antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 10 comments

Сонгогдох ЭРХГҮЙ СОНГУУЛЬ

нийтлэсэн Admin

196200

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 19 бие даагчийг бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны УИХ-ын сонгуулийн тойргийн зураг, мандатыг хуваарилах тогтоолын төсөл сөрөг хүчний зүгээс “Хог” гэх дүгнэлт авсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийн бүртгэл мөн эргэлзээ төрүүлэв.

Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрх нийслэлийн ИТХ-ын сонгуульд гээгдлээ. Гээгдсэн ч гэж дээ гээх сонирхол илт мэдрэгдэх болов. Энэ удаагийн сонгуульд 19 иргэн бие даан өрсөлдөхөөр бүртгүүдсэн. Гэвч нийслэлийн Сонгуулийн хороо бүх бие даагчдын сонгогдох эрхийг хязгаарлав.

Бие даагчид 501-ээс дээш дэмжигчдээс гарын үсэг цуглуулаагүй гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос тайлбарласан байх юм.

Харин бие даагчдын зүгээс нийслэлийн Сонгуулийн хорооны тайлбарыг хүлээж аваагүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болсон байна. Тэд дэмжигчдийн гарын үсгийг хуурамч гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа аж. Бүр 800 хүний дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан ч эс тооцсон нь гэж байгаа. Мөн зарим намыг бүртгээгүй нь бүр “Хог”-ийн шалтгаантай байлаа. НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 11 нам, хоёр эвсэл нийслэлийн Сонгуулийн хороонд материалаа ирүүлжээ. Харин ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намууцын зарим нэр дэвшигчийг бүртгэсэнгүй.

Тухайлбал, Монгол консерватив нам нэр дэвшигчийг цэргийн алба хаагаагүй хэмээн бүртгэхээс татгалзлаа. Одоо нийслэлийн парламентад суугаа төлөөлөгчдийн хэд нь цэргийн алба өөрийн биеэр хаасан бол. Тэгвэл МСДН-ыг нийслэлд салбаргүй учраас бүртгэхээс татгалзсан бол ИЗНН-ыг нэр дэвшигчдийн материал нь хуулийн заалт хангаагүйгээс гадна дутуу бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр хасчээ. Харамсалтай нь олон санал авахаар горилсон эвлэлдэн нэгдсэн намууд бүр анхнаасаа НИТХ-ын сонгуульд оролцох эрхгүй байжээ. НИТХ-д Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдсэн Монгол эвсэл” оролцох хүсэлтээ илэрхийлж, 37 нэр дэвшигчийн материал мздүүлсэн. Нийслэлийн сонгуулийн хороо мөн л бүртгэхээс татгалзав. Сонгуулийн хуульд НИТХ-ын сонгуульд эвсэл нэр дэвшүүлнэ гэх заалт байхгүй зөвхөн нам хэмээн заажээ. Энэ бүгдээс харахад ганц л асуулт үлдэж байна. Бие даагчид санал хувааж, жижигчүүл эвсэж нэгдэх нь хэнд ашиггүй вэ.

 
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Лхагва (May 19, 2016 9:48:34 am )

    Сонгогдох эрхгүй сонгуульд сонгож болохгүй нэр дэвшигчид олон бий. Ялангуяа АН болон МАН өдгөө МАНАН гэх нэрийдлээр төрийг бүрхэж Монголыг сүүдэрлэж байна. Одоо улс төрийн шинэ хүчин шинэлэг залуусаар цусаа сэлбэсэн хүчирхэг удирдагчтай МАХН-д боломж олгоё

  • гавар (May 19, 2016 10:05:38 am )

    сонгогдох эрхгүйгээ тулвал бас ман ан 2ч бас энэ сонгуульд орхгүйл юм байна шдээ ман ан төрийгт битихэл энэ монгол улс орноо сүйрэлд автуулаж байна шдээ ман ан 2оос ард иргэд үнэндээ залхаж байгаа бололтой энэ сонгуулаар махн ыг гаргачуул ард түмэн сэтгэл амар амьдрах болон гэдгээ ард түмэн бүгд мэдэж байгаа

  • зочин (May 19, 2016 11:08:58 am )

    Н Энхбаяр манантай хутгалдаагүй бол энэ сонгуульд тодрох байсан юм.Манантай хөшигний ард хутгалдаад хуйвалдаж байгаад баригдаад тэрнээсээ болж нэр хүндээ алдчихлаа.Хэлмэгдсэнээрээ явж байсан бол МАХН намын нэр хүнд өндөр байх байсан 7даа.Сонгогчид шинэ хүчнүүдийг харж байна.2017 он хямрал ихсэнэ,

  • Зочин (May 19, 2016 1:56:23 pm )

    Монголын төрийг 8 жил МАНАН-д хутгаж хаясан АН сонгогдох эрхгүй.

  • Бидний сонголт (May 19, 2016 2:34:56 pm )

    С.Баяр Энхбаяр Элбэгдорж Баярцогт Сайханбилэг Алтанхуяг БатУул Сандуй Бадамжунай С.Батболд

  • ЭХРХЭЭ ЭДЛИЙ (May 19, 2016 3:11:43 pm )

    СОНГОГДОХ БИТГИЙ ХЭЛ СОНГУУЛЬ ӨГӨХ ҮҮРГЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ИРГЭД ХҮРТЭЛ ГАДААДАД БАЙНА ТЭД ХҮН БИШ ГЭЖ ҮҮ ГАДААДЫГ ЗОРЬСОН ШАЛТГААН ОДООГЫН ТӨР ЗАСГИЙН ЭХ БАРИГЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ БУСУУ УЛСШИГ УЛС ТӨРШИГ ТӨРТЭЙ БАЙСАН БОЛ ГАДААДЫГ ЗОРЬСОН ИРГЭД МААНЬ БУУРАХ БАЙСАН ЛАВТАЙ ГАНЦ СОЛОНГОС УЛСЫГ ЗОРЬСОН ИРГЭД 30 ГАРУЙ МЯНГАН ИРГЭД БАЙНА

  • УЛС (May 19, 2016 3:21:32 pm )

    ТӨРИЙН ЭРХИЙГ БУЛААХ ГЭСЭН ЛУЙВАРАА ЗОГСОО АН МАН ҮХЦ СЕХ-Г ГАР ХӨЛӨӨ БОЛГОДОГ ХЭВШСЭН ТОГТОЛЦООТОЙ БОЛЛОО ИРГЭН СОНГОХ ИРГЭНИЙГ АВТОМАТААР ТАВИАД \ӨГЧДӨГ АРДЧИЛАЛ ГЭЖ САЙХАН НЭРТЭЙ ХУУРМАГ ТОГТОЛЦООТОЙ БОЛЧЛОО

  • ХАР ДАРСАН ЗАСАГЛАЛ (May 19, 2016 3:27:29 pm )

    ӨНӨӨДӨР ТӨР БОЛ АРДЧИЛСАН БУС ДЭГЛЭМЭЭР ЯВЖ БАЙГАА ТӨР БҮХНИЙГ ШИЙДВЭРЛЭГЧ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ АРДЧИЛСАН ДЭГЛЭМЭЭР БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ҮЗЭЛ САНААНЫ ДАГУУ ЯВАХ ЁСТОЙ БАЙДАГ УЛСЫГ УЛСШИГ БАЙЛГЫ ГЭВЭЛ ТӨР АРД ТҮМНИЙ ХЭЭ ДУУ ХООЛОЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ ТӨР ГЭТЭЛ ӨӨРСДИЙНХӨӨ ДУУ ХООЛОЙ БОЛЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ УЛС ТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙНА

  • Mongol (May 19, 2016 7:01:56 pm )

    Mongoliin ulsiin ard tymniig yaduuruulj baigaa hymyys oorsdiigoo songohgui gej aij baina, tegvel negch hyniig bitgii songo, Songuuliin boikot.

  • Болд (May 20, 2016 12:57:05 pm )

    Төрийн эрхэнд байгаа энэ МАНАН-гийн эдгээр нөхдүүдийн л явуулгаар л ингэж гадуурхаж ИТХ-н сонгуулиас ингэж хас ч байгаа нь арай хэтэрхий байна шүүдээ.

antalya rent a car