antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 38 comments

Том “загнаж” тойрогтой болсон гэгддэг Б.Наранхүү нэр дэвших үү?

нийтлэсэн Admin

a21АН-ынхан эрх мэдлээ алдахгүйн тулд янз бүрийн л арга хэрэглэх нь тодорхой болоод байгаа. Тэрчлэн нэр дэвшигчдээ тодруулахдаа дотооддоо нэлээн сайн цэвэрлэгээ хийх янзтай байна. Оффшортонгуудаа нэр дэвшүүлэхгүй байцгаая гээд байгаагийнхаа араас өнгөрсөн дөрвөн жилд нам дотроо нэлээд эсэргүү байр байдалтай байсан нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг ярьцгааж байгаа гэх. Тэгвэл тэдгээр нөхдүүдийн нэг нь “Мон Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү юм. Бизнесийн салбараас улстөрд орсон тэрээр гишүүний суудал дээр 4-хөн жил суугаад буучих бодолгүй байгаа болов уу. Ер нь Б.Наранхүү гэж хэн бэ гэдэгт багахан анхаарал хандуулаад үзье.

Тэр уг нь МАН-ыг даган намирч явсан түүхтэй. Гэхдээ нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс  гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Түүнийг зөвхөн тойрогтой болохын тулд 20 тэрбумыг цацсан гэх мэдээллүүд байдаг. Үнэн худал эсэхийг нь тэр өөрөө тодруулан хэлж байгаагүй л дээ.

Ямартай ч түүнийг хотын дарга асантай халаас нэгтэн, түүний нөмрөөр газрын бизнесийг цэцэглүүлсэн нэгэн гэх тодотгол бас дагаж ирсэн. Түүний мэдэлд  Хүүхдийн парк, Бөмбөгөр худалдааны төвийн газар, РЦНК-гийн ойр орчимын газар гээд л Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэд хүрэх газрууд бий гэдэг. Түүнчлэн газартай холбоотой хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)- гийн 1.2 га газрын хэрэг ч түүнд хамаатай. Учир нь 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д түүний  “Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай  нь  гэрээ хийсэн байдаг.  Харин хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдсоноор, Б.Наранхүүгийн компаниас газраа авахаар зарга хийж, Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоосон байдаг. Шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ч ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамжийг 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг.

Гэсэн ч  “Мон-Уран” ХХК захирамжийг үл тоож ирсэн байдаг. Уг нь тус захирамжид “ҮСАХ” ХХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа “Мон-Уран” ХХК-ийн эд хөрөнгийг тав хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД- ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай хэмээн тодорхой заасан байдаг ч,  “Мон- Уран”-аас захирамжийг үл зөвшөөрөн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан байдаг юм. Улмаар асуудал сунжирсаар өдийг хүрсэн. Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ талаар ам нээхдээ “бусад нь буцаагаад өгвөл би ч бас өгнө” гэх агуулгатай үгсийг хэлж, өөрийгөө түмний төлөө гэсэн сэтгэлтэй төрийн түшээ бус хувь эрх ашгаа бодсон  нэгэн юмдаа гэж ойлгогдох мессежийг өөрөө л өгсөн удаатай.

За тэгээд яадаг ч байсан тэрээр УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьект болоод 4 жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд түүний нэр холбогдсон саар мэдээллүүд хэвлэлээр цөөнгүй л гарсан байдаг. Ямартаа л гишүүн болохоосоо өмнө Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дамладаг байсан гэх мэдээлэл анхаарал татдаг. Тухайлбал,  “Мон-Уран” компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ “Шилмэл шилтгээн”, “Монгол гранд”, “Дунд мандал”, “Сүрэг агт”, “Визамар”, “БНЧ” зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн гэх мэдээлэл бий. Тэрээр компанийнхаа нэрийг сольж “Инвекс” нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримтаар нотлогдож байсан байдаг. Энэмэтчилэн өгүүлбэл Б.Наранхүүгийн бизнесийн замналтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй гарах нь. За харин улстөрчийнх нь замналын тухайд намынх нь нөхдүүд хэлэлцээд, нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх биз ээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Зочин (May 24, 2016 9:26:13 am )

    Дундговийн хамгийн өндөр боловсролтой залуу.

    • Anonymous (May 24, 2016 7:00:25 pm )

      ene hun aimgaa MONGOLIIN LAS VEGAS bolgono sumiihandaa yapon jurd ugnu nachin bolson buhchuuddee bair amaldag undur nastanguudad hurgatai honi ugnu gej aimgiinhaa ARD TUMNII
      itgel setgeleer toglodog dur ni am ni bayn SETGEL TOLGOI NI uvaigui yaduu daanch geed ….heleh ug oldohgui l hun durst dee

  • ЗОЧИНзочин (May 24, 2016 9:34:38 am )

    ДУНДГОВИЙНХОНЫГ ТЭГЖ ДООШ НЬ ХИЙХГҮЙ ШҮҮ ХҮН ГУАЙ.МӨНГӨГҮЙ БАЙЖ БОЛНО ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ӨЧНӨӨН ОЛОН ЗАЛУУ СЭХЭЭТНҮҮД БАЙГААГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

  • АЛДАА (May 24, 2016 9:41:48 am )

    ОДОО БОЛНО НАРАНХҮҮ. ҮХЭР МОНГОЛЧУУД ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГООД Л БАЙВАЛ ҮХЭРИЙН АМЬДРАЛААРАА АМЬДРААД Л БАЙХААС.

  • АЛДАА (May 24, 2016 9:43:09 am )

    НАРАНХҮҮ УЛС ТӨРӨӨС НЭЭХ ИХ ЮМ ОЛДОГГҮЙ БАЙХОО. УГААСАА БИЗНЕСС ХҮН, ХАРИН Ч САЛАХЫН ТҮҮС БОЛЖ БАЙЖ МЭДНЭ. ЧАДДАГ НЭГЭНД НЬ ЗАЙ ТАВЬ. ӨӨРӨӨ Ч ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ.

  • Ewiideee (May 24, 2016 10:11:58 am )

    4 jiliin dotor hangalttai idej bolson bailguidee odoo hangalttaishdee ard tumen bid chine hooson hotsorlooshdee uldeeldee deed heden garuud ni ingeel huwaachihaar tsaana yu uldehiin be 3 say garui ard tumniig engej doosh ni tatna gedeg bas llllllllll

  • Ganaa (May 24, 2016 10:14:40 am )

    Boliochdeee AH iin heden luiwarchin garuud mongol gedeg ulsiig hangalttai unagaaj chadlaashdee zaluu hoichdoo zaigaa tawij ogoocheee yaasan tsadadgui ym ideel ideel ideel idseer l

  • AH арайчдээ (May 24, 2016 10:16:33 am )

    Хэлээ муу үг с алга хммм

  • анд (May 24, 2016 10:26:35 am )

    үнэндээ хийморьтой , үнэндээ нунжигтэй юм үзсэн , үнэндээ сийрэгхэн эр хүн шиг эр хүн дээ .нөхөрлөөд үз

  • MR (May 24, 2016 10:54:38 am )

    helgui dulii hun de

  • Ganbaa (May 24, 2016 11:08:51 am )

    Ene aliaalagch hereggvi bizdee.

  • Gazriig umchluxgui (May 24, 2016 11:09:22 am )

    Naranxuu tuunii nuxdiin xuljsun bux gazriig ulsiin umchid avax xeregtei.
    Olon zuun jil max tsusaaraa temtsej avch uldsen Mongol gazriig xen neg durak xuvidaa avch bayajix xeregsel bolgox ni shudarga bus.
    Xotiin gazriig bugdiig ni ulsiin umchid avax xeregtei.

  • зочимхарин (May 24, 2016 11:16:53 am )

    НАРАНХҮҮ ДУНДГОВЬД БАЙХГҮЙ ДАХИЧ ИЙМ ХҮН ТӨРӨХГҮЙ АРДЧИЛСАН НАМД ОЛДОХГҮЙ МУНДАГ ХҮН СУМААРАА ДЭМЖИНЭ НЭР ДЭВШЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Anonymous (May 24, 2016 11:35:33 am )

    Syydal bugluj yugeh be hyyli sanachlah hvn mng d heregtei bna. helgvi korole demii

  • Зочин (May 24, 2016 11:38:04 am )

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал нь Саранчимэг гэдэг төрсөн эгч нь, одоо Манаас УИХд нэр дэвшиж байгаа хэ хэ

  • Зочин. (May 24, 2016 11:57:48 am )

    Жаахан гайгүй болов уу гэсэн нь хулгайлсан мөнгөө оффшордож нуугаад , энүүгээр ч яах вэ гэсэн нь баруун солгойгүй цацаад энэ Ардчилсан луйварчид бүр ард түмнийг элэглэж доромжилж дуусахгүй нв ээ. Бидний л баялаг биднээс хуссан мөнгө юм чинь мөнгөө ав яадаг юм. Харин саналаа битгий өг.

  • Anonymous (May 24, 2016 12:00:31 pm )

    Teneg mongolchuud yaduu BH daa yaatsan uls

  • zochin (May 24, 2016 12:10:19 pm )

    arai devshihgui bailgui dee,ene hun hunii huvid sain baij bolno , uls torch gehed arai l bishee

  • Хонх (May 24, 2016 1:14:09 pm )

    Энэ хүнийг өнгөрсөн 4 жил чуулганы танхимд хуралдаа сууж байхыг бараг л хараагүй. Хувийнхаа бизнесийг л цэцэглүүлсэн байх. Тийм байж яаж ахиж юу хийх гэж зай бөглөх гэсэн юм. Ажлаа хийх хүн нь гарсан дээрээ

  • Anonymous (May 24, 2016 2:01:16 pm )

    Энэ нөхөр ч УИХ -д гавьтай суугаагүй нь ортойл доо. Дахиж ч хэрэггүй дээ. Бизнесээ цэцэглүүлж явбал өлзийтэй биз дээ

  • Монгол (May 24, 2016 3:10:25 pm )

    Лаларууд засагаар тоглох юмаа

  • Монгол (May 24, 2016 4:24:57 pm )

    Наранхүү хүнийхээ хувьд сайн хүн байж болнон УИХуралд даргынхаа дохиогоор коноп
    дарахаас өөр юу хийсэн юм Дундговийнхнийг төрд төлөөлж үзэл бодол үгээ дуулгаж чадсан уу, хууль батлалцахад санал бодлоо илэрхийлж байсныг хараагүй юм байна ер нь
    хуралдаа хэдэн хувьд нь суусан бол?? Дундговьчууд дахиад эд бараа хэдэн төгрөгөнд нь хууртахгүй байлгүй

  • Чука (May 24, 2016 4:46:38 pm )

    УИХ д 4 жил суухдаа ганц хууль санаачилж ганц удаа үг хэлж байхыг нь хараагүй юм байна. Улс төрөөс зайлж морио уяж бизнесээ хийдэг болоосой. Монголын төрд юу хийж чадахийн бэ?

  • Anonymous (May 24, 2016 5:29:49 pm )

    МОНГОЛЧУУДАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН СОНГОЖ 4 ЖИЛ ҮҮЛЭЭН ҮЗДЭГЭЭН БОЛТИЙ

  • Anonymous (May 24, 2016 5:31:16 pm )

    ЭНЭ НӨХӨР ГЭШҮҮН НЭРЭЭР ТӨРӨӨС МӨНГӨ СААХААС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ

  • Anonymous (May 24, 2016 10:03:59 pm )

    iim lalariig dahij songov doo hor hohiroiig l ni ard tumen yavaandaa amsana mongolcuud bugd an man namiig buu songozgoo buur ayultai zust deglemd orno shuu

  • Anonymous (May 24, 2016 10:06:03 pm )

    ene muu lalar hooson tolgoit shunaliin dev bolson naranhuu gedeg luivarchnii taraasan mongiig av avchihaad unsiig ni samar hulhid zailuul iim pizda nar hun hulhidaj garch irchiheed mongoliig vtoriig ard tumniig samarch bain aa

  • Anonymous (May 25, 2016 5:47:03 am )

    ENE HUN YAMAR BIZNESS HIIDEG YAMAR BUTEEN BAIGUULALT HIISEN HUN BE MENGENII EH SURVALJ ????????!!!!

  • zochin (May 25, 2016 6:17:55 am )

    uag unen bichlee er uych hiij uzeegui tom tom dugraad mongolin olon saihan gazruudig Hutad ezentei bolgoj mongolo gadaadinhand hudaldaj butehgui l ajil hiij bn iim humuus hol uavhgui bollo

  • Хангай (May 25, 2016 7:10:07 am )

    Өө хөөрхий ийм гишүүн байдаг бил үү.Лав л их хуралд ганц үг ганхийхийг нь хараагүй сонсоогүй юм байна.

  • бүү сонго (May 25, 2016 9:09:43 am )

    Ариун шударга хөдөлмөрөөр гарч ирнэ гэж яаж ч бодсон байхгүй. Цаанаа танил тал, хээл хахуул, наймаа тохироо гээд бөөн будлиан хийсэн л байж ийм их мөнгөтэй болно биздээ. Тэгэхээр шударга зүйл гэж байхгүй. Тийм сүрхий боловсролтой юм бол их хуралд хууль санаачлаад, эсвэл үг хэлж буйг нь хараагүй. Гацууртын Чинбаа шиг бизнесээ хөөгөөд л ариун амьдар. Бүү сонго…

  • Гомбо (May 25, 2016 10:01:37 am )

    Хариугүй хүчгүй муу засаг нэрнээс өөр юм байхгүй.Зальтай хүний тоглоом наадам.

  • Гомбо (May 25, 2016 10:03:39 am )

    76 гаар яах юм Ганц Наранхүү байхад төрийг аваад явах юм бишүү.Олон хоолны савнууд тэжээхэд дургүй хүрч байна.

  • Anonymous (May 25, 2016 10:05:21 am )

    чуулган хамгийн их тасалсан гэгддэг эр мөн биз дээ,эгч нь харин гэгээ татуулсан сайхан энергитэй хүүхэн байна лээ,ҮЦХ-ийн захирал их юм хийсэн хүүхэн одоо их хуралд гарчих байх өө,бидний Баянзүрхчүүд дэмжинэ ээ,

  • zocin (May 25, 2016 10:41:08 am )

    tiim l um yzcen um bol xeden emneleg tsetserleg curguuli baricnaacndee xudlaa ongirood bauarxaad uaxabdee iim xvniig bauan gedeggyi um xorgoloo toolcon xulgaicn gedceg um

  • zocin (May 25, 2016 10:52:12 am )

    vxceniix ni xiimortoi urd zygiin bauacnuud cologocuud ulc oprondoo nemer boldog ene nhsig ooriigoo amia bodoj doboo hsarluulj uabdagyi xauacan hsig xauj ulc ornoo xogjyyldeg um ene 1000 bauan bgad uaxiim ulc oron ni dampuurliin irmeg deer ircneed bxad uadaj co nar hsig xiatadiin terbumtanguud hsig baildaa ted nar cnie ulc ornoo oodon tataj uabdag um cnam hsig ooriigoo bodoj uabdagyi um

  • хөдөө (May 25, 2016 4:39:52 pm )

    наранхүү лаларыг дахиж бүү сонгоорой ёстой юу ч хийгээгүй тэнэг амьтан АН ийм луйварчидаар угаасаа дүүрэндээ иргэний дайн гарвал эд нарыг хамгийн түрүүнд……

  • Монголхүн (May 25, 2016 7:56:53 pm )

    НАРАНХҮҮ МИНЬ БИЛЧЭЭРТЭЭ ТАЙВАН БИЛЧ ДЭЭ.НУТАГ ОРНЫГ МИНЬ ДОНГИОГООР НЬ ДУУДУУЛСАН ЧАМДАА БАЯРЛАЛАА.ТАЙВАН ТАЛИЙГААЧ БОЛДОО ЛАЛАР МИНЬ

antalya rent a car