antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 16 comments

Я.Содбаатар: Нэг хэсэг хүмүүсийг намнах зэвсэг болгох байдлаар хандаж болохгүй

нийтлэсэн Admin

c193890e95cadf8fbig

Оффшор данстай нөхдүүдийг төрд байлгах нь зөв үү гэдэг дээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын илэрхийлсэн байр суурийг хүргэсэн. Тэгвэл Я.Содбаатар гишүүн дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Оффшор данстай байх, оффшор компани байгуулах асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтны ёсзүйн асуудлыг дээшлүүлэх шаардлага байна. Ер нь Монголын улс төр цэвэршиж, шилэн болохын тулд улстөрийн нам, улстөрчдийг тойрсон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Үүнийг нэг удаагийн сонгуулийн улс төрийн намын пи-арт захирагдах бус нийтэд нь улстөрчдөд ямар код тавих вэ гэдгийг шийдэх цаг болсон. Энэ дагуу ёсзүйн ямар хариуцлага хүлээдэг байх, ер нь хариуцлагын тогтолцоогоо яаж зөв болгох вэ гэдэг дээр бид анхаарах ёстой. Тиймээс улс төрд орох гэж буй болоод улс төрийн албанд томилогдох гэж байгаа хүмүүс өөрсдөө сонголтоо хийдэг эрхийг нь эхнээс нь ойлгомжтой болгох шаардлага байна. Оффшор данстай компани байгуулсан асуудлын хүрээнд эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Ингэхдээ улс төрийн агуулгаар бус хийгээсэй. Амьдралд хэрэгждэг, Монголын эдийн засагт хар толбо нөлөөлөл оруулахгүйгээр зөвхөн улс төрийн ёсзүйг дээшлүүлэх хүрээнд олон улсын зөв чиг хандлагын дагуу хэрэгжүүлэх шаардлага байна. Тэгэхгүйгээр нэг удаагийн сонгуульд нэг хэсэг хүмүүсийг намнах зэвсэг болгох байдлаар хандаж болохгүй. Монгол Улсад гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байгаа. Ер нь хөгжиж буй орнуудад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын ихэнх нь энэ бүсээс орж ирдэг юм билээ. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тиймээс эдийн засгийнх нь агуулгыг улс төртэй бүү холиосой. Харин улстөрчдийн, улс төрийн намын оффшор бүстэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлага байгаа.” хэмээн хэлсэн байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Novshnuud (May 24, 2016 12:01:22 pm )

    Ene hulgaichuud negiigee umuuruud uhehnee chamd bas uur gazar neesen оффшор bgaa biz azaar ter ni ilreegui bgaa bid gehdee udahgui l dee ilerch taarna

  • Anonymous (May 24, 2016 12:11:55 pm )

    Хэрээ хэрээнуудээ л хаацайлах юм даа

  • зочинЗочинЗОЧИН (May 24, 2016 12:20:17 pm )

    Энэ маш зөв саналууд шүү дээ. Энэ 2 зөв ярьж байна. Ер нь үндэснийхээ хөрөнгөлөг хүмүүсээ намнах нь харийнханд л ашигтай.

  • зочин (May 24, 2016 12:36:13 pm )

    Оффшор гэдэг чинь сонгуульд санал авахаар тараагаад дараа нь төрөөс хэд дахин нэмэгдүүлж аваад нуусан мөнгө үү би нэг сайн ойлгохгүй юмаа Бямбацогтоо

  • Балт (May 24, 2016 1:21:19 pm )

    Сонгуулиин журамаар төрд мөнгөтэй болсон хэсэг бүлэг хүнииг битгии оруулаачаа л гэж бн шдээ наймаачин нь наймаагаа хииг улс төр чинь улстөрөө хиихдээ цэвэр хии ..ямар нэг авилга хээл хахуульд оролгүй авталгүй байгаачээ ..үйл ажиллагаа нь ил тод асуудалгүй байгаачээ гэж бна

  • Ундрал (May 24, 2016 1:36:54 pm )

    Танай намын уед офшортонгууд их торсийм бишуу ????????? Ногоо баялгийн унэ ондор уеийн хэдэн монго танай намын олгарихуудын дансанд орсым бишуу ?????? 2008-2012 оны хооронд офшорт их орсон бнашдэээээээ. Газрын авилгач намын болон хотын даргаасаа эхлээд салчихдаааааааа

  • Иргэн (May 24, 2016 3:08:34 pm )

    Хайцаалсан утгатай харагдлаа. Угаасаа болохгүй. Тэнд дансгүй бол Монгол хөгжихгүй болоод байгаа юмуу. Хөрөнгө оруулагчид офшоргүй бол хөдлөхгүй байгаа юмуу. Бишээ.

  • Монгол (May 24, 2016 3:16:35 pm )

    ТОР ЗАСАГТ ШУРГАЛСАН ХУВАЛЗНУУД ЦАДАХГVЙ ДАХИН ИДЭХЭЭР ДАЙРАНА ДАХИН БVV СОНГО ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧ НАРЫГ БАГ ЗVVСЭН ДЭЭРЭМЧИДИЙГ.

  • Ард (May 24, 2016 4:17:02 pm )

    Энэ муруй амтай Содбаатар бас юу вэ

  • Anonymous (May 24, 2016 4:51:13 pm )

    оффшортоо гол нь биш харин энэ бүс рүү оруулсан мөнгө нь ямар замаар энэ хүнд очив гэдэг нь л чухал шүү дээ гэтэл энэ малууд “ОФФШОР” гэж нэг том гай байгаа юм шиг хуцалдаад байх юм

  • иргэн (May 24, 2016 6:44:49 pm )

    за даа дэлхий нийтээрээ оффшор данстнаас зайгаа барьж байхад юу гэж хуцаад байгаа юм. Ард түмэн юунаас болж ядуурч байна. Төрийн мөнгийг хулгайлаад оффшорт хисэнээс болсон. Телевизорорр Ж. Энхбаяр юу гэнэ үү оффшор улс болно ч гэх шиг хүний цус үнэртсэн мөнгийг хадгалах газар нь манай улс уу

  • Anonymous (May 24, 2016 6:59:17 pm )

    EDIIN ZACAGIIN IL TODIIN XUULIAR 34 000 000 000 000 XAANAC XEND IIM IKH MUNGU BAIGAA BAI ?

  • чинзориг (May 25, 2016 6:57:11 am )

    Содбаатар чи сонгогдохгүй.Бүү мөрөөд.

  • Зочин Зочин (May 25, 2016 6:58:27 am )

    Хүн өөрийн шудрага хөдөлмөрөөр олсон мөнгөө нуудаггүй. Оффшорын мөнгө чинь буруузамын мөнгө, Бусад оронд оффшор данстай хүмүүсээ баривчилж, шүүхэд шилжүүлж эхлээд байна. МАН ч яах бэ бүх муу юмны уурхай.

  • иргэн (May 25, 2016 11:55:04 am )

    оффшорыг өмөөрч байгаа хүнийг доорхиор ойлгож болно
    Хулгай хий,Хулхида, Янхандалт хий, Хүний наймаа хий, хар тамхи тат, улсын мөнгийг ид, хүний нэрээр зээл хий зээлсэн мөнгийг нь ав тэгэхдээ төлөх үүргийг нөгөө хүндээ үүрүүл тэгээд хэн нэгэнд тэр их мөнгөө хадаглуул гэсэнтэй адил сонсогдож байна.
    Монголын ард түмний 25 жилийн эрх чөлөөг эд ингэж үржээ

  • иргэн (May 25, 2016 11:59:40 am )

    Хулгай дээрэм тонуул хийсэн хүн шоронд биш наранд байх нь хүний эрхийн асуудал болж байгаа юмуу.

antalya rent a car