэнэг ёс бус зүйл яриад байсан. Багш хүн сурагчиддаа хүний хулгайлсан хар мөнгийг хадгалаад шагналаар нь сайхан амьдрах тухай хэлж ярьж болох уу. Ер нь хүүхэд залуучуудад сайн хөдөлмөрлө гэдэг болохоос хулгай хий. бусдыг хууран мэхлэ. гэдэгггүй биз дээ
-
41 (May 25, 2016 3:58:47 pm )
ЯГ үнэн
-
-
mongolmaa (May 25, 2016 1:30:02 pm )
Ene shuumjileed baigaa humuusiig eserguitsej bn.Humuusee Tsenzurgui yriand oroltsson nevtruulegiig n uzeerei.Uhaantai ich jm hiij baigaa hun bn lee.T.Ganboldiig demjij bn.Mongolchuudaa demjeerei!!!
-
Ард (May 25, 2016 3:03:20 pm )
Энэ Ганболд гэгч лалрын этгээд мөнгөний төлөө эх орноо, эхийгээ ч худалдаж чадах увайгүй мулгуушдээ
-
Anonymous (May 25, 2016 4:09:09 pm )
Ганболд шиг сэтгэдэг,бvтээдэг хvн монголд минь дутагдаад байх юм хэдэн шижигнэсэн ийм залуус энэ жаахан эдийн засгыг амархаан сэп хийтэл аваад явчиндаа
-
зочин (May 25, 2016 7:43:40 pm )
Demberel ahtaigaa zail da
-
сАМАРАА (May 26, 2016 9:29:51 am )
САМАРЧ САМРАЧААД мОНГОЛДОО НАС БАРСАН ХҮНИЙ НЭР ДЭЭР ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН МӨНГӨӨ НУУГАА БИЗ ДЭМБЭРЭЛ с ГАНБААТАРТАА СУНАЖ МӨРГӨӨД УЛС ТӨРӨӨС ЗАЙЛЖ ЛААЗ ӨШИГЛӨСӨН ДЭЭР
11 Comments