antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 14 comments

SOS: Халуун тогоотой хоолонд унаж түлэгдсэн хүү нас баржээ

нийтлэсэн Admin

14630977415735198d73813

Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарын хариуцлагагүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд халуун хоол, буцалсан усанд унаж түлэгдэх цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд ГССҮТ-д халуун хоол цайнд түлэгдэж гэмтэж очсон дөрвөн хүүхэд эмчлүүлж байна гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл өчигдөр гэхэд бага насны хүүхэд түлэгдэж эмнэлэгт хүргэгдэж ирээд түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-5 “Монелын … тоотоос тогоотой халуун хоолонд түлэгдсэн хүүхэд ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүргэгдэн ирээд нас барлаа” гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад, тус тоотод оршин суух 2 настай эрэгтэй Ү нь халуун тогоотой хоолонд унаж түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Ийнхүү он гарснаас хойш бага насны таван хүүхэд түлэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Өнөөдрийн байдлаар ГССҮТ-ийн Түлэнхий болон Сэхээний тасаг ачаалалаа дийлэхгүй байдалд хүрчээ.

Тухайлбал, ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд хүнд, хөнгөн хэлбэрээр түлэгдэж ирэн эмчлүүлж байгаа нь олон ажээ. Ер нь тус төвийн ачаалал зургадугаар сард бүр илүү их нэмэгддэг гэдгийг эмч нар нь ярьж байгаа юм. Учир нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарсан үед ачаалал ихэсдэг байна. Яагаад гэвэл гэртээ байгаа хүүхдүүд халуун хоол, буцалсан усанд унаж түлэгдэж бэртэх хэрэг гардаг гэнэ.

Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар нь хараа хяналтгүй бага насны хүүхдүүд гэрт нь орхих, хүүхдүүд тоглож наадаж байгаад халуун ус татах, хүүхдүүдийнхээ хөл гар хүрэх газар хоол ундаа хийж, усаа буцалгаж, халуун савтай цайгаа тавьсаны улмаас хүүхдээ түлж амь насаар нь хохироох хэрэг гарсаар байна. Бараг өдөр болгон л “хүүхэд түлэгдэж ирлээ” гэсэн дуудлага мэдээлэл холбогдох байгууллагуудад нь ирдэг байна.

Түлэгдэлтээс болж амиа алдсан хүүхдийн тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдээд байна. “Хүүхэд түлэгдлээ, хүүхдээ түлчихлээ” гэсэн асуудал байнга гарч хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр хангалттай бичигдэж нийтлэгдэж байхад эцэг эхчүүд анхааралтай хариуцлагатай байгаачээ. Үнэндээ тэдний хэнэггүй буруутай байдлаас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохироод байна. Хамгийн гол нь хариуцлага, хараа хяналтаа сайжруулаач ээ. Хүүхдийнхээ гар хөл хүрэхгүй газар, аюултай осолтой гэсэн бүхнээ тавьж “нууж” байхыг холбогдох газруудаас байнга анхааруулж сэрэмжлүүлсээр байна. Халуун хоол цай, буцалсан ус, халуун тогоо, халуун гал, баталгаагүй цахилгаан хэрэгсэл хэрэглэж ашиглаж байгаад хайртай үрсийнхээ эрүүл мэнд амь насанд битгий аюул учруулаач ээ эцэг эхчүүдээ….

О.Сайхан

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Mendee (May 13, 2016 10:20:05 am )

    Hodoonii malnuud hvvhdvvd ee sain haraj handmaar yumaa. Malnuudiig Shorond hataa.

    • ЦААД ЭЗНИЙГ НЬ ОЛ ГЭДЭГ БАЙХ АА (May 13, 2016 12:29:27 pm )

      ТӨР, ЗАСАГЛАЛЫН АЛДААТАЙ ЧИГ БОДЛОГЫН ҮР ДАГАВАР НЯЛХ ҮРСИЙГ ЗОЛИОС БОЛГОЖ БАЙГАА НЬ ЭНЭ. МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛОХ ҮРСЭЭ ЭЦЭГ, ЭХЧҮҮД НЬ 0-5 НАС ХҮРТЭЛ НЬ ХАРЖ ӨСГӨХ БОЛОМЖООР ДЭМЖИХ БОДЛОГЫГ БАРИМТЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

      • Уриалж байна (May 13, 2016 12:42:20 pm )

        Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдийн төлөө нэртэй байгууллагууд яагаад энэ нөхцөл байдлын талаар үг дуугарахгүй байна аа? Хэдий болтол хүүхдийн баяраа чихэр жимсээр өнгөлөн далдлах вэ? Эцэг, эхчүүд минь нэгдсэн дуу хоолойгоо төр, засагтаа хүргэцгээе

  • irgen (May 13, 2016 11:49:53 am )

    hun alsantai yalgaagui shiitgeh heregtei

  • zochin (May 13, 2016 3:43:09 pm )

    zarim neg humuus uls torjuulehee bolioch ee …

  • Anonymous (May 13, 2016 6:03:32 pm )

    Haluun togoog heregleh, hileer newtruulehiig horiglochihwol yadiin.

  • Anonymous (May 13, 2016 6:06:43 pm )

    zuwhun ene haluun togoond tulegdsen huuhdiin too hed bilee. hereglehed amar geed bdag bhgui yu huuhdee harj chadahgui bj. Aaw eej asran hamgaalagchiin buruu shuudee. hereglehee l bolichih

  • зочин (May 13, 2016 7:40:23 pm )

    Энэ халуун тогоо, Газ гээд аюултай зүйлсийн талаар ТВ-ээр сайн ярьж ойлгуулж байгаач ээ. Одоо энэ олон давхар байруудад ГАЗ өргөөд л гарч байгаатай бид зөндөө л тааралддаг энэ ч бас буруу хэрэглэх элдэв буруу үйлдлээс болж дэлбэрвэл тун аюултай шүү дээ энэ онцгой байдал, цагдаа, хүүхдийн байгууллага сургууль орчин энэ талаар сайн ярьж байх хэрэгтэй байна

  • Anonymous (May 13, 2016 10:12:51 pm )

    Халуун тогоондоо биш шүүдээ. хоолоо хийхдээ хүүхэд хүрэхээргүй өндөр тавиур ширээ юу байдаг юм юу ч хамаагүй өндөр юм олоод хийж болдогүй юм байхдаа. ямарч хэнэггүй, ухаангүй хүмүүс байдаг юм бэ. айлд ороод харахад дандаа газар тавиад хоолоо хийж багаа харагддаг. зайгүй байж болно.гэхдээ хүүхдээ хамгийн түрүүнд боддогүй юм байхдаа. энэ эцэг эхчүүдийг эрүүгийн хариуцалгад татаж шоронд хийж бусдад нь үлгэр болгох хэрэгтэй. зуухандээр тогоотой хоолонд хүүхэд түлэгдээ гэж сонсоогүй. тэрэн шиг л жаахан өндөр татаад унагахгүй юм өөрсдөө хийчихэж болдогүй юм байхдаа. арчаагүй

  • Anonymous (May 13, 2016 10:14:28 pm )

    малнууд юмдаа. тэгээд өөрсдийн бурууг бусдаас хайна. халуун тогоо буруутай болоод сүүлдээ улс төр болгоод. яандаа

  • huyagaa (May 14, 2016 12:21:00 am )

    Tcuuger saihan tcaatcal shig hol gariig ni tairaad za neg iimerhuu tcaatc hiivel yasiin buur tolgoig ni tcavtcaad eo eostou kaip avna shdee kkkk

  • зочин (May 14, 2016 2:46:28 pm )

    Халуун тогоо нь харж байхад их богинохон залгууртай юм билээ. Үүнийг хилээр оруулахгүй байх, эсвэл үнэнээс хэд дахин өндөр татвар оногдуулах хэрэгтэй. Монголд ерөөсөө дайн болж байна шүү дээ….. Хайран сайхан залуучууд авто осол, хүн амины хэргээр, нялх үрс маань амьдаараа шатаж, түлэгдэж муугаа үзэхийн дээдээр тамлагдан үхэж байна шүү дээ.Энэ бол жижиг асуудал биш.
    Аав нар залгуураа уртасгаад, ээж нар нь хүүхдээ харж байхад яанаа.
    Аягүй бол ядуурлаас үүссэн гунигаа дарах гэж архи хүртэж байсан байлгүй…
    Дандаа гэр хороололынхон ийм хужаагийн энэ балиар халуун тогоог хэрэглэж байгаа шүү дээ. Хилээр битгий оруулаач ээ. Орсон ч хариуцлагатай байгаач дээ, Яасан их өвдөж, яасан их зовж байгаа бол оо… Өр зүрх өвдөх юмаа.

  • araichdee (May 14, 2016 8:59:05 pm )

    Toiruulaad modon hamgaalalt hiij boldgui umuu. Ter eej yagaad huuhdee osol auylaas hamgaaldaggui um be? 2 nastai huuhed baatsagnaad l yavj baigaashdee ! Tand burhan hairlaj hamgaalaarai gej huu yavuulsan bishuu. Bur eleg emterhiimaa…..

    • эсэргүү (May 15, 2016 8:23:03 am )

      Ер нь монголчуудын дунд дүнхүү маанаг хүмүүс маш их байдаг. Чи ингээчээ тэгээч, хүүхдэд чинь ийм тийм аюултай гэх мэтээр тайлбарлахад ер тоосон шинжгүй зүгээр зүгээр ингэж яваад л хүн болдог юм гэсэн хайнга байдлаар ханддаг.

antalya rent a car