antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2016 52 comments

С.Ламбааг сайд байхад хагас жилийн дотор 607 хүүхэд энджээ

нийтлэсэн Admin

35b25e60-4343-11e5-871e-1f2aaf8a9efaС.Ламбаа ямарч байсан сарын хугацаанд сайдаар суух нь ойлгомжтой болж байна. Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Эрүүл мэнд, спортын сайдад өдгөө тус яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй  С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Уг нь С.Ламбаагийн тухайд улаанбурхантай тэмцээд юун тэр сайдтай манатай явна хэмээн ярьсан байсан юм. Сэтгүүлч түүнээс  “Таныг Эрүүл мэндийн сайдад томилохоор нэрийг нь өргөн барьсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? хэмээн асуухад  “-Юун сайд вэ. Мэдэхгүй. Би улаан бурхан өвчинтэй тэмцэх гээд түмэн завгүй л явна.” гэж бүр өөрөө хариулсан байдаг. Тэгэхээр С.Ламбаад өөрт нь мэдэгдэхгүйгээр л сайдаар томилох гээд байгаа юмдаг уу даа.

С.Ламбаа эрхмийн тухайд С.Батболдын кабинетад багтаж, Эрүүл мэндийн салбарыг удирдаж явсан намтартай. Тэрчлэн түүнийг салбарын яамыг толгойлж байх үед буюу 2011 оны эхний хагас жилд гэхэд 33.694 эх амаржсанаас 607 хүүхэд нэг хүртэлх насандаа эндэж,17 эх нас барсан гэсэн харамсалтай статистик судалгаа гарсан байдаг. Тэрчлэн С.Ламбааг сайд байх үед эрүүл мэндийн салбарт эмч нарын хууль журам зөрчсөн асуудал цөөнгүй гарч байсныг эргэн сануулж байна.

 

Бяцхан охины үхлийг аппаратанд тохсон хэрэг

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нарын буруугаас нярай хүүхэд хорвоог орхисон гэх мэдээллийг уншигч та санаж байгаа болов уу. Уг мэдээллийн мөрөөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус төвийн эмч нарыг шалгаж  эхлэсэн байдаг, харин хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байна. Хэрэг явдлыг эргэн сануулахад, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд иргэн Н-гийн  эхнэр Э   2011 оны   есдүгээр  сарын 5-ны өдөр нярайлж  3кг 200 грамм охин төрүүлжээ. Төрөлтийн явцад Э эмэгтэйн охин архаг бүтэлттэй гарсан тул  эмнэлгийн ажилтнууд хүчилтөрөгчийн аппарат залгажээ. Гэтэл аппаратаас хий алдаж ээлжийн хоёр сувилагч  гэмтэл гарсан хэсгийг бохиор наах оролдлого хийж   будилах  зуур бяцхан охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хорвоод мэндэлсэн бяцхан охин дэндүү харамсалтайгаар  амь насаа алдчихаад байхад тус төвийн тасгийн эрхлэгч “Эмч нар буруугүй , аппарат буруутай” гэсэн тайлбарыг хэлж байсан нь хэн хүний сэтгэлийг урсан үгс байлаа.

Бяцхан хүүгийн үхэлд бас л эмч буруугүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2010 онд бяцхан хүү эмч нарын буруутай үйлдлээс болж, амиа алдсан хэрэг гарсан байдаг. Талийгаач хүү эхлээд уушгины хатгалгаагаар өвдөж, тус эмнэлэгт хандсан бөгөөд эмчлэгч эмч н.Энхжаргал бүрэн эдгэсэн хэмээн оношилж, эмнэлгээс гарахыг зөвшөөрсөн байна.  Хүү эмнэлгээс гараад удаагүй байтал тус дүүргийн 24-р хорооны өрхийн эмч “Вакцин хийлгэ” гэсний дагуу хүүд вакцин хийлгэсэн аж. Хүү тэр өдрөө халуурч биеийн байдал нь муудсаар дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Онош тодруулна гэх шалтгаанаар бяцхан хүүгийн нугаснаас ус авахад  хүүгийн биеийн байдал улам хүндэрч улмаар амьсгал хураасан байдаг. Шүүхээс уг эмчийг буруугүй хэмээн шийдвэрлэж, харин хүүгээ алдсан эцэг эх насан туршдаа сэтгэлийн шархтай хоцорсон харамсалтай хэрэг С.Ламбааг сайд байх үед гарсан юм.

5-хан сартай охиныг үхэл рүү түлхэв үү?

Д.Алтантунгалаг хэмээх эмэгтэй III төрөх эмнэлэгт эрүүл, саруул охин төрүүлсэн байдаг. Гэтэл өрхийн эмчийн буруугаас охин нь  тавхан сартайдаа   тархиндаа бүтэн харвалт авчээ. 2011 оны зургадугаар сарын 11-нд охиндоо ээлжит вакциныг нь хийлгэснээс болоод бяцхан охин хорвоод амьдрах эрхгүй болжээ. Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгаль охиныг ханиадтай байсныг мэдээгүй юу, мэдсээр байж хэргээр  ийм үйлдэл гаргасан уу. Ямарч байсан түүний буруугаас болж бяцхан охин хохирогч болж үлдсэн байна. Харин хариуцсан эмч нар өөрсдийнх буруугаас болоод бяцхан охин хохирсонд ямар нэг хариуцлага хүлээгээгүй гэх мэдээлэл бий.

Эмч нар бяцхан охины тархийг үхжүүлсэн хэрэг

ЭНЭШТ-ийн эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж 10 сартай М.Номинжин охины нүд нь харахгүй, чих нь сонсохгүй тархи нь бүрэн үхжсэн тухай дэндүү харамсалтай мэдээллийг уншигч та авч л байсан байх даа. Охины ээж хэлэхдээ “-Миний охин гурван сартайдаа хатгаа аваад Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтсэн юм. Тэнд долоо хоноод бид өөрсдийн хүсэлтээр ЭНЭШТ рүү шилжүүлсэн. Эх нялхаст хэвтээд дөрөв хонож байхад нь венийн судсанд нь гуурс тавихаар болоход захын судаснууд нь олдохгүй байсан учраас эмчилгээ хийх шаардлагатай гэсэн. Тэгээд эмчилгээ хийх явцдаа Б.Одгэрэл эмч охины минь уушгийг хатгасан байсан ч тэрийгээ тэр чигт нь анзааралгүй орхисон байсан. Улмаар миний охины бүх бие хавагнаж, эрхтэн нь хийгээр дүүрч, зүрх нь зогссон. Тэгээд уушгийг нь хатгасныг мэдсэн. Уушгийг нь хатгаснаас хойш бараг найман цаг өнгөрсөн байсан. Хүний зүрх зогссоноос хойш тархи нь таван минут л тэсдэг гэсэн. Гэтэл манай охины зүрх бараг цаг гаруй зогссон байсан. Яаралтай эмчилгээнд оруулснаар маргаашнаас нь зүрхэнд нь амьсгал орж ирсэн ч хоёр хоногийн дараа зүрх нь дахиад зогсч, аппаратанд орсон. Тухайн үед эмч нар найдваргүй гэсэн. Бид хувиараа хөөцөлдөж, хүчтэй эм тариа хийлгэснээр охин минь одоо сэргэсэн. Ухаан ороод хоёр ч хоноогүй байхад нь бид хоёрыг тасаг руу шилжүүлсэн. Анх эмнэлэгт ирэхдээ бага зэрэгт хатгаатай, шингэн алдсан гэсэн оноштой ирсэн хүүхдийн минь биеийн байдал эмнэлэгт ирснээсээ хамаагүй дордсон. Би эмчид нь энэ талаар хэлсэн боловч “Зүгээр ээ, их эм тариа хийсэн болохоор бие нь жаахан хямарсан байх. Харин сая зүрх нь зогссон болохоор зүрхний эмчийн хяналтад өгөөрэй. Тэгэхдээ хоёр жилийн дараа эрүүл болно” гэж хэлсэн хэмээн ярьсан нь бий. Гэвч охин эрүүл болоогүй.

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн их  эмч Б.Одгэрэл, С.Очир нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2011 онд   Баянгол дүүргийн шүүхэд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Тэдэнд эрүүгийн хуулийн 106.2  зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс  өвчтний бие  махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр  буруутгасан байдаг. Тус хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс,  Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Шүүх эмнэлэг гурвын дунд гурван жил шахам явж эцэст нь охины өвчний түүх өөрчлөгдөж төрөлхийн тархины өвчтэй байсан гэх оноштой болж хувирсан  байдгийг хэлэх хэрэгтэй. Мөн охины өвчний түүхийг эмч нар зориудаар өөрчилсөн гэдгийг  ч өмгөөлөгч нар шүүх хурлын үеэр хэлж байсан. Тухайлбал “Охины зүрх хоёр удаа зогсч, цаг гаруй хэртээ амьсгал дэмжих эмчилгээ хийснээр амь насыг нь аварсан гэх өвчний түүхээс хуулсан Клиникийн захирал Ш.Энхтөрийн гарын үсэг бүхий бичилт, 2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед зүрх нь хоёр удаа зогссон”  гэсэн тэмдэглэлийг авч шинээр хуудас нааж, нэмэлт бичилт хийсэн байжээ. Түүнчлэн 2009 оны 12 дугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь М.Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас гурван удаа авсан байдаг.

Төгсгөлд нь хэлэхэд, эдгээр харамсалтай түүхүүд бол С.Ламбааг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад болсон хэргүүдийн нэгээхэн хэсэг нь юм. Өшөө олон хүүхдийн цус нулимстай холбоотой сэтгэл урсан хэргүүдийн талаарх гашуун мэдээллүүд бий…

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

52 Comments

  • Алтайн уугуул Даваа (May 20, 2016 10:24:17 am )

    “Эмч-сайд” олдохгүй бол буцахдаа Ламбааг залгаа гэж энэ дээ!

  • Ламбаа (May 20, 2016 10:25:24 am )

    Энэ гуншаа п-да яаж сайд хийдгийг нь харсан биз дээ, өөр хүн оруулах завсар гаргахгүй юм даа, энэ муу сайн луйварчид.

  • Пүрэв (May 20, 2016 10:27:43 am )

    Эрүүл мэндийн салбарт салбарт орох 40 саяын сургаар сарын хугацаа ч болохгүй сайдын суудал руу юунд хошуурна вэ? АН болон МАН ядаж эрүүм мэнд хүний зовлонгоор бүү тоглоорой

  • ламбаа лалар (May 20, 2016 10:29:51 am )

    Лалар багшаа хий эсвэл хорвоогоос зайл. Хог багтах газар байхгүйлдээ.

  • Irgen (May 20, 2016 10:32:12 am )

    Ezengui udaan hugatsand yavsan eruul mendiin salbar ahiad gants sar yavchih bailgui dee sayhan emnelgiin tonog tohooromj shinechleh ih hemjeenii mongo batlagdsan bolohoor AH ni tiishee hoshuuraad bgaa yum uu

  • zochin (May 20, 2016 10:44:36 am )

    бусад сайдын үед хүүхэд үхээгүй юм байна гэж ойлгох уу

  • Болд (May 20, 2016 10:47:06 am )

    Энэ пиздаа ингэж амьдархаар үхсэн нь дээр шүүдээ. Одоо дахиад нэг сард хэдэн хүүхдийг цааш нь харуулах бол. Ямар ч хариуцлагагүй энэ нөхөр зүгээр л МАНАН-гийн утсан хүүхэлдэй шүүдээ монголчуудаа. Эсвэл сайдын суудлыг бөглүүлэх гэсэн хүншүүдээ.

  • ZOCHIN NI BNOO (May 20, 2016 11:24:31 am )

    HAMGIIN HARIUTSLAGATAI SALBAR BOLOH ERVVL MENDIIN SALBARIG IIM HARIUTSLAGAGVI HVND DAATGAH GEJ BGAA N ARD TVMNII ERVVL MEND ERH MEDLEES NI DOOGUUR BGAAG HARUULJ BNA

  • ZOCHIN NI BNOO (May 20, 2016 11:27:43 am )

    IIM HVND L IIM HARIUTSLAGATAI ALBIG HASHUULAH GEED L AN ZVTGEJ YWNA SH DEE ENIIG NI MEDEED ARD TVMEN ESERGVVTSEED BNA SH DEE SAID BHDAA GANTS EMNELEG TOROHIIN ASUUDAL SHIIDEJ CHADAAGVI BJ GANTS SARIN DOTOR YU HIIJ CHADDAG YUM BE

  • ZOCHIN NI BNOO (May 20, 2016 11:30:46 am )

    7 SAR GARAN EZEHGVI YWAA SALBARIIG GANTS SARIN DOTOR LAMBAA GUAI OOD NI TATNA GEJ YU BAIHAW DEE

  • Anonymous (May 20, 2016 12:10:41 pm )

    Ene hunees oor hun baidagguiee

  • Од (May 20, 2016 12:15:26 pm )

    Салбараа мэддэг сайн хүн ,ажлаа үүргээ хмйж ыадна л гээд байсан.Харин өмнө нь сайд байхдаа ийм олон хүүхэд эндэж байхад ямар нэг арга хэмжээ аваагүй байх юм .

  • Мөнгөө (May 20, 2016 12:32:07 pm )

    Эзэнгүй төрийн эмгэнэл гэж л энэ дээ. Анхнаасаа л сайдын суудал горьлож өөрөө орж ирсэн хүн.Хагас жил эзэнгүй байсан салбарын ажлыг ганц сарын дотор хийж гүйцэтгэдэг амжихгүй.

  • Anonymous (May 20, 2016 1:21:21 pm )

    Xun muulaxaa bol

  • Anonymous (May 20, 2016 1:24:02 pm )

    Bitgii xaraal xii.ta bugdees guiya

  • Эмч (May 20, 2016 1:30:54 pm )

    Бусад сайдын үед ч хүүхэд эндэж л байсан ш тээ. Юун хачин юм бичдэг юм. 1 сар ч болсон энэ салбар сайдтай байх хэрэгтэй ш тээ. Ламбаа салбараа мэддэг хүн шүү. Юун их хүн муулдаг юм.

  • Иргэн Буд (May 20, 2016 3:04:22 pm )

    Энэ яам мэргэжлийн бус САЙД-аар удирдуулдагаараа БАРИЛГЫН яамтай өрсөлдөж байна. Гишүүдээс ичихгүй Ламбааг сайдаар томилж о…. болохгүй байхыг хүсье

  • Anonymous (May 20, 2016 6:37:19 pm )

    Ээ хөөрхий шилэгдамба сайдын үед үхсэн тоог харвал ламбаагийн4 жилтэй тэнцэнэ.харин эх хялхсын төв бол ёстой бузар шингэсэн гмзар болсон байна билээ.мөнгөнөөс ондоог бодохоо бай сан хэдэн даргатай хүүхнүүд галзуурсан мэт хүн загнаад л.

  • MGL (May 20, 2016 7:47:13 pm )

    ЭМЯ-д Ламбаа дутаад байсан юм байлгүй дээ. Одоо ажлаа л сайн хийж үз.

  • ялалт (May 20, 2016 9:28:36 pm )

    ёо ёо хэлэх үг алга

  • Anonymous (May 20, 2016 9:40:18 pm )

    olon hyyhed endeed baigaa uchiraas l hariutsalgiin hyyliig changatagah gesen baihgyi yu ttynees Lambaa said yheld buruugyi ee

  • Anonymous (May 20, 2016 9:41:57 pm )

    Сонгуулийн үед намд мөнгө хэрэгтэй тул эрх баригчид өөрийн хүнээ сайдад тавих нь аргагүй .хашир хүн шийлэг шиг гардуулахгүй нь ойлгомжтй

  • Хувалжнууд (May 20, 2016 10:25:18 pm )

    Ичихэд яанаа. Сайхан чадалтай, боловсролтой, хийх эрч хүч дүүрэн залуучуудын замд саад хийсэн хөгшин янхирцагыг олж томилж байгаа энэ ардчилсан нэртэй анархи төр ард түмний эрүүл мэндээр тоглож дуусахнээ.

  • zochin (May 20, 2016 10:30:10 pm )

    Nasaaraa hor nairuulj hoich ue ur huuhdee buruu zamd oruulj baigaa lambaag mongolchuudiin eruul mendeer togloh tsagiig duusgah tsag bolson

  • тэтгэвэрт гарсан эмч (May 20, 2016 11:44:21 pm )

    МАНАН-ын гайг Эрүүл мэндийн салбарыг сүйрүүлсэн хамгийн сүүлчийн гай Энэ Ламбаагийн үед болсныг жирийн иргэд сайн ойлгосонгүй Энэ нь багийн бага эмчийн албыг устгаад зогсохгүй сумын их эмчийн салбарыг устгасан бузар үйлдэл хийсэн өөрөөр хэлвэл сумын эрүүл мэндийн төв гэж хүн эмчилж сувилдаггүй жирэмсэн эхчүүдийг ч төрүүлж эх барьж авч болохгүй болгож зүгээр диспетчирийн үүрэгтэй газар болгож өөрчилсөн явдал юмаа.Эмч мэрэгжилтэй хүн эрүүл мэндийн сайд хийж байсан бол ариа ингэж мунхаглахгүй шүү дээ

  • арай ч дээ (May 21, 2016 12:22:13 am )

    АН боловсон хучин унэхээр муу юмаа ичих нуургуй ламбаагаас оор хун унэхээр алга уу Энэ бол Монгол эмэгнэлт байдалд орсныг тод харууллаа

  • gantumur (May 21, 2016 7:30:49 am )

    Ts mar yumhiij

  • gantumur (May 21, 2016 7:32:47 am )

    Ts mar bolio hunting nI olj Har durakuudaa

  • Anonymous (May 21, 2016 10:19:57 am )

    AN iihan arai dendej bna.ard tvmniihee ami nas ervvl mendeer togloj dyysahgvinee Lhagvasvren gej jinhene meregjliin myndag emch hvniig tomilohgvi uamar aimaar uym be !!! Ene zasgiin gazar ,76 bvgd byshyyhan dald oroosoi.

  • зочин ts (May 21, 2016 11:37:34 am )

    Зарим хүмүүс яасан муухай бичдэг юм бэ? Ямар сайд нь хүн алаад байгаа биш тэгээд ч эмч нар өвчлүүлээд байгаа биш байлгүй дээ хүн алаад байна гэж үзэж байгаа бол бүр хаагаад үз л дээ. ядаж соелтой бичмээр харьцмаар байна шүү

  • зочин ts (May 21, 2016 11:41:55 am )

    энэ хүн чинь бас хийсэн сайн зүйл ихтэй шүү нийлж хүн муулахаа больё. Хүн тавихгүй байгаа нь л энэ засгийн газрын буруу байх Одоо тэгээд ч энэ засгийн газартай тооцоог ард түмэн хийгээд өгөх байлгүй дээ

  • зочин (May 21, 2016 1:52:01 pm )

    АН сүйтгээд дууслаа даа, хурдан зайлуулж салбаруудаа, улс орноо эмхэлж авах юм сан

  • bi (May 21, 2016 4:14:04 pm )

    Манай ЭМ салбарынхан Ламбаа шиг мундаг сайдтай байсан удаа байхгүй.ЭМ салбарынхан мундаг байсныг мэдэхээс та нар шиг улс төржсөн луйварчид юугаа мэдэх юм.Аль сайдын үед хүний амь нас хохирсон тохиолдол гардаг.Энэ хувь эмч нартай холбоотой л асуудал байдаг.Бүх эмч нар муу биш.АН намаа л муул.Ажлаа маш сайн хийдэг байсан Ламбаа сайдыг бүү муул!!!

  • MAN boli (May 21, 2016 4:16:25 pm )

    Harin MAN het uls turjuud bgaa yum bish uu tanai namin ued ch iim sain said baigaagui bh shu

  • zochin (May 21, 2016 5:12:04 pm )

    lambaa odoo emegteichvvdiin emch hiiheer tyrshlaga syygaa bailgvi de an uuriinhuu hvniig gargah geed yadchih uyma

    • zochin (May 22, 2016 11:20:06 pm )

      muuhai shalig gj bgaamdaa

  • зочин (May 21, 2016 8:52:21 pm )

    Хүн чаддаг ажлаа хийх нь сайхан баймаар юм, эндсэн 607 хүүхэд бурхны орноос харж байгаа байх да ум маани бадни хум

  • zochin (May 21, 2016 9:21:59 pm )

    AI ZAILUUL

  • Mongol (May 22, 2016 3:30:00 am )

    Yamarch saidiin yed baisan er ni yagaad iim ih hyyhed endej bainaa, arai dendyy ih too baina shdee, zoon hyn amtai ulsiin huvd mash ih too, tiim olnoor ygui bolson shaltgaaniig er ni shalgaj uzsen umuu???? Yamar aimaar um be?

  • Zochin (May 22, 2016 3:59:37 am )

    S. Lambaa said bol emch nariin dund ner hund saitai eruul mendiin salbart hiisen ajiltai mongoliin ner hundtei uls turch shuu. Bi buur AN iin tom sudlaach erdemte

  • зочин (May 22, 2016 9:05:26 am )

    АН намыг бид сонговол дахиад л иймэрхүү байдалтай 4 жилийг авах болно тиймээс бие даагчид, шинэ намыг сонгох нь зөв. Сандал суудлын төлөө гэсэн ийм улсаас салах хэрэгтэй

  • Бат (May 22, 2016 10:35:11 am )

    Энэ нак нак гэсэн хар мөртэй хулгайчыг хүний эрүүл мэндийн асуудлаар тоглуулж таргалууах хэрэггүй байсан юм. Эрүүл мэндийн салбаарын нарийн асуудлыг зохицуулж чадахгүй энэ новш сандлаа улам зөөлрүүлж ямбаа нэмэгдүүлнэ гээд цаадуулаа суулгахгүй байсан биз ээ.

  • Anonymous (May 22, 2016 12:49:50 pm )

    Ламбаа больмоор юм ичих хэрэгтэй шдээ энэ арчилсан нам Махнын суудал шуу дээ шудрага байгаач ийм лувирчидийг естой сонгож болохгуй шуу !!!!!!!! Ман Ан хоер жинхэн хор найруулж сурсан лувирчид битгий сонгууль ог !! Энэ хоер лувирийн намд жинхэн дампууруулагч намууд Харин махн д огвол оор шуудээ ! Ганц сарын настай сайдын суудалд суух ямар дуртай юм вэ? Шудрага Байж сур энэ лувирчид Ан ман ичих хэрэгтэй шуу!!!!!!!!!!!! Та нарыг мэдэхгуй биш

  • Anonymous (May 22, 2016 12:57:29 pm )

    Шудрага хэлхэд махн ын суудал арчилсан нам тороор тоглож Байна арайч дээ шудрага Байж сур за !!!!!! Н Энхбаяраас энэ муу лувирчид их айх юм гэмтэй хун л айдаг энэ бузар ууд Маш их нугэл тэй лувирчид хулгаач нар ард тумэн бугэд мэднэ хэнэн хэн гэдэгийг н Энхбаяр жинхэн торд байх Улс торч хун та нар битгий шогт хэзээ нэгэн цагт унэн ялдаг учиртай !!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 22, 2016 1:00:35 pm )

    Зов н Энхбаяр мундаг хучтэй ледер гэдэг унэн шуу ! Албаар нэр хундийн унгаах гэж их улаарч байгаан ард бидэнд таалагдахгуй Байна хатуу хэлмээр байх юм

  • Anonymous (May 22, 2016 1:05:05 pm )

    Тийм 100/дэмжиж Байна н Энхбаярыг монголчуудаа монгол улсын гурав дахь еронхийлогч Н Энхбаярыгаа дэмжиж эх орноо мандуулах цаг Болсон шуу !!!!!Ан ман хоер бидныг эх оронгуй болгох гэж Байгаа шуу оорсдоо бугд гадаад гараад явах лувирчид бид хаачих юм сайн бод !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • иргэн (May 22, 2016 6:22:15 pm )

    Энхбаяр улсыг сайхан болгоод,ламбаа ЭМ салбарын эрс сайжруулаад гэж ирээд л
    сэтгэгдэл бичиж бгаа нехдууд ингэж тэнэг бхаа болиочээ,ардчилал гээч зуйлийн тухай,
    хулгайч,худалч нарын тухай,монголын туухийн хуудаснаас уунийг ул мергуй арчиж хаях
    тухай бичицгээ,залуус багачуул эдний еедеес их буугаар буухдах цаг нь болжэээ,енгерсен
    26жил уунийг монголчуудад нудэн дээр нь харуулж ,амьдрал дээр нь мэдруулж узууллэээ

  • Anonymous (May 22, 2016 6:28:48 pm )

    Eh nyulhasiin hariutslaga aldaj hunii amidralaar togloson emchiig haana hanadaj hariutdlaga tootsuulah we. Zowlolgoo ogooch

  • zochin (May 23, 2016 12:04:33 am )

    nan nan nan gsn ym.

  • Иргэн (May 24, 2016 9:53:07 am )

    Улаанцагаандаа гарсан манай Төрийн хүмүүс. Дээш татахыгаа гялс татаад л авчих юм. Монголд одоо Төрд байгаа хэдээс өөр Төрийн суудалд суугаад удирдчих хүн байхгүй юмуу. Эсвэл Энэ хэдээс өөр хүн сонгож болохгүй гэсэн хууль гарсан юмуу. Дургүй хүрээд байх юм. Шунал нь дуусахгүй юм.

  • Anonymous (May 24, 2016 3:03:30 pm )

    би саяхан нөхрийгөө үзүүлээд 1-р эмнэлгээр нэлээд явлаа.эмнэлэгт мөлхөж орсон хүн нэг хэвтдэг, эсвэл арын хаалгаар хэвтдэг 2 зам байгааг харлаа. гадаа нь машины зогсоол байхгүй, нөгөө ачдаг машинууд нь ачаад л яваад байх юм. уг нь зогсоол элбэг бол машинаа замын хажууд тавихгүй шүү дээ. ядарсан ард олныг зовоож байна шүү.

  • zochin (May 24, 2016 5:29:06 pm )

    saidaa tomilj chadahgvi bolohooroo Lambaa gyuag tug zalsan hedhen honogiin amitai yum daa

antalya rent a car