antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

IMG_1759

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгааар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car