antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 42 comments

АН-ын рейтинг ба оффшорын эсрэг “дайн”

нийтлэсэн Admin

13281948_1201414856560166_561499008_n

Сүүлийн хэдэн өдөр намжаад байсан оффшорын дуулианыг АН-ынхан дахин сэдрээв. Ц.Элбэгдорж  Дарханчуудад  ажлаа тайлагнах үеэрээ хэлсэн үгс хийгээд З.Энхболдын “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр дамжуулан хэлсэн үгсийн цаана үнэхээр оффшортонгуудаас Монголын төр салах ёстой гэсэн чин шударга сэтгэл байна уу, эсвэл АН-ын дотоод зөрчлөөс үүдэлтэй тоглолтууд яваад байна уу, эсвэл  нэгэнтээ навс унасан намынхаа рейтингийг өндийлгөж босгохын тулд бодлогын чанартай алхам хийв үү гэж харахад хүргээд байна.

Ямар ч байсан өмнөх сонгуулиар олуулаа очоод хийгээд, бүтээгээд өгье л дөө гэсээр байгаад нэлээд олуулаа ирсэн АН-ынхан хууль тогтоох дээд байгууллага дахь санал дардаг кнопыг  төгөлдөр хуураас ялгаагүй санадаг гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон билээ. Гол нь АН гэдэг намын нэрэн дор хоргодсон нөхдүүд Монголын төрд хэчнээн олуулаа ирлээ гээд жирийн иргэдийн   амьдралд илүү наалдах юм юу ч үгүй гэдгийг өнгөрсөн жилүүд тодорхой хэлээд өгсөн. Бүгдээрээ хамтдаа л очно гээд хөөрцөглөөд байдаг хэрнээ яг хүрээд ирэхээрээ дотроо өчнөөн олон фракц болж, зөрчилдөж, тэр хэрээрээ улсын ажлыг саатаадаг гэдгээ нэгэнтээ харуулсан. Тэгчихээд нөгөөх намын дарга нь болж бүттэл нь хийж чадаагүйнхээ бурууг дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унасантай л холбоотой гээд сүрхий глобал юм яриад зогсож байдаг юм билээ.

5so778hcm57mhvh6joac7kcukc

Тэгвэл одоо нөгөө намын дарга маань улстөрд шинэ од гэдэг шиг улстөрд үзэгдэл маягийн  юм ярьж иргэдээс илүү өндөр оноо авахыг чухалчилж байгаа харагдаж байгаа юм. Мэдээж оффшортонгууд төрөөс явах нь зүйн хэрэг. Гэхдээ үнэхээр л тэгж үзэж байсан юм бол С.Баярцогтыг аль дээр гишүүнээс нь эргүүлэн татах ёстой байсан баймаар. Тэгсэн бол харин жинхэнэ утгаараа Монголын улстөрд үзэгдэл болсон чухал шийдвэртэй алхам болж харагдах байсныг нь хэлмээр байна. Тэрнээс биш яг сонгуулийн өмнө оноо авч, рейтингээ өсгөх зорилгоор сонгогчдын сэтгэлзүйгээр наадаж байгаа нь тиймхэн л байна. Үнэхээр л холын нүүдлийг хардаг том эрх ашигт сөхөрдөг улстөрчид бол өнөөдрийнх шиг ингэж дискодохгүй л байсан байх л даа.

Э.Бат-Үүл гэж бас нэг шоучин байна. Өөрөө гол шүүгч нь хийж байгаад, хүүгийнхээ компанийг тендерт шалгаруулчихдаг хүн шүү дээ. Тэгчихээд одоо юу ярьж байна гэхээр “Зарим хэвлэл мэдээллийнхэн алдсан уу, яасан оффшор данстай байсан мэтээр ташаа мэдээлэл өгсөн байна билээ. Би “Чулуудай оффшор компани байгуулаад, дансаа ч нээж чадалгүй хаагдсан байна лээ” гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг засч хэлэх хэрэгтэй. Оффшор компани байгуулаад данстай ч болж чадалгүй хаагдсан гэж ойлгосон. Тэр тухай л хэлсэн. Хоёрдугаарт, чөлөөт хэвлэлийн буянаар Чулуудайг оффшор компани байгуулах гэж явсан юм байна гэдгийг сонсч, мэдсэн. Бусадтай л адилхан тэр шуугиан эхлэхэд Чулуудайг оффшор компани байгуулах гэснийг мэдлээ. Миний хүү гурван хүүхдийн аав. 36 хүрч байна. Биеэ даасан өрх айл. Би Чулуудайн өдөр тутмын амьдралыг мөшгөөд байдаггүй. Ямар бизнес хийж байна гэж шалгаад байдаггүй. Тэр хүн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлээд явж байгаа. Хуулийн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа…  Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана.” гэхчлэн хэлж ярьж байгаа юм. Хэрэв үнэхээр л тийм бодолтой байгаа юм бол тэр асуудлыг шалгаж тогтоогоогүй байхад нэр дэвшигчээр нэрээ тодруулахгүй байж болох шүү дээ.

Ер нь бол АН-ынхны хувьд энэ сонгуулийн эхлэл шоунуудын нэг болгож оффшорын асуудлыг онилсон л харагдаад байна. Яахав тэгээд оффшор тийш оюун санаагаа чилээж, цаагуураа гэм буруутай үйлдэл хийсэн этгээдүүдээс  Монголын төр ангижирч байвал сайн хэрэг. Гол нь гараад ирэхээрээ төрд  бүлэглэлийн характераар дарангуйлал тогтоох гэж оролддог АН-ынхан сонгуулийн саналын төлөөх операциа ийн хийж байгаа бол бас л өөр хэрэг л дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Зочин Эр хүн (May 23, 2016 8:07:28 am )

    Бат үүл ээ бусад оронд чам шиг гошигнохгүй жинхэнэ улстөрч шиг, эр хүн шиг буруугаа хүлээгээд огцорч байна үүнийг АРДЧИЛАЛ гээд байна даа

  • иргэн бат (May 23, 2016 8:17:16 am )

    Ардчиллыг бий болгосон этгээдуудтэйн хамт монгол туухийн хуудаснаас авч хаях естой,
    монголд ардчилсан хувьсгал бий болоогуй,ийм нийгмийг ард тумэн хулээж байгаагуй,хуний эрх эрх челее гэдэг зуйлээр халхавч хийж хуульгуй,эмх цэгцгуй дур
    зоргоороо аашилсан нийгэм байгуулахыг элбэгдорж,батуул нар хусэн хулээж
    байгуудаад 26жил ард тумний нудэн дээр ,амьдрал дээр нь харуулж узууллээ,
    эрх мэдэл,албан тушаалд хурэхээр дураараа хууль,ес зуйг зерчиж болдог нь энэ
    этгээдууд узуулсэн учир энэ цаг уеийг монголчууд арчиж хаяж,энэ нийгэм ,улс
    терийн талаар ярихгуй хэлэхгуй бх нь зуйд нийцэнэ

  • Мушигчин (May 23, 2016 8:19:11 am )

    Мэргэжлийн Мушигчин хэлж байна. Их идсэний дараа амар, ажигла гэж байдаг юм. Зарим нь амрахаар шийдээ биз дэ

  • wwww (May 23, 2016 8:25:04 am )

    Хэний захиалгаар юу бичээд байгаа Федиструп бэ

  • Myagmar (May 23, 2016 8:26:36 am )

    MAH-iinhanii yavuulgaarr uursdiiin aldaagaar arav hurehgui huviin ritingtei ardchilsan nam offshor hergees ovoo heden onoo avchih geed hicheeged bn. Nuuts danstanguudiin herguud nuuts heveeree uldej hurungutnuudiin haldashgui darhan erhteigee batlav

  • Tuya (May 23, 2016 8:35:36 am )

    Hudlaa yrial humuusiin tarhi ugaagaal baatar bas zalitai aan shalgaj bolohguig ni mani hun medeed bidniig doogllol

  • zochin (May 23, 2016 8:56:53 am )

    buruutai

  • Anonymous (May 23, 2016 9:11:14 am )

    Ene songuulid yadag ch bsan AN demjine, naad zah ni saihan zamaar yawaad setgel taatai bn

    • зочин (May 23, 2016 10:41:06 am )

      Төсвөөс хулгай хийдэг хулгайчууд л АН-ыг дэмжиж байгаа, тэдний нэг байна

    • Зочин (May 23, 2016 7:16:12 pm )

      чамайс өөр АН-ыг дэмжих хүн байхгүй.

  • зочин (May 23, 2016 9:24:19 am )

    АН-д яасан ч санал аа өхгүй, АН Ажилтай орлоготой монгол хүн, Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя, Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая гэсэн бүгд эсрэгээрээ болсон. Улсын өр, ард түмний өр хирээс хэтэрлээ. Замыг бол аль ч хүчин гарсан төрийн төсвийн мөнгөөр хийж л таарна. Эрүүл мэндийн салбар бол навс унаж олон бяцхан үрс хорвоог орхилоо

  • зочин (May 23, 2016 9:26:41 am )

    хаанаас тэр их мөнгийг олж офшорт хийдэг юм бэ цалингаа хураагаад уу, татвараас нууна гэдэг өөрөө гэмт хэрэг шүү дээ, зөвхөн сонгуульд дэвшүүлэхгүй гээд зүгээр орхиж болохгүй шалгах хэрэгтэй, АН-ын олигархуудаас салах хэрэгтэй ингэж байж улс хөгжнө

  • зочин (May 23, 2016 9:28:09 am )

    хүүхэд нь хүн алсан гээд эцэг эхийг нь хамт буудадгүй биз дээ

  • зоогий (May 23, 2016 9:29:03 am )

    ан сөнөтүгэй

  • зочин (May 23, 2016 9:31:35 am )

    Эрхэмбаярыг Ховдод очиход Ховдын Ардчилсан намын жирийн гишүүд үхтэл нь загнаад барьж идэх гэж байсан ТВ-ээр харсан, АН тийм л хэмжээнд хүрч дээ өөрийн нь намын жирийн гишүүд хүртэл, аргагүй дээ тэд чинь ард түмний л нэг хэсэг шүү дээ ккк

    • зочин (May 23, 2016 10:43:18 am )

      Дорнодод М.Зоригт өөрийнхөө намын гишүүдэд хөөгдөж гарсаныг нуух гээд л бөөн юм болж байгаа гэсэн, ард түмэн тэсэхээ больж эхэллээ,

  • тунгаа (May 23, 2016 9:55:41 am )

    Ирээдүйнхээ сайн сайхны төлөө энэ хүмүүс ухамсраараа төрийг цэвэрлэх гээд ядаж байхад энд сэтгэгдэл гээд муу муухай зүйл бичээд байгаа хүмүүс өөрсдөө ямар муухай увайгүй, муу улсууд вээ, та нар шиг юмнуудаас болоод нийгэм цэвэршихгүй муухай харагдаад бн ш дэ, эхлээд дотоод сэтгэлээ ариусгаад өөрснийгөө өөрчил л гэж хэлмээр бн даа.

  • зочин (May 23, 2016 10:10:25 am )

    энэ зураг дээрх 3 нөхөр улс төр, улс орноос зайлсан цагт л луйвар, хор найруулалт багасна. өнөөдрийн та нарын эрх мэдэл маргаашийн чинь ялын заалт болох цаг ирэх л байх даа

  • Зочин (May 23, 2016 10:36:14 am )

    АН-д хамгийн олон оффшор данстай хүмүүс байдаг юм байна лээ.

  • БАТYANHAN (May 23, 2016 11:17:09 am )

    МАН-Н ХУЛГАЙЧИД ИЛЧЛЭГДСЭН ДАХИАД БАЙГАА ТОМ ЛУЙХАРУУД НЬ ҮЛДСЭН АН-Д НӨГӨӨ МУУ ХАРААЛ ИДСЭН БАЯРЦОГТ Л ТАГ ДУУГҮЙ БАЙГАА ШҮҮ АН-Д ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ОФФШОРТОНГУУД

  • Азаа (May 23, 2016 12:20:09 pm )

    Хууран мэхлэгч , хулгайч , худалч хүмүүсээр төр ,улсаа яаралтай цэвэрлэe . Эдгээр хүмүүсийн бүү сонго , шалга, хорь цагд..

  • z (May 23, 2016 12:37:33 pm )

    batvvlees aigaad bgmu tanai MAN. tiim bolood l udur bolgoni niitleldee muulj ner dewshihq bgsai gj shvlsee zalgij suuna uu.. Ulaanbaatriig utgaar n uurchluud irgediin setgehvig n ch gsn soyoljuulaad ugsun hvnees aihaas uur yahaw

  • Зочин (May 23, 2016 12:41:41 pm )

    Ан Сан Сү Чи гэж алдартай эмэгтэй манай оронд ирээд хурлын индер дээрээс ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ гэдэг үгийг хэлж байсан даа. Олон арван жил цуцалтгүйгээр эх орныхоо ардчилалын төлөө тэмцэж шорон оронд хоригдож явсан эмэгтэй хэл нь хальтраад тийм үг хэлээгүй л болов уу.

  • Зочин (May 23, 2016 3:29:47 pm )

    Ганц АН ч биш МАН өөр юу юу билээ ПАН ДҮН ПҮН ч билүү бүгд хэрэггүйээ хогийн ургамал л гэсэн шүг тэгхээр бүгдийг үгүй болго хэн нэгнийг сонго тэр нь гол нь хэнч биш бидэнтэй ижил Монгол улсын мргэдийн нэг байх хэрэгтэй мэдэхгүй юмаа ер нь хэнд итгэхүү гэхээр маш хатуу хуультай байвал яасан юм

  • Зочин (May 23, 2016 3:31:10 pm )

    Ер нь ард иргэд хамгийн хүчтэй бусуу бүгд сэрвэл яаж байнаа ком-ны араас биш

  • NN (May 23, 2016 3:41:34 pm )

    ENE AN MAN ODOO ULS TORIIG SHALDAA UNAGAAJ BNA ARD TVMNII DUND AMLALT AM AJIL 3 NI ZORDOG MANAN-IIN NER HVND SHOROOTOI HUTGALDAJ BNA

  • БАТYANHAN (May 23, 2016 3:43:20 pm )

    Баярцогт, Бат-үүл нар бол Ардчилалаар далдасан жинхэнэ луйварчид. Батзанданы хуулийг батлуулахгүй байгаа н их хуралд МАНАН-н дээрэмчид мафинууд толгойлдгийг бүрэн харуулсаар байна.

  • БАТYANHAN (May 23, 2016 3:44:38 pm )

    Монголын түүхэнд үнэн шударгаар бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд сая доллар олохгүй. Тендер нэрээр шахаа хийх, тусгай зөвшөөрөл өгөх нэрээр хахууль авах, хөнгөлөлттэй зээл оруулж ирсэн нэрээр хувь авах зэрэг нь сая долларын орлого олдог. Баярцогт мэтийн хүмүүс худал ярьж хулгай хийгээгүй бол бид өнөөдөр Куйветын иргэн шиг баян байх байлаа гэж.

  • БАТYANHAN (May 23, 2016 3:46:18 pm )

    Гадаад улс төрчид оффшор дансаа хүлээн зөвшөөрөн суудлаасаа буун өөрсдийн саналаар огцорч байна. Тэгтэл манай улсад Луйвар хийн олсон хөрөнгөө оффшор дансандаа хийн үүнээсээ ч санаа зовсон юмгүй өөрсдийгөө УИХ гишүүн гэх н гутамшигтай юм. Тэднийг шалган АТГ-р мөрдүүлж барин шоронд хатаах хэрэгтэй.

  • БАТYANHAN (May 23, 2016 3:47:04 pm )

    ОФФШЕР ДАНСТАНГУУДЫГ МОНГОЛЧУУД БҮҮ СОНГУУЛЬД СОНГООРОЙ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРӨӨС ГАРГАЖ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ АВЦГААЯ ЭНЭ ДАНСТАНГУУДЫГ ШАЛГАЖ ОРЛОГЫГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ АРД ТҮМНЭЭС ХУМСАЛСАН МӨНГИЙГ НЬ БУЦААН АВЦГААЯ.

  • БАТYANHAN (May 23, 2016 3:47:25 pm )

    Манайд оффшор гэгдэх дансанд татвараас “нуусан” мөнгөтэй 49 иргэн байна гэнэ. Мэдээж шударгаар хөдөлмөрлөсөнөөсөө ихэнхдээ “өөр замаар” олсон мөнгө байх. Ямартай ч ашигтай, орлоготой болоод эхлэхээр оффшор дансанд хийж “татвар” гэгчээс бултуулж байдаг нь тодорхой. Гэтэл бусад улс оронд оффшор данстай иргэнийг улс төрд битгий хэл төрийн албанд ч “цэвэрлэгч” хийлгэхгүй. Оффшор дансны тухай дэлгэрэнгүй сайхан мэддэг болохоор тэр шүү дээ.

  • Пунцаг (May 23, 2016 3:55:09 pm )

    АН МАН 2 бол төрөөс төрсөн тэрбумтнууд шүү дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэхчээр АН-ыхан МАН их мөнгө идсэн МАН-аас ОФФШОР данстай хүмүүс их гарч ирсэн мэтээр ярьж намынхаа рейтинг өсгөх юм. АДилхан л хамтдаа төрийн мөнгийг идэж уусан хүмүүс байж.

  • Мөнгөө (May 23, 2016 4:07:13 pm )

    МАНАН бол хэн нь хэнийгээ гэхэв.Адилхан төрийн мөнгө буюу татвар төлөгч бидний мөнгийг хувьдаа завшдаг.Улсаа ыарьцаалж мөнгө авдаг яг адилхан.Манай нам арай бага оффшорчингуудтай танайх их гэж ярьж байхаар даргатай юутайгаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй.Ганц хүнийг цоллож байхаараа бүгдээрээ л яв л даа тэр нь шударга .

  • Од (May 23, 2016 4:27:08 pm )

    Баярцогтыг эхний ээлжинд нэрийг нь дэвшүүлэхгүй гэж байгаад унаад байгаа рейтингээ өсгөх бодлоготой .Бас түрээсийн орон сууцыг өмчлүүлнэ гэдэг нь ч сонгуулийн шоу гэдгийг хүмүүс одоо мэдэхтэйгээ байгаа байлгүй.Нэрийг нь дэвшүүлэхгүй байвал замхруулж сурснаар нь сангийн яамыг өгөх байх.

  • Мөнхөө (May 23, 2016 5:10:06 pm )

    Улс төрийн өндөр соёлтой улсуудад оффшор данстай гэдэг нь мэдэгдэж эхлэхэл албан тушаалаасаа бууж байх юм .Зарим улсад бол шууд л аавын хаалга татаж байна.Харин манайд дахиад сонгуульд өрсөлдөх гэж байдаг.Энэ чинь ариун явдал лав биш ээ.Оффшорчингуудыг сайн шалгаж гэм буруутай нь тогтоогдвол цээрлүүлэх хэрэгтэй.

  • Хонх (May 23, 2016 6:12:35 pm )

    Оройтсон ч гэсэн ингэж бгаа нь яамай даа. Аль ч нам бай оффшор данстай хүнийг дэвшүүлэхгүй байхыг ард иргэд чинь хүсээд бна шүү дээ.

  • Зочин (May 23, 2016 7:30:25 pm )

    АН БОЛЬЁО

  • ЗОЧИН (May 23, 2016 8:27:53 pm )

    АН НАМ БАЯРЦОГТООР ТУГ ТАХИХ БОЛЛОО МАН НАМЫГ ЯАХЫГ ХАРАХ ҮЛДЛЭЭ АЛЬ АЛИН МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛЦГАА АРД ТҮМЭН МИНЭЭ ЭНЭ 2 НАМЫГ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БНА ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ҮҮРЭЛСЭН МОНГОЛ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ АВЦГААЯ ХООЧ ҮЕЭЭ ЭХ ОРОНОО ХАЙРЛАЯ МОНГОЛ ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ УУЖИМ УХААН МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ ШҮҮ

  • МАН-ын захиалгат бичлэг, одоо болиоч малнуудаа. Ард түмэн тэнэг биш (May 23, 2016 8:44:26 pm )

    Ирэх сонгуулиар АН бүр олуулаа болно. Засгийг дангаараа бүрдүүлээсэй. шүүмжлэхээс өөр чадах зүйлгүй МАН-ын төрөөс төрсөн тэрбумтанууд бүр мөсөн далд ороосой.

    • Зочин (May 25, 2016 4:47:58 pm )

      Чи оороо маш тэнэг байна.Олуулаа болохыг харья.Чи бол эднийг дагаж албан тушаалтай болсон жараахай.

  • Зочин (May 24, 2016 1:29:29 pm )

    АН хулгайчууд улс орноо, ард иргэдийнхээ эрх ашгаас эгнэгт урваж, энэ байтугай хэдэн үедэрээ дааж давшгүй хилэнцэт нүгэл үйлдэж байгаагаа ухаарахгүй малнууд юмаа. Та нар яаж хуйвалдаж юу хийсэн ч ухаант ард түмэн та нарыг төрд бүү хэл монголд багтаахгүйг мэд тэнэгүүд минь. Хийсэн нүгэл чинь нүдээрээ чинь гоожих цаг мөдхөн ирнэ гэж мэд бузруудаа

  • Дашаа (May 25, 2016 1:17:23 pm )

    Үнэн худлыг ялгаад өгдөг шударга шүүх эцсийн хариуг ард түмэндээ өгөх байх гээд найдаж байна. Төрөөс төрсөн тэрбумтангууд өөрсдөө үнэнээ хүлээх цаг болсон

antalya rent a car