antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2016 18 comments

Үүл дарга авлигалд идэгдсэн гэдгээ бодитоор харуулчихсан

нийтлэсэн Admin

uul_1121“Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэх үгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ хэлж байсан удаатай. Мэдээж энэ үгийг хэнд зориулж хэлсэн бэ гэдэг нь ч бүр ойлгомжтой. Угтаа бол засгийн эрх барьж буй АН-ынхан төр барих болсон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний амьдрал орвонгоороо эргэж ядуусын армийг хэдэн зуу мянгаар нь бий болгосон гэж хэлэхэд дэгсдсэн болохгүй байх. Мэдээж энэ бүхэнд өнгөрсөн 2012 оны сонгуулиар сайхан бүхнийг амлаж нийслэлийг гартаа оруулсан хотын дарга Э.Бат-Үүлийн болчимгүй үйлдлүүд намынхаа нөхөд хийгээд нийслэлийн иргэдийн уур ундууцлыг багагүй хүргэснийг уншигчид юу эс андах билээ. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга ажлаа авсан даруйдаа “5А” хөтөлбөр буюу “Аюулгүй Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөртэй орж ирсэн ч өнөөдрийн байдлаар ард иргэдийг амгалан тайван амьдруулах нөхцөл боломжыг хангах чиглэлээр дорвитой, томоохон ажил хийж чадаагүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх.
Тэрбээр өөрийгөө урьд хожид хийгээгүй асар их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэж сайрхан ярьдаг ч хөрсөн дээрээ бүх зүйл эсрэгээрээ эргэсэн гэдгийг нийслэлчүүд ам нэгтэйгээр телевизийн эфирт ч ярьж байсан удаатай. Ам гарах дуртай хотын дарга хийгээд Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчид болон хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэж гадны зочид төлөөлөгчдийн өмнө ам бардам хэлж байсан ч тэднийг нийслэлийн татвар гээч айхтар зүйлээр дарамталж байсныг бид бас л мэднэ.
Угтаа бол хувийн хэвшлийг хүнд хэцүү цаг үед нь татвараар боомилж байсан хотын дарга маань энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Ардчилсан нам гэсэн албан ёсны блакан дээр баялаг бүтээгчдээсээ хандив хүссэн байх юм. Хандив хүссэн гуйлтаас зарим нэг анхаарал татсан зүйлийг дурдахад “ Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч та Улаанбаатараа улам ихээр хөгжүүлэх нийтлэг эрх ашгийнхаа төлөө Нийслэлийн Ардчилсан намд хуулийн дагуу хандив өргөнө гэдэгт итгэж байна. Нийслэлийн хөгжлийн төлөөх өөрчлөлтөнд үргэлжлэл бий. Үр хүүхдүүддээ цэвэр цэмцгэр, өнгөлөг өөдрөг Улаанбаатарыг өвлүүлцгээе” хэмээх бичгийг илгээсэн бололтой. Тэгэхээр энэхүү албан бичигт дурдснаар бол баялаг бүтээгчид, бизнесменүүд маань нийслэл хотынхоо сайн сайхны төлөө хандив өргөх гээд байнаа уу, аль эсвэл Нийслэлийн Ардчилсан намд хандив өргөх гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Уг нь хотын дарга Э.Бат-Үүлийг урьд хожид байгаагүй их мөнгөн дээр сандайлан сууж үргүй зардал гаргасан гэдгийг сөрөг хүчин болох МАН-ын ИТХ-ын төлөөлөгчид олонтаа хэлж байсан удаатай. Гэтэл Үүл дарга өнөөдөр нийслэлийг авлигалд идэгдсэн Улаанбаатар болгосон хэрнээ яагаад ийнхүү хандив тусламжийг баялаг бүтээгчдээс гуйх болов оо гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, тэрбээр Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг дээрэмдэн авч өөрийн хүү Б.Чулуудайдаа өгч асуудал үүсгээд зогсохгүй хэд, хэдэн шатны шүүхэд ялагдсан гэдгийг ч хэвлэлүүд олонтаа онцлож байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд тэрбээр авлигалд идэгдсэн Улаанбаатарыг гэдгийг өөрөө гэрчлээд өгчихсөн.
Тухайлбал тэрбээр Нийслэлийн ЗДТГ-ын одоогийн байрыг концессын гэрээ нэрээр “Голомт файннэйшнил групп” ХХК-д өгчихсөн. Энэ нь шударга биш аргаар тус компанид өгсөн учраас асуудал дагуулсан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, илт хуйвалдаан, луйврын замаар “Голомт”-ын мэдэлд шилжиж байгаа барилгыг хууль ёсны дагуу, шударга хуваарилалтын зарчмаар өгч байгаа гэдгийг нотлох гэсэн пиарыг тэрбээр төлбөртээйгээр хэвлэлээр нисгээд эхэлсэн хэрэг. Мэдээж үүний цаана шийдвэр гаргагчид эрх мэдлээ “худалдсан” байж болзошгүй гэдгийг сөрөг хүчний намын гишүүд хэлж байгаа юм. Хэдийгээр энэ шийдвэрийг НИТХ-ынхан гаргана гэж байгаа боловч үүний цаана хотын дарга Э.Бат-Үүл баталгаажуулна гэдгийг бид мэдэх л хойно. Өөрөөр хэлбэл, Улсын баатар албан тушаалынхаа хүрээнд тус компанитай гэрээ байгуулах ажил үлдээд байгаа ч үүний цаана буурал толгойтой эрхэм нүүр амаа нуусан шигээ сууж байгаа гэдгийг нийслэлчүүд андахгүй мэднэ шүү дээ. Тиймээс л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьд хожид байгаагүй их мөнгийг тэрбээр хавар нь тариад намар нь үхэх нэг наст ургамалд жилдээ 300 гаруй сая төгрөг, хогны ногоон уутанд жилд 3.6 тэрбум төгрөг төсөвлөж тансаглаж байсан түүх энэ хүнд бий.
Уг нь улс орны эдийн засаг хямарч, хаана хаанаа хэмнэх, танах бодлого баримтлан ажиллаж байх үед хот шиг үрэлгэн газар байгаагүй гэдгийг олон ч хүн гэрчилнэ. Энэ бүхэн нийслэлийн Ардчилсан нам авлигалд идэгдсэн гэдгийг Үүл даргын хэдхэн жишээ нотлоод өгч буй юм.

Р.Саруул
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Mongol (May 25, 2016 8:26:08 am )

    Uut tsetseg hoyroo bolichihvol ch uchirtai shuu

  • sss (May 25, 2016 9:09:28 am )

    iy nild ta nar yum hiisen huniig harluulah geel baih yum aa 4jild hiisniig ni hartsgaal da Man olon jil ub.t yu hiisen be gazriigni zarj mungiig ni idej uusanaas uur

  • Anonymous (May 25, 2016 9:14:10 am )

    Ene hun tatvar, torguulaar ard tumnii gdaramtlaj uuruu bayjih l sonirholtoi um b.a daa

  • Anonymous (May 25, 2016 9:16:23 am )

    Ym hiisen shuu.il haragdaad b.gaa ymiig uguisgeed yahav dee.

  • Anonymous (May 25, 2016 9:50:03 am )

    niitiin teeverees bumbayariin hulgaich avgaigaa avaachee!!! sumaa nulgeed irlee ah duu hamaatan sadan geed huuuli ni hend uilchildeg yum be? ajilaa ugsun nertei hulgaigaa hiiseer l bna! hot dotor tes sum nugeed irchihsen bnaa hel uusiin ch sain oilgohgui hetsuu bn shuu batuulee?!

  • Anonymous (May 25, 2016 9:55:43 am )

    Бумбаярын авгай чинь Бат-үүлтэй дээхнэ үеэс явалддаг байсан штээ

  • Anonymous (May 25, 2016 10:14:53 am )

    Юм хийсэн л гээд байдаг энэ богс долоогч нар н юу хийсэнийг н бичих гэхээр юм оддоггуй ээ хоорхий гудамж тослийн монгийг н одоо хуртэл огоогуй байгаа гэсэн юу хийчив тэр их монго хаашаа орчив

  • ИРГЭН (May 25, 2016 10:32:41 am )

    хошного шиг балиар хулгайч.

  • лаларууд (May 25, 2016 10:46:34 am )

    голомт батүүл чулуудай халзан баттулга нарыг шалгаж бузар булайг нь илчлэх цаг ирлээ.

  • ЮБИ (May 25, 2016 11:26:29 am )

    Урд дарга нар тэгээд нэр цэвэрхэн амьтад байсан юмуу. Угаасаа 1980 оноос хойш нийслэл хотыг маань сүйрүүлсэн бодлогыг коммунистууд одоогийн дүү нарртайгаа нийлж явуулсан шүү дээ

  • 0000 (May 25, 2016 11:29:29 am )

    Гадний хугайч гарын гар хөл болсон Монгол төрд үүрэлсэн тэжээвэр золибон ноход МАН , АН хэмээх МАНАН болон сэм нэгдсэн луйварчин нарын байгуулагыг хэлэж байгаа юм Өнөөдөр тэд засагын газарт эзэн сууж хулгай луйвараа хийсээр байна

  • Anonymous (May 25, 2016 11:56:24 am )

    АРДЧИЛСАН ГЭХ ГОЁ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДЫН НАМЫН БАЙР БИ БОЛЖ БАЙГАА НЬ ТЭРДЭЭ ХАРЖ Л БАЙЯ ДАА

  • Ундрал (May 25, 2016 1:17:52 pm )

    22 жил барьсан МАн хотын онготэй оодтэй газар бурийг худалдаж дарга нь хуртэл загалмайлсан эцэг болчихсон очноон олон шавь торуулсэн , нэг шавь нь нийслэлийн ардын намын дарга офшоорчин болцон явж бна .Эд нар 22 жил завсаргуй барихдаа оноодрийн дайны ажлыг хийчихгуй яасым ??????!!! Ард тумээн ардын намын удирдлагаас ондор турээстэй лангууны барилгыг шамбааруулж барьснаас оор юу хийсэн тайлан гаргуулж асууя ?!!!!!2008-2012 оны 7 сар хуртэл … Энэ онуудад оюу толгой болон гадаадын хоронго оруулалтаас 14 ТЭРБУМ доллоар орж ирж 17 хувь оссон гэсэн . Тэр их монгоор хэдэн уйлдвэр барьж, хэдэн сургууль цэцэрлэг барьсныг , ямар эмнэлэг , хэдэн км зам , хэдэн айл 5-8 хувийн хуутэй байранд оруулсан , авилгагуй байх ямар уйлчилгээ хийсэн , хэдэн гэр хороололын айл байранд орж , хямд турээсийн орсон гээд л … Энэ бух хийснийг ардын намын шилэн данс тайлангаар нохож гаргуулахыг уриалж байна . Яагаад гэвэл бусдын хийснийг угуйсгэж буй учир оорсдоо тайлангаа нэг бурчлэн тавь . Тэгээд хэдийг ард тумэндээ 21000 -р амсуулсан .!!!!! Яагаад их монготэй байж 360 сая доллор чалкогоос зээлсэн гээд … Хэдэн тог тэр их монгоноос хадгалав …. Баялаг маш их осож бсан уеуд ….!!!!!!!! Нуднээ оор болж байгаа уб ыг чи харахыг ч хусэхгуй бнааа . Тийм болохоор 2008-2012оны 7сар , 2012 оны 8 сараас 2016 оны 6 сарын 29 ны хооронд харьцуулж узий ??!!!!!! Батуулийн уунийгээ харьцуулж маш ойлгомжтой гаргаж тавь . Алдаа бол бна . Цаашид засаад 4 жил танай баг аваад явчхад юм арай болохоор бгааг харж бна. Амжилт

    • зочинЗочин (May 25, 2016 2:35:47 pm )

      ҮҮЛ ганцаараа хийнэ гэж хаа байхав. Бүтээсэн гэхээсээ илүү идсэн ГГЛийнхээ хошншгыг нь долоо

  • Хртын иргэн (May 25, 2016 3:09:48 pm )

    Уг нь гэр хорооллыг барилгажуулах гэдэг тун зев боловч нарийн тооцоогуйн улмаас олон айл ерх орох оронгуй болж, замбараагуй ажиллагааны дундуур хуугээ хавчуулсан нь эртнээс телевлесен бололтой. Монголчууд бид чинь аавыгаа амьд мэнд байгаа уед ажил амьдралын зевлегее байнга авч байдаг биздээ. Гэтэл Чулуудай гэж том толгой ааваасаа асуух ч угуй хэлэх ч угуй ОФФШОРдоод .. аавыгаа дахиж гарахын аргагуй болгочих юм даа. Уул даргын хувьд хийх естой ажлаа л хийсэн. Менге херенге нь хангаллтай ажлыг хэн ч л хийнэ. Тэр байтугай сайдын ажлыг Баянсэлэнгэ хуртэл хиймэр болоод байхад…

  • Зочин (May 25, 2016 3:46:58 pm )

    Ёс зуйгуй,соёлгуй,хулгиан байсан хунд эрх мэдэл ох нь ямар зуйлд хургэдэгийг одоогийн уйл ажилгаа харуулж байна. Ийм хун оорийн санаагаар асуудалд хандаж муйхарлан шууд хийдэг богоод дээр нь хувийн ашиг сонирхолтой бол юуг ч хийхээс буцадаггуй тул ажил торол нь тухайн уед бутээгдэж байдаг.Гэвч ур дун нь ашиг тусаар бага байдагийг харах хэрэгтэй.Ур дунг дугнэхдээ хичнээн зардал гаргах ёстой зуйлийг хичнээн зардалаар бутээв гэдгээр дугнэх ёстой.Гэтэл 2-3 дахин их зардал гарч байгаад олон тумэн дургуйцэж байна.

  • гб (May 25, 2016 6:09:52 pm )

    МОНГОЛЧУУД ЮМ ХИЙСЭН ХУНДЭЭ ДУРГУЙ ЮМАА ДАА.

  • Бичээч (May 25, 2016 9:17:22 pm )

    Та нар аль засгийн үед ямар хотын даргын үед зам гудамж талбай дахин төлөвлөлт гэх мэтээр хотыг хөгжүүлж бүтээн байгуулалт хийж байсныг яг үнэнээр нь нэрлэ дээ. Би хотын газрыг луйвардаж ашиглаж идэж байсан дарга нарыг яг үнэнээр нь л хэлж чадах юм байна. Хийснийг муулж идсэнийг магтдаг зангаа хэзаа болих бол хүмүүсээ. МАН-аас хишиг хүртээд улсаа мартаж болохгүй л баймаар.4 жилийн өмнө ямар замаар явж байснаа эргээд сана даа. Газар хэний гараар яаж хувьчидаг байсныг мэдэх үү.

antalya rent a car