antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2016 48 comments

Эмэгтэйчүүдэд ээлгүй З.Энхболд

нийтлэсэн Admin

Өчигдөр УИХ-аар сонгуулийн тухай хуульд жижиг мажоритараар сонгуулиа явуулах заалтыг орууллаа.

5606a5230fd86546original

Мөн эмэгтэй нэр дэвшигчид 30 хувьд нь нэр дэвшинэ гэдгийг 20 хувь руу буурууллаа. Хэдийгээр намуудын эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцсэн ч тоосонгүй.

Монгол улсын улс төрийн бодлого тодорхойлох дээд төвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл туйлын хангалтгүй байгаа тухай тун олон жил яригдаж ирсэн. Энэ удаа ч дахиад л яригдаад эхэллээ.

Эмэгтэйчүүдийн оролцоог ихэсгэх тухай асуудлыг байнга хөндөж ирсэн хүмүүсийн тоо ч улам бүр өссөөр ирсэн байдаг.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа парламентын түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүн сонгогдсон. 11 эмэгтэй УИХ-ын гишүүн болж, улс орны нийгэм, эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү ярьж, энэ чиглэлээр ажилласныг өнгөрсөн жилүүд харуулж байгаа.

Эдгээр 11 эмэгтэй гишүүний 40 хувь нь л намын жагсаалтаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь тойргоос сонгогдсон гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд намын жагсаалттай байсан учраас л парламентад олуулаа орж ирсэн гэх өрөөсгөл ойлголтыг халах хэрэгтэй.

Харин квотын хувьд УИХ-д хуульчилж оруулж ирэх нь хамгийн чухал юм. Ингэхдээ 30 хувь байсан квотыг 20 болгох нь эмэгтэйчүүдийг алагчилж буй хэлбэр гэж үзэхээс аргагүй.

Уг нь 2005 онд эмэгтэйчүүдийн төлөөллийг ихэсгэхээр бүр сонгуулийн хуульд 30 хувийн босго тогтоож өгсөн ч 2007 оны сүүлээр АН-ын одоогийн дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд, тухайн үеийн МАХН-аас УИХ-д сууж байсан гишүүн Р.Нямсүрэн нар санал гарган эрчүүд олонхиороо цуцалж байлаа. Энэ удаад ийнхүү давтагдлаа.

Манай улс 1996-2000, 2000-2004 оны парламентад тус бүр 8 эмэгтэй гишүүнтэй байж. Харин 2004-2008 оны УИХ-д 5 байсан бол 2008-2012 онд 3 эмэгтэй гишүүнтэй байсан.

Мөн өмнөх Засгийн газарт нэг л эмэгтэй жинхэнэ сайдаар дөрвөн эмэгтэй дэд сайдын албыг хашиж байсан бол одоо хоёр эмэгтэй сайдтай байгаа.

Өмнөхөөсөө эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо нэмэгдсэн харагдаж байгаа ч хангалтгүй тоо гэдэг дээр олон хүн санал нийлж буй.

Монголын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын таван удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-18 хувийг эзэлж иржээ. Сонгогчдын санал парламентад төлөөлөл болон орж чадахгүй гээгддэг, мөнгөний хүчин зүйл, нийгмийн сэтгэлгээний жендэрийн мэдрэмжгүй байдал зэрэг бэрхшээл эмэгтэйчүүдийг сонгогдоход саад учруулдаг болохыгярьсаар ирэв.

УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан. Сонгуулийн хуульд оруулна гэсэн амлалтаар уг хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгалгүй үлдээсэн. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар намууд нийт нэр дэвшигчдийн 20-25 хувийг эмэгтэйчүүдэд өгч байсан.

Мөнгөнөөс хараат, эрчүүд давамгайлсан улс төрийн тогтолцоог шинэчилж, сонгогчдын боловсролыг дээшлүүлж, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх учиртай тухай ч бас ярьдаг юм. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн давхарга үүсч, 73 мянган эмэгтэй өрх толгойлж байна гэсэн судалгаа ч байдаг байна.

Ер нь УИХ-д 10-15 эмэгтэй гишүүн байхад улс төр хийх нөхцөл бололцоо үүсэхээр тооцоолсон нь бий. Гэвч энэ удаагийн УИХ дахь 11 эмэгтэй гишүүн албан бус бүлэг байгуулсан ч тодорхой шийдвэрлүүлж чадсан асуудал ховор.

УИХ-ын гишүүн зарим эрчүүд эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж буй ч дэмждэггүй нь түүнээс олон. Зарим хүн эмэгтэй хүн улстөрд ороод яадаг юм харин гэр орондоо сууж, хүүхдээ өсгөвөл барав гэсэн байдлаар ханддагаа огт нуудаггүй.

Зарим эмэгтэй улстөрчид ч өөртөө хэт итгэчихээд квотоор яах юм нэрээ дэвшүүлж өрсөлдөөд л ялаад гарна шүү дээ гэх нь бий. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуульд эр зоригийн үүднээс хандаж эмэгтэйчүүдийн квотыг оруулах асуудал бол тулгамдсан асуудал гэдэг нь эндээс харагдаж байна гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Эцэст нь З.Энхболд дарга нэг удаа өөрөө санаачлан эмэгтэйчүүдийн квотыг бууруулж байсан бол энэ удаа УИХ-ын даргын хувьд бууруулах асуудлыг алх цохин баталгаажуулсан. Тиймээс түүнийг эмэгтэйчүүдэд ээлгүй Зи гэлцэж байна.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • зочин (May 06, 2016 1:34:33 pm )

    Эмэгтэйчүүд эх орноо нэгд, авилгыг 2-т тавих байлгүй дээ. Эмэгтэйчүүдийн квотыг өсгөх нь зөв. Яагаад хасаад байгаа нь сонин байна.

    • Anonymous (May 06, 2016 7:51:54 pm )

      Bitgii dongos odoo UIH dahi emegteichuud dandaa hen negnii gar holuud shuu dee bugd l medej bgaa. Zugeer l olon tumend taalagdah dalaitstai ajlaa hiigeed ard tumneeree songogd. jagsaalt bol gorid

  • zochin (May 06, 2016 1:53:55 pm )

    emegteichuud alivaad boditoi hahddag bolohoor olon bolood irvel erchuudiin shudraga bus uildel khazaarlagdana gej aij baigaa bailgui dee

  • Баагий (May 06, 2016 3:05:46 pm )

    эмэгтэй хүмүүс эрх мэдэл нь хэтэрвэл шулам болно гэдэг үгтэй хэмжээ хязгаартай байх нь зөв зөв эх оронч эмэгтэй манай энэ нийгэмд л лав алга муу Ариван Баянсэлэнгэ урвагч бялдууч тэнэг хүмүүсээр төрөөр тоглуулж байх хэрэг байхгүй дээд бүү хэл дунд түвшингийн хурган дарга эрхлэгчийн суудалд очоод л хатан хаан шиг аяглаж яваа балай авгай нар хог нэг л байна даг

  • songogch (May 06, 2016 3:13:50 pm )

    saynii heden emegtei gishuud lav yuuuuuuch hiigeegui shuu iim malnuud garaad bval ugaasaa er em n yalgaa alga neeree. harin Undram bolon Odonchimeg metiin songuuligui yum hiideg humuusiig l gishuun bolgomoor bgam da.

  • Anonymous (May 06, 2016 3:32:09 pm )

    Оюун бна юуч хийхгүй

  • Төрөө (May 06, 2016 4:08:59 pm )

    Эмэгтэй хүмүүсийг олноор нэг дор бөөгнүүлэх муу тал ихтэй, ер нь харж байхад эмэгтэйчүүд ихтэй айл, өрх, албан байгууллагууд бөөн хэрүүл, тэмцэл, хов жив хагаралдаан л байдаг ш дэ. Угаас эм хүн ар талын л сайн фронт байх хэрэгтэй, мундаг цөөхөн эмэгтэйчүүдээ төрд сонгоцгооё. Эмэгтэйчүүдийн квотыг багасгана гэдэг нь Зи-гийн эмэгтэйчүүдэд ээлгүйдээ биш байх л даа, төрийн хүний алсын хараа, монгол төрийн бодлогын асуудал байгаа байхаа гэж бодож байна. Эм хүнээс болж төрийн үйл бүтэлгүйтэх, төр мөхөхөд хүртэл хүрч байсан гашуун түүхүүд улс орнуудад байдаг юм билээ.Монгол төр минь мандан бадрах болтугай, Төрийн сүлд минь өршөө!

  • зочин (May 06, 2016 4:18:13 pm )

    ээ болохгүй болохгүй.төр бол эмс хүүхнүүдийн хэл ам,хэрүүл заргын газар биш, энэ хэд дотор тал нь шал хэрэггүй хүүхнүүд байгаашдээ.тулга тойрсон төртэй болно шүү

  • Anonymous (May 06, 2016 4:28:09 pm )

    Энхболд ээжээс төрөөгүй, эрэгнээс төрсөн
    Эх орноо боддоггүй, эрлийзүүдийг боддог
    Эхнэрээ хайралдаггүй, эд хөрөнгө хайралдаг
    Эрчүүдийн дунд бол эвдрэлийг бий болгодог

    • зочин (May 08, 2016 3:09:32 pm )

      мугуйдлан зүтгэгч мухар нүхэнд орогч бэлтрэг

  • Монгол (May 06, 2016 4:34:29 pm )

    Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэгдэх энэ их хуралд 11 гишүүн ямар юм хийсэн юм? Эмэгтэй сайд ЭМ- ийн салбарыг Энхбаяр даргадаа зориулж шоронгийн болгоод ажлыг нь бүрмөсөн унагаад зайлсан. Их хурлын гишүүний нэр төрийг буруу зүйл дээр ашиглаж шүүх цагдаа руу дайрдаг, олонд таалагдах гэж шал хэрэггүй хуулинцар батлуулдаг гээд л… Арвин, Оюун 2 одоо болноо. Тэр 2-оос шахаад юу ч гарахгүй. Эрдэнэчимэг, Оюунгэрэл 2 толгой муутай рекламчид, Баянсэлэнгийн нүдэнд Н.Энхбаяраас өөр хүн харагддаггүй, Бурмаа бол чадвар муутай мөртлөө нэр төрд дурлагч гээд олигтой юм алга .

    • иргэн (May 07, 2016 12:41:35 pm )

      Эрүүл мэндийн салбар унасан гэдэгийг чи юугаар батлах юм бэ. Хэрэв унасан бол том бодлогын буруу байх. Ханин ч Удвал сайн ажилласан. Эх хүн гэртээ үр хүүдээ хүмүүжүүлээд байж байвал таарна гэжээ. Энэ чинь эх хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхойлж байгаа хэрэг шүү дээ. Алунгоо эх ,Өлүү үжин эх, Мандухай цэцэн хатан, Галдан бошигт хааны хатан, Эзэн богд Чингэс хааны хүндэтгэн хүлээн зөвшөөрч байсан охин үрс, ер нь хүүхдийн хүмүүжилд эцгийн үлгэр дууриалалын хамт эхийн оюун ухаан гол үүрэг гүйцэтгэж ирсэнийг эртний түүхээс авахуулаад өнөө үеийн түүх нотлож байгаа. Эх хүн, эмэгтэй хүний оюун ухааныг эзэн богд Чингэс хаан ч хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байсныг сана. Нөхөрлөлдөө, үзэл бодолдоо үнэнч бай, урваж шарвах явдлыг үзэн ядаж бай. Албан тушаалын төлөө урвасан хүн бол хүн биш гэдгийг ямагт сана. Хүнийг нүднээс нь далд бүү муул, нүдэн дээр нь бүү магт гэдэг өвөг дээдсийн сургаалийг санаж яв.

  • мөнхөө (May 06, 2016 4:54:35 pm )

    Зөв шүү эр эм нь мэдэгдэхгүй аймшгийн авгайчууд хэрэггүй олигтой 11

  • мөнхөө (May 06, 2016 4:55:39 pm )

    Зөв шүү эр эм нь мэдэгдэхгүй аймшгийн авгайчууд хэрэггүй олигтой хүүхэн алгаа

  • Ганаа (May 06, 2016 5:06:00 pm )

    Одоогийн УИХ-ын гишүүн Эдэнэчимэг, Оюунгэрэл, Оюун нар шиг хорчингууд их хуралд дахин орох бол нэг ч эмэгтэй байхын хэрэггүй. Зи бол алдарт дарангуйлагч гэдгийн ард түмэн сайн мэдэх болсон.

  • zochin (May 06, 2016 5:27:27 pm )

    uneheer sain uls torch mon l bol ard tumen songood gargaa l irne tiim uchraas orsoldood huchee uzsen ni deeree kwotiin dor shal hereggui avgaichuud garch irdeg er ni shildeg uls torch emegtei delhiin hemjeend tsoohon l tordog gedeg notlogdson asuudal

  • зочин (May 06, 2016 5:44:36 pm )

    ЗИКА Энхболд Энхбаяр, Баттулга нартай нийлж намаа дуусгалаа даа хөөрхий.

    • зочин (May 08, 2016 3:13:10 pm )

      Энхболд төр барих төрийн жолоо атгах хүн биш байсан байна. Өнөөдрийн энэ УИХ-ын байж байгаа нь нүхэнд орсон бэлтрэгнүүд болсон байна.

  • Иргэн (May 06, 2016 5:50:58 pm )

    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

  • Anonymous (May 06, 2016 6:31:31 pm )

    daranguilagch gedeg ni todorhoil baigaa bizdee harjl baigaaraai uur zuil deer ch ingenedee

  • kj (May 06, 2016 7:00:35 pm )

    Заавал квотоор яадаг юм,хүүхнүүд тийм л чадварлаг юм бол 60,70 хувьд нэр дэвшээд 40-50 хувийн санал аваачдээ.

  • zochin (May 06, 2016 8:12:30 pm )

    Top ulsuud jishee ni Island, Norway Sweden ni 40-50 % ni emegteichuud!!!!!!!!!!!!!!
    Emegteichuud arai baga mongo idej esvel hahuuli avdag ba, bas ulsiinhaa toloo ur huuhed eh ornoo gesen setgel ni davamgai baidag. Harin erchuud herhen bayjih vee gej l bodno oor ym alga. Enhbold darga ooroo mongo ideh hanaagui l bgaa ym bhdaa???????????
    Erchuud uls tord baivail ter chigeeree ylzraltai bdag ba erchuud zovhon oorsoddoo l ashigtai heregtei huuli durem gargadag. Mongoliin 51% ni emegteichuud, iim baihad emegteichuudiig dord uzej bgaa ni zui ys uu ??????????????????????

    Fuck novsh chin yaj durgui hurgej bnaa, ene enhboldoos angijiryaa ard tumeen, esvel 51% emegteichuudee!!!!!!!!!!!!!!!!1

  • zochin (May 06, 2016 8:39:01 pm )

    EMEGTEYCHUUDIIN KWOT MWOT GEJI DEMIIRKHEE BOLIOCH , SONGOGDOOD GARAAD IRWEL TER L BIZ , CHADAKHGUY BOL TERL BIZ

  • зочин (May 06, 2016 8:46:53 pm )

    Эмэгтэйчүүд улс төрд ороод юу хийхийн бэ хов ярихаас өөр юм байгаа юм уу бэлхнээ энэ 4 жилд 11 эмэгтэй суулаа юу ч хийсэнгүй, яахав хүүхэд харах үйлчилгээ гээд нэг юм хийсэн нэртэй боловч үүний үр дүн юу байхийн бэ үүний оронд хэдэн цэцэрлэг сургууль бариулчихгүй, намын эрх ашгаа л боддог шүү дэ эд нар

  • зочин (May 06, 2016 9:04:22 pm )

    эмэгтэйчүүд минь одоо хэрэггүй биз дээ, та нарт ард иргэд итгэл үзүүлж түрүүчийн сонгуулиар нилээн олон эмэгтэй гишүүн сонгогдсон та нар дорвитой юм юу ч хийсэнгүй та бүхэн эрх мэдлээ ашиглаад жүжигчин бүсгүйчүүл шиг ядахдаа нэг эмнэлэгийн кабинет тохижуулсан уу, жирийн нэг бөх хүн шиг улаанбурханаар өвдөж шаналж байгаа хүүхдүүдэд ядахдаа нэг тусламжийн гар сунгаж эргэж тойрсон уу, эх үрсийн төлөө тэдэнд хэрэгтэй хууль санаачилж ажиллав уу ,үгүй шүү дээ, одоо дахиж гишүүн энэ тэр болох гээд дэмий биз дээ,

  • зочин (May 06, 2016 9:09:01 pm )

    Харваас өөрийгөө эмэгтэйчүүдийн анхааралд блгахыг хүсдэг нэгэн…. яг анхаараач…

  • цэцэг (May 06, 2016 9:56:40 pm )

    Tiim l b.na emegtei humuus Z.Enhboldod sanal uguud heregui

  • Иргэн (May 06, 2016 10:02:24 pm )

    эмэгтэйчүүд ээ хийсэн бүтээсэн ажлаа,хэлж байгаа үзэл бодлоо хар даа. Сул байгаагаа нуугаад яхав одоо тэр Бурмааг хар цаг хугацаатай өрсөн хөгждөг салбарт жулдаж байна. Хийж чаддаг юм нь тендрийг ХААГ-аар шалгаруулахгүй хамгийн өндөр үний саналыг нь сонгож өөрийгөө малын вакцинаар вакциндаад л ямар хэрэг байна. Та нар ийм л хүмүүс

  • Anonymous (May 07, 2016 12:02:41 am )

    Shaaaaaaagarai

  • Anonymous (May 07, 2016 12:03:47 am )

    Heden emwgtei bna bvgduin chaaaa yu ch hiihgui yanhanuud

  • Anonymous (May 07, 2016 5:24:05 am )

    Jenkogiin Erdenechimeg, Uyanga, Zigiin Burmaa, Oyungerel, Enhbayariin Bayanselenge, hen ch bish Arvin, Oyun nariig bus uuriin gesen oyun uhaan, medleg chadvartai busad emegteichuudiig songotsgooyo

  • Anonymous (May 07, 2016 5:42:37 am )

    Zov sh de. Sonin avgai nar yu hiih ve de.

  • иргэн (May 07, 2016 7:49:51 am )

    эр, эмээрээ талцах буруу шүү. Эр ч ай эм ч бай сайн хүмүүс төрд гарах цаг хугацаа нь арай л болоогүй байна.Ард түмэн маань өөрсдөө л ил тод шударга хүмүүсээс зайгаа барьдаг зантай хэвээрээ л байгаа. Хөгшчүүлээс авахуулаад дунд нас хүртлээ. Харин одоогийн 20 гаруй насныхан 40 хүрэхэд нийгэм өөрөө шударга хүмүүсийг сонгодог,олж хардаг болно. Тийм учраас одоогийн энэ масс сонголт хийж байгаа үед сайн хүмүүс хэзээ ч гарч ирэхгүй. Масс нь ядуу, мэдлэггүй бас шударга бус төлөвшилтэй.

  • Чука (May 07, 2016 9:33:15 am )

    Эмэгтэйчүүдэд квот тогтоодог нь үндсээрээ буруу. 40% болгосон ч буруу. Яагаад заавал эрчүүдээс дорд үзэж, бага хувь тогтоох ёстой юм бэ? Тэгвэл хууль гаргаад, УИХ-ын гишүүдийн 50% нь эрэгтэй, 50% нь эмэгтэй байна гээд баталчих л даа. Уг нь үндсэн хуулиндаа бол, нас, хүйсээр нь ялгахгүй гээд биччихсэн байгаа биз дээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Мэдлэгтэй, боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүл олон байгаа. Үнэхээр олонд танигдсан, чадвартай хүмүүс нь сонгогдоод л байгаа. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөөрөө Ази тивдээ л манай эмэгтэйчүүл тэргүүлж байгаа шүү. Харин эцэст нь хэлхэд: Даргын хэнээ туссан, хэдхэн хэрүүлч эмэгтэйчүүдэд БИТГИЙ ДАВАР гэж хэлъе дээ.

  • hatan (May 07, 2016 9:43:22 am )

    Zuka emegteichuuded har zaluugaasaa golodgsn esh honzongoo Mongolun ard tumnees avlaa daa.Es hinzon uum ayltai.Gutler herenetri amidrah uhaantai Euvreichuud uzen yadaj -2 dain huul olon saya hunii amind hursen bulee.Es honzon alivaz zuiluun suirel.Uuchlal uhaaral amudralih avrah rashaan bolgee

  • Зочин (May 07, 2016 9:45:08 am )

    Энэ оюун одоо боль, боль долоон буудлын должин авгайгаас ялгарах юм алга, дежурын хэдэн угнээс оор юм алга, залхаж байна шуу

  • zochin (May 07, 2016 10:22:45 am )

    эмэгтэйчүүд өрёөлдөөд гараад ир чадвартай ухаантай нь цоройгүүд гараад л ирнэ бүү шантар санал уншаад байхад нээрээ Оюун юу хийсэн ют ахынхаа нэрээр олон жил эөрийн хоол идлээ Арвин Оюун Оюунгэрэл Буртйй нар болитоор ют. Эрдэнэчимэгийн тамхиний хууль үгт хэрэггүй гишүүн та өөрөө баар цэнгээний газрын хажуугаар өглөө эрт нэг яваад үзээрэй үүдэн дээр нь хүн аймаар тмхины иш байдаг шүү хараа тууэай хнщүнд юун өэ хорхой гэмээр аймшигтай ер нь эа нар минь арай өөр хийж чадах ютаа хий дээ гуйж байна

  • зочин (May 07, 2016 10:31:40 am )

    Энхболд даргын зөв шүү дээ.Энэ Бурмаа авгай АН-н нэр хүндийг гутаах ажил их хийллээ энэ авгайтай хариуцлага тооцох хэрэгтэй шүү.С.Одонтуяа бас байна эмэгтэйчүүд ер нь гэр орон үр хүүхдээ хараад гэртээ байж байвал яг таарна.Яагаад эрүүл мэндийн салбар дээшээ гардаггүйг мэдэх үү? ихэнх ажилчид нь эмэгтэй учраас тэр.УИХ-д авгай нар хэрэггүйн тод жишээ БУДАА БУРМАА энэ АВГАЙ АН-н гишүүн биш юм шиг ажилласан.

  • зочин (May 07, 2016 11:47:03 am )

    Эрэгтэйчүүд эмэгтэйгээсээ илүү хорчин ховч байдаг амьдрал дээрээ

  • zochin (May 08, 2016 7:19:51 am )

    naadah chini eh hvnees garaagvi chonnoos garsan beltreg baihgvi uy

  • zochin (May 08, 2016 7:21:22 am )

    ardchilsan namiin novshiin erchvvdees emegteichvvd deer

  • Иргэн (May 08, 2016 8:57:01 am )

    Квот ерөөсөө хэрэггүй. Үндсэн хууль зөрчиж байна. Иргэдээ ялгавралж бна гэсэн үг.
    Ямааны толгой ямбанд явдаггүй
    Янтгар хатан зарга шүүдэггүй

  • Үйлчлүүлэгч (May 08, 2016 12:23:50 pm )

    Яагаад тэгж байгаа юм бол . Эрдэнчимэг арвин нар л өөрийг нь дэмжиж хор сайн нйруулсан даа. Ер нь эмэгтэйчүүд хор найруулахдаа маш гарамгай шүү дээ ..одоогийн эмэгтэй гишүүд эмнэлгийн дарга нарыг худлаа баахан магтаж хандарцгаагаад. Ха ха инээдэмтэй харагддагиймаа. Зарим нь бүүр ,,.гишүүн сайд болоод намайг яаманд дарга болгоно……… гишүүн намайг сайд болгоно гэх мэтээр баясаад байгаам хөөрхий.

  • зочин (May 08, 2016 12:30:10 pm )

    эрчүүдээс дутахгүй мундаг эмэгтэй байвал гараад л ирнэ.заавал тоо тогтоогоод хэрэггүй тооноос чанартай цөөн нь дээр.баянсэлэнгэ тв 5 -н хэн билээ байгаа үгүй нь мэдэгдэдгүй чинь эд нар бол ёстой хэрэггүй сандлын бөглөөс

  • Зочин (May 08, 2016 1:07:39 pm )

    монголд ээлгүй ардчилал.

  • ih zan (May 08, 2016 9:34:48 pm )

    za daa emegtei gishuud baih hereg baina uu daa bugd l shunaltai yum bish uu dee yamarch bayn baidag yum lav l shudraga hudulmur erhleed l iim bolohgui

  • зочин (May 09, 2016 8:52:46 am )

    АН сөнөсөн, З.Энхболд ч овоо хүчин зүтгэлээ, энэ намыг унахад , боловсролгүй, дээр нь хулгайч юмнууд цугларахаар улс орныг удирдах байтугай намдаа нэгдэж чаддаггүй юм байна шүү дээ

  • зочин (May 09, 2016 8:57:54 am )

    АН-н дарга Энхболд үнэхээр зангарагтай улс төрч шүү. Энэ хүний хийсэн юм бол их байх шүү.Энхболд даргын зөв эмэгтэйчүүд АН-д ямар гавьяа байгуулсан юм бэ?. Будаа Бурмаа бол АН -н нэр хүндийг яаж унагахыг яруу тодоор харуулсан ийм балай авгай бол бүр хэрэггүй байх зөв шийдсэн байна.Эрч хүчтэй зөв удирдагч зөв шийдвэр.

antalya rent a car