antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2016 11 comments

Оффшорын буухиаг АН-ынхан үргэлжлүүлэв

нийтлэсэн Admin

456

АН-ын дарга З.Энхболд оффшор данстай намынхаа улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд навс унасан намынхаа нэр хүндийг өсгөх З.Энхболдын сүүлчийн мэх нь С.Баярцогтоор туг тахиж, эх орончийн дүр эсгэх байв. Гэвч “мэхт мэхэндээ” гэдэг шиг АН-ын оффшор данстай гишүүд ар араасаа илэрч АН-ын дарга З.Энхболдыг ацан шалаанд оруулчихаад байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн гурван ч нууц данс илэрлээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MEC-HK”,”Winsway-HK”,”MMC-HK”  зэрэг компаниуд Д.Бат-Эрдэнийн нэр дээр байдаг ажээ. Энэ буухиаг цааш нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, СЗХ-ны дэд дарга асан Х.Бум-Очир нарын АН-ын гишүүд үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын аварга загаснууд оффшор данстай таахалзаж явсан нь “баригдав”. Гэтэл намын дарга З.Энхболд нь “Манайхаас оффшор данстай ганцхан хүн бий. Тэр нь С.Баярцогт” гэж бараг бахархах нь холгүй ярьж суулаа. Ийнхүү З.Энхболдын сөрөг хүчнээ давах гэсэн оффшор төлөвлөгөө бүтэлгүйтэж, өөрийнхөө намын улстөрчдийг “намнахад” хүргэв. Эрх баригч намын дарга хэлсэндээ хүрдэг бол одоо Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нар дэвшихээсээ өнгөрөв бололтой. Хэрвээ Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалж үлдэхээр шийдвэл АН-ын дарга адилхан гишүүдээ алагчилсан болно. Яагаад ганцхан С.Баярцогт З.Энхболдын явцгүй төлөвлөгөөний хохирогч болох ёстой гэж. Ард түмний сонгох эрх, Үндсэн хуулийн сонгогдох зарчмыг үл тоон оффшорчдыг хашраахаар шийдсэн З.Энхболд дарга одоо хэлсэндээ хүрэхгүй бол АН-ын нэр хүнд улам унах нь.

Ц.Тунгаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • СИ ЗИН ПИН (May 25, 2016 9:27:19 am )

    Ардын намынхан дахиад нэмэгдэнээ зөвхөн Ардчилсан нам руу битггий дайр МАНАН гийн сайтаа та нар өнгөрсөн

  • Азаа (May 25, 2016 9:43:42 am )

    Манангийн оффшортонгуудыг сонгуульд бүү оролцуул ийм эрх байхгүй тэдэнд. Эх орныг элгээр нь хэвтүүлсэн луйварчид. Одоо яаралтай шалгаж албан тушаалаас нь огцруул.

  • уншигч (May 25, 2016 10:07:08 am )

    Бүгдийг нь дэвшүүлэхгүй байхад болноо, нэр хүнд сайтай хүмүүс АН-д байгаа байлгүй дээ

  • төрөө цэвэрлэж авая (May 25, 2016 10:27:16 am )

    Иргэд амьдралаа сайжруулая гэвэл АН, МАН ын эсрэг саналаа өгч төрөө юуны өмнө авлигачдаас, офшортонгуудаас цэвэрлэх ёстой. Өөр сонголт иргэдэд байхгүй. 26 жил АН, МАН д молигдуулж ханалаа

  • Баяр (May 25, 2016 10:59:14 am )

    АТГ-н даргад нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад хаврын чуулганыг завсарлууллаа. Хуульд зааснаар АТГ-ын даргад томилох хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор 7 хоногт багтаан хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч 6 сар гаруйн хугацаа өнгөрлөө. АТГ-ын даргын суудал эзэнгүй байсаар байна.Нэг ёсны ардчиллын амин сүнс нь хуулийн засаглал юм шүү дээ. Хуулийн дээгүүр давж гишгэдэг, хуульгүй мэт авирладаг үзэгдэл хүндрэлийн хамгийн том шалтгаан нь юм. АН-ын үед хуульт ёс үндсэндээ уланд гишгэгдэж алга боллоо.

  • ЭНХБОЛД (May 25, 2016 11:10:04 am )

    Хотын дарга асан Энхболд хотын ал өнгөтөй өөдтөй газрыг зарсан даар…түүнд оффишор данс байхгүй ч гэсэн.. Гэрийх нь цеп юмуу хүүхдийх нь нэр дээр асар эх мөнгө байгаа даа шалгаасай

  • гэлэнмаа (May 25, 2016 11:11:36 am )

    нэр олох гэсэн баярцогтын тоглолт нь үнэндээ өөрсдөө хамаатай хамсаатангууд байхгүй яг аалзны тор шиг сүлжээ маягаар ашиглаж хувийн эрх ашгийг дээр тавьдаг жинхэнэ адгийн новшнууд АН гүйгээр Монгол орон хөгжих болно

  • zochin (May 25, 2016 11:25:39 am )

    Нэр дэвшихчихээр олон хүн байдаг л биз харин Бат-Эрдэнэ, Баттулга, Баярцогт 3 шиг баараггүй тойргоосоо гараад ирэх нь хэд байх бол. Ийм ээдрээтэйдээ тулсан бол зүгээр 20 хувийн эмэгтэй квотоо сайхан нэр заагаад өгчихвөл дээр дээ, ядаж л нэр цэвэр үлдэнэ

  • Novshnuud (May 25, 2016 12:54:24 pm )

    Manang gargahgui baij l tur tsevershine ednuus buuval shorond orno gedgee medeed uhen hatan temtsej bgaa

  • zochin (May 25, 2016 1:53:01 pm )

    Ta nar Z.Enhbold bol harin ih tulhtai uls turch ta nar muulaad Z.Enhboldoos mundagig gargaad ir.Bayartsogtoor tug tahih ch geh shig bugd l Bayartsogtig shorond hii geed bicheed baisan shde.

  • Anonymous (May 25, 2016 3:51:17 pm )

    данстай нь үнэн бол Бат эрдэнийг АН бас дэвшүүлэхгүй МАН ийм данстнуудаа дэвшүүлнэ

antalya rent a car