antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2016 1 comment

Орос дэлхийн хамгийн том пуужинг бүтээж байна

нийтлэсэн Admin

oros_5652РС-28 “Сармат” гэх тив алгасан нисэх баллистик пуужин зэвсэглэлд 2018 онд нийлүүлэгдэх бөгөөд тэр нүсэр зэвсгээр Сибирь, Өмнөд Уралын стратегийн пуужинт хүчний анги нэгтгэлийг зэвсэглэх юм. Шингэн түлшний тэр том пуужингууд нь өнөөдөр өөрийн төрөлдөө хамгийн том гэгдэх Зөвлөлтийн үеийн Р-36М2 “Воевода” пуужингуудыг солих ажээ.
“Газар дор байрлах “Сармат” пуужингийн цогцолбор бүтээх ажил дуусах төхөж байна. Тэр нь Домбаровскийн байрлалын район дахь Ужурын пуужингийн дизизийн “Воевода” пуужингуудыг солих юм” хэмээн Стратегийн пуужинт цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Сергей Каракаев ТАСС агентлагт ярьжээ”.
Пуужингийн эхний туршилтын загварууд бүтээгдсэн ба харвах туршилтыг нь энэ онд багтаан явуулах юм. Туршилт амжилттай болбол “Сарматыг” үйлдвэрийн дамжлагад оруулан гаргаж эхэлнэ. Түүнийг 2018 оноос зэвсэглэлд нийлүүлэгдэх ажээ.
Шинэ “Сармат” пуужингийн тухай тодорхой мэдээлэл маш бага. Байгаа мэдээллээр, “Шулам” гэж НАТО нэрлээд байдаг “Воевода” пуужинтай төстэй маш догшин зэвсэг болох ёстой. “Сармат” нь төстэй пуужингуудаа солих шинэ зэвсэг юм. Шинэ тив алгасан нисэх пуужинд “Шулам” гэгдсэн пуужингийн шингэн түлшний хөдөлгүүрийг ашиглах аж. Пуужингийн нэгдүгээр үе нь РД-274 гэдэг дөрвөн хөтөлгүүрээр тоноглогдсон байх юм.
“Сармат” пуужин нь наад зах нь 100 тн жинтэй, түүний толгойн цэнэгийн хэсгийн жин 10 тн байх ажээ. Тэр нь уг пуужинд салан задардаг 15 халуун цөмийн цэнэг байна гэсэн үг. “Сарматын” тусгал нь 9500 км. Түүнийг зэвсэглэлд авсны дараа “Сармат” дэлхийн түүхэнд хамгийн том пуужин гэж бичигдэн үлдэх юм.
Тив алгасан нисэх баллистик пуужингийн бусад “Ярс”, “Тополь-М”, “Булава” системүүдийн адил эсрэг талын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартайгаар “Сармат” бүтээгдэж байгаа. Үүний тулд пуужин нь радиолокацийн урхиуд, эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадвар, нэмэгдэл хурд зэргийг ашиглах байх. Мөн энэ пуужин нь хөдөлгөөнт цэнэгүүдтэй учраас тэднийг угтан сөнөөхөд ихээхэн хүндрэлтэй болох юм.
Дашрамд дурьдахад, шинэ тив алгасан нисэх, газрын байрлалтай пуужин бүтээх “Ground Based Strategic Deterrent” хөтөлбөрийн бэлтгэл ажлыг АНУ-ын Нисэх хүчин эхлүүлсэн байгаа. Шинэ пуужин нь “Minuteman III” пуужинг солих ёстой. Одоо “Минитмен” пуужинг сайжруулах ажил хийгдэж байгаа ч АНУ-ын Нисэх хүчний командлал Конгресст мэдэгдэхдээ, энэ хуучирсан пуужин нь эсрэг талынхны пуужингийн довтолгооноос хамгаалах систем төгсжиж байгаатай холбоотойгоор дайсныг барьж байх баталгаат зэвсэг болж чадахгүй гэсэн юм.
Орос, Хятад хоёрыг барьж байхын тулд АНУ-д шинэ пуужин хэрэгтэй. “Ground Based Strategic Deterrent” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үр дүнд нь юу ч гарч ирсэн тэр нь Оросынх шиг нүсэр том, тийм их цэнэгийн жинтэй байхгүй биз.

The National Interest сэтгүүлийн цэрэг дайн асуудлаар бичдэг редактор Дейв Мажумдар .

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • гамбаа (May 12, 2016 2:28:27 pm )

    наад зэвсэгээрээ Америкчуудийг газрын хөрснөөс арчаад өгөөрэй орос ахнараа

antalya rent a car