antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 15 comments

Р.Амаржаргал: УИХ-ын дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар “түүхий” байна

нийтлэсэн Admin
1463596263573cb4e7838cd

Олонх биш ч гэсэн олууллаа болсон АН-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө сар гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орныг хэрхэн орвонгоор нь эргүүлсэнд нь сонгогчид дүнгээ тавихаар дор бүрнээ бэлтгэж сууна.

Харин сонгуулийн тэр өдрөөс урьтаж намын нөхдөө хангалтгүй ажилласан хэмээн МУУ дүн тавьсаар ирсэн хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал юм. Тэрбээр одоо ч энэхүү байр сууриа хадгалсаар байгаа аж. Саяхан нэгэн телевизийн ярилцлагад оролцохоод намын нөхдөө нэлээд “балбаж” харагдлаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргаа хүртэл “улс төрд арай болоогүй, түүхий байна. Дахиад илүү чанагдах ёстой юм байна” гэх зэргээр хатуухан донгодож орхив.

Хэр барагийн зүйл дээр дуугардаггүй, энэ цаг үед байгаа нуруутай хэдхэн улстөрчдийн нэг хэмээн хүндлүүлдэг Р.Амаржаргал гишүүн нэлээд дуугүй явсны эцэст хамгийн чухал үе болох сонгуулийн өмнө намын нөхдөө хэрхэн хангалтгүй ажилласан талаар нь дахин ам нээлээ. Тэрбээр, “Дээр байгаа хүмүүс нь суудлаа олохгүй бол доор байгаа хүмүүс нь гүйдлээ олохгүй гэдэг нь үнэн шүү дээ. Өнөөдөр тэр байдал яг биет утгаараа хэрэгжиж байна. Ерөнхийлөгч нь ажлаа хий, УИХ-ын дарга нь Их Хурлаа л удирдах ёстой. Намчирхахгүй, савлахгүй, туйлшрахгүй байх ёстой. Эндээс гарч буй хууль тогтоомж нь дээд зэргийн чанар хангасан байх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь бусад бүх ажлаа хийж гүйцэтгэх ёстой байтал манайд тийм зүйл алга” гэсэн юм. Мөн “2012 оны сонгуулийн дараа урд хожид байгаагүй их хэмжээний мөнгөний дэмжлэгийг Монголбанк Засгийн газарт үзүүлсэн. Тэр мөнгөн нь хаачсан, юунд явсан, юу болж хувирсан бэ. Энэ асуудал яригдана” гэв.

Ер нь бүхэлд нь өнгөрсөн дөрвөн жилийг эхнээсээ хууль бус зүйлийг АН-ынхан эхлүүлсэн, өөхшүүлсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, УИХ-д байгаа хамгийн том сөрөг хүчинтэйгээ түнжин хагарч бүлгийг нь байгуулуулахгүй, гишүүдийг нь байнгын хороодод хуваарилахгүйгээр бүх зүйл эхэлсэн. Улмаар УИХ-ын даргаа хүртэл хууль зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг эргэлзээтэй байдлаар сонгосон бөгөөд эвсэл гэх “шантааж” хийгчидтэй нэгдэж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан талаар ч өгүүлэхээ мартсангүй. Р.Амаржаргал гишүүн эвслийг төдийлөн таашаахгүй байсаар ирсэн. Н.Алтанхуягийг огцруулах асуудалд гар бие оролцож явсан. Дараа нь өөрийг нь Ерөнхий сайдад томилох яриа хэд хэд гарахад эвслийг биш сөрөг хүчнийг сонгож засгаа байгуулна гэж зөрүүдэлж явсан талаар эх сурвалжууд өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь Р.Амаржаргал гишүүн намынхаа дотоод хагаралдааныг дээрх асуудлын гол цөм нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Учир нь ажил хийх гэсэн боловч эрх мэдлийн төлөө, эрх ашгийнхаа төлөө асуудалд хандсан. Түүнээс болж хоорондоо толхилцож байгаа нь АН-ыг муухай харагдуулж буй хамгийн гол хүчин зүйл гэсэн юм.

Тэрбээр ер нь өнгөрсөн дөрвөн жилд намынхаа үйл ажиллагаатай байнга зөрчилдөж ирсэн. Арга ядахдаа гишүүнээсээ татгалзах гэсэн ч намынхан нь түүнийг хүчээр авч үлдсэн. Энэ дөрвөн жилийг тэр дургүй ламд дарж байгаад сахил хүртээчихсэн мэтээр л өнгөрүүлж яваа нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хүртэл АН-ынхаа баяраар журмын нөхөддөө ил захидал бичиж дотоод асуудал болохоо байлаа. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон гэдгийг сануулж байсан. Одоо ч тэрхүү байр сууриа хамгаалж яваа бололтой.

Мөн түүний ярилцлагаас өлгөж авах ёстой бас нэг чухал сэдэв нь намын дарга хүн УИХ-ыг тэргүүлж яваа нь олон талын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэж буй талаар юм. Учир нь намын дарга хүн намынхаа эрх ашгийг хамгаалахаар аливаа зүйлд хандана. Тийм ч учраас З.Энхболд дарга намаа  сонгуульд ялуулахын тулд бүх зүйлийг хийж байна. Эхлэл болгож ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно гэж банкны системээ бүхэлд нь эрсдэл рүү түлхчихээд сууж байгаа. Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулиа эцэс болгосон байх ёстой байтал ганцхан сарын өмнө өөрчилж байгаа нь төр өөрөө ялзарч буйгийн нэг илрэл гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийг унагасан гол буруутан нь эрх баригчид аж. Макро түвшинд эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд нь буурсан гэдгийг ч мөн адил хүлээн зөвшөөрлөө.

Ч.Ган

/ZALUU.COM/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Ганаа (May 19, 2016 9:27:31 am )

    Худлаа гүлдийгээгүй чацга царайлж лалартаагүй үнэн л үг хэлж шударга байна мундаг эр юмаа

  • зочин (May 19, 2016 9:43:26 am )

    АН-ын шударга цөөхөн гишүүдийн нэг шүү, үнэн байдлыг хэлдэг хүн байгаа юм, АН нээрээ л энэ улсыг орвонгоор нь эргүүлж сүйтгэлээ дээ, ард түмэн АН-ыг сонгохгүй

  • Төгс (May 19, 2016 10:02:41 am )

    Зөв шудрага хэлдэг хүн шүү. Элбэгдоржийн оронд ерөнхийлөгч байсан бол гэж бодогддог юм. Үнэхээр ийм л хүнийг ард түмэн хүсэж байна.

  • mongol hun (May 19, 2016 10:06:25 am )

    AN mongoliig samarch bn.

  • зочин шүү дээ (May 19, 2016 10:21:59 am )

    Амаржаргал гишүүнийг байнга дэмжиж явдаг. Цаашид ч улсын төлөө ажиллах хэрэгтэй. Ийм л хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгох хэрэгтэй байгаа юм.

  • зочин (May 19, 2016 10:43:50 am )

    энэ сонгуульд шинэ хүмүүс шинэ хүчнүүд илүүрхэнэ:

  • 158 (May 19, 2016 10:44:20 am )

    Улс төрч хүн гэдэг цаг үеийг нь тааруулаад нийгмийн сэтгэл зүйгээр тоглоно гэдэг энэ.Уучлаарай Амараа таньд болон та нарт ард түмэн итгэлээ өгсөн.Худлаа шудрага царайлсан ийм хүмүүсээс түс тас Баасанхүү Баянсэлэнгэ.Уянга Гамбаа нар хамаагүй дээр бна

  • зочин (May 19, 2016 10:48:11 am )

    Их хуралд илүү их шударга дуугарч байсан хүмүүс гарах байх.Залуучууд нам дагавал хурдан баяжина гэдэг ойлголттой болсон нь харагдаад байна .Ингэж ингэж гүзээ хагэрна гээч болно байх.Тогоон дотроо л хагараасай билээ..

  • Зочин (May 19, 2016 1:57:40 pm )

    АН түүхий байна түүхий байна.

  • Power (May 19, 2016 3:09:41 pm )

    АН-ын хамгийн тулхтай, чадвартай цөөн хүмүүсийн нэг дээ. Улс орны төлөө гэж боддог хүн л өөрийн, хүний гэхгүй болохгүй бүгдийг засах гэж үг дуугардаг юм даа. Амржаргал Ер.сайд болсон бол монгол улсыг ийм их өрөнд оруулж, эргэж төлөгдөх зүйлгүй зам, замын уулзварт өндөр хүүтэй гадаад зээлийг зарцуулахгүй л байсан даа.
    Зориг зүрхтэй, энд тэнд дээд сургууль, курс, дамжаа дүүргэсэн ч гэсэн мэдсэнээ ашиглах чадваргүй, ажил, амьдралын туршлагагүй бол өнөөгийн зарим удирдагч нар шиг л болдог юм даа.

  • zochin (May 19, 2016 5:17:28 pm )

    ан-ийнхан та бүхэн яагаад ч гарахгүй ээ

  • ЗочинЗочин (May 20, 2016 10:36:47 am )

    Шударга зарчимч аливаа юманд их ул суурьтай ханддаг, төрийн хар хүн гэж ярьдаг тйим л хүний нэг шүү… Ийм л хүмүүс улс орныг авч явна.

  • дорж (May 20, 2016 7:28:00 pm )

    Амаржаргал өөрөө юу хийсэн хүн бэ итгэлт баян шиг яажич магадгүй нөхөр байндаа намынхаа хүнд байдалтай энэ үед тусалж дэмжиж алдааг засах ёстой байтал тэртэй тэргүй муулуулж доромжлуулж байхад нь нэмэр болохгүй байж нэрмээс болох юмдаа ийм хүмүүс уравхад бэлэн байдаг юм

  • Хангай (May 20, 2016 8:59:02 pm )

    Манай тойргоос Гантөмөр энэ 2 гарч байсийм.Өөрөө юу хийж гийгүүллээ.Юу ч хийж шалиагүй байж хүн шүүмжлэх яахав.Хэн ч шүүмжилж чадна.Та сайн эдийн засагч гэлээ үнэндээ ярьхаас цаашгүй байсан шүү.

  • irgen (May 21, 2016 11:52:45 am )

    yarihaas hiigegui hun. Olonhiig dagaj tsoonhiig sonsdog ni yos shuu dee. Shuumjlel bol horoonii hural deer ovgochuuded olgoson bolomj

antalya rent a car