antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 20 comments

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМААС УРИАЛГА ГАРГАЛАА

нийтлэсэн Admin

147_21d787df1a1ea860daf97385ec3a466a

Монголчууд зуун зууны туршид эвлэлдэн нэгдэж байхдаа хамгийн хүчтэй байсныг түүх бэлээхэн гэрчилж байгаа билээ. Өнөөдөр Д.Тэрбишдагва гишүүн “Монгол Ардын хувьсгалт нам,  Монгол Ардын нам хоёр бол үсэрсэн цус, тасарсан мах” хэмээн мэдэгдэж ууган намдаа эргэн ирж байгаагаа зарласан явдлыг Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын нам талархан хүлээн авч байна. 90 жилийн түүхтэй Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Ардын нам түүний мянга мянган гишүүд эвлэлдэн нэгдэж нэгэн зүгт урагшаа харан улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх түүхэн цаг хугацааны өмнө ирээд байна.

Нийслэлийн хүн амын дийлэнх олонх оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын нам Д.Тэрбишдагва гишүүн болон Монгол Ардын хувьсгалт намын гишүүд дэмжигчид сэтгэл зүрхээрээ өнгөрсөн хугацаанд нэг байсаар ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ийм ч учраас дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон асуудлууд дээр тус дүүргээс сонгогдсон Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намын гишүүд хамтран зүтгэж ирсэн билээ. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын мянга мянган гишүүд болон удирдлагууд, Д.Тэрбишдагва гишүүн болон Монгол Ардын хувьсгалт намын гишүүд, дэмжигчид эвлэлдэн нэгдэж, өнөөгийн Монголын улс төрийн тогтворгүй ороо бусгаа байдалд цэг тавихаар хамтран ажиллана гэдэгт итгэн талархан уриалж байна.

           СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Үнэн (May 05, 2016 9:01:02 am )

    Сайхан хошгоруулж байгаад Сонгуулийн өмнө амаар чинь шороо үмхүүлэхээ МАН мэднээ. Одоо хошгорч МАН-ны зааж өгсөн үгийг хашгарч л бай. Удахгүй хэн ч биш болоод ирэхээрээ толгойруугаа шаасан ч оройтоно. Урвагчид гэж……

    • иргэн (May 05, 2016 9:23:52 am )

      та зөв хэллээ, санал нэг бна.

    • Зочин (May 05, 2016 9:42:33 am )

      АН мөхөл рүүгээ яалтгүй орсон шүү дээ. Цаашид АН-ыг дэмжих хүн бараг байхгүй болж байна. АН хэдэн фракцуудаа удирдаж чадахгүй учраас ард түмэн саналаа өгөхгүй нь тодорхой.

  • иргэн (May 05, 2016 9:33:52 am )

    нийлэе нэгдэе гэхээр заавал эсрэг байдаг сэтгэхүй бүр эртнээс шингэсэн нь аль манжийн үеийн сэтгэлгээ шүү ийм зүйлийг л арилгэж монгол монголоороо үлдэнэ дээ

  • Болд (May 05, 2016 10:01:59 am )

    Энэ урвагчидыг хүлээж авж байдаг МАН н арай дэндүү юмаа чааваас. Буцаад энэ МАХН орий гээд гүйгээд явж байхыг 4жилийн дараа харж болхол байхдаа. Сонгуулийн өмнө ОД болох гэсэн аргал юмдаа чааваас.

  • Anonymous (May 05, 2016 11:41:33 am )

    SXD xeden tamiin zamiig yanzlax bloogui yu nowshnuuda. mungig n boloxoor torguli siitgel gej surduulj bgaad l awdag xiix n boloxoor GINJLUULSEN yum shg l bx um

  • Дорж (May 05, 2016 12:33:38 pm )

    Зөв өө дэмжиж байна. МАХН нь Энхбаярын хувийн ,гэр бүлийн нам боллоо. Өмнөх сонгуулиудад үзэл баримтлал нэгтэй 2 намын удирдлагын задралаас болж улс орон хохирч, иргэд ядуурлаа. Гуйланчлал, хямралаас гарч хүний зэрэгтэй амьдаръя гэвэл сонгуульд бид нэгдэж санал өгөх ёстой. Нэгнийгээ хорлож санал хувааж болохгүй. Хувиа хичээсэн Энхбаяр түүний дагалдагч цөөхөн хүмүүс, тухайлбал Баянсэлэнгэ мэт нь АН-ын даалгавараар нэр дэвшиж ирвэл саналаа хувааж болохгүй шүү 2012,2013 оныг бүү март сонгогч МАХНын гишүүдээ

  • Zochin (May 05, 2016 1:46:21 pm )

    Conginoxairxan dvvrgiin mongol ardiin namiin xoroonii gishvvd demjigchided talarxal ilerxiilie

  • танхай залуу (May 05, 2016 2:23:10 pm )

    Энэ урвагчидыг хүлээж авж байдаг МАН н арай дэндүү юмаа чааваас. Буцаад энэ МАХН орий гээд гүйгээд явж байхыг 4жилийн дараа харж болхол байхдаа. Сонгуулийн өмнө ОД болох гэсэн аргал юмдаа чааваас эсвэл сонгуулийн шоу хийж байгаа ёрон юм да иймэрхүү биеэ тоодог хүмүүс энэ нийгэмд хэрэнгүйл болв уу? даа

  • зочин (May 05, 2016 2:24:14 pm )

    СХД ийн АН сөнөсөн 2 сарын дараа нэртэйгээ хамт арчигданаа

  • зочин (May 05, 2016 2:42:29 pm )

    Зөв уриалга байна, ард түмний амьдрал үнэн хэцүү байна шүү, 12 онд АН-д бид боломж өгсөн хийж чадсангүй, одоо МАН-ыгаа сонгоно оо

  • zochin (May 05, 2016 3:56:28 pm )

    Zowoo Terishdagba dargaa demjij b.a. AN-iin SHD-iin darga asan Cninbold orlogch asan Hajidmaa sanhvv heltesiin Bolortsetseg nar zailaa yu. Saihan dvvrgiig budaa bolgochihloo shvv. neelee l sonochihj ervvl yum boluu setgetsiin obchtei yum boluu. SHErvvl mendiin negdel enehvv baiguullagiin ner hvndiig ulandaa geshiglej garshsan hajidmaa emch orlogch darga hiih geed ybj b.dag ter odoo nvvrendee mask zvichhdeg yum uu yaj ingej ulairdag b.a. Ter Hajidmaa ervvl mendiihee towiig alsaas udirdaad bvr alban oroondoo iinhvv manai dvvg jiremsenii amraltaa edleed alban tushaaldaa ergeed oroh gej oruulsangvi shvvheer l ywanaasdaa huuliig guuli bolgoj hvnii amidralaar ingej togloj boloh uu iimerhvv huuliin medleggvi humes olon shvv AN-d

  • МАН-ын ахмад гишүүн Борхүү (May 05, 2016 5:21:53 pm )

    Тэрбиш гишүүнийг МАН-даа эргэн ирсэн баяр хүргэе. та манай Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ гэдэгт итгэж байна. бид дэмжинэ

  • Ядуу үхэрчин (May 05, 2016 6:50:08 pm )

    Хөөе СХД-ийн МАН-ы даргаа? / Таныг хэн гэгч байдгыг мэдэхгүй юм. / Даваа гаригт Бат-үүл Чинболдоо дагуулж очоод 21-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Ярьж байгааг нь товчилж танд хүргэе. СХД-ийн Чинболдыг огцруулж болохгүй гэнэ Учир нь 1500 га газрын асуудлыг нь шийдээд 21-р хорооны Шижир, Рашаант, 361-ийн гарам, Нарийн, Аргүнтийн өнөөгийн хэдэн үнээтэй ядуусыг нэгтгээд гайхалтай ферм байгуулах гэнэ. Бат-үүлд одоо өгөхөд бэлэн 5,0 тэрбум төгрөг кармаанд нь байгаа гэнэ. Тэгээд Чинболдыг огцруулах нь бурууу гээд гар өргүүлээд буцлаа. Та тэр хуралд оролцсон хүмүүстэй уулзаж юу ярьж ядуу цөөн үнээтэй иргэдийн тархийг угааж явааг нь сонсоод хариу арга хэмжээ авахыг хүсье

  • Зочин (May 05, 2016 7:05:36 pm )

    За Чинболд даргад хийсэн юм байгаа байгаа.Харин 2 сарын өмнө засаг даргын орлогчоор ирсэн ХАЖИДМАА гэх авгайг гайхаж байна.Манай АН-д энэ авгайгаас өөр олигтой хүн баймаар юм даа Ингэтлээ доройтлоо гэж үү?Сайхан мэдлэг боловсролтой чадвартай залуус бий шүү дээ.Эрүүл Мэндийн Төвийн дарга болсноос хойш хулгай луйвар,доромжлол,дарангуйлал,идсэн уусан завшсан гэх TV хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарсаар өдий хүрлээ.Сонгуулиар ялагдсаны дараа л энэ авгайн гай лай ланчигийг ойлгох уу?БАТ ҮҮЛ ,ЭБИ нараа

  • Зочин (May 05, 2016 7:06:02 pm )

    Хувийн эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж идэх уух замаа урваач шарваач нартай нийлэн бүрдүүлэх нь ичгэвтэр юм даа. МАН монголыг хөгжүүлж ард түмнээ сайхан амьдруулцан нь хаана байнаа. Монголын баялгыг цөөн тооны гэр бүлүүд эзэмшдэг ба ихэнх нь МАН-ын гишүүд байгаа нь шудрага явдал гэх үү. Ард түмэндээ хэдхэн халтар төгрөг тарааж өгчихөөд ихэнхийг нь өөрсдөө завшиж тэрбумтангууд болсон нь нууц биш дээ. Энэ нийгэмд хувийн аж ахуй эрхлээд татвараа шудрагаар төлөөд богино хугацаанд тэр бумтан болж чадах уу үгүй ш тэй зөвхөн засгийн эрхэнд гарч хулгай луйвар залилан урвалт шарвалт хий ж байж л баяжиж чадна тийм учраас л урвагчид урваж шарваж байгаа байхгүй юу бидний төлөө ард түмнийхээ тусын тулд гэж итгээд хошигроод байгаа юм биш биз дээ .тэгвэл эндүүрч зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө.

  • Зочин (May 05, 2016 7:09:09 pm )

    Хөөе СХД-ийн МАН-ы даргаа? / Таныг хэн гэгч байдгыг мэдэхгүй юм. / Даваа гаригт Бат-үүл Чинболдоо дагуулж очоод 21-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Ярьж байгааг нь товчилж танд хүргэе. СХД-ийн Чинболдыг огцруулж болохгүй гэнэ Учир нь 1500 га газрын асуудлыг нь шийдээд 21-р хорооны Шижир, Рашаант, 361-ийн гарам, Нарийн, Аргүнтийн өнөөгийн хэдэн үнээтэй ядуусыг нэгтгээд гайхалтай ферм байгуулах гэнэ. Бат-үүлд одоо өгөхөд бэлэн 5,0 тэрбум төгрөг кармаанд нь байгаа гэнэ. Тэгээд Чинболдыг огцруулах нь бурууу гээд гар өргүүлээд буцлаа. Та тэр хуралд оролцсон хүмүүстэй уулзаж юу ярьж ядуу цөөн үнээтэй иргэдийн тархийг угааж явааг нь сонсоод хариу арга хэмжээ авахыг хүсье

  • Иргэн (May 05, 2016 7:11:16 pm )

    Хөөе СХД-ийн МАН-ы даргаа? / Таныг хэн гэгч байдгыг мэдэхгүй юм. / Даваа гаригт Бат-үүл Чинболдоо дагуулж очоод 21-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Ярьж байгааг нь товчилж танд хүргэе. СХД-ийн Чинболдыг огцруулж болохгүй гэнэ Учир нь 1500 га газрын асуудлыг нь шийдээд 21-р хорооны Шижир, Рашаант, 361-ийн гарам, Нарийн, Аргүнтийн өнөөгийн хэдэн үнээтэй ядуусыг нэгтгээд гайхалтай ферм байгуулах гэнэ. Бат-үүлд одоо өгөхөд бэлэн 5,0 тэрбум төгрөг кармаанд нь байгаа гэнэ. Тэгээд Чинболдыг огцруулах нь бурууу гээд гар өргүүлээд буцлаа. Та тэр хуралд оролцсон хүмүүстэй уулзаж юу ярьж ядуу цөөн үнээтэй иргэдийн тархийг угааж явааг нь сонсоод хариу арга хэмжээ авахыг хүсье

  • Anonymous (May 05, 2016 9:01:54 pm )

    Тэрбишдагвааа маш олон удаа таныгм сонгосон сонгогч чинь байна аа уучлаарай энэ удаа таньд итгэх итгэл төрөхгүй байнааа одоо арай өөр сонголт хийнээ

  • Anonymous (May 05, 2016 9:38:02 pm )

    Ardchilsan namiig avarguud n boloh huvia hicheesen bi gej tseejee deldeh durtai nohduud n bulshilsan ed uls ornoo gesen negen uzuurt setgeleer yavagui zøvhøn amin ashigiin tøløø yavsaar uls orniig tuilduulaad bna bidend man øør songolt alga bna daa gehdee bayr bat bold nariig songoj bolohgui shuu

antalya rent a car