antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2012 1 comment

Шадар сайд, Гадаад харилцааны сайд хоёр Хөлөнбуйрын хүүхдүүдийг амраах комиссыг ахлана

нийтлэсэн Admin

Хүүхдийн амралт хүйтэн эхлэхтэй хамт эхэлж байгаа нь яамай даа. Хэдэн муусайн хүүхэд минь идэр есийн хүйтэнд өглөөний жавартай хамт саарьтай бор хацраа хайруулан байж  сургуульдаа ирдэг нь долоо хоног ч гэсэн завсарлах нь. Тэд  Баянхошууны эцсээс  микро явж эхлээгүй байх хар үүрээр гэрээсээ гардаг юм билээ. Арай том нь дөнгөж сургуульд орж байгаа дүү нараа дагуулаад эзгүй хээрээр хөтөл даван сүүтгэнэх нь өрөвдмөөр. Тэднийг заримдаа чоно, нохой дагадаг гэсэн. Хүүхдүүд өөрсдөө ярьж байсан юм. Энд би хөдөө сумын хүүхдүүдийн тухай  яриагүй байна. Энэ бол манай нийслэл хотын захын сургуулиудад жирийн явдал болтлоо хавтгайрсан зүйл.  Манай улс хүүхдүүддээ туйлын харгис хандах юм даа. Тийм ч учраас есөн настай хүүхэд амиа хорлож, арван гурван настай хүүхэд архинд хордон нас барж байна. “Яагаад ийм болов оо бид” гэж та бодож үзсэн үү.

Яагаад гэвэл төр засаг ажиллаж өгөхгүй байгаа болохлоор тэр.  Энэ сайдын суудал дээр үлдэж байгаа нөхдүүд бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд. Тэр олигархиуд байдаг бүгдийг нь сорчихсон болохлоор төр засагт ажиллах тэнхэл алга. Тэд хүүхдүүдийн сургуулийг газартай нь сорчихсон. Тэд  мөнгийг нь банктай нь сорчихсон. Тэд зөвхөн өөрсдөдөө л хайртай. Зөвхөн өөрт ашиг өгдөг юманд л хөл алддаг. Үүний тод жишээ нь саяхан манай олигархи засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сануулъя. Тэд өөрсдийн хүүхдүүдийн төлөө гараа ч хөдөлгөдөггүй мөртлөө бизнесийн түнш, бүдүүн дарга нарынхаа хүүхдийг хүлээн авч амруулах комисс томилж байна. Бүр хэнээр ахлуулсан комисс гэж бодож байна. Гадаад харилцааны сайд, Тэргүүн шадар сайдаар ахлуулсан комисс байгуулж Хөлөнбуйраас жаран хүүхдийг авчирч амраах гэнэ. Энэ тэгээд төр засгийн дээд хэмжээний айлчлал уу. Засагт үлдсэн олигархиудын зуйрганах эвээ олж чадахгүй байгаа хэлбэр үү.

Ж.САНДАГДОРЖ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 21, 2012 10:34:54 am )

    Ene 2 lalar iimerhuu yumaar shou hiigeed l tsaana art tumen jagsaj ba sh ee yaduu ard tumen chin ta naraas asuuh zuil ih ba hulunbuir sonin bish ard tumen chin yaduu tarchigtaa tulj ba

antalya rent a car