antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2012 Comments are off

Жагсагчид Төрийн ордон руу явлаа

нийтлэсэн Admin

МҮЭХ-ноос санаачлан зохион байгуулсан өнөөдрийн жагсаал өндөрлөлөө. Жагсаалыг шатахууны үнэ нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үйл явдалд анхаарал хандуулахыг УИХ, Засгийн газарт сануулах зорилготойгоор зохион байгуулж байгаа юм. Сүхбаатарын талбайд 12 цагийн орчимд эхэлсэн жагсаалд ойролцоогоор 600 орчим хүн оролцсон гэлээ. Харин 21 аймагт буюу орон нутаг зохион байгуулж буй жагсаалд нэгдсэн иргэдийг хамруулбал, энэ өдөр Монголын өнцөг булан бүрт нийтдээ 30 мянга орчим иргэн үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаалд оролцож байгаа хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаал зохион байгуулагчид болон жагсаалд оролцогчид яг одоо төрийн ордон, Сүхбаатарын талбайг тойрч, гороолохоор хөдөлж байна. Тэд Төрийн ордныг гурав тойрч, дуу хоолойгоо хүргэх гэнэ.

Г.Жаргалсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car