antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 3 comments

Монголын Үндэсний валют: төгрөг

нийтлэсэн Admin

mongo_103Монголын үндэсний валютыг монгол төгрөг гэнэ. Монгол Улс маш баян түүхтэй ч өөрсдийн мөнгө зөвхөн 1921 онд гаргажээ хэмээн world-banknotes.ru сайт бичив. Тэр хүртэл Монголд мөнгөний нэгдсэн систем байсангүй. Янз бүрийн орнуудын мөнгө тэдний гүйлгээнд байлаа. Орос рубль, хятад юань хамгийн алдартай байсан аж. Улс орныхоо мөнгөний системийг цэгцлэхийн тулд үндэсний нэгдсэн валют монгол долларыг 1921 онд эргэлтэд оруулж эхэлжээ. Шинэ мөнгөний аравтын дэвсгэрт хонь, 25-тын дэвсгэрт үхэр, 50-тад адуу, зуутад тэмээний зурагтай байсан юм.
Мөнгөн тэмдэгтийн дараагийн шинэчлэл 1939 онд хийгджээ. Шинэ дэвсгэртүүдийг Монголбанк гаргасан юм.
Монголын эдийн засаг нь ЗХУ-аас ихээхэн хамааралтай байв. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй байлаа. Зөвлөлт задарсны дараа Монголын эдийн засаг асар их хүндрэлтэй байсан. Ажилгүйдэл, инфляци байнгын болсон хямралтай байжээ. Орчин үеийн Монголын мөнгөн тэмдэгтүүд нь 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000 төгрөг гэсэн номиналтай. 2016 оны тавдугаар сарын эхний байдлаар, 1 америк доллар нь 2018 төгрөгтэй тэнцэх ханштай байна. Монголын мөнгөн тэмдэгтүүд Монгол доллараас орчин цагийн төгрөг хүртэл ээдрээтэй замыг тууллаа гэж world-banknotes.ru гэх орос сайтын “tugriki-vse-pro-dengi-mongolii” нэртэй материалд өгүүлжээ./

mongo_1023

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (May 05, 2016 10:41:24 am )

    Аригу ТВ-ийн Ариунболд Хубилай хааны үеийн мөнгөн дэвсгэрт бариад зурагтаар үзүүлээд байсан. Мөн манай их хаадын үеийн алт мөнгөн зооснууд байдаг шүү дээ. Энэ мэдээлэл чинь жоохон дулимаг байгаа юм биш үү

  • irgen (May 05, 2016 10:49:20 am )

    TUGRUGIIN HANSH SULARSAAR SULARSAAR BAIGAAD SUULDEE HEREGGUI TSAAS BOLOH VII DEE

  • Mongol (May 05, 2016 9:20:34 pm )

    Yahavdee tyyh sain medehgui orosiin sited tus bolj oorsdiinhoo ertnii m,temdegtyydee gargaad sonirhuulchihgui yu daa. Odoo syyliin yeiin zaluus mongoliig meddeggui , odoo joohon surtalchilj mongold juulchilah sonirholtoi bolj baigaa um bilee,,,Mongoloo surtalchilah heregtei l dee

antalya rent a car