antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 38 comments

Оффшор данстай хүмүүсийг шалгуулна гэв

нийтлэсэн Admin

e0ed88d8c51f1fc0fe8964eae7defc1df3efe43f

Оффшор данстай холбоотойгоор нэр нь тодорсон хүмүүс болох С.Батболд, Д.Цогтбаатар, Д.Батбаяр, Б.Чулуудай нарын хүмүүс өөрсдөдөө огт хир халдаахгүй байгаа. Хэвлэлээр дамжуулан өөрсдийгөө юу ч мэдэхгүй, гэмгүй хүмүүс гэж ойлгуулахаар зүтгэж байгаа гэхэд болно. Тэгвэл УИХ-ын гишүүн  Ж.Батзандан оффшор дансны мэдээлэлтэй нэр холбогдсон улстөрчдийн асуудлаар АТГ-т хандахаар болсноо дуулгалаа.  Тэр хэлэхдээ “Өргөдлийн байнгын хороо УИХ-аас Авлигатай тэмцэх газарт албан ёсоор Хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг өнөөдөр явуулж байна.

 Энэ албан тоотыг улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны мэдээллээ, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан эсэх, хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн, үгүйг тодруулахаар хуулийн дагуу хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, Засгийн газрын гишүүд,Санхүүгийн Зохицуулах Хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн харьяа байгууллагын удирдах ажилтнууд одоо эрхэлж байгаа болон эрхэлж байсан этгээдүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оффшор данс эзэмшдэг юм байна.

Авлигатай тэмцэх газар 14 хоногийн дотор бидэнд хариу ирүүлэх ёстой. Панамын оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор Дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Хоёрдугаарт, 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон. Гэтэл УИХ энэ хуулийн төслийг гурван жил дарсан. Үүний дүнд офшорт мөнгө нуудаг далд зуршил арилаагүй байсаар байна. Тиймээс УИХ-ын болон ТББХ-ны даргатай ярилцаж дахин хэлэцүүлэгт оруулахаар болсон”  гэж байна. Чухам тэгээд Ж.Батзандангийн хэлж яриад байгаа асуудал ажил хэрэг, шийдлийн түвшинд хэрхэх нь тодорхойгүй байна. Эрх баригчид сонгуулийн хор зуурч, тойрог мандатын асуудлаа шийдэх гэж бөөн юм болж байгаа энэ үед оффшорын асуудал давхцан тодорч байгаа билээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Ganbaa (May 11, 2016 1:43:48 pm )

    ATG Yaaaj shalagahiig harjil baiya!

  • Ganbaa (May 11, 2016 1:45:01 pm )

    ATG Ajilaa shudrag hiigeseee bilee.

  • Mendee (May 11, 2016 1:55:22 pm )

    Amisgaa nuud ajilaa vnen zow hiij chadlaa yu. ATG Shvvh bvgd Hahuul awch ajilaa hiidegshdee yamar medkuu bish.

  • Vher Mongol (May 11, 2016 1:56:50 pm )

    Toroos torson ter bumtanii esreg Mongolin tor bolon tsagdaa shvvh yu hiihiin haraj suuya.

  • bataa (May 11, 2016 2:18:08 pm )

    ATG shalgaach ter hujaagaas ehleed shalga chdahgui bl chinad n ogood yavuul

  • зочин (May 11, 2016 2:22:59 pm )

    амжих уу хайр аа

  • зочин (May 11, 2016 2:32:47 pm )

    Нохой эзнээ хаздаггүй ш дээ.

  • Anonymous (May 11, 2016 2:33:10 pm )

    hudlaa shalguulsan nertei esvel shalgah zuil oldsongui gee l duuusah bailgui esvel hudlaa shalgana biz nuguu otgonbayr tsonhooroo mungu shiddeg bayr erunhii said geed l nuhud shou l bolno bizdeee

  • Anonymous (May 11, 2016 2:35:39 pm )

    хууль бус овшоорыг улсын орлого болгох нь шударга зүйл болно

  • Anonymous (May 11, 2016 2:37:28 pm )

    CHADAHGUI BASYA!!! ARD TUMEN CH BOSOOD TEMTSEED DIILEHGUI!!! ENE HUMUUS MONGOLOOS BAYAN ERH MEDELTEI HUMUUS!!! HARIN NEG ARGA BDAG!!! GER BULEER NI BARITSAALAH!!!

  • Мофшор - АХ ах нь (May 11, 2016 3:07:50 pm )

    Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, Засгийн газрын гишүүд,Санхүүгийн Зохицуулах Хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн харьяа байгууллагын удирдах ажилтнууд одоо эрхэлж байгаа болон эрхэлж байсан этгээдүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оффшор данс эзэмшдэг юм байна.гэжээ БЗ – гишүүн . Энэ үнэн шүү дээ .Хэн эрх мэдэлтэй байна тэр баяждаг хууль байдагт л бүх зүйлийн мөн чанар оршин байна .26 жилийн өмнө Бид бүгд л адилхан байсан .Ардчилал гарлаа , хувьчлал нэрээр Монголын баялагийг хэн эрх мэдэлтэй байсан тэр хүмүүс л хуваагаад авсан шүү дээ .Энэ бол зүгээр л дээрэм байсан шүү дээ .Ингэж хөрөнгөжиж , баяжсан улсууд л олсон их мөнгөө нуун дарагдуулахын тулд гадагш гаргана шүү дээ .Монголд байвал асуудалд орох нь тодорхой .

  • танхай залуу (May 11, 2016 3:13:15 pm )

    шалгуулхан зөв өө наад хэд чинь ичих нүүрээ элгэн дээ наасан гарууд шдээ шалгахад элүүдэхгүй ээ? нөгөө олон тэрбум төгрөгөн гараа эрж магадгүй шүү их салтаа гарууд ард иргэдээсээ хэдэн ногооноо харамлаад гаднаас зээл аваад байгаа хүмүүс дээ

  • Зочин (May 11, 2016 3:13:56 pm )

    Нийгмийн нэг хууль байдаг юм. Хууль юунаас ч ул хамааран байгаль, нийгэмд мунхэд оршсоор байдаг. Энэ нь сэхээтэн гаралтай этгээдууд нийгэмд баялаг бутээдэггуй, нийгмийн баялагийг хувалз мэт сорон амьдардаг гэсэн хууль юм. Оффшор данстай этгээдууд бол хувапзнууд юм. Ийм этээдуудийг тур засагт ойртуулдаггуй.

  • Болд (May 11, 2016 3:14:55 pm )

    Зөвхөн хууль бусаар идэж уусан хөрөнгөө л ингэж нууж хааж татвараас шууд зугтаж байна. Эдгээр оффшортой иргэдийг АТГ шалгаад хэзээ хариуцлага тооцно гэж үлгэрт итгэхэвдээ. Ерөнхийлөгчийн АТГд санал болгосон хурандаа бол шууд АН болон элбэгдоржийн харааны хүн бөгөөд өөрсдийн баасыг цэвэрлүүлэх л гэсэн зорилготой буйзаа

  • Anonymous (May 11, 2016 3:17:09 pm )

    Hudlaa bitgii surjigneed bail daa.Hunii muud durtai amitan be!!!!?Ali ert naiz Bayartsogtiigoo shalguulj chadahgui l udii huree viz dee.Songuuli duhuhuur onoo goridoog baina uu?

  • Anonymous (May 11, 2016 3:25:48 pm )

    Х.Батттулга сая шинээр нэмэгдлээ. Үүнийг бас шалгуулна биз дээ

  • зочин (May 11, 2016 3:30:59 pm )

    АТГ төрөөс төрсөн баячуудыг шалга. Ялангуяа Баярцогтыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд шалга, эрүү үүсгэ. Их юм гарна шүү.Сэлэнгэчүүд түүнийг дахин бүү сонго.

  • irgen (May 11, 2016 3:36:56 pm )

    Horongiig ni huraaj ard tumnii omnoos tawisan oriig darah heregtei

  • Офшор данстай жирийн иргэн байхгуй (May 11, 2016 3:40:59 pm )

    Хэн нь хэнийгээ шалгах юм бэ? Адилхан авилгалчид зугээр бнаа гээд л орхино биз! Бузар новшнуудыг!

  • Гоолингоо (May 11, 2016 4:10:47 pm )

    АТГ ШАЛГУУЛНА ГЭВЭЛ БУЛХИАГАА ХААЦААЛААД ӨНГӨРӨНӨ. НИЙТЭД ИЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. БОХИР МӨНГӨ УЧРААС НУУСАН НЬ ҮНЭН БИЗДЭЭ. БОХИР МӨНГИЙГ УЛСЫН НЭР БАРЬЖ ЗЭЭЛСЭН МӨНГӨНӨӨС ЗАВШСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ.

  • ZOCHIN (May 11, 2016 4:11:26 pm )

    enbayariig abligch geed baisn uurcdoo aimaar baigaa biz dee bagaband ochirbat elbegee nariig sain shalga batvvliin hvvhediig sain shalga mongoliig nuursan ulsuud

  • Cugi (May 11, 2016 4:15:33 pm )

    Шалгасан шиг шалгаж монгол улсад хохирол учруулсан бол төлүүлэх ёстой. Ямар учраас ямар замаар олсон болоод гадаадад байршуулсан нь анхаарал татаж бна

  • ЭЭК (May 11, 2016 4:23:25 pm )

    бадамшунай,мэнхболд 2 дутсан уу сайн бна

  • zochin (May 11, 2016 4:24:24 pm )

    Хөөрхий манай монголчууд үнэхээр гэнэн юмаа яан даа нөгөө хэд нь би АРВАН НЭГЭН сая төгрөг ,нөгөөх нь ХОРИН НЭГЭН сая төгрөгөөр хөрөнгө оруулсан гэж яариж байх юм тэр банк төгрөгөөр данс нээхгүй байхаа валютаар нээх байлгүй дээ нэг пүрүүс машиний үнээр хөрөнгө оруулах хаашаа бэ нөгөөх нь хүртэл нэг онгоцний тиизээр хөрөнгө оруулаад ч яах билээ жоохон үнэмшилтэй ярих юмсан эх орон нэгтнээ төгөрөгөөс өөр мөнгө мэддгүй юм шиг загинаж байн даа,шалгаж үнэнийг тогтооно гэж худлаа энэ төр засагийн үед байхгүй иимд энэ сонгуулиар хэнийг ч бүү гарга эд нар улаан цайм луйвар хийнээ үүнтэй тэмцэх хэрэгтэй дийлэхгүй байхаадаа Монгол улс уул нь хувьтай л улс даа ганц арга нь Энхбаяарийг гаргаж ирэх түүгээр голыг нь таслуулах хэрэгтэй тэгээд цэвэр улс залгаад авах л гарц бий дээ,бусад нь адилхан Энх баяар бол заналтай хатуу авна даа,өөр яамарч арга байхгүй барисан ч болно,тэр төгрөг биш доллар шүү нөхөдөө төгрөгөөр данс нээдэг гадаадийн нэг ч банк байхгүй ойлгомжтой шүү дээ,

  • Төгс (May 11, 2016 4:39:59 pm )

    Эд нартай даанч таарахгүй юм даа тааралдвал шууд хутга шаанаа

  • ХУУЛЬЧ (May 11, 2016 4:41:18 pm )

    БАТЗАНДАН хуульч хүний хувьд зөв газартаа хандаж байгаа юм байна ??? Үүнийг шалгах газар нь мэдээж АТГ шүүдээ ???

  • zochin (May 11, 2016 5:00:25 pm )

    Tsalingaa hiigeegui uchraas huraah uamar huuli bdgiin teriig ni l ug uur arga bhgui Ard tumnii hurungu shuu dee hunii yumiig hulgailsan Hund tulj uguh hariutchlaga tootchuulah l bdag bizdee uagaad hamt ideed awilga awaad bna

  • Mongol (May 11, 2016 5:09:12 pm )

    Toriin yamr neg ajiltan, toriin horongo orolzson tosol, busines offshore danstai baih esgui , horoitoi,,,Delhiin ali ch ulsad shyy martav,,,Mongol uls hogjihgui, ard tymnii amdral ulam doroitood baigaagiin shaltgaan ene shyy dee, SHALGA , SHALGA

  • ЗОЧИН (May 11, 2016 5:59:44 pm )

    SHALGUULAH N ZOW SH DEE HARIN TER SHALGALT VNEN ZOW BODITOI BGAASAI

  • Nomin (May 11, 2016 6:47:06 pm )

    ATG gazaraaaaaaa ta nariig ard tumen yaaj vnen shudrag ajilaa hiij chaddagiig haraad suuj bga shvv!!!!!

  • Ganbaa (May 11, 2016 6:48:26 pm )

    Ahhhh pizdaa gej ATG goldon ter bumiig oghodl ene hereg neg tiishee shiideed ene heden hujaa naran gadagshaa zugtah blgvidee. Vher Mongolchuudaa

  • Onon (May 11, 2016 6:49:46 pm )

    Zow shalgaarai ATG Hahuuld Awtawdaaa deerihshigee.

  • тuya (May 11, 2016 7:04:27 pm )

    Атг шинэ дарга шударга ажиллана гэдэгт ард түмэн найдаж байна ялангуяа баярцогтыг дахин сонгож болохгүй сэлэнгэчүүд ээ

  • zochin (May 11, 2016 7:35:08 pm )

    Ene Offshor danstai Holbootoigoor Yuch Baij Mednee ! Yamar yuchirtai , Mongo ( $ ) boloh oloh hergtei ! Ene bol Medeej Zuw !

  • зочин (May 11, 2016 8:14:54 pm )

    та нар юугаа яриад байгаа юм бэ бид энэ хүмүүсийг амьдралаа дээшлүүл гэж сонгосон тэдч тэгнэ гэсэн асуудалгүй дараагийн ээлж хүлээж байсанч гэсэн та нарыгаа сонгоно одоо идэж ууж ханаа биз сав нь дүүрсэн байлгүй гэрээ зассан хүмүүсээ гэж найдвартай шүү

  • zochin (May 12, 2016 12:49:51 am )

    offshoredans-gemt hereg shuu. tend baigaa mungoo mongoldoo avchrah heregtei, ted
    mungoo ugoh yostoi. yamar shiitgel nogduulahaa mongolin tur zasag medeh yostoi.

  • zochin (May 13, 2016 1:57:30 pm )

    zow arga bol songyyliar lyiwarchidiig bvv songo daraan mongol ylsiin hileer bvv garga za tegeed enhbayarig neg ydaa songowol naad hvn chin bvgdees n oshoogoo awna ygaasaa araandaa zyysan bga adilhan shornond n hataana door argaar bol bvtehgvi

  • Зочин (May 29, 2016 4:06:08 pm )

    Офшор данс эзэмшсэн нэр бүхий хүмүүс их эмзэглэж Монголын хуулийн байгууллагаар шалгуулж нэрээ цэвэрлэнэ гэж бүү яриач Та нарын нэр овогыг байтугай Монгол хүний нэр ямархуу байдаг тухайг огт мэдэхгүй Панамын банк яаж та нөхдийн нэр овог болон бусад мэдээлэлийг та нараас юм уу та нарыг төлөөлсөн этгээдээс энэ бүхнийг аван офшор данс нээж хууль бус мөнгийг тань байршуулсаныгаа эртхэн хүлээж нүгэлээ наманчилсан чинь дээр шүү Монголын хууль тэдэнд үйлчлэхгүй шүү

antalya rent a car