antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2016 41 comments

Оффшор данстан гэгдэх “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ!

нийтлэсэн Admin

1201602211455986148Оффшор бүстэй ямар нэг байдлаар холбогдсон улстөрчийн жагсаалтууд энэ янзаар нэмэгдээд байвал сонгуулийн санал өгөх хугацаа болоход нэлээд урт дараалал үүсч мэдэхээр байна. За ямартай ч анх С.Баярцогтоор эхэлсэн АН-ын оффшортонгууд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнээр үргэлжилж байна. Тэрчлэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. УИХ-ын гишүүн түүнийг орон нутгийн өмчит тодотголтой Тавантолгой компани дахь хувь эзэмшлээ 26-аас  49 хувьд хүргэхийн тулд боломжит бүхий л арга залийг ашигласан байж болзошгүй тухай мэдээллүүд цөөнгүй байж ирсэн. Тэрнээсээ болоод ч нэлээд асуудалд орж ирсэн учраас ил харагдах талаасаа бол өөрийгөө Тавантолгойгоос тусгаарласан шиг байгаа юм. Гэхдээ л “даравч далдайх, булавч бултайх” зүйл гэж бий хойно. Ямартаа л  үр шимийг нь үзэж Тавантолгой ХК-ийн ТУЗ –ийн толгой дээр гарч сууж үзсэн түүнийг орон нутгийн өмч нэрээр нь түрий барин хувийн өмч шигээ зоргоороо ашиглаж байна гэх гомдол санал ч орон нутгаас тасардаггүй.  Тавантолгой ХК-ийн ТУЗ дотор “дайн” дэгдээд байгаа талаар мөн л орон нутгаас мэдээлэл ирж л байсан билээ. Жилдээ 70 тэрбумаас буухгүй ашигтай ажилладаг Тавантолгой компани орон нутгийн хөгжил дэвшилд олигтой үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж гавьдаггүй хэрнээ, удирдлагууд хоорондынх нь жөтөөрхөл  гадагшилж  ирсэн нь яах аргагүй үнэн. Уурхайн захиралдаа  5 сая төгрөгөөс давсан эрх мэдэл олголгүй, зөвхөн хэдхэн биендээ наалдах ашгийн төлөө үхэлдэн шунаж ирсэн ТУЗ-ийн гишүүд  хэмлэлдэж байдаг.

Цаашлаад  Д.Бат-Эрдэнийн эзэмшилд “шударга” замаар явж очсон хувьцааны талаар  асуудлууд ч сөхөгдөж ирсэн. 2004 оноос эхлэн Хятад руу нүүрс гаргаж эхэлсэн тус компани 160-аад ажилчинтай бөгөөд улсын төсөвт сар бүр 10 тэрбум төгрөг оруулдаг.  Харин ажилтнуудынх нь цалингийн доод хэмжээ 400 мянган төгрөг байсан даа саяхныг хүртэл. Харин Д.Бат-Эрдэнэ эрхэм нэг ширхэг нь бараг саяар үнэлэгдэж байгаа 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийнхаа ТУЗ-ийн эрх мэдлийг гартаа лавшруулан атгаж байлаа. Гол нь түүнийг ингэж эрх мэдэлд хүрсэн замыг “бохир” гэж хувьцаагаа алдагсад гомдоллож ирсэн юм. Ер нь түүний хувьцаатай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Тэрээр “Тавантолгой транс” ХХК, “Говь Урал” ХХК болон “Транс” банкны хооронд үүссэн он он дамнасан маргааны ард байгаа жинхэнэ эзэн юм. Учир нь тэрээр ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн эзэмшилд байсан  “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10 231 ширхэг хувьцааг авахын тулд “Тавантолгой Транс”-ынхаа Д.Дагвадоржийг хүчин зүтгүүлсэн талаар баримт бүхий мэдээллүүд бий. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар дамжин ихээхэн дуулиан дагуулсан юм. Харин “Тавантолгой транс” ХХК-ийн зүгээс эл асуудлыг өөрийнх нь талаас нэхэмжлэлтэй, иргэдийн хувьцааг луйвардах, иргэдийн эрх ашгийг  хөндсөн зүйлгүй, гурван компанийн хооронд үүссэн БИЗНЕСИЙН МАРГААН гэж тодотгодог. Гэхдээ бодит байдал дээр  БИЗНЕСИЙН МАРГААН гэхээсээ залилан маягийн төрхтэй.

Тэр талаар нь төнхөж харахын тулд эхлээд “Тавантолгой транс” ХХК нь “Ажнай”-гийнх гэдгийг тодотгох ёстой болов уу. Түүнчлэн хувьцаа тойрсон маргаан хэрхэн эхэлсэн талаар өгүүлэхэд:

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой Транс”  монгол, орос хоёр иргэнтэй хамтран “Говь Урал” ХХК-ийг байгуулсан байдаг. Тус компани нь Транс банкнаас хоёр тэрбум 500 сая төгрөг зээлжээ. Хамтрагч талууд зээл авахдаа бүгд  гарын үсгээ зурцгаасан байдаг. Тухайн үед тус компанийн 25 хувийг эзэмшигч, ОХУ-ын иргэн К.Д.Романовский Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж буй “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10 231 ширхэг хувьцаа, хүнд даацын машин техник зэргийг барьцаалсан аж. Харин  зээлийн барьцаанд байсан хүнд даацын машин, чиргүүлүүд нь Монголбанкны аккредитивын нэг тэрбум 400 сая төгрөгийн өртэй, туйлын эрсдэлтэй барьцаа болох нь тогтоогдсон тул хуулийн байгууллага уг зээлийг олгосон Транс банкны захирлаар ажиллаж байсан А.Е. Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Гэтэл тэр эрхэм нь шүүхийн шатанд шалгагдаж байх үедээ оргон зайлсан бол  “Тавантолгой Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж зээл төлөх хариуцлагаасаа зугтаж, зээлдүүлэгч банкиндаа мэдэгдэлгүйгээр гэрээгээ зөрчин, охин компаниас гарсан түүхтэй. Улмаар  “Тавантолгой транс“ ХХК нь уг зээлд эрх зүйн хувьд ямар ч хамаагүй болж хувирсан байдаг. Д.Дагвадорж захирал хариуцлагаас мултарсан талаараа “Говь Урал”-д оруулсан хөрөнгөө татаж, компаниас гарсан хэмээн ярьсан байдаг.

 Үнэндээ бол хамтрагч талууд зээл авахад анхнаасаа гол дүрд тоглосон нь Тавантолгой Транс компани байдаг. Хэрэг дээрээ зээлийнх нь барьцаанд хамтрагчийнхаа Таван толгойн хувьцааг тавиулсан хэрнээ дараа нь тийшээгээ нүүрс нийлүүлэх нь битгий хэл хувиа бодоод явчихаар “Говь Урал” ХХК нь уруудаад эхэлсэн байдаг юм. Тэгээд болоогүй.  “Говь Урал” ХХК зээл төлөх чадваргүй болонгуут  “Таван толгой транс” банкны гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, хувьцааны эзэн К.Д.Романовскийтой тохироо хийж, түүний өмнөөс 800 мянган долларыг Транс банкин дахь “Говь Урал”-ын  данс руу шилжүүлсэн байдаг. Банкны тухайд мөнгө ороод ирэнгүүт  зээлдээ суутгаад авсан байгаа юм. Харин яг тэр үед Д.Дагвадорж эрхэм гарч ирсэн бөгөөд нэгэн цагт өөрөө хамт зээлдэгч байснаа үгүйсгээд  “би танай зээлдэгчийн мөнгийг төлсөн учраас барьцаанд байгаа хувьцааг авна” гэсэн зүйлийг ярьжээ. Мэдээж банк юу гэж тийм тэнэг юм хийхийг зөвшөөрөхөв. Тиймээс  Д.Дагвадорж банкинд хандаж мөнгийг нь “Тавантолгой транс” руу буцаан шилжүүлэхийг удаа дараа шаарджээ. Тэгээд үгэнд нь орохгүй болохоор банкийг хуулийн байгууллагад өгчээ.

Хуулийн үүднээс авч үзвэл Д.Дагвадоржийн компаниас шилжүүлсэн мөнгийг банк бус зээлдэгч “Говь Урал” зээл төлөхдөө ашигласан гэсэн үг аж. Тийм болохоор зээлдэгч “Говь Урал” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлж, өр төлбөрийг барагдуулах гэрээг зээлдүүлэгч банктай байгуулсан байдаг. Тодруулбал, зээлдэгч компани, К.Д.Романовский, банк гурав компанийн данснаас суутгуулсан 800 мянган ам.долларыг  буцаан шилжүүлж, барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжин, хоёр байгууллагын хооронд үүссэн бүх өр төлбөрийг барагдуулахаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан байдаг.

Гэвч “Таван толгой транс” нь прокурорын тусламжтайгаар 800 мянган ам.доллараа буцаагаад авсан гэх мэдээлэл бий. Ер нь бол хамтарч байгуулсан охин компанийнхаа зээлийг хамт төлөлцөх  үүрэг ёстой атал “Таван толгой транс” хэрхэн бултах тактикаа л боловсруулж л гэж ойлгогдохоор байгаа юм. Анхнаасаа хамтарсан компаниараа зээл авхуулсан нь үнэн. Тэгээд дундаас нь хаяж явсан нь үнэн. Дараа нь банкны барьцаанд байгаа хувьцааг авахын тулд 800 мянган ам.доллар шилжүүлсэн нь үнэн. Тэгчихээд тэр мөнгөө буцааж авсан нь үнэн. Нөгөө Говь-Урал нь зээлээ төлөхийн тулд барьцаа болох хувьцаагаа зарах гэхээр “Таван толгой транс” гэгч компани гарч ирчихээд,  өөрсдөө хувьцааг нь авах эрхтэй гэсэн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээр гаргуулж барсан гээд ярьвал яах аргагүй зохион байгуулалттай ажиллагаа гэж харахад хүргэж байгаа юм. Уг нь  үнэт цаасыг зөвхөн Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг хууль дүрэмтэй ч, энэ нөхцөл байдлаас харахад ёстой зоргоороо нааш, цааш нь гүйлгэжээ гэж болохоор.

Ер нь бол УИХ-ын гишүүн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ эрхэмтэй холбоотой мэдээллүүд ихээхэн “хөдөлгөөн”-тэй, араасаа анхаарал дагуулахгүй байхын асуудалтай байдаг гэдгийг тодотгоё.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Соуза (May 25, 2016 9:23:38 am )

    Энэ манай намын хамгийн зэвүүн гардаа хажууд нь Женко бол өөр хүн

  • zochin (May 25, 2016 9:55:59 am )

    Монголын мөнгө офшор бүс, казино хоёрт л урсаад алга болох нь дээ

  • Anonymous (May 25, 2016 9:56:45 am )

    молоом чи үхвэл таарна

  • karl (May 25, 2016 9:57:10 am )

    ene chini l hamgiin ikh hornairuulagch ediin zasgiin aluurchin, mongoliin baylagiig huvidaa zavishigch ,tatvaraas bultagch bgaa n shuu. Ih hurald dahin songohgui baih heregtei UmnU govichuudaa…

  • Өмнөговийн иргэн (May 25, 2016 10:10:57 am )

    Олон жил идсэн. Одоо илрэлгүй яахав дээ. Өөрийхөө явган залийг их ухаантайд бодож гэнэдэж дээ офшорчин гуай

  • зочин (May 25, 2016 10:14:28 am )

    АН-ыхан бүгд шахуу офшортой байх шүү. 2012 оны сонгуулиар ард түмэн итгэл хүлээлгэж бүх түвшинд нь АН-ыг сонгосон. АН нам Ажилтай орлоготой монгол хүн, Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя, Төрөө хямралаас гаргая түмнээ ядуурлаас аваръя гэж гоё үг хэлж гарч ирсэн гэтэл бодит байдал дээр Ажилгүй орлогогүй монгол хүн, Төр нь хямарсан дандаа сандал ширээ суудал ярьсан, малын түүхий эдийн үнэ ханш нь бүр үнэгүйдсэн, төгрөгийн ханш нь унасан, долларын ханш нь өссөн, улсын өр болон ард түмний өр хирээс хэтэрсэн ийм л байдалтай байна. Энэ 4 жил ард түмэнд хамгийн ойр байдаг Эрүүл мэндийн салбар бол бүр навс унасан ийм л жилүүд байлаа. АН-ын өөрсдийх нь амьдрал л дээшилж офшор данс энэ тэртэй болсон байх тиймээс 2016 онд АН-с нэгч хүн сонгохгүй, хэрвээ АН дахин сонгогдвол элгээрээ хэвтсэн ард түмэн бүр модоо барих байлгүй

  • зочин (May 25, 2016 10:18:06 am )

    БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖИЖ УЛС ТӨРД ГАРГАМААР БАЙНА ТЭГВЭЛ ЭНЭ НАМ ЭНЭ ТЭР БАЙХГҮЙ БОЛОХ БАЙХ АН МАН БҮР ХЭРЭГГҮЙ, АН БОЛ БҮР 26 ЖИЛ ТӨР БАРИЛАА АРД ТҮМЭН ЯАЖ ЯДУУРАВ, СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХАРИН Ч ХОГ ТҮҮДЭГ ХҮН, АРХИЧИД, АЖИЛГҮЙЧҮҮД БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ, ЭНЭ ОЛОН ЖИЛ УЛИГ БОЛТОЛ СУУСАН ЮУ ХИЙДЭГГҮЙ НӨХДӨӨС САЛМААР БАЙНА

  • zocin (May 25, 2016 10:35:17 am )

    ene cn gcn xulgaicn hsde

  • Anonymous (May 25, 2016 10:38:27 am )

    MAN 90 garan jil tur barilaa uzliin yum bsan bizde. AN 20 jil ch bariagui doorh neg nuhur anduurchij, bnga MAN songuuli luiwardaj garch bsan, suuliin 4 jil owoo uud ni tatlaa daa AN

  • хахаха (May 25, 2016 10:55:02 am )

    өмнөговийн Ажнайн Бат-Эрдэнэ гэдэг луйварчин хулгайч дээрэмчин гар байх нэээээээ. одоо тэгээд дээрэм луйвар нь илэрч эхэлж байх шиг байна…

  • узочин (May 25, 2016 11:45:50 am )

    Шуух шуугчтэй тохиролцож олон хуний хувьцааг авсан даа.

  • эмч (May 25, 2016 12:04:55 pm )

    АЖНАЙН ЛУЙВАРЧИН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА БАДРААТАЙ ХАМТ ДЭНДҮҮ ИДСЭЭН. ӨМНӨГОВИЙН АРД ТҮМЭН ШИГШИЖ БАЙНА. ОДОО ИЧИХГҮЙ ИХ ХУРАЛД ДЭВШИНЭ ГЭЭД НУТГИЙН ИРГЭДЭЭР ТОЖУУРХАЖ ЯВНА. БҮҮ ГОРЬД. ӨМНӨГОВИЙН ГАЗАР ШОРОО ГАЗРЫН БАЯЛАГ ОДОО ЧИНИЙ ХУВИЙНХ БИШ БОЛСОН. БАДРААТАЙГАА ХАМТ ДАЛД ОР

  • зочин (May 25, 2016 12:10:59 pm )

    Энэ иргэн ямар үнэн үг бичээ вэ. Бадраа Батэрдэнэ нар Өмнөговиор тоглож дууссан. Ханаж цадахгүй луйварчид. Та нарыг БУРХАН ГЭСГЭЭЖ ТЭНГЭР НИРГЭГ

  • Азаа (May 25, 2016 12:11:46 pm )

    Оффшортонгууд сонгуульд дэвшвэл ард түмэн тбб шууд нэгдэж тэмцэнэ . Ард олны хүч хэзээ ч хэнд ч дийлдэж байгаагүй

  • зочин (May 25, 2016 12:14:06 pm )

    ӨМНӨГОВИЙХООН ОДОО СЭРЭХ ЦАГ БОЛСООН. БАДРАА БАТЭРДЭНЭ 2 луйварчинд саналаа бүү өг. УРАЙЛЖ БАЙНА

  • Anonymous (May 25, 2016 1:05:18 pm )

    Унэндээ Женко бол тэнэг бох л доо ? Ажнай бол жинхэнэ дээрэмчин новш ? Хоеулаа монголыг гэх сэтгэл зурхгуй новш нар

  • Anonymous (May 25, 2016 1:38:38 pm )

    Монголын хөрөнгө тэр чигтээ гадаадад хадгалагддаг юм биш үү дээ энэ чинь одоо

  • зочин (May 25, 2016 1:54:20 pm )

    Өмнөговийн нүүрсийг цөлмөж байгаа этгээддээ

  • зочин (May 25, 2016 2:29:42 pm )

    за за учрыг нь сайн олж байж бичмээр юм даа урт хэл хүзүү орооно гэж үнэн бол хамаагүй. Тэгээл Шүүх шийдсэн зүйлийг нэг нөхөр худлаа гэхээр л худлаа болчих уу. Бас л тээн.

  • Anonymous (May 25, 2016 2:38:06 pm )

    арай арай

  • BAATAR (May 25, 2016 2:48:20 pm )

    BATERDENE BADRAA HOER MAN-aas NER DEVSHDEN HER HUNIIG HURTEL HUDALDAAD AVSAN GEVEL YAHAV AAN.TEDNII ORSOLDOON OR TODII SHUU.

  • BAATAR (May 25, 2016 2:49:49 pm )

    BATERDEN BADRAA HOER BOHIR HUMUUS DEE.

  • BAATAR (May 25, 2016 2:51:18 pm )

    BADRAAGIIN HULGAIN MONGIIG BATKHISHIG GEJ NOHOR BARIDAG GESEN SHUU

  • Anonymous (May 25, 2016 2:52:04 pm )

    арай юм аа нээрээ

  • Anonymous (May 25, 2016 2:52:47 pm )

    BADRAA BATERDENE HOER BOL HULGAICH LUIVARCHID TED HEDII IH AJIL SANAACHLANA TODII IH MONGO HULGAILDAG

  • Irgen (May 25, 2016 6:05:05 pm )

    Уг нь 10 жилийн сурагч байхдаа овоо толгойтой мундаг хүүхэд байсныг мэдэж байна.Одоо толгой нь уруугаа харж ялзарч эхэлсэн юм уудаа.Шунал ихэдвэл шулам болно гэсэн үг бий.Хэдийгээр чи олон эхнэр хүүхэдтэй ч гэсэн,ямар 100 наслах биш,одоо больж үз,аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг.Нутгийн ард иргэдээ бод,өссөн төрсөн газар нутгаа бод. Энэ их өр зээлэнд газар нутгаа алдах вий гэхээс эмээж байгаа хүн олон боллоо.Чамд итгэл өгч 2 удаа сонголоо,ингэлээ гээд чи өөрөө л оффшорт данстай мөнгөтэй болсон юм биз дээ.

  • irgen (May 25, 2016 10:52:00 pm )

    Omnogoviihoon odoo ene lalaruud bolnoo . bidniig darlaj togloj boloo biz dee . uur hun sohgoh tsag boljee

  • Anonymous (May 26, 2016 10:34:34 am )

    энэ Бат-эрдэнэ гэж ямарч улс орноо гэсэн сэтгэл угуй,ямар ч аргаар хамаагуй баяжиж байвал юунаас буцахгуй хулгайч хун гэдгийг умнуговьчууд мэдмээрсэндээ.энд яригдаж буй хэрэг бол яг жинхэнэ турхийг харуулсан ээлжит луйвар нь. Ханана,цадна гэж байхгуй шуналтан. Энэ шуухийнхнийг бугдийг худалдаад авсан байхгуй юу. Шалгах хэрэгтэй!

  • Anonymous (May 26, 2016 10:41:44 am )

    Энэ хулгайч уудлухгуй ээ. Хадам ээж нь гэж нэг муухай шуналтай авгай байна. Соелын тув ургууний эзэн суусан. Хэн ч халдаж чададгуй. Одоо хургэнтэй нийлээд луйваруудыг нь хамжилцдаг,шунал нь хязгаар гэж байхгуй. Олон сайхан эрчуудийн толгойг залгисан.Ингэж гэр булээрээ луйвар хийдэг хумуусийн хувийн амьдрал нь яаж уудлух вэ дээ,!

  • Anonymous (May 26, 2016 10:46:34 am )

    Энэ муу хулгайч нуурсийг хайр найргуй урагш нь зуусун цэвдэг сэтгэлтэн.Говийн зам харгуйг суйтгэсэн муу хулгайч. Дээрх дээрмийг бол сийхгуй хийнэ,дандаа худалдаж авна. Шуугч нарыг бол худалдаад авчихсан нь яг унэн шуу!

  • Anonymous (May 26, 2016 10:54:44 am )

    Ene hereg bol bur mafiin shinjtei haragdaj baina. Bat-erdene bol iim yumand garamgai.

  • Dorj (May 26, 2016 11:03:39 am )

    Tiim baihaa. Ene hunii tuhai yanz buriin zui bus yum sonsogdood l baidag yum. Arai ch ugui bailgui dee l gej boddog yum.Gevch olny ug ortoi gej ug baidag. Bur nariin argaar hiideg hulgaich baih nee.

  • zochin (May 27, 2016 2:40:25 pm )

    unen bol shalgaad il boloh bh ymarch huniig buu doromjilj baigaarai ard tumen mini

  • Т.Баярсайхан (May 28, 2016 3:07:37 pm )

    Хөлсний сэтгүүлч бичжээ. Шүүхээр шийдвэрлэсэн зүйлийг гуйвуулж хүн гүтгэвэл хуультай.

  • Путин (May 29, 2016 5:57:32 pm )

    Yanhan

  • Anonymous (June 01, 2016 9:48:56 am )

    Ulsiin ikh khurald uls ornii niitleg erkh ashgiin toloo duugardag, jaakhan medlegtei khun l garmaar baigaa yum. Ternees bish idsen mongonoosoo songogchdiig khahuuldaj end tend jaakhan shavar ovoolson ch yumuu naadam tsenguun zokhion baiguulakh ni gishuunii undsen uureg bish. Baagii bol undsen ajlaa khiigeggui, chaddagchgui khun dee

  • Anonymous (June 01, 2016 10:07:37 am )

    ENE OODGUI BOHIR NOVSH IH GALZUURCH BAIGAA HUN DEE

  • цөхөрсөн сонгогч (June 02, 2016 12:51:00 pm )

    ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС БАДРАА БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ЯМАР АЙМШИГТАЙ ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ЛУЙВАРЧИД ГЭДГИЙГ МЭДДЭГ Л ЮМ БАЙНА. БАТ-ЭРДЭНЭ БАДРАА 2 -ЫН ШУНАЛЫН САВЫГ ДҮҮРГЭНЭ ГЭВЭЛ ӨМНӨГОВЬ БАЙТУГАЙ ЭНЭ УЛС СҮЙРНЭ. ТИЙМЭЭС ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ЭНЭ 2 УУТАЧ УУРГАЧ 2-ЫН ЭСРЭГ САНАЛ ӨГӨХӨӨР СОНГОГЧИД ШИЙДЭЭД БАЙГАА НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР ГЭЖ ӨМНӨГОВИЙНХОН ҮЗЭЖ БАЙГАА

  • зочзочинзочининЗоЗоЗочинчинзочинчизочиннЗочин (June 02, 2016 10:30:28 pm )

    Баялаг ихтэй говийн ард түмэн хөөрхий үнэхээр хөөрхий.Нутгийн хэдэн гарууддаа бйнга л хулхидуулах юм даа.Хашрах цаг нь болсон баймаар.Нөгөөдүүл нь ханах цаг нь болсон баймаар.Ингээд л хорвоо дуусах нь.Говьчууд битгий хэл Монгол дуусах цаг ирж.Удахгүй Хятадууд Говьд орж ирнэ.Хангайн бид ч яахав сүх далайтал үхэр амар шүү дээ.

  • bor (June 14, 2016 8:38:13 pm )

    tsaaguuraa ih yum hiideg hvn dee mongol joohon yum daa

  • hh (June 14, 2016 8:40:17 pm )

    goviig maani hyatadad ugsun dargantsaruudiig ene jil ehnees ni hvis temterne ee

antalya rent a car