antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2016 1 comment

“Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалаг “Якуза” хочит Бокуг боох мэхээр буулган авлаа

нийтлэсэн Admin
1462545744572cad506a939
Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалаг чансаа ахиулах тулаандаа ялалт байгууллаа. 
Түүнийг ордонд орж ирэхэд адуу янцгаан “Чингисийн баатрууд” дуу эгшиглэн Монголчууд уухайлсаар угтсан. Тэрбээр өнөөдөр Хойд Солонгос гаралтай Японы тулаанч Бокү Коотэцүтэй Сингапурын “One Championship-Ascent to power” ордонд тулалдаж боох мэхээр өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авсан юм.
 Тоглолтын эхнээс илт илүүрхэж тоглосон манай “Чингисийн цавчилт” хоёрдугаар үед алдарт цавчилтаа хийн үзэгчдийг шуугиулсан ба хонгодож өргөж гарган газар унаган балбаж эхэлсэн. Гуравдугаар үед тэрбээр хөлд нь орж унаган маш эвгүй боолт хийн Якуза хочит Бокуг “золтой л цааш нь харуулсангүй”.
Энэ тулаанд ялалт байгуулсан Ж.Нарантунгалаг маань ийнхүү чансаагаа ахиулж чадсан ба алдсан цолоо буцаан авахын төлөө М.Гафуровтой тулалдах магадлал өндөр байгаа. 
“Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалагтаа Дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье .
УУХАЙ УУХАЙ УУХАЙ
1462545763572cad6321ebb



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ачу (May 09, 2016 12:10:57 am )

    Бичлэг нь яагаад гарахгүй байнаа?!

antalya rent a car