antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2016 21 comments

Хөх тойрог нэмэх сэм ажиллагаа

нийтлэсэн Admin

АН дахиад 4 жилийн хугацааг өөрсөддөө нэмэх гэсэн ээлжит оролдлого нь СЕХ-той хамтран оруулж ирсэн тойрог хуваах хуулийн төсөл байлаа. Сөрөг хүчний зүгээс тойргийн шударга бус хуваалтыг техникийн алдаа байв уу хэмээн гайхахад “Чингис хааны нутаг”, “Сумын тоогоор нь тойрог нэмлээ”, “Та нар битгий олон юм ярь” гэх мэтээр хариулт өгч байлаа. Ингэж зүтгэсээр хүн ичмээр тойргын хуваарилалтыг олонхиороо хүч түрэн батлав. АН-ын баримталсан ганцхан зарчим нь МАН сонгогдох магадлалтай тойрогуудыг л хасч АН-ыг дэмждэг тойргуудад олон тойрог нэмжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • шийтгэл (May 20, 2016 8:40:27 am )

    Эрх барьж буй АН-ынханд юу ч гэж хэлэхэв дээ. Нүд балай, чих дүлий болсон амьтад. Булчирхай мулчирхай байхгүй, өөрсдөө л зөөлөн суудал гэгчдээ хорогдож байвал бусдыг далдуур алахаас сийхгүй болжээ. Арай ч дэндэж байна даа. Ард түмэн минь сэрээд хараач… Үнэхээр бухимдаж байна. АН-ыг газрын хөрснөөс арчих сан Бурхан минь эднийг шийтгээч…

  • Anonymous (May 20, 2016 8:52:01 am )

    Мөрөөдөж л байг. Та нарыг мөн сонгох байх даа. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу?

  • 1 (May 20, 2016 9:10:27 am )

    Амаржаргал: өнгөрсөн дөрвөн жилийг эхнээсээ хууль бус зүйлийг АН-ынхан эхлүүлсэн, өөхшүүлсэн. Тодруулбал, УИХ-д байгаа хамгийн том сөрөг хүчинтэйгээ түнжин хагарч бүлгийг нь байгуулуулахгүй, гишүүдийг нь байнгын хороодод хуваарилахгүйгээр бүх зүйл эхэлсэн. Улмаар УИХ-ын даргаа хүртэл хууль зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг эргэлзээтэй байдлаар сонгосон бөгөөд эвсэл гэх “шантааж” хийгчидтэй нэгдэж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан

  • Болд (May 20, 2016 9:28:02 am )

    АН-хан мөнгөөр л бүгдийг худалдаж авах сонгууль болгохоох бүгдийг хийж байна. Хуулийг зүгээр л гууль болгож байнашдээ. Одоо ингэж аашилж байгаа юм чинь. Дахиад 4 жил гараад ирвэл улсыг минь дампууруулж дуусах нь дээ.

  • Anonymous (May 20, 2016 9:48:09 am )

    АН улаан цагаандаа аль хэдийн гарчээ. Сонгууль дөхөхөөр ийм ажиллагаагаа эхлүүлж байгаа юм чинь сонгуулийн үеэр ямар булхайгаа хийх нь тодорхой л юм байна. Тийм болохоор ард иргэд бид хяналт тавьж хариуцлагатай хандах л хэрэгтэй байна.

  • Даваа (May 20, 2016 10:14:03 am )

    АН нь олонхоор хүч түрэмгийлж МАН-ын ритинг өнэдөртэй газруудыг хассан гэх хэрээ хэрээнийхаа харыг гайхав гэгчээр энэ хоёр чинь ялгаагүй төрд сандайлсан луйварчид

  • Zochin (May 20, 2016 10:17:39 am )

    Toriin tolgoid zoolon sandal deer suuh gej odoo bur ulaan tsagaandaa garch bn ene AH ni er ni bol MAH ni ch yalgaagui mongoliin toriig 4 jil zavhruulsan shine songolt hiij shine ruu temuuleh boltugai

  • Пүрэв (May 20, 2016 10:23:16 am )

    Ард түмний нүдэн дээр АН дахиад 4 жил төрд санаархсан төсөл байсан. Олонхиороо хүч түрэн батласан энэ ажиллагаанд АН-ын баримталсан ганцхан зарчим нь МАН сонгогдох магадлалтай тойрогуудыг л хасч АН-ыг дэмждэг тойргуудад олон тойрог нэмжээ. Хөнжилийнхаа хэрээр хөлөө жийлдсэн 2 сонгогчидоо саналын хуудсаар л харах юм даа

  • Зочин (May 20, 2016 10:42:13 am )

    ХӨХ ТУГ БАРЬСАН УДАХГҮЙ БУЛШИНДАА ОРОХ ҮХЭЭРҮҮД.

  • Болд (May 20, 2016 11:19:23 am )

    АН-хан мөнгөөр л бүгдийг худалдаж авах сонгууль болгохоох бүгдийг хийж байна. Хуулийг зүгээр л гууль болгож байнашдээ. Одоо ингэж аашилж байгаа юм чинь. Дахиад 4 жил гараад ирвэл улсыг минь дампууруулж дуусах нь дээ….

  • Од (May 20, 2016 11:26:45 am )

    АН дахин төрийн эрхийг 4 жил барихын тулд ҮХ,Сонгуулийн тухай ,Эрүүгийн тухай гэх мэтчилэн маш олон хуулийг зөрчсөн.Ийм ил цагаандаа гарсан луйврыг хийсэн.Ард түмний санаа бодлыг өөрчилж чадахгүйгээ мэдээд бүхэл бүтэн дүүргийг тоглоом шиг л ийш тийш нь шидэж байхав.

  • Гоолингоо (May 20, 2016 11:31:49 am )

    АН энэ удаагийн сонгуульд намын ретинг муутай дээрээс нь МАН-д мад тавиулаад болоогүй одоо сонгуулийн тойргийг өөрсдөндөө ашигтайгаар хийж буй ХӨХ ТОЙРГ-р сонгуулиар гарлаа юу. АРД ТҮМЭН ТЭНЭГ биш шүү. Ахиад алдаа гаргана гэж байхгүй шүү.

  • пөмбөгөр (May 20, 2016 11:34:56 am )

    АН засгийн газарын босс хийхээ боль. АН-н гишүүд бүгд төрийн өндөр албан тушаал хашиж байна. тэрнээс болоод бүх зүйл зогсонги болж иргэдийн амьдрал доройтож эхэлсэн. ядуурал ихсэж, ажилтай иргэдийн тоо буурсан. бүх зүйлийг өөрсдийн эрх ашигт тааруулж батлаж одоо сонгууль будилантуулж байна. итгэл эвдсэн АН-г дахин дэмжихгүй итгэл даах МАХН-г дэмжинэ.

  • Мөнхөө (May 20, 2016 11:37:03 am )

    МАН төрд гарахаараа ажил хийдэггүй ,АН төрд гарахаараа ажил хийнэ гэсэн нэрийн дор бөөн өр зээл тавьчихна.Ийм байхад одоо хэнийг сонгох вэ дээ.

  • Сүмбэээ (May 20, 2016 11:40:33 am )

    Багахангай, Багануур, Налайхчууд хэнийг гаргахгүй байхаа мэдэж л байгаа байх. Сонгууль, тойрог луйвардсан АН, үргэлж луйвардаж ирсэн МАН-ыг бүр хэрэггүй. Жаргалын 8 хотын бүтээн байгуулалт явуулна гэж байгаа МАХН.ыг гаргамаар байна, дэмжмээр байна

  • Мөрөн (May 20, 2016 11:41:03 am )

    МАНАН ер нь ямар ч ялгаа байхгүй.Харин энэ удаад луйвардаад ч хамаагүй гарах санаатайгаар сонгуулийн хуулиа өөрчилж ,баахан өнгөөр тойргоо хуваагаад авчихсан.Ийм өнгө будгийн тоглолт хийгээд ард түмнийг хуураад гарна гэж бодож байвал том эндүүрэл.Одоо ард түмэн хэн нь хэн бэ ,хэнийг сонгож болохгүйгээ мэдэж байгаа.

  • irgen (May 20, 2016 2:12:24 pm )

    tsaagandaa garan gedgen ene baihdaa. tegeh tusam bitii songoroi mongolchuudaa.

  • Зочин (May 20, 2016 2:18:36 pm )

    Ер нь юу болоод байнаа…………. Яана вэ МОНГОЛЧУУДАА энэ 76 байснаас нөгөө доог шоог болсон Арго Нара …… эд нар нь байсан нь дээр биз эсвэл тэр суудалд суухаар ялгаагүй болчихдог юм болуу…………………… Энэ АН МАН МАНАН гэх мэт хошин шогийн бомбоонууд чинь одоо хураасан хөрөнгөө идээд амар сайхандаа жаргаад алга болоосой……… зүгээр ард иргэдээ ийм яах ч аргагүй байдалд оруулчаад бүү мэдээээээээээээ сонгууль өгөхгүй байсанч өөрсдөө бараг өгцөн хэн хэн гаргах талаар бүх булхайгаа хийцэн байгаа байх гэхээс айж байна шүүүү……. Энэ сонгуулийг илэн далангүй бүгдийг гаргаж ирмээр байна шүү зураг, радио, интернэт, бүх зүйлийг харуулах хэн хэний төлөө гэж байгааг сүүлд харж болхуйц байлгаж баймаар байна. Ядаж өөрийнхөө өгсөн сонгуулиа үнэн зөв эсэхийг шалгамаар байна ш дээ А гэж дугуйлаад Б-ч болоод байгаа юмуу бүү мэдээээ………………………….. Өмнө нь уншаагүй хараагүй шалгалт өгч байгаа юм шиг энэ бүрхэг байна шдээ МОНГОЛЧУУДЫН амьдрал

  • Ч.Цас (May 20, 2016 8:54:53 pm )

    Ард түмэн минь битгий бухимд.АН,МАН тойргоо нэмнэ үү, хоорондоо муудалцана уу, мөнгөө тараана уу,сонгуулийн сурталчилгаагаа хууль бусаар , албан тушаалаа ашиглан эрт хийнэ үү. хамаагүй. Ард олон сонголтоо яаж хийхээ мэднэ. Энэ хоёрыг л битгий сонго. Төрийн бүх эрх мэдлийг барьж,бүх боломж бололцоогор хангагдан байж өчүүхэн төдий зүйл хийснээ их юм хийлээ,бүтээн байгууллаа гэж өөрсдийгөө магтах юм даа,чааваас.Ихийг, бүр ихийг хийх,бүтээх ёстой байсан.Хийсэн ажил чинь хийх ёстой байсны чинь хажууд юу ч биш.Харин нам, бүлэг фракц,сайд дарга нар.албан тушаалтнуудын идсэн, уусан даанч дэндүү их.Монгол түмэн,жирийн иргэд ингэж амьдарч болохгүй.

  • Anonymous (May 21, 2016 10:09:06 am )

    Өр бол өр -Өглөг бол өр биш зээл бид чадаж байгаа биз ха ха ха

  • Зочин (May 23, 2016 11:17:41 am )

    тэгээд сонгох хүнээ сонгох болотж байна уу гүй юу хэн хэн байгаа бол тойргуудад нөгөө л хэдүү эсвэл миний өгсөн сонгуулийг https://www.facebook.com/duulian.shuugian/videos/553379544822192/ энэхүү бичлэг шиг худал байлгахуу

antalya rent a car