Монголын төр иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахад “Ухаалаг засаглал”-ыг хөгжүүлэх нь хэрэгтэй юм байна гэдгийг Хан-Уул дүүргийн жишээнээс харж болохоор байлаа. Ингээд ухаалаг засаглал буюу орчин цагийн шинэ технологиудыг далайцтай хэрэгжүүлж яваа засаг дарга Жамбалсүрэнгийн Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.
-Сайн засаглал гэж их ярих боллоо. Тэгвэл сайн засаглал гэж яг юуг хэлээд байна вэ? Технологийн дэвшил гэж ойлгож болох уу?
-Сайн засаглал гэдгээр бол төр ч хувийн хэвшил ч тэр сүүлийн 4-5 жил ярьж, хэрэгжүүлж байна. Сайн засаглалыг хөгжүүлэх нь менежмент, систем талаасаа хөгжүүлэхийг хэлж байна. Гэхдээ тэр системийг удирдаж байгаа, ажиллаж байгаа төрийн түшээ өөрөө сайн засаглалыг хэрэгжүүлэгч, менежер байх ёстой. Менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, зохион байгуулалт “дарга” нарынхаас их өөр ойлголт л доо.
-Тэгвэл таныхаар төрийн түшээ хүн гэж ямар хүн байх вэ?
-“Төрийн түшээ гэдэг бол Монгол төрийн уламжлалыг сайн мэддэг, эх оронч, шийдэмгий, орчин цагийн шинэ технологийг тэр дундаа ухаалаг засаглалыг нэвтрүүлж иргэддээ үйлчилж чаддаг, тухайн салбарынхаа олон улсын хэмжээний мэдлэг, мэдээлэл эзэмшсэн менежер байх ёстой гэж би үздэг.”
Өнөөдөр Монголын төрд ийм сайн менежер дутагдалтай байна.
-Та сайн засаглалаар дамжуулан төрийн хүнд сурталыг бууруулах тал дээр дүүрэгтээ тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан хүн. Энэ системийг хэрхэн бүрдүүлэв?
-Аль ч нийгмийн үед төрийн хүнд суртал мөнхийн дагуул мэт явсаар ирсэн. Миний хувьд бодлогоор хэд хэдэн шат дараатай ажлуудыг орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэд хорооноосоо төрийн үйлчилгээг авдаг болгох тал дээр зорьж ажилласан. Үүний тулд хорооныхоо бие даасан байдлыг бүрэн хангах, ажил үйлчилгээ явуулах орчныг сайжруулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл манай дүүрэг нийт 16 хороотой тэдгээрийн нэлээд нь үйл ажиллагаа явуулах байргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байранд ажил үйлчилгээ эрхлэж байсан. Иймд нэн түрүүнд /1,7,13,14,15,16/ хороодыг шинэ ажлын байртай болгосон. Аливаа ажлыг зөв төлөвлөж эхлүүлэх нь чухал бөгөөд гараа сайн бол бариа сайн, хотын хөгжил хорооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд хорооноос эхэлсэн гэлээ. Гэвч төрийн үйлчилгээний хүнд суртал, нэн яаралтай шинэчлэх асуудалууд тэнд байсан учраас хороог сонгосон гэж ойлгож болох уу?
-Хороонд яаралтай шийдэх тулгамдсан асуудлууд байсан. Үүнийг шат дараатайгаар дэд бүтэц, шилэн кабель, тоног төхөөрөмж, программ хангамж гэх замаар шийдэж эцсийн дүндээ өнөөдрийн цахим орчинг бүрдүүлэхээр зорьсон. Төрийн үйлчилгээний хүнд суртал, иргэдийн урт дараалал, санал гомдолыг шийдэх ажил маань ерөнхийдөө нэг цонхны үйлчилгээ, ухаалаг самбар суурилуулахаас эхэлсэн. Өнөөдөр иргэд маань хорооноос 130 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос авч байна.
Манайхан аливаа зүйлд дасан зохицохдоо маш сайн хүмүүс, одоо ухаалаг самбар болон нэг цонхны үйлчилгээний талаар харьцангуй ойлголттой болсон. Хорооны үйлчилгээ сайн бол дүүргийн үйлчилгээ сайн, дүүргүүдийн үйлчилгээ сайн бол нийслэлийн үйлчилгээ сайн байх учиртай.
-Таны удирдах арга барилын онцлог уу, эсвэл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж тэр үү, Хан-Уул дүүргийнхэн цахим орчныг арай давамгай ашиглаад байх шиг, учир юу вэ?
-Миний бие дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр хүлээж аваад ерөнхийдөө 2009 оноос төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн. Анх намайг ажил хүлээж авч байхад иргэдийн өргөдөл, гомдол дундаасаа алга болох, шийдэгдэхгүй удах зэрэг асуудлууд их гарч байсан. Иймэрхүү зохион байгуулалтгүй, хяналтгүй системийг зөв болгох үүднээс дотооддоо удирдлагын E-office програмыг нэвтрүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашигласнаар одоо бүх ажил цэгцтэй, хяналттай болсон. Иргэдийн гомдол, санал хуулийн хугацаандаа дор бүрдээ шийдэгдээд явж байна. Ер нь би хувь хүн талаасаа IT технологи их сонирходог ялангуяа орчин үеийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй үзэж мэдэх, ашиглахыг эрмэлздэг дээ. Үүнтэй маань ч холбоотой байж болох юм, гэхдээ зайлшгүй шийдэх албан шаардлага илүү их байсан учраас цахим орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв шийдэл байсан.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Найз нь (May 24, 2016 10:34:18 am )
ЗА ШАА МУУ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ДАЛДАГА БАЦААН БАС САЙН МЕНЕЖЕРЕЕ САЙН ХУЛГАЙЧ Л БАЙХ ХАНУУЛЫГ ГАЗАРГУЙ БОЛГОСОН НОВШИЙН ХУЛГАЙЧ
-
Найз нь (May 24, 2016 10:36:25 am )
Энэ одоо УИХ дэвших гээд байгам байхдаабаярлсан шар хэрээ вээ
-
цэцэг (May 24, 2016 11:22:16 am )
Амьдарч байгаа хотоо зөв төлөвлөж чадаагүй буруу төлөвөлсөн тэгээд тийм ч иймч бүтээн байгуулалт хийлээ л гэхийн .
-
injee (May 24, 2016 12:36:30 pm )
200 GARUI TURIIN JINHENE ALVAN HAAGCHIIG HUUCHIHUUD YUN DUTAGDAL YARIAD BGA YUM BE
-
injee (May 24, 2016 12:37:06 pm )
200 GARUI TURIIN JINHENE ALVAN HAAGCHIIG HUUCHIHSUN HUN DEE
-
ЗОЧИН (May 24, 2016 12:39:22 pm )
Нэхмэлийн шарынхныг тартагт нь тултал ядраасан өөдгүй амьтан шүү дээ хүнлэг бус хүний гараар могой бариулдаг аймаар хүн
-
Anonymous (May 24, 2016 4:40:29 pm )
маш зөв хэлсэн байна
-
Иргэн (May 24, 2016 6:56:31 pm )
Тэнэг бацаан минь ээ. Монголын төрд сайн менежер бус, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн дутаад байгаа юм. Даан ч үүнийг амны салиа нь, боривных нь баас нь арилаагүй энэ бацаан яаж мэдхэв дээ. Энэ бацаан угаасаа эх орон ч сэтгэл гэдэг ойлголтгүй бололтой.
-
Irgen (May 24, 2016 11:07:44 pm )
Ganhuyag luibarchin abilgalchin. Ulziit horoonii zasag darga batsuur gej bas neg luubarchin
-
насан туршдаа суралц (May 25, 2016 6:40:39 am )
эхлээд өөрөө ухаантай байж, том ярь дүү минь
-
Хангай (May 25, 2016 7:06:22 am )
Хэн ч гое ярьж чадна л даа.Хийж хэрэгжүүлэх нь юу юм гэхээс.
-
зочин (May 26, 2016 11:35:00 am )
төрийг самарсан луйварчин
-
зочин (May 26, 2016 11:37:00 am )
Хан -Уул дүүрэгт ирсэн энэ цагаач дүүрэгтээ төрж өссөн олон хүнийг хоолгүй болгосон доо
13 Comments