antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2016 1 comment

Д.Хүдэрбулга Риогийн олимп зорих эрхээ авлаа

нийтлэсэн Admin

1462714174572f3f3e0af23

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээн Турк улсын Стамбул хотын “BAGCILAR SPORTS COMPLEX”. Спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Рио зорих эрхийн төлөөх сүүлийн дайралтаа ОУХМ Д.Хүдэрбулга өнөөдөр хийж Энэтхэгийн бөх К.Маусамыг 8:6 харьцаагаар ялан олимпод орох эрхээ баталгаажуулж чадлаа. Манай бөх эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалатай сугалаа таарч 12-6-гаар ялсан.

Удаах тойрогт Тажикстаны Р.Искандерийг 11-0 оноогоор цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм.  Олимпийн эрх, зооны аваргын төлөө Энэтхэгийн Катри Маусамтай барилдан хөлд орж ард нь гарч онооо түүсээр ялалт байгуулав. Ийнхүү Монгол улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Рио де Жанейрогийн олимпод 6 бөх буюу бүтэн багаараа орох боломжтой боллоо.

ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • gjs (May 09, 2016 9:36:21 pm )

    amjilt huse sain hudulmurluurei beltgelee sain bazaagaarai amjilt

antalya rent a car