antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 9 comments

Замын барих төсвөө 200 сая төгрөг завшсан байж болзошгүй Р.Ононг яллагдагчаар татлаа

нийтлэсэн Admin

1464056273_onon

Рэнцэндорж овогтой Ононг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татлаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг завшсан байж болзошгүй. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр дээрх замыг барьж эхэлсэн байдаг ч хөрөнгийн тодорхой хувь нь шалтгаангүйгээр алга болжээ. Тиймээс л мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон уг хэрэгт холбогдоод байна.

Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Ganbaa (May 24, 2016 11:06:52 am )

    200 bag bna 300 hawitsaa bga ATG bnuuuu?

  • od (May 24, 2016 12:00:16 pm )

    zam tabihad hamgiin ih mungu abdag gesen ah zamaas batuul hotiin zam gudamj tusluus ih mungu idsendee udahgui ter ni medegdenee

  • Anonymous (May 24, 2016 12:52:32 pm )

    Зам барих нэрийн дор чанаргүй зам барьж олон тэрбум төг залгиж байгааг нарийн шалгаж тогтоох хэрэгтэй шүү дээ Хэдий болтол татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгах гэсэн юм бэ

  • Нүд цагаан мөнгө улаан (May 24, 2016 12:55:29 pm )

    Өө хайран залуу хяналт/контрол /-аа алдаж дээ

  • Anonymous (May 24, 2016 3:35:19 pm )

    Huntei mendlehee baichihsan yavaad baisan shuu neeree

  • Монгол (May 24, 2016 3:41:14 pm )

    идэж цаддагvй торийн албан хаагч улс торч дvvрсэн эзэнгvй хулгай дээрэм нvvрлэсэн монгол улс дампуурч гадны хараат болох ойрхон байна

  • Сайн шалга (May 24, 2016 5:21:05 pm )

    200 саяар тогтохгүй ээ Замын зураг, хяналт гээд бөөн мөнгө хуссан . Тэрбумаар л яригдах ёстой доо Гүйцэтгэл дээр гарын үсэг зурдаг байсан болохоор их л цусласан байх ёстой

  • иргэн (May 25, 2016 7:44:26 am )

    Нэг л их ярвайсан хүн байдаг байсан

  • СИ ЗИН ПИН (May 25, 2016 9:52:54 am )

    Хаяа танай сайт миний мөнгийг өгваа

antalya rent a car