antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 30 comments

“Оффшорт данстай бүх хүмүүсээс яаралтай бичгээр тайлбар авах ёстой”

нийтлэсэн Admin

ba819cb7f6067865bigМонгол Улсын төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан, оффшорт данстай бүх хүмүүсээс бичгээр тайлбар яаралтай авах учиртай гэдгийг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан эрхэм бичсэн байна. Мөн тэрээр Монгол Улс төрийн том албан тушаал хашиж буй хүмүүсээс зөвхөн орлогын мэдүүлгээс гадна зарлагын мэдүүлэг авдаг болж л авлига багасгах юм. Австралийн парламентын гишүүн гадаадад хаана явж, хэнтэй уулзсан тухайгаа заавал тайлан бичдэг ёстойг Монголд ч нэвтрүүлэх цаг болжээ хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оффшор данстай С.Баярцогтын талаар байр сууриа илэрхийлж, сонгуульд нэр дэвшихгүй байхыг сануулсан гээд байгаа. Тэгвэл Д.Жаргалсайхан эдийн засагч Ерөнхийлөгчийн байр суурьтай холбоотойгоор “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээгээр “Хариуцлага тооцдог, хуулийг хүн бүр сахидаг байх ёстой” гэж маш “бөөрөнхий” илэрхийлэв. “Ёстой зүйл” ч Монголд маш их байгаа, ганцхан тэр бүхнийг төр засгийн түшмэд нь үл тоох болсон нь өнөөгийн засаглалын эмгэнэл юм.” хэмээн хэлж байна.

За ямартай ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын олон улс даяар дэлгэсэн  оффшор данстангуудын жагсаалтад манай улсаас С.Баярцогт дээр нэмэгдээд Ерөнхий сайд асан С.Батболд,  Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Хотын дарга С.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай,  Сангийн сайд асан Я.Очирсүх, Ерөнхий сайд асан С.Баярын охидууд, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, Дорнын говийн Б.Дэлгэрсайхан   гэхчлэн  40 гаруй Монгол иргэний нэр, мэдээлэл тодорхой болсон юм. Гадны улс орнуудын тухайд төр засгийн хариуцлагатай албан тушаал хашиаж байгаа хүмүүс нь оффшорын асуудлаасаа болж огцорж байгаа талаарх мэдээллүүд ирж буй. Харин манай нөхдүүдийн тухайд юун огцрох, харин ч бур дахиад сонгуульд өрсөлдөх гээд улайрцгааж байгаа юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (May 18, 2016 12:47:15 pm )

    BUU TULGAJ BGAAD HARIN AM AVBAL ZUGEER BHDAA!!!! BID DENDUU HARIUTSLAGGUI DEEREE DENDUU HUDALCH HUURAMCH HUMUUs!!!!!!

  • зочин (May 18, 2016 1:19:51 pm )

    Хийсэн ажлын тайлан авах гэж байгаатай агаар нэг сонсогдож байна наадах чинь хулгайны мөнгө үхсэн элэнцэгний тайлбар хуулийн байгууллагаар шалгуул

  • Anonymous (May 18, 2016 1:39:42 pm )

    Xorongiig ni xuraamaar bgaa yum daa ted nariin xorongo bisn ulsiin mongo ulsaa xudaldaj nuusan mongo ixenx ni bgaa

  • Ням (May 18, 2016 1:46:13 pm )

    Байх ёстой гэдэг чинь байдаггүй бөгөөд байлгамаар байна гэсэн үг. Байр сууриа илэрхийлсэн гэж хэлэхээс байлгах ёстой гэсэн юм яриагүй. Сайн сонсвол сайхан ярьсанаас яг ингэнэ тэгнэ гэсэн юм байхгүй их бөөрөнхийлсөн байна лээ

  • Лхагва (May 18, 2016 1:54:53 pm )

    Эби ирэх жил бүрэн эрх нь дуусах болохоор худлаа оноо авах гэж онцолж хэлссэн нь үнэн. Намдаа ритинг өндөртэй очих гэж нанжирхаж байна. Энэ оффшор нь мөнгөний сүлжээ болчихсон холбогдоогүй хувь хүртээгүй эрх баригчид гэж байхгүй

  • mongol busgui (May 18, 2016 2:01:50 pm )

    iim zuild tailbar sonsoh hereg yuu bn????? Tednii uildel ni gol sanaag ni heleed ögch bgaa bizdee!!! Bi neg ödör l Mongoloos yavna geed ……Möngötei baihad bi haan ch amidarna.Harin ter boltol mongold hudlaa yarij, hulgai hiij,ard tumnees, uls töröös deeremdeed, olson möngöö gadagshaa zöön.Ene bol tednii gol sanaa. Uund öör yamarch tailbar hereggui.

  • Болд (May 18, 2016 2:05:53 pm )

    Бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй байгаамдаа одоо угна. Даанч ард нь МАНАН-гийн эрх баригчид байгаа болхоор хэнч юу ч хийж чадахгүй. Ийм хуульч байхгүй батлах ч үгүй шүүдээ монголчуудаа. МАНАН-гаас салцгаая сонгуулийн хувьсгал хийцгээе

  • хутга батүүл (May 18, 2016 2:47:09 pm )

    ална шүү аятайхан байгаарай лалар аа?

  • Угаасаа л новш! (May 18, 2016 4:09:47 pm )

    Хоое! Барихаас чинь бусдыг нь олон улсын сэтгуулч нар хийгээд огч! Одоо юун тайлбар вэ? Худлаа ярихыг нь бичгээр авая гэж байгаамуу??? Яасан инээдтэй юм бэ? Би хулгайч гээд хар дээр цагаанаар бичсэн байхад ийм арчаагуй байхаар чинь энэ улсын толоо хэн ажил хийх юм бэ? Хууль шуух цагдаа тор ийм байхаар чинь хэн улсынхаа толоо амиа огох юм бэ???? Бугд л одоо эх орноо худалдахаас сийхгуй ш дээ! Шудрага ес байхгуй газар нэг л одор гашуун юм болох вий дээ!!! Улаан тугтай болчихсон тууж явах вий дээ!

    • Mongol (May 18, 2016 9:53:47 pm )

      estoi zov hellee, barihaas busad ni olon ulsiin setgyylchidiin hychind hiigdchiheed baina, odoo zovhon barj tohiroh yaluudiig ni edlyyleh yldeed baina.

  • 40 мянгатын унаган иргэн (May 18, 2016 4:17:47 pm )

    АТГ яагаад энэ хүмүүсээ шалгахгүй байгаа юм болоо???

  • Угаасаа л новш! (May 18, 2016 4:20:28 pm )

    Ер нь тэгээд бух юм суулийн жилуудэд тодорхой болж байх шив дээ! Америк яаж бусад орныг бужигнуулж цаас хэвлэж амьдардгийг улсторчид яаж ийм муухай ардтумнээ хоосруулдагыг том гэмтхэргуудын ард хэн байдгийг дайн яагаад гардгыг бас анхнаасаа л бух юм толовлогоотэй хийгддэгийг Бух хун мэддэг болж дээ! Бугд л оорийн бузар хуслийнхээ толоо юу ч хийхээс буцахгуй болсныг одоо Бух хун л мэддэг болж дээ! Ер нь цаашдаа юу болох нь тодорхой юм биш уу????

  • Суулчийн одрууд (May 18, 2016 4:21:01 pm )

    Ер нь тэгээд бух юм суулийн жилуудэд тодорхой болж байх шив дээ! Америк яаж бусад орныг бужигнуулж цаас хэвлэж амьдардгийг улсторчид яаж ийм муухай ардтумнээ хоосруулдагыг том гэмтхэргуудын ард хэн байдгийг дайн яагаад гардгыг бас анхнаасаа л бух юм толовлогоотэй хийгддэгийг Бух хун мэддэг болж дээ! Бугд л оорийн бузар хуслийнхээ толоо юу ч хийхээс буцахгуй болсныг одоо Бух хун л мэддэг болж дээ! Ер нь цаашдаа юу болох нь тодорхой юм биш уу????

  • Anonymous (May 18, 2016 4:21:28 pm )

    bari jhorij baigaad shalgaj avilgiin notolmoor yumaa iim archaagui avilgadaa idegdsen uls gedeg ni il tsagaan bolj bndaa

  • alt (May 18, 2016 4:28:39 pm )

    ene ofshort ner holbogson nohdyydig ner devshyylhgyi baihiig nam evsel ard tvmnees hvsch bna

  • МАРАЛАА (May 18, 2016 5:14:28 pm )

    АН МАН 2-ЫН ТӨРД БАЙХДАА ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ИДЭЖ БАЙСАН НЬ НОТЛОГДОЖ ОФШОР ГЭХ ДАНС РУУ ОРСНООР ЭД НАРЫН БУЛХИА ИЛЭРЛЭЭ ОДОО ЯАЖ БУЛТАЖ ЦУГТАХ ТАЛААР ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛААД ТҮҮНИЙГЭЭ ШӨНИЙН ЦАГААР ЦУГЛАЖ БАЙГААД Л БАТАЛЧИХНА ИЙМ Л ТӨРТЭЙ УЛС ШҮҮ ДЭЭ

  • Ачу (May 18, 2016 5:15:07 pm )

    Бичгээр тодотгол бичүүлхийн бол Монголчуудыг унгас баас алдтал эргүүтүүлэх биздээ.Хаа сайгүй тэнэгтүүлэгсэд,худалч ерөнхийлөгч худлаа хошигруулаад гүйгээд байдаг.Төрч үймчлээдээ түмэн олон минь анхаарал сэрэмжтэй байгаарай!Залуучууд юугаач мэдэхгүй дотоодын дайснуудыг дагаж 7 сарын 1-дүүлвэ?!Монголчууд ухаанаараа нэгдэхтүн!

  • DOOGII (May 18, 2016 5:27:19 pm )

    За ямартай ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын олон улс даяар дэлгэсэн оффшор данстангуудын жагсаалтад манай улсаас байгаа нэрсүүдийг бид сонгох хэрэггүй ээ учир нь тэдний арга нь улам л нарийсаад үүнээс их мөнгө идэх болно шүү дээ сонголтоо зөв хийгээрэй

  • Сэтгүүлч Б (May 18, 2016 5:28:08 pm )

    Панамын баримт бичигт оффшор данс эзэмшдэг, Монгол Улсын улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн мэдээлэл албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгийн шалган, хариуцлага тооцох, сонгуудьд ороцуулахгүй байх арга хэмжээг шуурхай авч ажиллах хэрэгтэй.

  • DOOGII (May 18, 2016 5:28:27 pm )

    За ямартай ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын олон улс даяар дэлгэсэн оффшор данстангуудын жагсаалтад манай улсаас байгаа нэрсүүдийг бид сонгох хэрэггүй ээ учир нь тэдний арга нь улам л нарийсаад үүнээс их мөнгө идэх болно шүү дээ сонголтоо зөв хийгээрэй

  • Tsengvvn (May 18, 2016 5:29:46 pm )

    Улс төрийн хариуцлага өндөртэй улс орнуудад оффшор данстай эрхэмүүд эхнээсээ хэргээ хүлээгээд ард түмнээсээ уучлал гуйх нь гуйгаад шалгагдах нь шалгагдаад явж байхад. Гэтэл манай улсад “Тийм оффшор данс байгаа гэхдээ тэр нь хоосон” гээд биеэ өмөөрөөд сууж байх юм. Аягүй бол хоосон дансыг юун сүртэй юм гэж уурлаж мэдэх нөхөд байна. Ийм этгээдүүдийг УИХ-с буулган сонгуульд ороцуулалгүй АТГ-р шалгуулан торонд н хорих хэрэгтэй.

  • Mongol (May 18, 2016 5:31:17 pm )

    EZG ajlaa ehelsend bayartai baigaa, yamar neg daramtad orolgui shudarga shalgah mon yaraltai ulsiinhaa horongiig buzaaj olj avah ajlaa yaraltai ehleh heregtei baina.
    Tun udahgui ard tymnii amdral deeshilj zever, javhaalag hymyys gudamjaar yavj ehelne gej naidaj baina.

  • zochin (May 18, 2016 8:15:26 pm )

    Offshoriin talaar ATG erunhiilugch ntr ni bair suuria ilerhiilehgui tag chig yumaa.Zavharsan dampuu niigem yum daa.

  • Зочин Эр хүн (May 18, 2016 8:52:17 pm )

    Ганц энэ улсын оффошор дансыг ч биш бусад улсуудад байгаа оффошор дансуудыг шалгавал өөр олон Баярцогт гарч ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Наад монголын баялагыг хулгайлж зараад баяжсан луйварчдаа Каддафи, Мубадак нар шиг дуусгаач

  • delgermaa (May 18, 2016 9:16:49 pm )

    Jargalsaihan yaraltai bichgeer avah yostoi gej bichjee. Mash zuv sanaa. Ed nar hezeed tsugtahahad belen esvel hudlaa tailbar hiine. Ene tailbariig mash yaraltai bichgeer avsan tohioldold shudarga yos togtoj ene humuus huuliin umnu ochihdoo yu gej unenee helehiig n sonsoh tsag udahgui. Tiimees mash yaraltai bichgeer avna gedeg hojmiin udur yallahad barimt boloh yum.

  • Монгол (May 18, 2016 9:38:58 pm )

    Сонгогчидоо сайн төр засагтай болмоор байгаа бол
    Одоо л сонголтоо маш сайн бодож монголоо гэсэн
    Сэтгэлтэй шудрага мэдлэгэ болвсрол сайтай хүнийг
    Олж сонгоцгооё

    Хэрэв сонгогчид хайнга сонголт хийвэл мөн л хариуцлагагүй төр засагтай хэвээрээ үлдэнэ шүү

  • зочин (May 18, 2016 10:48:40 pm )

    Нийслэлийн МАН ын дарга газрын албаны даргаар олон жил ажилаж доллорын тэрбумтан Ц.Сандуй дүү Ц.Сэргэлэнгийн нэр дээрхи оффшор данстай тухай бичихээ мартсан байна шүү сэтгүүлчдээ

  • Zochin сонгогч (May 19, 2016 7:27:14 am )

    Ene ner durdagsan danstanguudiig ene udaa unjuuj,sain shalguulaad uzie!

  • Anonymous (May 19, 2016 8:07:39 am )

    Хөдөөний тэнэгүүд дээшээ гарахаараа ийм юм болж байгаа юм

  • Оок (May 19, 2016 1:33:31 pm )

    Овоо юм ойлгодог энэ Жаргалсайхан хүртэл ингэж өвчигнөж байгаа юм чинь бусад нь ч аргагүй юм даа. Би бол Монгол хүмүүс оффшорт данстай гэдгээр нь бахархаж байгаа шүү. Хуулиар хориогүй шүү дээ, чааваас.

antalya rent a car