Монголчууд УИХ-ын гишүүн С.Баярцогтын “мартамхай” зангийн буянаар анх удаа “оффшор” гэх үгтэй танилцснаас хойш багагүй хугацааг элээжээ. Гадны улсад нууц данс нээж, түүндээ их хэмжээний мөнгө байршуулчихаад ор тас мартчихсан түүнийг өнөө цагийн төрийн тэргүүн “бай”-ндаа онилсон нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ долоо хоногийн “гол дүр”-ээр ямар ч эргэлзээгүй нэрлэхэд хүргэв. Ер нь ганц С.Баярцогт гишүүн ч биш түүнтэй ижил оффшор данстай байж болзошгүй манай улсын 49 иргэнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас өнгөрсөн долоо хоногт нэрлэсэн нь одоо ч дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Харин эрхгүй дэлхий нийтээрээ чих тавьж байгаа юм болохоор манай хууль, хяналтынхан нэрээ бодсон уу яасан өнөөх өрөөлд хэлэх нь битгий хэл өөрөөсөө хүртэл нуусан тэрхүү нууц данс нь илэрсэн нөхдийг ямартай ч шалгаж эхэлсэн сурагтай. Дээр нь манай Ерөнхийлөгчийн орон нутагт ажиллаж байх үедээ индер дээрээс хэлсэн үг нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй ч оффшор данстнуудын анхдагч гэж хэлж болох С.Баярцогтыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалсан нь үнэхээр гэнэтийн бөгөөд зочир мэдэгдэл байлаа. Одоо түүний үг хэр үнэн, “бай”-ндаа хэр жинтэй очихыг зөвхөн цаг хугацаа л харуулах биз ээ.
Гэхдээ бүгдийг цаг хугацаанд даатгахаасаа өмнө Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн бямба гарагт Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ иргэдийнхээ асуултад, ялангуяа “оффшор” дансны талаар ямар үг хэлснийг уншигчдадаа сануулах нь зөв байх. Мэдээж Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллахдаа ямар ажлыг хийж, юуг дутуу үлдээснээ тайлагнасан нь ойлгомжтой. Үүнийг түр орхиод онцлон төрийн тэргүүнээ бүх нийтээрээ шууд сонгодог ард түмэн хэчнээн мэргэн, асуудлын голыг олж хөндөж чаддагийг харуулсан хэдхэн өгүүлбэрт анхаарлаа хандуулцгаая. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй, шалгуул гэж хэлсэн” гэх хэдхэн үг, өгүүлбэр өвсөнд тавьсан гал шиг л цахим ертөнцөд түгж, тэр хэрээр олон нийт анхааралтай ажиглаж суугаа нь лавтай.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Баярцогт болон бусад “зовлон” нэгтнүүдийг нь онилсон Ерөнхийлөгчийн “бай” үүгээр дууссангүй. Уржигдар цахим ертөнцөд тун сонирхолтой мэдээлэл тавигдав. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хүмүүс болон УИХ-ын гишүүдийн утас руу 12345 гэсэн дугаараас дуудлага иржээ. Энэхүү дуудлага нь Ерөнхийлөгч байсан бөгөөд тэрбээр “С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй гэж би хэлсэн” гэх мэтээр ярьж эхэлсэн гэх юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү дуудлага гадаадаас буюу БНХАУ-аас ирсэн гэдгийг хүмүүс онцолж байна. Зарим нь бүр Шанхайн хэвлэлийн төлөөлөгч байсан гэх мэтээр ярьж байгаа аж. Энэ ямар учиртай дуудлага байсан, яагаад Хятадаас Ерөнхийлөгчийн хоолойгоор ярьсан талаар албаны хүмүүс тодруулахаар ажиллаж байгаа гэнэ лээ. Ямартай ч төрийн тэргүүний хэлсэн үг, онилсон “бай”-ндаа хэр жинтэй очихыг цаг хугацаанд л даатгахаас өөр яах билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (May 20, 2016 8:42:22 am )
ЭЛБЭГЭЭ ЯРИХ 1 ХЭРЭГ ХИЙХ Л ЧУХАЛ ОЛОН ЖИЛ ХЭЛЛЭЭДЭЭ
-
irgen (May 20, 2016 8:47:41 am )
Helehiig ni helev , hiidegiig ni hen hiihev gegch l bolno doo
-
зочин (May 20, 2016 8:58:22 am )
Гэж байвал алаваа гэх вий дээ. Гэхдээ ерөнхийлөгч нэрээ бодох л хэрэгтэй. ийм хүмүүсийг шийтгэж чадвал шударга байцгаая гэсний хэрэг гарна шүү дээ
-
dul (May 20, 2016 9:06:33 am )
hoshgruulj bgu
-
ИРГЭН (May 20, 2016 9:12:04 am )
БАЯРЦОГТ БАТТУЛГА ХОЁР ШАЛГУУЛСАН ДЭЭР ДЭЭ ИХ ХУРАЛ ЧИНЬ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙН ХОРОГДРХ БАЙР БИШ БИЗ ДЭЭ АЙН
-
zochin (May 20, 2016 9:31:06 am )
Bayrtsogtiig. Songuuliin. Daraa. Hileer. Garhiin. Horigloh. Heregtei
-
1 (May 20, 2016 9:49:46 am )
Р. Амаржаргал: өнгөрсөн дөрвөн жилийг эхнээсээ хууль бус зүйлийг АН-ынхан эхлүүлсэн, өөхшүүлсэн. Тодруулбал, УИХ-д байгаа хамгийн том сөрөг хүчинтэйгээ түнжин хагарч бүлгийг нь байгуулуулахгүй, гишүүдийг нь байнгын хороодод хуваарилахгүйгээр бүх зүйл эхэлсэн. Улмаар УИХ-ын даргаа хүртэл хууль зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг эргэлзээтэй байдлаар сонгосон бөгөөд эвсэл гэх “шантааж” хийгчидтэй нэгдэж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан.
-
Цогт (May 20, 2016 10:32:44 am )
Баярцогт хууль зөрчөөгүй шүү дээ. Ес суртахууны хариуцлагаа хүлээж УИХ -ын дэд даргын ажлаа өгсөн. Оффшорт данстай хүн ухаантай, харин ч оффшортой Монголчуудаараа бахархах хэрэгтэй, хөгжиж байна Миний Монгол минь, хөө.
-
Mongol busgui (May 20, 2016 10:53:40 am )
Odoo hurtel chimeegui baisnaa songuuli duhuud l yanz buriin sensaats degdeegeed baih shig
-
ZOCHIN NI BNOO (May 20, 2016 11:36:34 am )
ELBEGEE CH SAIHAN ILTGEGCH HVN SHVV DEE ARD TVMNII TARHIIG YU GEJ L BOL YU GEJ CH UGAAJ CHADAH CHADWARTAI HVN AM AJIL AMLALT 3 NI ZORDOG HVN DEE
-
Зочин (May 20, 2016 12:04:18 pm )
Ерөнхийлэгчийн хувьд оффшор данстай төрийн алба хааж байсан хүмүүсийг Их хуралд нэрийг нь дэвшүүлэхгүй байхыг нийт намуудад чиглэл өгөхийн зэрэгцээ нэн дариу шалгуулж эхэлбэл авилгачидтай чин сэтгэлээсээ тэмцэж байгааг нь харуулах баримт болж, дэлхий дахинд болон эх орондоо нэр хүнд нь өсөх болно доо.Ингэж байж төр цэвэрших эхлэл тавагдана даа. Үүнийг хашир хүн олж харж байгаа байлгүй.
-
Цогтод нэг хэлье! (May 20, 2016 12:44:49 pm )
Олон оффшортой болох тусам бид олуулаа суйрч байгаа юм! Нэг нь хусаж ногоо нь хоосровол Монгол сононо! Хогжил гэдэг бол хуний дансанд мартсан сая долларыг хэлдэггуй юм! 26 жил бизнес хийгээгуй торд ажиллаж байсан хун сая доллар мартсан байна! Тосоолдоо? Бизнесман Батад сая доллар байхгуй! Бугд эргэлтэндээ Явдаг!
-
irgen (May 20, 2016 2:20:38 pm )
ELBEGEE BAYRTSOGTOOR sor zalaad uurinhu neriig awch uldeh taktik hiij bn. tiimgui shudraga yum bol ungursen 4 jil yu hiij duugai yawsan be. Naad 2 chin hamtran hulgaildag garuud shu de.
-
Davaa (May 20, 2016 2:43:06 pm )
Uran tsetsneer ni gaigan udahgui tuund gavyaat uguh suragtai. AH-d oroh nuhee maltaad anhaarald bgaa Bayrtsogtod bair suuria huchtei ilerhiilsen ni am aldval barij boldoggui gdg ugiig sanuulna. Toriin terguun ni tumen olniihoo umnu helsen ug helsen shigee hiichih blgui de
-
Б дагва (May 20, 2016 3:06:42 pm )
За одоо л ерөхийлөгчид муу нэрээ цэвэрлэх боломж олдлоо энэ офшор данстай нөхөдийг бүх шатны согуульд оруулахгүй байх шүүхээр шалгуулж хөнгийг нь хурааж улсын орлого болгох тал дээр тууштай зогсох хэрэгтэй байна
-
Болд (May 20, 2016 4:37:32 pm )
Энэ ерөнхийлөгч өөрөө нэрээ цэвэрлэх л ингэж ярьж байдаг шүүдээ. Хэлхээс биш хийдэг хүн биш шүүдээ энэ Элбэгээ ах. АН тэр чигээрээ олигарх оффшортонгууд байгаашд. Цаг хугацаа харуулах биш харин сонгуулийн дараа бүгд мартагдах болно.
-
Сонгогч (May 20, 2016 8:24:44 pm )
Ерөнхийлөгчийг дэмжиж байна шудрага байна зөв шүү.Энэ оффшор данстай гэх Женко,Баярцогтыг маш сайн шалгах хэрэгтэй шүү.Ард түмнээс хулгай хийчихээд ямар нүүрээрээ сонгуульд орох юм бэ.Наад 2 чинь одоо ямар үнээр мөнгө цацаад гарна гэнэ шүү.Маш хурдан шалга их юм гарна шүү.өөр зөндөө юм байгаа шүү
-
zochin (May 20, 2016 8:27:00 pm )
bayartsogtiin sangiin said hiij baih veiin dans odoo edorj yntaj serj vhej bosch bainy bitgii ard tvmnii tarhi ygaa
-
Партизаан (May 21, 2016 5:21:18 pm )
Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд орохын өмнөхөн Баярцогтыг хамгийн мундаг хүн гэж магтаад л байсан. Тэр үед нэр дэвшихэд нь Баярцогт хэрэгтэй байсан. Одоо хэрэгт орохоос болгоомжилсон байх. Элбэгдоржийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Энэ хоёр ижилдээ ижил дээ.
-
зочин (May 22, 2016 10:44:18 am )
АН-аас салж хууль дүрэмтэй улс орон болохгүй бол улс орон маань маш хүнд байдалд орлоо,
-
Зочин (May 22, 2016 4:16:28 pm )
Дүр эсгэсэн ардчилагчдад ард түмэн дүн тавьсан.
-
Ажиглагч (May 23, 2016 7:12:09 am )
За энэ хүний үгийг АН-ынхан нулимаад л орхидог болчихсон шүү. Харин ч зөрж эсэргээр нь хийгээд байдаг.
22 Comments