antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 10 comments

Тамхины албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр хуульд тусгажээ

нийтлэсэн Admin

5-5-11_700x700

С.САРУУЛ

УИХ-ын дарга З.Энхболдод Л.Эрдэнэчимэг гишүүн  Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт бөгөөд 6 секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ таван сая хүнийг үхэлд хүргэж байдаг гэнэ. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хүн амын тамхины хэрэглээ буурч,амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна хэмээн хууль санаачлагч үзжээ.

Тамхины татварыг хэрхэн нэмэгдүүлснээс шалтгаалан жилд1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой учраас онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заагдсан тамхинд ноогдох онцгой албан татварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) хоёр дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байгаа юм байна. Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмэгдүүлснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой аж. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдэж, нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарчээ. 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (May 05, 2016 3:32:25 pm )

    Энэ урт эрүүт үхэж далд ороосой

  • Anonymous (May 05, 2016 3:50:01 pm )

    энэ нэг т1 авгай 4 жил тамхи ярьж өнгөрөөлөө .таарсан ч юм аа даа.дахиад гишүүн болно гэсэн горьдлого байдаг л байх даа зайлуул.

  • зочин (May 05, 2016 4:00:05 pm )

    тамхины далд худалдааг өөгшүүлэх нь үү

  • зочинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 05, 2016 4:20:22 pm )

    Тамхины хууль хэрэгжсэнээр баар рестраны утаа багассан харин далд наймааг бүр дэмжиж нууц нэртэй өндөр үнээр зардаг болсон одоо ч нууц нэртэй ил болсон байна лээ гэхдээ үнээ нугалсаар л байгаа бодвол Эрдэнэчимэг бонус авдаг байлгүй дээ

  • баяраа (May 05, 2016 5:07:45 pm )

    Тамхины үнийг 100 дахин нэмсэнч тамхигүй орон болно гэж байхгүй.Бас архины үнийг нэмээд ч үр дүн гарахгүй далда наймаал үүснэ.Энэ нэг авгай өөр хийх юм олддоггүй юм байх даа.Гэхдээ үүнийг бичигч харамсалтай нь архи тамхи алийг ч хэрэглэдэггүй.Төр хийх юмаа олж ядаж буруу юм л хийгээд байх юм.1986 онд бас нэг удаа айлын хөхүүр хурааж бүхээг эвдэлж баахан юм болсон үр дүн огт гараагүй.Хүмүүсийн дургүйг л хүргэсэн байх

  • бат (May 05, 2016 5:12:24 pm )

    Энэ нэг шаймииг харахаар ойгуудас хүрэх юм

  • Монгол (May 05, 2016 7:05:19 pm )

    Тэгвэл тамхиныхаа татварыг бууруулаад тамхичид өдөрт 2_3 хайрцагянжуур татцагаа

  • zochin (May 06, 2016 10:17:45 am )

    энэ тэнэг авгай их тэнэгтэх юм аа. тамхи татдаг хүн татдагаараа л татна. ядуурлын түвшинг л нэмэгдүүлэх төлөвлөгөө юм байна даа….ард түмнийг боддоггүй төрөөр яахав дээ. ерөнхийлөгчийн засаглалтай болвол таарна

  • zochin (May 06, 2016 10:19:29 am )

    түмэн олноосоо л татвар нэрээр хоосон халаасийг нь мөн ч олон удаа сэгсэрч байна даа

  • zochin (May 06, 2016 11:39:02 am )

    ene shaimii avgai oor yum yariach ee ulan burxan yaduural geed zondoo l sedev bna sh dee.tamxi l yarisaar 4 n jil bolloo unen duf avgai yum daa

antalya rent a car