Жирийн жолоочоос барилгын том компаний захирал болтлоо өссөн “Алтай констракшн”-ийн захирал Бат-Эрдэнийг хүмүүс сайн бизнесмэн гэхээсээ илүү сүйхээтэй эр гэлцдэг.
Эрх мэдэлтнүүдийн эвийг олохдоо гаршсан гэгддэг Бат-Эрдэнэ захирал гадаад дотоодын сургууль төгсөж, толгойгоо цэнэглэсэн хүмүүсээс ч илүү мөнгө олж өсгөх нарийн аргыг эзэмшиж, хотын төвийн А зэрэглэлд багтдаг газруудад олон давхар шилэн байшин сүндэрлүүлсэн нэгэн.
Ганзагын наймааны бус газрын наймаагаар хөгжсөн Х.Бат-Эрдэнэ сайхан ХХААХҮЯ-н дээр ирэхдээ ажлаа хийж байсан төрийн тусгай хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг үлд тоож, шууд шатаар өгсөж гарсан нь тэнд байсан хүмүүсийн нүдийг нь орой дээр гаргах шахав.
Хууль дүрмийнхээ дагуу бичиг баримтыг шалгах үүрэгтэй хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг үл тоож, дэргэдүүр нь салхи татуулан гүйх шахам явсан Х.Бат-Эрдэнэ хамт явсан залуугаа “Хөөе хүрээд ир” гэж дуудаж байсан нь тийм ч таатай харагдсангүй. Сайдтай уулзана гэж хэнэггүй царайлан явсан нь өөрийг нь ямар хүн гэдгийг харуулах шиг болсон.
Төрийн сайдтай уулзах хүн цаг авахаас гадна бичиг баримтаа шалгуулж орох ёстой байтал төрсөн гэртээ орж байгаа аятай аашилж байгаа нь хөрөнгө, мөнгөтэй хүнд хууль дүрэм үйлчилдэггүй гэх “гажиг” яриаг ч батлах шиг. Уг нь ёс ёмбогор төр төмбөгөр гэдэг. Хадбаасангийн Бат-Эрдэнэ саяхан л даргаа хүлээж албаны машинаа гялалзтал арчиж зогссон залуу. Хэдэн төгрөгтэй боллоо гээд хүн төрөл арилждаггүй. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна гэдгийг санаасай.
chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2012 5:47:26 am )
booliin geree kino ene baterdenii amidralaas bas sedvelsen bhaa
-
Anonymous (January 21, 2012 6:36:57 am )
Tiim ch bj magadgui! mongolin tomohon bussinesmani hiisen hergees BOOLIN GEREE-n zohiolig bichsen gedeg yum bilee
-
Anonymous (January 21, 2012 7:01:18 am )
Naadah chini bolovsrolgui bolohoor tiim yum medehgui bh n argagui l dee huurhii.
-
Anonymous (January 21, 2012 8:30:11 am )
Yaduu baij bgaad bayajsan humuus hezee ch yaduu baigaagui yum shig ashilahaa bolimoor yum aa, yamar ch baisan adilhan l hun yum chin bie binee hundleh heregtei sht.
4 Comments