Нөгөө “Улстөрд шинэ од” гэдэг шиг ямар ч байсан, шинэ хүчнийх нь хувиар, за тэгээд асуудлуудыг арай өөр өнцгөөс, шийдэл, гарц хайсан агуулгаар харах болов уу гэсэн тийм нэг хүлээлтийн маягтай харцаар ХҮН тийш харж байсан хэсэг байгаа л даа. Гэтэл өнгөрсөн саруудад ХҮН-ынхан дотооддоо эв эегүй байцгааж, чамгүй асуудал дэгдээцгээв. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлаар шалгагдан, хоригдож явсан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд ХҮН-ын даргын хувиар мэдэгдэл гаргаж энэ сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж мэдэгдсэн нь цаанаа учиртай байж. Юу гэхээр Т.Ганболд АН-ын дарга З.Энхболдтой уулзаж, хэдэн квот өгчихвөл ХҮН-ыг унагачихъя, та нарыг дэмжье, С.Ганбаатар надтай хамт байгаа хэмээн хэлсэн аж. Гэтэл хэрэг дээрээ С.Ганбаатар түүнийг ийн З.Энхболдтой уулзалт хийж явсныг мэдээгүй гэх. Ямартай ч Т.Ганболдын энэхүү үйлдэл нь ХҮН-ыг улстөрийн тогоонд урууг нь хараад унагаасан үйлдэл болж таарч байна. Т.Ганболдын хувьд АН-тай тохиролцоо хийсэн нь хувь эрх ашигт нь хэрэгтэй зүйлс болсон бололтой юм. За харин З.Энхболдын хувьд ИЗНН, МҮАН-ыг АН-тай нэгтгэн энэ сонгуулиар хүч үзэх төлөвлөгөөндөө ХҮН-ыг нэмж багтаах гээд зорьсондоо хүрэхгүй янзтай байна. Учир нь ХҮН-ын тулхтай гишүүд анх байгуулагдсан чиглэл зорилгоо үл умартан, улстөрд өөрсдийн орон зайгаа бий болгохыг эрмэлзэж байгаа аж.
ХҮН-ын дарга С.Боргил ярихдаа “Т. Ганболд өнгөрсөн гуравдугаар сард намын дарга болсон ч огцруулсан. Тэрбээр даргын тамгыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан байгаа. Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна. Анхнаасаа бид дангаар оролцоно, оролцохгүй гэдэг дээр хуваагдаж байсан. Одоо харин ХҮН нам УИХ-ын сонгуульд 20 гаруй гишүүнээ бие дааж нэр дэвшүүлнэ. Нийслэл орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.
За харин ХҮН-ыг зөв чиглэлд явж байгаа нам гэж тодотгодог С.Ганбаатарын тухайд өөрийг нь том намуудад, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа хэвлэлийн хурал зарлаж “МАНАН-д орсноос үхсэн минь дээр гэж хэлье. Тэр намууд надад хэрэгтэй биш. МАН, АН-ын олон шударга УИХ-ын гишүүд, улстөрч, олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. МАН, АН-ыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар ярилаа” хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхээр С.Ганбаатарын хувьд Т.Ганболдын хэлж яриад яваа шиг ХҮН-ыг АН-д дагаар оруулах төлөвлөгөөг эхнээсээ дэмжээгүй гэдэг нь тодорхой болж таарч байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Гоолингоо (May 11, 2016 3:21:25 pm )
МАН ОЛИЯА НАР УЛС ТӨРИЙГ ЮУ ГЭЖ БОДДОГ ЮМ. ТА НАРЫН ТОГЛОДОГ ТТОГЛООМ УУ? БУСАД ЖИЖИГ ШИНЭЭР ГАРЧ БУЙ НАМУУДАА ШАХАН ЗАЙЛУУЛНА ГЭДЭГ ЧИН АРАЙ ДЭНДЭНЭЭ. ЭЦЭСТЭЭ ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ НҮХЭЭ МАЛТСАН ХЭРЭГДЭЭ.
-
танхай залуу (May 11, 2016 3:26:24 pm )
МАН АН энэ улс төрийн эрх мэдэлтэнгүүд ариал дэндэлээ жижиг шинээр гараж буй залуу гишүүдыг улс төрөөс зайлуулах гадэг чинь хууль бус үйлдэл шүү та хэд өөрөсдийнхөө нэрийг цэвэр үлдээх арга юм биш үү?
-
үнэн Тэр (May 11, 2016 4:02:22 pm )
Энэ Ганболд гэгч иймэрхүү л хүн хамар хочтой энэ нөхөр УИХ гишүүн Дэмбэрэлийн дүү энд тэнд очиж иймэрхүү ажил хийхдээ гарамгай АН-ын МАН-ын карма нэгтэй хэдэн нохдын захиалгаар шинэ намаас айсандаа хийсэн луйварчидын гар хөл болсон гэсэн үг өдийд шоронд байх нөхөр бөгс долоосоор өдий хүрсэн.
-
Болд (May 11, 2016 4:41:59 pm )
МАНАН сонгуульд шударгаар оролцвол хэзээ ч ялахгүй гэдгээ мэдсэн болхоор аль 15 оны сүүлээс хороо найруулж байж. ҮХЦн шийдвэр ба түүнийг дэмжсэн УИХ нь МАНАН-гийн шууд далд явуулга гэдэг нь ойлгомжтой. Энэ бууны нохой бас ХҮН-г зайлуулах ажилд шууд тушаалтайгаар оролцсон нь тодорхой.
-
ЗОЧИН (May 11, 2016 4:48:17 pm )
AN MAN 2 ULS TORIIG LUIWARIN ULS TOROOS TOHIROLTSOONII ULS TORD SHILJVVLEED BGAA YUM BISHVV
-
Болд (May 11, 2016 5:15:43 pm )
МАНАН сонгуульд шударгаар оролцвол хэзээ ч ялахгүй гэдгээ мэдсэн болхоор аль 15 оны сүүлээс хороо найруулж байж. ҮХЦн шийдвэр ба түүнийг дэмжсэн УИХ нь МАНАН-гийн шууд далд явуулга гэдэг нь ойлгомжтой. Энэ бууны нохой бас ХҮН-г зайлуулах ажилд шууд тушаалтайгаар оролцсон нь тодорхой…
-
Ганаа (May 11, 2016 8:29:45 pm )
Босоо Ганбааг Хамар Гамбаагаар солиод ХҮН булшиндаа орвоо хөөрхий гэж иш чааваасдаа
-
Хамараа гэж (May 11, 2016 10:24:50 pm )
Сайхан сийхгүй гар юм бишүү!?
-
HUN gishuun (May 11, 2016 10:52:20 pm )
Hamar Ganboldiig dagasan Batorgil, Odongua, Miegombo nariig namaas huusun u? Amlasan mungund ni huurtaj busdiigaa horlodog hyamdhan novshnuud.
-
humuus (May 11, 2016 11:24:31 pm )
mungu amalsan yumuu? namaaraa togloson hund songogdoh sonin bish bgaagui biz hahaha
-
Туул (May 12, 2016 12:44:55 am )
ХҮН ийхан БАЯНЗҮРХ дүүрэгт .бүтэн багаар сонгуульд оролцохоор маш хүчтэй ажиллаж бна БАЯНЗҮРХЧҮҮД ХҮНииг ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН байна МАНы маш хүчтэй сонгуулиин баг дүүрэгтээ ХҮНии сонгуулииг удирдаж байна ТЭД МАНыг аль эрт жагсаалтаас гаргасанаа өнгөрсөн 7 хоногт зарласан
-
Туул (May 12, 2016 12:47:08 am )
Ашгүйдээ тиимуу баяртай бна ПҮРЭВДАВАА БАТЗАНДАН мэтиин гаруудаас салаар бна шүү ХҮНиихаан
-
Гал (May 12, 2016 12:51:04 am )
Ганбаатар Боргил Найдлаа Доржханд Генерал Баярмагнй нар нэр дэвшинэ гэж бсн
-
-
-
Ээбий (May 12, 2016 8:33:16 am )
Монгол хүний чанар нэг иймэрхүү л болж байх шив дээ.
-
zochin (May 12, 2016 9:44:25 am )
тийм байхаа энэ хүн нэг л бишээ гэж бодогдоод байсийн
-
ИргэнЗочин (May 12, 2016 10:00:59 am )
2016 онд бахан ядуу улс төрчдийг гаргаж зохих хөрөнгөтэй болговол ясан вэ? Хэн бугай ч идэх юм чинь Ядуучуудыг дэмжих хэрэгтэй Эднарыг сургахын төлөө офшортой Цогтбаатарыг нэмж сонгое
-
Zochin (May 12, 2016 10:20:23 am )
Энэ Тамир гэдэг сэтгүүлч монгол үгнийхээ утгыг мэдэгүй байж яаж сэтгүүлч болдог байнааю Өмнөөс нь иччихлээ байна. Үл умартан гэнээ …. өрөвдчихлөөө байна. Бичиг үсгийн чадваргүй юмнуудыг буцаагаад 10 жилийн сургуульд суулгаж заахсан…
-
Залуулагч (May 12, 2016 10:20:53 am )
Энэ Тамир гэдэг сэтгүүлч монгол үгнийхээ утгыг мэдэгүй байж яаж сэтгүүлч болдог байнааю Өмнөөс нь иччихлээ байна. Үл умартан гэнээ …. өрөвдчихлөөө байна. Бичиг үсгийн чадваргүй юмнуудыг буцаагаад 10 жилийн сургуульд суулгаж заахсан…
-
зочин (May 12, 2016 12:18:44 pm )
Хүн намын өндөр боловсролтой Найдалаа, Мөнхсоёл нарыг дэмжиж байна.
-
ХҮН-ий залуус (May 12, 2016 7:29:24 pm )
Энэ ХҮН намын залууст нэг хашир хүн хэрэгтэй санагдаад байх юм, хор элдэв заваан юмнаас нь сэргийлдэг!!! Хаана ч очсон энэ залуусыг бол дэмжинэ
-
Zochin (May 12, 2016 7:45:40 pm )
Penshuu ch yahab hudalsh hinshuu. Harin Ganbold hulgaichtai niilj namaa ustgasan nobsh n Borgil Oodngua Batorgil Altangerel nar gesen. ter Borgil bol butku sharvaach
21 Comments