antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 9 comments

Бөхийн ариун дагшин дэвжээ бохирдох ёсгүй

нийтлэсэн Admin
527-14634612536002
Дээр үед бөхчүүд долоон хошуу даншиг наадамд барилдахаар явахдаа өндөр цолтой ахимаг настай бөхчүүдийг зориуд дагуулан явж зам зуур тэднийхээ барилдах ур ухаанаас суралцаж наадамд барилдах бэлтгэлээ хангахын зэрэгцээ өөрийн нутаг хошуунаас өсөх ирээдүйтэй бөхчүүд төрүүлэх зорилгоор онь даваанд амлуулж давааг хөнгөлж ирсэн уламжлалт ёс жаягийн тухай ахмад бөхчүүд, бөх судлаач нар дурсан бичсэн байдаг.
Энэ сайхан ёс жаяг өнөөдөр, хөгжил дэвшлийн замаар замнасан ардын хувьсгалын жилүүдэд болсон баяр наадмаар ч ач холбогдлоо алдалгүйгээр уламжлагдаж иржээ.
Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгийн “боохой” хэмээх Д.Данзан арслан доогуур даваанд тувт тунаж барилдсаар дээшээ гарч ирсэн цэргийн залуу бөх Б.Түвдэндоржийг долоогийн даваанд амлаж давааг нь хөнгөлж өгсөн байдаг.
Ахмад бөхөөс давааны хишиг хүртэж урамшсан залуу бөх Б.Түвдэндорж энэ жилийн наадмын их шөвөг, үзүүр түрүүг булаалдах шийдвэрлэх даваануудад Архангайн “эрээн хавиргат” Б.Төрбат Завханы “урт гарт” М.Лхагва нарын нэрт арсланг орхиж ардын төрийн их баяр наадмыг анх манлайлж байж билээ. Тэр жил Д.Данзан арслан 44 настай, Б.Түвдэндорж 23 тай байсансан.
Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангайн арслан С.Самданжигмид, Г.Цоодол хоёр дөрөв давчихаад тавын Давааны нэр сонсож ам авахаар гарын даа нар луу явж байхдаа “Тавь хүрч байгаа бид хоёрт дөрөв давна гэдэг том амжилт, тав давна гэж юу байх вэ. Хожим хойно нэр улайлгахааргүй шиг залуусыг амлаж барилдах юм шүү” гэж ярьж явж.
Г.Цоодол арслан Багшийн сургуулийн залуу бөх X. Баянмөнхийг, С.Самданжигмид арслан Анагаах ухааны дээд сургуулийн залуу бөх П.Дагвасүрэнг амлаж ирээдүйн алдарт хоёр хүчтэнд тахим буулгаж начин цолны “сэнжиг”-нээс атгуулж өгсөн байдаг. Гэх мэтчилэн манай өндөр цолтой ахмад бөхчүүд өсөх ирээдүйтэй залуусыг үнэхүү таньж нутаг ус, танил тохой татаж явцууралгүйгээр бөхийн ёсоор тахим буулгаж дэмжиж ирсэн тохиолдол олон байдаг ажээ.
“Начны найраа” гэгч хуйвалдааны ил далд хэлбэр
Сүүлийн жилүүдэд нутаг орондоо өсөх ирээдүйтэй бөхтэй болох зорилгоор Бөх билэгт, Хантайшир, Их Монголын хүчтэн, Дүнжингарав, Увснуур, Таван хан зэрэг бөхийн дэвжээнүүд байгуулагдаж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор хангаж байгаа нь сайшаалтай. Гэвч “начны найраа” гэгч хуйвалдааныг ил далд хэлбэрээр үгсэн зохион байгуулж монгол үндэсний бөхийн өнө эртний уламжлалт ёс жаягийг хөсөрдүүлж байгаа нь харамсалтай юм.
Сэтгүүлч Б.Доржсүрэн “Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө” гэсэн өгүүлэлдээ таван жилийн тэртээ ёслон тэмдэглэсэн ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмаар Булган хангай нутгийн ард түмний дунд жудаг намбатай бөх хэмээн хүндлэгдсэн И.Доржсамбуу гарьд, Дундговийн Дэлгэрцогтын Л.Пүрэвжав харцага хоёр “Ажнай” гэдэг компанийн нэр дээрээс барилддаг Өмнөговийн Баатарын Сумъяа Цэдэнбазарын Одбаяр хоёроос 250, 250 сая төгрөгийн хахууль авч бууж өгч улсын цолтнуудын их гэр бүлд хөл тавиулсан ёс бус үйлдлийн тухай тодорхой бичсэн байх юм.
Энэ өгүүлэлд бичснээр И.Доржсамбуу гарьд Б.Сумъяаг урьдуураа гүйлгэж татах мэхийг 13 удаа хийж “заналхийлсээр” анхны амласан 120 саяыг 250 саяд, Л .Пүрэвжав харцага Ц.Одбаярт шуудагны барьцнаас шахаж татах мэхийг 15 удаа хийж “айлган сүрдүүлсээр” 100 саяыг мөн 250 саяд хүргэж халаасалж авлига, хээл хахуулийн хэмээх “гэмт хэрэг” гэгчийг үйлджээ.
Өнөөдрийн авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон гэрээсээ ажил дээрээсээ баривчлагдан саатуулагдаж байгаа хүмүүсийн хийсэн үйлдлээс тэдний хийсэн гэм нэг их ялгарах юм алга.
Олон жилийн тэртээх зэмлэл шийтгэл 
…Говь-Алтайн залуу аварга Ш.Батсуурь Баянхонгорын “нисэх”-ийн хэмээх П.Аюуш заан хоёр ардын хувьсгалын 28 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүг булаалдаж барилдахаар шалгарч үлдэж Ш.Батсуурь нь бууж өгч П.Аюушийгаа түрүүлүүлсэн билээ.
Энэ байдлыг төр засгийн дээд удирдлага таашааж хүлээж аваагүйгээр барахгүй, түрүүлж үзүүрлэсэн хоёр бөхөд цол чимэг нэмээгүйн дээр баяр наадмын бөхийн комиссын даргаар ажилласан генерал Ж.Жамъянг Хязгаарын цэргийн удирдах газрын дээд командлалаас донгодон шийтгэж, Ш.Батсуурь аварга дэслэгч цолоо хураалгаж ахлагч болж тушаал бууж Сүхбаатарын Эрдэнэцагааны отрядад нутаг заагдсан байдаг.
Тэртээх он жилийн наадмаар болсон үйл явдлыг, оногдуулсан арга хэмжээг өнөөдөр янз бүрээр ярьж бичиж байгаа ч эдгээр шийтгэл зэмлэл бөхийн үе үеийнхэнд сургамжтай, бөхийн онгон дагшин дэвжээгээ ёс бус үйлдлээс хамгаалсан зөв зүйтэй арга хэмжээ болохоо харуулжээ гэж боддог.
Монголчууд бөхчүүдээ эрдэмтэн мэргэдээсээ илүү хайрлан хүндэлдэг 
Монгол газар нутгийг маань бөхгүйгээр төсөөлөн бодохын аргагүй. Манай ард түмэн бөхийг үүх түүхтэй нь хайрлан хүндэлж “Бөх түвшин байвал монгол эр түвшин, монгол эр түвшин байвал гэр бүл түвшин, гэр бүл түвшин байвал төр улс түвшин байна” хэмээн сургаж ирсэн улс.
МУИС – ийн НШУС-ийн захирал, доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ц.Ганболд, тус сургуулийн ахлах багш доктор, дэд профессор Г.Цэнд-Аюуш доктор, дэд профессор Ш.Ганхуяг нар “МУИС-ийн Биохими-Микробиологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор, улсын начин Р.Балдорж нарт олон ажил мэргэжлийн хүмүүс ирж хүндэтгэл үзүүлэх. Тэд доктор эрдэмтнийх нь хувьд биш улсын начин цолтой бөх болохоор нь хувьд илүү хүндэтгэл үзүүлдэг байв. Тэр хайр хүндэтгэл бидний бодлоор Р.Балдорж багшид юутай ч зүйрлэшгүй шагнал урамшуулал болж байгаа нь мэдрэгддэг байлаа.  Үүгээрээ монгол үндэсний бөх гэдэг хичнээн агуу юм бэ, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээх яасан сайхан юм бэ гэж бодогдож байсан. Гэтэл Р Балдорж багш Монголд төдийгүй дэлхийд зартай монгол цагаан идээ, айраг судлалын манай улсын нэрт эрдэмтдийн нэг шүү дээ” хэмээн хуучилцгааж билээ.
Тиймээ манай ард түмэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон гээд бидний хэзээний танил эрхмүүдтэй улсын цолтой бөх хамт явж байхад улсын цолтой бөхөд нь илүү хүндэтгэл үзүүлнэ. Энэ нь манай ард түмэн бөхчүүдээ хичнээн их хайрлан хүндэлдгийн илэрхийлэл юм.
Ард түмэн нь бөхчүүд та нарыгаа хайр хүндлэлээр дутаагаагүй, юу л байна түүнийгээ харамгүй өгч байхад биеийн бярыг ухааны бяр болгож, “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн аястай “тэнэглэж” яваа бөхчүүдэд шийдвэртэй арга хэмжээг авч бусдад санамж дохио болохуйц хатуу цээрлэл үзүүлэх цаг нь болжээ. Энэ бусармаг үйлдлийг дэвэргэн хөөргөж дэмжиж байгаа хүмүүсийн толгойг илээд өнгөрч боломгүй байна.
Бөхийн ариун дагшин дэвжээ бохирдох ёсгүйсэн.
Б.Авирмэд 
БСШУ-ны яамны гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн багш, сэтгүүлч нийтлэлч

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (May 17, 2016 9:36:37 pm )

    МҮБХ-ны тэргүүн хэмээгдэх НЯМДОРЖ,ДАНЗАН нар бөхийг шинэчлэхгүйгээр өөрсдөө суудлаа хамгаалах зорилгоор ажилладаг болсон нь илт бөгөөд энэ хоёр авилгыг өөгшүүлэн дэлгэрүүлж бас хувь хүртдэг байх магадлалтай. Ер нь энэ хоёр эрхмийг суудлаас нь зайлуулаагүй цагт үндэсний бөх шинэчлэгдэн өөрчлөгдөх боломжгүй бузартсаар байх болно. Допинг ,найраа,зодоон нутгархах үзэл хирээс хэтэрлээ.

  • Монголчууд бөхчүүдээ эрдэмтэн мэргэдээсээ илүү хайрлан хүндэлдэг (May 18, 2016 3:05:00 am )

    Монголчууд бөхчүүдээ эрдэмтэн мэргэдээсээ илүү хайрлан хүндэлдэг ?!!! Iim baival yaj hogjih vedee.Bohchuud chine ard olnii setgeliig bayasgah uuregtei humuus.Tsirkiin manegan dahi alialagch boh 2 adilhan shuudee. Harin deer ued utgaaraa tsergiihee sur huchiig shalgaj temtselddeg baisan bol odoo bol nairaa shuudee. Itgehgui bol naadmaar tednii ard suugaad uzeerei yun gunduugui mongol boh, shalchignasan haraasan heden heruulch nar l bie bienee haraaj eroogood suuj bdg yum bh chine bilee

  • Anonymous (May 18, 2016 6:54:05 am )

    Mongol bohiin barildaani talbar hezeenii l guilt, buult, nairaani talbar baisan shuu dee. Am ugtuul avna gedeg bol orsoldogchoo songo bga helber, tuunees bish R. Nymdorj guain yriad bgaa shig “mongol bohiin aksiom” ogtbish yum. Durem jurmaa oorchilj baij nairaag zogsoono

  • aaagii (May 18, 2016 7:21:01 am )

    tsol avaad 2 jil batalj chadahgui bol huraadag bval ene buzar nairaa bolon heregtei hereggui tsoltonguud buhuntsuruud bagasah bolno. Japanii sumo buh shig changa duremtei bh heregtei.

    • Anonymous (May 18, 2016 8:52:57 am )

      яг зөв санаа бна

  • Anonymous (May 18, 2016 8:50:05 am )

    эр бяр уран мэхээ уралдуулж барилддаг болохоос баахан гүзээ явдаг жорлонгууд болчихоод мэхээр бус баастай гүзээ махан мунагаар дараад байх юм сда гэж..,

  • zochin (May 18, 2016 10:38:35 am )

    bvkh vzeh sonirhol buursan hudlaa huuramch barildaan tsag zabniii garz bolsoon tednii ikh zan peedger vzegchdiig hvndeldeggvi …

  • зочин (May 18, 2016 11:21:17 am )

    МҮБХ-ны удирдлагыг л өөрчил. Дүрмэнд салхи оруул. Уламжлалаа хадгалах ёстой ч орчин цагт тохируулж шинчлэл хийж болно. СУМО -д шинэчлэл хариуцлага гэх мэтийг байнга оруулдаг ч уламжлал хэвээр,үзэгч ард түмэн хүлээн зөьшөөрөөд л байгаа шүү дээ.

  • boh (May 24, 2016 8:39:23 pm )

    hen buh holboo baiguulsan hen buhiin orgoog barsan be

antalya rent a car