antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2016 3 comments

Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлцгээе!

нийтлэсэн Admin

image1

Манай рестораны хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан улаан бурхан өвчний дэгдэлт газар авч байгаатай холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-д шаардлагатай эм тариа, зүү тариур, живх зэргийг худалдан авч туслахаар сайн дурын хандивын аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд тодорхой хугацааны  орлогын  хувийг хандив болгон өгөхөөр төлөвлөж байгаа юм. Мөн түүнчлэн ресторан дээрээ  хандивын хайрцаг байрлуулсан бөгөөд үйлчлүүлэгчидээ  уриалан дуудаж энэ аяндаа нэгтгэж илүү олон хүнд туслахыг зорин ажиллаж байна.

Үүнээс гадна иргэд өвчлөлд амархан өртдөгийн учир шалтгаан нь мэдлэг, мэдээлэл хомсоос болдог. Тиймээс нэг нэгэндээ урьдчилан  сэргийлэх арга замыг боломж бололцоогоороо  тараахыг уриалж байна.
Урьдчилан сэргийлэх арга зам :
-Хүүхдэд 9 сартай, 2 сартайд нь 2 удаа Улаанбурхан өвчнөөс сэргийлэх бакцин тариулах,
– Бакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, дархлаажуулалтад хамруулах,
-Хүүхдэд А болон бусад амин дэм уулгах,
– Илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэн биеийн дархлааг дэмжиж, асаргаа сувилгааг сайжруулах
image3
 
Илрэх шинж тэмдэг:

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний  буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Илүү дэлгэрэнгүй болон сүүлийн үеийн мэдээллийг  http://www.nccd.gov.mn/http://mon.emg.ub.gov.mn/index.php/en/ эдгээр хаягаар авч болно.

Эх сурвалж: Шуурхай.мн

image2


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ХӨСҮТ-д эмч (May 07, 2016 8:02:39 am )

    Та бүхний сайхан сэтгэлд баярлалаа амжилт хүсье

  • german (May 07, 2016 1:29:12 pm )

    mash sain bnaa amjilt

  • zochin (May 08, 2016 5:14:09 pm )

    amjilt husie. mundag baina shuu

antalya rent a car