Х.МОНГОЛХАТАН
Ажлын залуус, эрэгтэй дарга нарын жоготой харц шидэх, өдөж хоргоосон үгс хэлэх, санамсаргүй биед хүрэх зэргийг тоглоом, шоглоом гэж бодон дуугүй өнгөрөх нь олонтаа. Ер нь амьдралд байдаг зүйл, хэвийн үзэгдэл гэж бодон эмэгтэйчүүдийн олонх нь тоохгүй өнгөрүүлдэг. Гэвч дуугүй байгаа нь дуртайн шинж хэмээн үзэж улам лавшруулан зөвшөөрөлгүй биед хүрэх, илэх, эмзэг газруудыг барих, ойр дотно харилцаанд орохыг санал болгох, ажлын байр, цалин хөлс, нэр хүндэд заналхийлэх нь ажлын байран дахь бэлгийн дарамт гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Учир нь энэ байдал хэрээс хэтэрч хүчирхийлэл, гэмт хэрэг болтлоо даамжирсан жишээ улам олширч байна.
ГУРВАН ЭМЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТДӨГ
Монголын эмэгтэйчүүдийн сан, Чаннел фондын санхүүжилтээр Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-дын эвслийн 2015 онд хийсэн судалгаагаар 20-40 насны гурван эмэгтэй тутмын нэг нь дунджаар 8-10 удаагийн давтамжтайгаар ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болдог гэж гарчээ. Эдгээрийн 93.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс төдийгүй төрийн захиргаа болон үйлчилгээ, хувийн хэвшлийн салбарынхан судалгаанд эн тэнцүү оролцжээ.
Амар тайван ажлаа хийж амжилт гаргаж, өсч дэвших хүсэл тэмүүллийг албан тушаалтан хувийн эрх ашиг, бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгон ашиглах нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, энэ талын ойлголт мэдлэгтэй болох шаардлагатай болсныг энэ судалгаа харуулж байна. Учир нь дарамт үзүүлж буй эрчүүд төдийгүй хохирогч болж буй эмэгтэйчүүдийн дунд ч ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх үнэн зөв, бүрэн гүйцэд ойлголт алга.
2002 онд хийсэн судалгааг 2015 оныхтой харьцуулахад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх ойлголт 30 хувиар өссөн нь сайшаалтай ч хамт ажилладаг хүмүүс бие биедээ сээтгэнэх нь байдаг л зүйл, энэ харилцааг хүний эрхийн зөрчил гэж үзэх шаардлагагүй гэх хүмүүс байсаар байгаа нь энэ үзэгдэл даамжирах нөхцлийг бүрдүүлж байна. Гэтэл ажлын байран дахь бэлгийн дарамт ихэсч, төрлүүд нь хүндэрч ноцтой болж байгааг судалгаанд оролцогчид жишээ баримттай дурьджээ. Тухайлбал, биед нь зөвшөөрөлгүй хүрч илэх, үнсэх, эмзэг газраас нь базах, хувцас тайлах гэж оролдох нь энгийн үзэгдэл мэт байдаг, янз бүрийн байдлаар ойртож дотносох санал тавьдаг. Зөвшөөрөөгүй тохиолдолд дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэж бэлгийн харьцаанд оруулах гэж оролддог ноцтой хэлбэр түгээмэл байгааг хэлжээ.
Ажлын байранд удирдах албан тушаал бүхий эрэгтэйчүүд голдуу бэлгийн дарамт үзүүлж байгаа нь эрх мэдэл байхад юу ч хийж болно, эмэгтэйчүүд бол сексийн объект гэж үзэх жендэрийн буруу хандлагатай холбоотой гэдгийг судлаачид хэлдэг. Үүнээс үүдэн эмэгтэйчүүд сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, нэр хүндээрээ хохирсоор байна.
ХОХИРОГЧДЫН 45.1 ХУВЬ НЬ ЯМАР НЭГ АЛХАМ ХИЙХЭЭС АЙДАГ
Бэлгийн дарамтад өртөгсдийн 98 хувь нь эмэгтэйчүүд, хоёр хувь нь эмэгтэй дарга нар байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн татгалзсаныхаа төлөө дарамт шахалт, заналхийлэлд өртөхөөс гадна жирэмсэн болж, хүчиндүүлж, гэр бүл салж, амиа хорлох болон бусдын амийг хөнөөх сэдэл төрж байсан гэх мэт ноцтой үр дагаврууд гарч байна.
“Байгууллагын дарга тушаал ахих, дэвшихээр ажиллаж байгаа боловсон хүчнийг бэлгийн дарамтад оруулах нь өнөөгийн нийгэмд түгээмэл үзэгдэл, хэрэв татгалзвал тушаал дэвшүүлдэггүй. Мөн хөдөлмөрийн гэрээг сунгадаггүй. Ажлын шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар ажлаас халдаг” гэсэн хариултыг олон эмэгтэйчүүд өгчээ. Мөн энэ байдал их, дээд сургуулийн багш нарын дунд түгээмэл байгааг ч онцолж байв. Тэд царайлаг оюутан охидыг шалгалтын оноо, дүнгээр боож бэлгийн харилцаанд орохыг шаарддаг аж.
Энэ бүхнээс үүдэн эмэгтэйчүүдийн 62.4 хувь нь байнгын сэтгэл санааны дарамттай явдаг гэжээ. Үүнээс үүдэн нэр төр нь хохирч, ажлын бүтээмж муудаж, ажлаа солихоос аргагүйд хүрдэг нь хөдөлмөрөө бодитой үнэлүүлэхэд саад болдгийг харуулж байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогчдын 57.6 хувийг, үйлдэгчдийн 42.8 хувийг төрийн байгууллагынхан эзэлж байгаа нь төрийн албан тушаалтны ёс зүй, томилгоонд анхаарал хандуулах ёстойг харуулна.
Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 45.1 хувь нь ямар нэг алхам хийгээгүй гэжээ. Хохирогч хэнд хандахаа мэдэхгүй байх, нэр төрөө сэвтээхээс эмээдэг учир найз нөхдөдөө хэлдэг байна. Ер нь эмэгтэйчүүдийг илүү буруутгадаг учир нэр хүндээ бодох, гомдол гаргасан ч арга хэмжээ авахгүй, чирэгдэл ихтэй, эрх зүйн орчин сул зэргээс гадна дахин дарамт ирэхээс айдаг гэсэн хариултуудыг өгчээ.
БАЙГУУЛЛАГУУД ДОТООД ЖУРАМДАА ТУСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Тэгвэл манайд ажлын байран дахь бэлгийн дарамтыг зохицуулдаг эрхзүйн орчин байна уу.
Хөдөлмөрийн харилцааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, 7 дугаар зүйлд Ажлын байрны бэлгийн дарамтыг оруулсан нь дэвшилтэй юм. Гэвч энэ хуулийг батлуулах асуудал удаашралтай байна.
Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах заалт орсон нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой болсон юм.
Харин ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх Эрүүгийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд ажлын байран дахь бэлгийн дарамт бол гэмт хэрэг гэж заасан.
Хууль баталж, мөрдөж эхэлж байгаа нь сайшаалтай ч заавал гэмт хэргийн хэмжээнд хүрч шүүх цагдаагаар явж, ял оноохдоо чухал биш юм. Бид хамгийн түрүүнд ажлын байран дахь бэлгийн дарамтын тухай мэдээллээ сайжруулж, өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тоглоом наргиа, хүний эрхэнд халдсан үйлдэл хоёроо ялгаж салгадаг болчихвол ажлын байран дахь бэлгийн дарамт багасах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Хамгийн чухал нь дээрх хуулиудтай холбогдуулан төрийн болон хувийн байгууллагууд дотоод журам, хөдөлмөрийн гэрээндээ ажлын байран дахь бэлгийн дарамтаас сэргийлэх заалт оруулж, мөрдүүлэх нь чухал байна. Ажилтан дотоод журмандаа заасан заалтыг уншиж танилцсанаар өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, бусдад шаардлага тавих боломж бүрдсэнээр ажлын байран дахь бэлгийн дарамтаас сэргийлэх хамгийн эхний чухал алхам болох юм.
Мөн их дээд сургуулийн багш нарын ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, мөрдүүлэх хэрэгтэй юм.
Та яг одоо албан газрынхаа дотоод журамтай танилцаж, ажлын байран дахь бэлгийн дарамтаас сэргийлэх заалт байгаа эсэхийг шалгаж, байхгүй бол удирдлагадаа санал шаардлага хүргээрэй. Учир нь ажил олгогч ажлын байрандаа бэлгийн дарамтлалыг хориглох, хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, зөрчил гаргасан ажилтны асуудлыг шийдэх, гомдол гаргасан ажилтны нууцлалыг хангах үүрэгтэй юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
IRGEN (May 12, 2016 11:21:18 am )
TORIIN BAIGUULLAGAD MASH IH BDAG GESEN emegteichuud maani icheed heldguim shig bna leee tehde ner usiig ni bol zarlaj l baih heregtei l dee.
-
Ganbaa (May 12, 2016 12:18:07 pm )
Chadaltain ajil deer shaagaad yaw. Chadalgvin tsaanaa chyatsag tsarailaad yaw!
-
MGL (May 12, 2016 1:12:05 pm )
За даа энэ судалгаач “но”-той байна шүү. Хүүхнүүдэд өөрсөнд нь их “юм” бий. Тэд нэгнээсээ илүү гарахын тулд юу ч хийхээс буцахгүй. Дараа нь байдал эвгүйтвэл ” намайг зүгээр байхад дарга намайг…” гэж хэлэх энүүхэнд. Өөрснөө харин ч санаачлагыг гартаа авах гэж “ороо нь орсон амьтан” шиг хойгуур урдуур явамтгай болдог. Энэ одооны хүүхнүүдэд бүүр замаа алдсан бараг л FREE
-
Bold (May 12, 2016 1:52:57 pm )
Mongol huuhnuuded ih uchir bii deer ued huuhen nairah gej ih uhaan uran nariin arga amnii figur shaardagddag bailaa odoo bol ayatahan haraad shurgehdel barag l tenger haruulna uursduu ih idevhtei bolson geheese iluu denduu enger sul zavhai bolson gehed helsdehgui ems zambaraatai bol ers yaah bilee
-
Urnaa (May 12, 2016 2:50:44 pm )
Ugaasaa neg gazar orood awbal xvssen xvseegvi dotood soyoliig ni dagaj l taaraa… Ajil ni vnexeer xeregtei bol songolt tyn bagadaa… Deerees ni manaixnii Bolowson xvchnvvdiin xvnii songolt yaj xiidgiig eroosoo oilggoghdogvi… Ajilchin xeregtei yom yy Ayaldan dagagch – Mankurt bool xeregtei yom yy….
-
Зочин (May 12, 2016 3:01:31 pm )
Ийм хууль байж болно гэхдээ гомдол гаргаснаар эмэгтэйчүүд өөрсдөө илүү хохирч амьтаны элэг доог болоод үлддэг тул ийм юм болсон ч таг дуугаа өнгөрдөг энэ байдлыг ашиглаад цаад этгээд их давардаг.Энэ асуудал инээд наргиа болгож авч үзэх зүйл биш шүү сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ээ. Ийм юм болсон ч ажилчид хоорондоо жиг жуг гээд өнгөрдөг.Их л хэцүү асуудал.Тэр хүний хүсэл мөрөөдөл дээр зарим эрх мэдэлтэнгүүд тоглодог нь үнэн.Зарим нь хүссэн зүйлд нь хүргэж өгдөг.Зарим нь асуудал гарахаар л инээд доог болгоод хаядаг.Яаж шийдэх гарц нь бүдэг учир ихэнх нь нуугдмал шийдэгдэхгүй үлддэг.
-
seheeten (May 12, 2016 4:20:37 pm )
orchin ued zaluu darga nar slvan tushaaliug haryutlaga hrj harahaasaa uluu avilga.durtai huuhnenteiged untah.garamtlah argaar huslee burlyuurleh sltan bolomj grn uzen alvan tushaald ylairah bolsn tul -40-s deesh nasnii bue zassan.ger bulee zessan humuusiig songon shalgaruulj tomulj baihuug urualj bna.
-
k (May 16, 2016 8:09:46 am )
ер нь залуу хүн ажил хийхэд маш хэцүү болсон муусайн шар сэмжилсэн өвгөчүүл зүгээр байлгахгүй дарамталж байдаг болсон бна.Охин хүүхдүүдээ бузаруудаас хамгаалах хэрэгтэй.Би ажлаас нь гаргасан .Залуу хүнд дахин ажил олдоно ш дээ.Одоо үед хөгшин бузарууд бүр даварсан байна лээ. Энэ судалгаа хийгээд тэгээд дараа нь яаж арга хэмжээ авах ёстой юм бэ ………
-
k (May 16, 2016 8:12:42 am )
дээр бичсэн сэхээтэнтэй санал нэг бнаа.Боловсон хүчний асуудал бол улс орны хөгжлийн гол асуудал ш дээ. Одоо бол мөнгө арын хаалга .авилгал л болсон .
9 Comments