antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2016 18 comments

ОУХМ М.Анхцэцэгтэй “YTM” ХХК 2020 он хүртэл хамтарч ажиллана

нийтлэсэн Admin

66

Турьхан биетэй, эмзэгхэн энхрий нарийхан урт хуруутай нэг үгээр хэлбэл булбарай зөөлөн гартай арван наймхан настай Ази тивийн аварга охин байх. Яагаад энэ охины тэр “хөөрхөн” гарыг тодотгож байгаагын учир нь Узбесктаны Ташкент хотноо болж өнгөрсөн “РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлөөр аваргалж нар шиг, инээд шиг гурвын гурван алтан медалийг энгэртээ гялалзуулж Монгол гэдэг нэрийг дуурсган түүхчлэн ирсэн юм. Түүнийг Мөнхжанцангийн Анхцэцэг гэдэг. Аав ээж гурван дүүгийн хамт амьдардаг айлын ууган охин. Түүний амжилт ялалт бахдал зөвхөн арван наймтангуудыг бус ард түмнийг бүхлээр нь омогшуулж чадсан юм.

1

Ази тивийн аварга ОУХМ М.Анхцэцэг  “YTM” ХХК-н тамирчин болоод ердөө сар гарны хугацаа өнгөрч буй гэлээ компанийн зүгээс тамирчинд бүх тааар тусалж дэмжиж байгаа 2016 оны Риогын олимп цаашдаа 2020 оны Токиогын олимп хүртэл хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ. “YTM” ХХК-н захирал Д.Сэржбүдээ Азийн аварга М.Анхцэцэгийг  хүлээн авч баяр хүргэн баглаа цэцэг үнэ бүхий зүйлээр бэлэг барьж цаашдын амжилтыг хамтдаа бүтээнэ хэмээн амжилт хүслээ. Хурднаас хурдан уриатай Японы ” YOKOHAMA RUBBER ” компаний   100-н жилийн ой 2017 онд тохиохтой холбогдуулан Монголын “YTM” ХХК-н тамирчин М.Анхцэцэгт бүтэн жилийн хэрэглээний мөнгө мөн хэрэгцээтэй витамин, хувцас хэрэглэл, зардалыг “YTM” ХХК-н зүгээс гаргаж дэмжиж ажиллана. Зөвхөн түүнд зориулж захиалан хийлгэх бэлтгэлийн хувцас пүүз, Японы шигшээ багийнханы хэрэглэдэг “Амино Фүүд”-ыг хүчний төрөлд оролцох тамирчны хэрэгцээнд тулгуурлан авч өгнө гэх мэт тамирчин хүний сэтгэл зүйн дэмжлэг болох уг үйлс удаан үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд хамгийн халуун баярыг ахин ахин хүсэн ерөөе гэсэн юм. “YTM” ХХК-н Японоос Монголд оруулж ирдэг резин дугуй нь чанар өнгө үзэмжийг эрхэмлэхийн зэрэгцээ спортын олон төрлийг дэмжин ажилладаг юм байна.

               Энэ үеэр Хөдөлмөрийн баатар Японы Сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж баяр хүргэж хэлсэн үгэндээ: Би Анхцэцэгтэй анх 2016 оны 3-н сарын эхээр албан ёсоор уулзсан. Эхлээд Фэйсбүүкийн найзууд байсан. Миний ах Д.Сумъяабазар 1996 онд Атлантын олимпод чөлөөт бөхийн төрөлд оролцож байхад штангын Хосбаяр багш хүндийг өргөлтийн төрөлд оролцож бэртлийн улмаас тодорхой амжилт гаргаж чадаагүйг нь сайн мэддэг юм. Би тэгэхэд 16 настай байсан. Тэгээд л Анхцэцэгийг Хосоо багшийн шавь гэж мэдээд их юм дуулгах хүүхэд байна даа гэж дотроо бодож байсан юм.  Тэгээд ийм хүчтэй хурдтай мундаг охин байгааг олж мэдээд Бүдээ ахад хэлсэн. Та “YTM” ХХК-н компанийнхаа албан ёсны тамирчин болгоод дэмжээд туслаад яваач ээ тамирчин хүний бэлтгэл сургуулилтаас гадна ар гэрийн байдал бас нөлөөлдөг хэцүү байдаг юм гэж хэлэхэд маш хурдан хүлээж авсанд нь баярлаж байна. Ер нь Монгол улсын нэрийг гаргадаг тамирчид гэдэг эх оронч гэсэн үг. Бид цөөхүүлээлдээ Монголчууд. Иймээс Анхцэцэгийг дэмжиж тусалж байгаа юм. Цаашдаа Дэлхийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн энэ төрөлд үнэмлэхүй амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе. 130 кг –г өргөнө гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Гэтэл уян зөөлөн эмэгтэй хүн ийм хүнд төрлөөр хичээллэж байгаад эмзэглэдэг . Тэр тусмаа олимпын төрөлд орох энэ хүнд спортонд эрхээ аваад Азидаа ноёрхолоо тогтоож ирсэнд үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байна. Дараа нь олимпын хотхонд тааралдъя. Дэмжиж туслаж байгаа ах нартаа ийм сайхан амжилтаар бэлэг барьж байгаа нь сайхан байна гэсэн юм.

Ази тивийн аварга ОУХМ М.Анхцэцэг: Тамирчидын хувьд санхүүгийн асуудлаас үүссэн стрэсс их байдаг

2

Гартаа барьж буй баглаа цэцэг шигээ үзэсгэлэнтэй “аварга” бүсгүйтэй хоромхон зуур хөөрөлдлөө.

Сур: Юун түрүүнд Монгол эмэгтэй хүний сэтгэлийн хүчийг дэлхийд цуурайтуулж Ази тивийн аварга болсонд баяр хүргье. Аварга маань аль нутаг уснаас гаралтай билээ ?

Баярлалаа. Аав маань архангайх. Ээж Улаанбаатар хотын уугуул. Эмээ маань Өвөрхангайн хүн. Тэгээд эмээ хэлдэг юм эмэгтэй хүн аавыгаа дуурайдаг гэж /инээв/ Ер нь Өвөрхангай архангайхан их хүчтэй байдаг гэж боддог.

Сур: Эмэгтэй хүнийг хүн бүр уян зөөлөн магадгүй сул дорой байдлаар хүлээн зөвшөөрөхийг хүсдэг. Харин та бүр хүчирхэг гэдгийг дэлхийд харууллаа. Ийм үзэсгэлэнтэй жаахан охиноос тийм их хүч гарна гэж төсөөлж байсан болов уу?

Дээр үед алдартай байсан Амозон эмэгтэйчүүд гэж байдаг шд. Хамгийн хүчтэй бас үзэсгэлэнтэй байсан. Тэр хүмүүсийн удам Монгол эмэгтэйчүүд гэдэг. Монгол хүмүүс дээр үеийн түүхээсээ хамгийн хүчтэй царайлагт нь тооцогддог байсан гэнэ. Тэмцээний тайлбарлагч энэ охин Чингис хааны удам болохоор бусдаасаа илүү хүчтэй байна гэж хэлж байсан.

Сур: Ингэхэд танай шигшээ баг хэдэн тамирчинтай вэ?

Яг эмэгтэйчүүдийн төрөлдөө үндэсний шигшээ баг гэхээр ганцхан би байгаа. Би ганцаараа гэсэн эвгүй юм  /инээв/ харин орон тооны бус шигшээ багийнхан бол олон. Дандаа 1995-1996 оны охид хөвгүүд байгаа.

Сур: Яагаад заавал энэ хүнд төрлийг сонгосон юм?

Анх 10 настай өргөж эхэлсэн. Би өөрөө энэ спортоор хичээллэхийг маш их хүссэн.

Сур: Тамирчин хүнийг тэмцээнд явахад сайн яваад ирээрэй гээд хацар дээр нь үнсэх ч их торм урам зориг байдаг. Тэгвэл бүр бэлтгэл сургуулилтанд анхаарч санхүүгийн асуудал зардал мөнгө гээд бүхнийг шийдээд өгөхөөр яг одоо юу бодогдож байна? 

Тэгэлгүй яахав. Манай тамирчидын хувьд санхүүгийн асуудлаас үүссэн стресс их байдаг. Үүнээс үүдээд бэлтгэлдээ төвлөрч чаддаггүй. Одоо энэ бүхнийг шийдчихээр бүр сайхан болчихлоо. Цаашдаа улам их хичээнэ дэмжиж туслаж байгаа “YTM” ХХК-н хамт олныхоо мөн Монгол түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ. Маш их хичээнэ.

Сур: Баярлалаа. Спортын энэ төрөлдөө аваргын аварга байж мөнх оршихыг  хүсэн ерөөе.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Цэрмаа

3

5

7

8


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (May 03, 2016 1:15:12 pm )

    Asa avarga serjbudee nar zuv yum hiijee amjilt husie

    • Дорж (May 04, 2016 11:34:37 am )

      Аса маш сайн байна. Анхцэцэг бүр сайн байна. Баяр хүргэе. Дагвадорж сайн муу аль алийг нь хийх юмаа гайхалтай.

  • Xalx Mongol (May 03, 2016 1:50:32 pm )

    Ta bvxen vnexeer zuw nvdee olson gaixaltai shiidwer gargajee. bvgded n amjilt xvsi olimpiin awargatai bolox boltugai. Oxin min xichegerei zvtgerei Mongolchuud chin itgej xvleej b shvv

  • Сайхан сайхнаа (May 03, 2016 2:12:10 pm )

    Энэ хөөрхөн охинд цаашдынх тэмцээнд амжилт хүсье. Олимпиор бас нэг харах хүнтэй боллоо. Үүнийг бэлтгэж байгаа багш, дасгалжуулагчид болон ивээн тэтгэгч нарт нь ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  • zochin (May 03, 2016 2:47:30 pm )

    ene ohin ch chigeerei olimpiin avarga yum bna leedee. yanz buriin sadaa l bitgii orchihoosoi l gej zalbiraarai mongol ahan duus mini hicheegeerei duu mini

  • Монгол ах нарын нэг (May 03, 2016 3:46:05 pm )

    бие биенээ дэмжих шиг сайхан юм хаа байхав.Баяр хүргье.

  • l.ganzorigt (May 03, 2016 4:14:59 pm )

    serjbudee,asa nart bayarlaj baina.amjilt bugded ni.

  • Zochin (May 03, 2016 4:47:51 pm )

    Gaihamshigtai ohin. Mongol hun bur chamaar baharhaj baigaa gedegt itgeltei baina. Tusalj baigaa humuuct mash ih talarhaj baina. Mongolchuud maani iim saihan cetgeltei sh gee.

  • Anonymous (May 03, 2016 8:33:34 pm )

    sain baina asa abargaa. Minii duu ulam gyalalzuulanaa ard tume chini damjij baigaa shuu

  • мортин монголчууд (May 04, 2016 7:02:47 am )

    Сэржбүдээ дүүд баяр хүргэе Тамирчны амжилт ивээн тэтгэгчээс их хамаарна гэдгийг ухамсарлаж буянтай үйл хийж байгаад их баярлалаа

  • мортин монголчууд (May 04, 2016 7:06:05 am )

    Охин минь биеэ тоож болохгүй ирээдүйн чинь зам урт байна бэлтгэлээ сайн хий бэртэл л авч болохгүй шүүҮүний тулд бясалгал сайн хий

  • Erka (May 04, 2016 8:37:41 am )

    sportiin undur amjilt husye

  • ганбаа (May 05, 2016 11:12:28 am )

    сайхан байна манай Өвөрхангайн гарлын охин байна дүүдээ эрүүл энх их амжилт хүсэж байна

  • ззочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 05, 2016 5:15:22 pm )

    Сайн байна баяр хүргэе Архангай чинь бөхийн орон шүү дээ Архангайнхаа болон Аавынхаа алдрыг мандуулж Эх орноо энэ дэлхийн бүх хүнд мэдүүлж яваарай .Амжилтандаа онгирч болохгүй улам хичээж дэлхий,олимпийн дархан аврага болоорой

  • Mbr (May 10, 2016 12:44:23 pm )

    Ene gaihaltai ohiniig demjij bga buh hund bayarlalaa olimpiin avarga bolgohiin tuluu ih zuiliig hiih heregtei ogtsomoor 130′ tulgelteer 155 urgudug bolchihvol ch ee dee bolood yvchihlaa shuu amjilt

  • Mbr (May 10, 2016 12:48:16 pm )

    244 uu dor hayj 285 bolgohiin tuluu hicheegeerei Duu mini dasgaljuulagch nar mini Amjilt

  • Mbr (May 10, 2016 12:53:00 pm )

    Er ni bol medali mash oirhon bga shuu turuulehiin tuld niilberee 290 bolgoh heregtei gej zuvlue ah ni Amjilt

  • Mbr (May 10, 2016 12:56:09 pm )

    Umnuh olimp’ delhiin avarguudiin bichleguud you tubed BN lee uzsen bailgui dee Amjilt

antalya rent a car