antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 15 comments

Шавьжтай будаа оруулж ирсэн гэх “ТЭСО” корпораци албан ёсны тайлбар хий!

нийтлэсэн Admin

3b07adaeee96c57d0780f86b4558832a

Хүнсний салбар бол хүний эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал салбар. Тэр хэрээрээ хариуцлагыг хамгийн өндөр түвшинд авч үзэх ёстой “ТЭСО” корпораци Монголчуудын эрүүл мэндэд эрсдэл дагуулсан хүнсний бүтээгдхүүнээр үйлчилж байгаа нь нэгэнтээ тодорхой боллоо.  “ТЭСО” корпорацийн удирдлага нь хэлэхдээ “манай хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлсэн” гээд байдаг. Гэтэл “Тэсо”-гийн салбар компани болох  “АГЬ” ХХК-ийн тухайд эсрэгээрээ тун хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани  Сакура цагаан будаа Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна гээд сүрхий зүйл хэлж яриад байдаг.

Гэтэл бодит байдал дээр  Сакура, Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал олон гарах болсон байна. Иргэд өөрсдийн худалдан авсан будаа нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар сошиалаар дэлгэдэг ч, чухам хариуцлага хэрхэн тооцож ирсэн нь бүрхэг. Тэгвэл эрхэм таны үзэж байгаа энэхүү бичлэг дээр ТЭСО брэндийн оруулж ирдэг будаан дотор шавьж байгаа нь харагдаж байна. Будааны уутыг задлаагүй, дотор нь амьд шавьж байгаа нь харагдаж байгаа биз ээ. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага улайм цайм хорхой шавьжтай будааг иргэдэд худалдаалж байгаа “ТЭСО”-гийн “АГЬ” ХХК-ийн бүтээгдхүүнийг шалгаж, албан ёсны мэдээлэл өгөх нь зөв биз. За мөн тус компанийн зүгээс ч тайлбар хийх ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн  Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (May 17, 2016 2:49:47 pm )

    ýíý ÷ àðàé äýíä¿¿ áàéíàà. Ýíý áóäààã õóäàëäàæ àâàõàà á¿ð áîëèìîîð þì.

  • zochin (May 17, 2016 2:51:15 pm )

    Tiim ban vamar muuhai uym be? Ene budaanaas tatgalzah boljee odoo hand abch idehgui ????

  • zochin (May 17, 2016 3:07:42 pm )

    yanaa bnga avch iddegshd

  • зочин (May 17, 2016 3:28:44 pm )

    Будаагаа гадаа гаргаад даавуун дээр дэлгээд тавьчих хэсэг хугацааны дараа будааны хорхойнууд үхдэг юм.дэлгээтэй будаагаа сэнсний САЛХИНД ТАВЬЧХ ТЭГЭХЭД ШАВЬЖ НЬ ХИЙсдэг.Солонгост ийм будаа идээд үхчихээгүй хор гээд хаях ч хэрэггүй шүү хүмүүсээ

  • Tuya (May 17, 2016 4:03:16 pm )

    Henii zahialgaar bichij baigaa yum boldoo. Tamin togoonoos yaj neg garna daa.

  • Anonymous (May 17, 2016 4:10:45 pm )

    Huns gej hor oruuldag dabarsan garuudad hariustlsg tootsoj chaddag turtei biluu bid. Arai dendej bna shuu

  • 77 (May 17, 2016 4:11:19 pm )

    эНЭ ТЭСО компани дандаа хүний биед сөрөг нөлөөтэй зүйл үйлдэрлэж_ худалдаалж байх юмаа. хуурай сүү , трас тос…. гээд л

  • зочин (May 17, 2016 8:34:17 pm )

    САКУРА ЧАНАР МУУТАЙ БУДАА ШҮҮ, МОНГОЛЧУУДАА. ЭНИЙГ БИЧСЭН ХҮН ЗӨВ СЭДЭВ ХӨНДЖЭЭ, ДААНА Ч УДАХГҮЙ БАС Л ЗАМХРААД ЭНЭ АСУУДАЛ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ БАЙХ ДАА

  • Anonymous (May 17, 2016 11:25:08 pm )

    Sakura zugeer l sumtei budaa sh de maslo ni hugatsaa ni duusaagui bj hogzorson bdag mash ih butsaalt irdeg hariutslagagui kompani sh dee teso

  • Иргэн (May 18, 2016 6:33:51 am )

    Хийдэг масло нь хайлдаггуй сонинштээ

  • TSETSEGEE (May 18, 2016 8:11:03 am )

    yamar zavaan yum be

  • zochin (May 18, 2016 3:31:53 pm )

    шуурхай сайтын цусанд дуртай тэнэгүүд ээ энэ сайтад байгаад бгаа хамраас нь ч юм уу амнаас ч юм уу цус задраад байгаа авганй зураганд яагаад дутхай вэ аваач ээ,, та нарын хамтраас цус задрана даа ийм муухай юмыг байлгаад байбал эзний цус задрана,,,за

  • иргэн (May 19, 2016 9:37:17 am )

    энэ компанийг шүүхэд өгөөчээ, ямар заваан юм бээ, иймэрхүү хүнс оруулж ирж зардаг компани, хувь хүмүүстэй хатуу хариуцлага тооцоочээ, цөөхөн монголчуудыг хордуулахаа болиоч

  • Иргэн (May 24, 2016 10:03:43 am )

    Хүнсний хяналт манай Монголд маш муу ш дээ. Тухайн үедээ л зараад мөнгө олж байвал болно гэдэг. Ер нь Монголчууд их амиа хүмүүс юмаа. Бусдыг бодно гэж байхгүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг оргүй биш. Ямар ч юманд сэтгэл гаргаж баймаар байна аа.

  • zochin (May 25, 2016 11:22:37 am )

    arai dendvv yumaa ene budaanaas tatgalzay hvmvvsee. odoo er ni tsagaan budaa idehees shijig hvrchlee.iim muuhai yumaa hvn bitgii haruulaach

antalya rent a car