antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 14 comments

Банкууд 16 тэрбумын алдагдалд оржээ

нийтлэсэн Admin

998dd577b487a601bigМонголын эдийн засаг, тэрдундаа санхүүгийн зах зээлийн үндсэн гол тулгуур болж ирсэн банкны салбарын нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээлэл гарчээ. Тэндээс үзэхэд  арилжааны банкуудын алдагдал 16 тэрбум төгрөгт хүрсэн мэдээ байна. Он гарсаар банкны салбар дөрөв дэх сардаа дараалан алдагдал хүлээж байгаа юм.  Арилжааны банкуудын нэгдсэн тайланд тусгаснаар нийт активын хэмжээ сүүлийн таван сар дараалан өсч, 22.2 их наяд төгрөгт тэнцжээ.

Гуравдугаар сард 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр нийт зээлийн хэмжээ 11.5 их наяд төгрөгт хүрч, сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрээд байсан бол дөрөвдүгээр сард зээл олголт эргэн буурч, 11.3 их наяд төгрөгт хүрчээ.

Мөн зээл олголт буурахын зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ. Ер нь бол чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн таван сар дараалан өссөн дүнтэй байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд Монголбанкны тайланд тусгаснаар 833.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бүртгэгдсэн байна.

За харин арилжааны банкны нийт өөрийн хөрөнгийн хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 182.2 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн мэдээ байгаа юм. Монголбанкнаас арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоосон билээ. Харин арилжааны банкуудын тухайд дээрх шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө ханган биелүүлэх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж буй банкуудын  төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлог өөр өөр учраас тодорхой хугацаа олгосон хэрэг юм. Монголбанкнаас үзэхдээ банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулна гэсэн тооцоололтой юм билээ.

Дашрамд өгүүлэхэд, манай тухайд өдгөө 14 банк хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноос хойшхи хугацаанд буюу 1990-2011 онд манай улсад нийт 31 банк байгуулагдаж байсан. Тэдгээрээс 15 банк нь дампуурч, 2 банк нь нэгдсэн байдаг юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зЗочиночин (May 18, 2016 1:54:37 pm )

    Энэ хувийн банкнуудын дотоод хэрэгт төрөөс бүү оролц.

  • Амар (May 18, 2016 2:14:52 pm )

    Төрийн албан хаагч нарын цалингийн зээл, ахмадуудын тэтгэвэрийн зээл түүнийг зээл авах болгонд хүү давхар тооцон авч байж алдагдалд орж буй бол менежментээ солих цаг болсон, салбаруудын чинь бүтэц өндөр болсон, Монгол улс мөнгөний хомосдолд ороход 8%, 5% гэсэн байрны урт хугацаатай зээлийг МИК-ээр дамжуулан мөнгө угаасаны улмаас өөрсдөө буруутаж буй зэрэг муу, буруу бодлогоо засах хэрэгтэй

  • zochin (May 18, 2016 4:22:29 pm )

    hudlaa shaadag garuud ve bank hezee ch aldagdald orohgvi ard tvmniig shulj bga uchraas

  • зочин (May 18, 2016 5:30:14 pm )

    Нэмэгдсэн 2 банк нь Луйварчид банк дампууруулж ,өөрсдөө 2 банкинд мөнгий нь дээрэмдсэн болмой.

  • зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин (May 18, 2016 8:43:45 pm )

    банкууд дампуурж байвал ард түмэн бид яаж болж байна. Амны билгээс ашдын билэг гэж битгий худлаа ярьцгааж байл даа

  • Gxd (May 19, 2016 8:14:32 am )

    Дампуурна гэж юу байсан юм бэ? Ашиг нь бага зэрэг буурч байгаа биз дээ? Хэрэв дампуурах дээрээ тулвал засгийн газарт нөлөөлж байгаад л өөртөө ашигтай хууль гаргуулчих юм чинь юунаасаа айх вэ дээ?

  • баяраа (May 19, 2016 8:23:53 am )

    Энхболдтонгуудаа та нар социализм гэж нэг үзэшгүй муухай юм байсан гээд л хошгироод байсан.Тэр социализмын үед чинь чадалтай хүүхэд сургуульд ордог орсоныхоо дараа цалин авдаг сургуулиа төгсөөд ажил бэлэн монголын нэгч хүн одоогийнх шиг өрөнд баригдаагүй байсан юм.хуримтлалгүй байсан байхаа гэхдээ одоогийнх шиг улсын хөрөнгө идсэн нь баяжиж идээгүй нь гудманд гардаггүй байлаа.та нарын сайрхадаг нийгэм ард түмэнд юу өгөв өө.улсын өмч гэж нэг эзэнгүй юм байсан гэж та нар чрих дуртай.Харин ч өмч хамгийн найдвартай хамгаалалтад байсан.та нар л гарч ирээд идээд дууссан шүүдээ

  • Anonymous (May 19, 2016 8:32:17 am )

    Угаасаа зээлээс зээлийн хооронд амьдрах ёстой. Баруунд гэсэн банкны зээлээр л хүмүүс нь амьдарч зээлээ төлж байхын тулд ажилдаа хариуцлагатай байж халагдахгүй компаниа дампууруулахгүйн төлөө бүгд зүтгэдэг. Кредит карт гэдэг чинь зээлийн карт цалин нь буугаагүй байсан ч зээлийн карт чинь үйлчлээд дуртай юмаа аваад л амьдардаг ш дээ. Зээлгүй хүмүүс чинь хариуцлага хүлээх чадваргүй хэзээ ч ажлаа хаяад явчихдаг ажлаа муу хийдэг юм. Ядахдаа өөрийнхөө эрүүл мэндэд ч анхаардаггүй юм. Барууныхан сайндаа өглөө эрт босч гүйж биеийн тамир хийгээд ажлын цагаа нягт баримтлаж үүрэгт ажлаа хугацаандаа хийдэг чинь ажлаасаа халагдахгүйн төлөө зээл авах эрхтэй төлөх чадвартай байх гэж л шүү дээ. Үүнийг худлаа сенсацлаж улс төржих ёсгүй. Гагцхүү чанартай зээл чанаргүй зээл л гэж ярих хэрэгтэй айгаад сүржигнээд байх ч юм биш

  • зочин (May 19, 2016 9:50:42 am )

    Банкны салбар хэцүүдэж байгаа юм байна, АН-ын буруу бодлого, боловсролгүй, хомхой сэтгэлтэнгүүдийн лайгаар хямраагүй, салбар гэж байхгүй юм байна даа, ямар муухай хорлогчин, хар мөртэй нам гэж ийм байдаг байна а

  • Ochko (May 19, 2016 10:27:57 am )

    Наад банкны луйварчид чинь шал худлаа зориуд ийм юм тарааж байна. Энэ банк нэртэй луйварчин ченжууд ард тумнийг яаж шулдагийг яруу тодоор харуулж бн. Ухсэний чинь банкны салбар дампуурах, суйрэх вэ та нар эруулээр сэтгээчээ ард тумэн минь. Яг энэ барилгын том компаиуд ард тумнийг хэд нугалсан ашигтайгаар байраа зарж шулж байсан гор нугэл нь гарч одоо жинхэнэ бодит унэ руугээ хямралын ачаар орох хандлага ажиглагдаж бн яг энэ шиг наад луйварчин ченж- банкнууд чинь бас бодит хуу руугээ орно ченж хийхээ болино тэр цаг ирнээ 5%_ ийн байрны зээл, малчны 10% энэ тэр бол даварсан ченжуудийг дарах эхний алхам болой энэ бол З. Энхболдын энэ насандаа хийсэн хамгийн сайн ажил туух яваандаа харуулна.

  • Зочин (May 19, 2016 1:57:59 pm )

    400 тэрбумын ашигтай ажилладаг мөртлөө 10-20 тэрбумын алдагдал олхоороо бөөн сенсаци хийдгээ болих хэрэгтэй. Монголын ард иргэд, мал, хөрөнгө бүгд зээлийн барьцаанд маш багаар үнэлэгдээд барьцаалагдсан шүүдээ. ГАдаадын банк оруулж ирж хямд зээл авах юмсан…

  • Novsh bankuud unuudur bidniig huugeer daramtlaj,bid saraas sariin hoorond orolgiig ni olj uguj zovj bna da 76 novsh nar minii (May 19, 2016 10:26:37 pm )

    Bank yag dampuurj haragdaach

  • Иргэнзочин (May 29, 2016 10:37:30 pm )

    Энэ банкууд чинь өөрсдиййнхөө төлөө л ажилдагшд. Иргэдийг боддог юмуу гэрт хүртэл орж ирж ээжийг маань тэтгэврийн зээл ав гээд хорооны хүнээр хэлүүлээд л дампуурвал таарна. Одоо нэг голдрилдоо орох тийшээгээ явж байгаа юм боловуу . Гадаад орнуудын зээлийн хүү маш бага байдаг юм гэсэн. сард Төлөх үндсэн мөнгө нь 47мянга _ гэхэд ,хүү нь 145мянга байхаар чинь яаж хүмүүс зээл авах юм.

  • baba (June 04, 2016 2:28:47 pm )

    huniig daramtalj amind hurtel hurch bna luibarchdiig dampuuruulah heregtei

antalya rent a car