antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 26 comments

Л.Наранбаатар: Тавантолгой Хятадуудад очлоо

нийтлэсэн Admin

9a9fd4cc843a377f380c7576fd86b72aoriginalЧуулганы хаалт дөхсөн энэ өдрүүдэд Тавантолгойтой холбоотой шийдвэрүүд хэд хэдээрээ гарч таарч байна. Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоол өчигдөр З.Энхболдод хүрсэн байгаа. Нэгэнтээ гар бие оролцсон 40 хүн дэмжих кноп дарах нь тодорхой тул, Тавантолгойг сонгуулиас өмнө шийдэх юм байна гэсэн хүлээлт үүсээд байна. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал шийдэгдсэн нь  Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр тусгагдаад байгаа “Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд “Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байна. “Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч  Л.Наранбаатар  онцолж байгаа. Тэр хэлэхдээ “Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • зочин (May 18, 2016 10:36:49 am )

    demjdeg shu

  • зочин (May 18, 2016 10:40:02 am )

    Shal hudlaa

  • zochin (May 18, 2016 10:52:16 am )

    hudla bhuu oims shidej od bolj uih d ner debshih sanaatai yum bhdaa argan buruudaa

  • Anonymous (May 18, 2016 11:10:20 am )

    МАнай луйварчид Хятад хоёрын хэн нь илүү юм бол оо би мэдэхгүй байна

  • Lhagva (May 18, 2016 11:20:59 am )

    Hyataduud tiimerhuu yum hiigeed yavah uu ardchilliin zahialgaar heden gishuuded ni heden tugrug hayaad tavantolgoigoos salahgui gsen arga hereglej bn toriin hereg n togoon dotroo ornoj tuntiisen baychuudaar l duurch bn

  • Пүрэв (May 18, 2016 11:24:10 am )

    МАНАН-гийн засаглал төрд ноёрхосон цагт ард түмэн улс оронд хувь хишиг хүртэхгүй биз. Оффшорын сүлжээнд орсон улс төрчидын халаас руу урсан байна. Эрх баригчид нь халдашгүйгээр дураараа авирлөж байна

  • Төгс (May 18, 2016 11:26:46 am )

    Гөлөг Энхболдыг оймсоороо айлгасан хүндээ

  • mgluls (May 18, 2016 11:27:56 am )

    Hyadaduudiig ajilgui bolgohgui tednii baritsaand Orson Jenko met tt hyaduudad zugeer uguh gej mungu avsan

  • zochin (May 18, 2016 1:56:23 pm )

    zorigtoi l aaviin huu dee er hun amjilt

  • зочин (May 18, 2016 2:15:16 pm )

    нүүрсний замаар дан хятдууд нүүрс зөөж байна сурважлаг хийж ард түмэнд үнэнийг үзүүл үнэн ярисан гэж бодож байна

  • zochin (May 18, 2016 2:57:09 pm )

    Hugiin muu gomo luibarchin bandi.hugiin luibarvhin shuu dee.hol l bai ene muu nobshoos

  • Zochin (May 18, 2016 4:55:46 pm )

    энэ зоригтой л залуу байна. Ингэж дуугарах хүн хэрэгтэй байсан. Амжилт хүсье.

  • зочин (May 18, 2016 5:35:10 pm )

    Эрдэнэс 5 толгой буюу Да Ганболдын гараар орж байна гэдэг чинь Хятадад очно гэсэн үг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

  • IRGEN (May 18, 2016 5:41:23 pm )

    TAVANTOLGOIG HYTAD UGUHGUI SHUU HEREG IIM SHIIDVER GARVAL ARD TUMEN ZUGEER SUUHGUI BAIH ESTOI SHUU.MONGOLCHUUUD GAZAR NUTAGTAA EZEN BAIH ERH UGUI BOLOOD BAIH YUM . IIM MUU TUR ZASGIIG ENE JILIIN SONGUULIAR SONGOHGUI BAIH HEREGTEI BAINA MASH ZUV SONGOLT MUU HUMUUSIIG TUR SONGOOD BAIVAL MONGOLCHUUD BID EH ORON ,BAYALAGGUI BOLOH MUU ZAMAAR YAVAAD B.A SHUU

  • Zochin (May 18, 2016 8:38:51 pm )

    Hydalch nobsh oligarhyydad hydaldagdsan nobsh, bas yyl yyrhain ediin zasagch geed baigaamaa envvgeer tur zaalgahgvi bailgvi. Od bolohiin ubchin tystsiimyy haashaa yanziin nuhur be

  • зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин зочин (May 18, 2016 8:49:05 pm )

    1072 ш хувьцааг чинь хужаа нар аваад байна гэж юу юугүй хужаа нар ороод ирвэл бид чинь яах болж байна. Төр засаг гэж байна уу. хурдан сонгууль нь болж гайгүй хэдэн хүмүүс нь төрөө авараасай ээ бурхан минь юу л болдог бол айдастай байна шүү

  • цэцэг (May 19, 2016 12:44:34 am )

    Таван толгойг хааш нь ч бүү хөдлөг сонгуулийн дараа нухацтай шийдсэн нь дээр ард түмэний хөрөнгөөр наадагсад хэрээ мэдээрэй ард түмэний хөрөнгийг буруу аргаар хувааж идээд сурсан ноход хэр хэмжээндээ байхгүй бол хэсэг хугцааны дараа хаашаа орохоо мэдэхгүй ёстой нөгөө тэнгэр хол газар хатуу юм болно шүү

  • 999 иргэн эмэгтэй (May 19, 2016 9:41:31 am )

    эцэг өвгөдийн амиараа олж өгсөн газар нутгийг дураараа ухаж байж хорлол болов доо, хийх ажилгүй эрх мэдэлтнүүд хөдөө гарч малаа маллаж амиа тэжээвэл яасийн,Монгол ХАА н орон биз дээ

  • Anonymous (May 19, 2016 9:57:00 am )

    Зоригтой сайн эр – Наранбаатар.

  • TSETSEGEE (May 19, 2016 12:02:34 pm )

    demjij bna shudarga sain zaluu shantarch bolohgui shuu ene zavaan uls turiin bulhaitai huuduutai yumig sain ilruuleerei ard tumen chamaig demjine shuu buuj ugch bolohgui shuu duu min

  • zawsar (May 20, 2016 9:36:31 am )

    hogiin zvil hiij bndaa hytaduud gej lalruud dandaa gazar shoroog min bulaal baih yum toriin tvsheed ni nentgend ortson yum uu hashaa yum araichdee manangiin zasaglal bol dendvv dendvv

  • Anonymous (May 23, 2016 1:56:16 pm )

    халзан ганболд, энхсайхан, баярцогт, миеэ, сайхан билэг мэтийн хятад шээсүүдийг дарж байж улс болно. түүнээс наш бид өртсөөр гундсаар байх болно доо

  • Иргэн (May 24, 2016 9:57:22 am )

    Нэг компаниас харамлаад байх шиг байсан. Одоо ашиглая гээд хөрш Хятаддаа алдах нь дээ. Цаг хугацааг харж байгаад тааруулаад хувирч өөрчлөгдөөд өөрсдийгөө өргөх гээд байдаг Төрийн сүрхий хүмүүс байна аа. Энэ залуу сүрхий. Дэмждэг шүү.

  • Иргэн (May 24, 2016 10:00:06 am )

    Нөгөө хайрлаад, хав дарна, хөндөхгүй, өгөхгүй гээд байсан 5толгойг сонгуультай зэрэгцүүлээд хальт мульт юм болгох нь дээ. Чоно борооноор гэдэг шиг… Өөрсдийгөө л бодох юм даа.

  • mgl (May 31, 2016 12:46:39 am )

    Galt teregnii garts deer zogsood chingeleg toolohod 70 sh chingeleg blaa mongolchuudiin buh yum odor bur iim hemjeegeer urssaar l…

antalya rent a car