Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлтийг УИХ өнөөг хүртэл хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаагаас үүдэн Сонгуулийн тухай хуульд заасан зарим хугацааг өөрчлөх магадлал үүсчээ. Учир нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд энэ долоо хоногт багтаан нэр дэвшигчдээ тодруулах тухай хуульд заасан. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлттэй холбоотойгоор завсарлага авсан. Тэрхүү хугацаа нь өнөөдөр дуусгавар болох учиртай. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийнхэн саналаа нэгтгэсэн хэмээж байсан ч мөн л дотоод асуудал нь дээрх дүгнэлттэй холбоотойгоор дахин сэдрээд байгаа аж. Тиймээс санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалтыг хэрэгжүүлэн биелүүлнэ гэдэг өнөөдрийн байдлаар тун эргэлзээтэй болж байгаа хэрэг. Тодруулбал Үндсэн хуулийн V дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн жагсаалтын 28-тай шууд холбоотой учраас нэр дэвшигчдээ тодруулна гэдэг асуудлаар намуудын гишүүд нь бойкот хийж мэдэх аж. Тэр ч утгаараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлүүлнэ гэдэг тавдугаар сарын 5-наас эхлээд 9-нд дуусгавар болсон байхаар цаг хугацааг зааж өгсөн. Гэтэл яг энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой учраас УИХ-ын сонгуулийн хувьд энэ процесс явагдахгүй болчихоод байгаа. Тэгэхээр УИХ-ын жагсаалттай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж таарна. Хугацаа нь өнгөрч байгаа учраас нам, эвслээс УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны графикт өөрчлөлт орж таарна” хэмээн мэдэгджээ. Эндээс харахад Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлтээс шалтгаалаад Сонгуулийн тухай хуулийн суурь зохицуулалт хөдөлгөөнд орохоор байгаа юм. Тодруулбал Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтэд “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тусгуулж байгаа болохыг дурдсугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, 76-ын 48х28 эвдэгдэж байгаа учраас дагалдах буюу нэр дэвшүүлэх хугацаанаас эхлээд өөрчлөхөөс аргагүйд хүрэх аж. Ядахад УИХ-д суудалтай намуудын бүлгүүд ч асуудлаа шийдэж чадахгүй мэт явсаар холбогдох хуулийн заалтуудыг өөрсдийн дураар өөрчилж, шинэчлэх бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Улс минь (May 03, 2016 5:11:47 pm )
Өмнөх сонгуулиар үндсэн хууль зөрчөөгүй гэж ярьж байсан ардчилсан намаа ардын намаа та нарын тоглоом уу Үндсэн хууль гэдэг өдрийн тэмдэглэл биш шүү
-
Базараа (May 03, 2016 5:13:36 pm )
Үндсэн хуулийн цэцийн даргыг УИХ-аас улс төрийн шалтгаантай онцруулж, цэц дараан ь ийм шийдвэр гаргасан нь захиалгаар ийм алхам хийгээд байгаа нь илт байхад Жижиг нам эвслүүд дуагарахгүй байна.Сонгууль бүрт хуулиа өөрчилдөг цэц Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй гэж үзэж байна, нэг хэсэг хүн өөртөө тохируулсаар өдий хүрлээ.
-
Зангараг (May 03, 2016 5:18:18 pm )
Р. Бурмаа гэж ичдэгүй хүн бнаа пропорциональ 2012 онд дэмжиж бна гэчээд одоо болохоор буруу байжээ гэдэг зүйл яриад бхын
-
Зангараг (May 03, 2016 5:18:58 pm )
Р. Бурмаа гэж ичдэгүй хүн бнаа пропорциональ 2012 онд дэмжиж бна гэчээд одоо болохоор буруу байжээ гэдэг зүйл яриад бхын хэлж бсан үгийг орууля
-
Зангараг (May 03, 2016 5:21:12 pm )
-Сонгуулийн тогтолцоо хамгийн гол нь тухайн улс орныхоо нөхцөл, онцлогт тохирсон байх ёстой. Бид мажоритар тогтолцоогоор дөрвөн удаа сонгууль явуулсан. Энэ тогтолцооны хамгийн сөрөг зүйл нь сонгогчдын санал маш их гээгддэг, савладаг. Дөнгөж 50 хувийн санал авсан нам 90 гаруй хувийн суудал авч болдог. Энэ бүхэн хамгийн гол гажуудал учраас мажоритар тогтолцоо тохиромж муутай гэж олон улс оронд үздэг. Нөгөөтэйгүүр цэвэр пропорционалийг авчихвал уудам газар нутагтай улс орон эзэнгүйдэх, газар нутгийн эрх ашгийг хамгаалдаг, түүний төлөө дуугардаг төлөөлөл байхгүй болох аюултай.
-
solar (May 03, 2016 5:23:41 pm )
Энэ үндсэн хууль, ҮХЦ чинь эрх барьж байгаа МАН, АН-н тоглоом болж дууслаа. 2012 оны сонгуулийн намын жагсаалтаар гарж ирсэн түлээ нөхдүүд монголыг идээд уугаад дуусчлаа ш дээ хамаг уул уурхай газар шороог минь зараад идчлээ.
-
Зангараг (May 03, 2016 5:25:08 pm )
Уул уурхай, байгалийн баялгаа эрчимтэй ашиглаж байгаа энэ үед газар орон эзэнгүйдвэл муу үр дагавартай. Холимог тогтолцоогоор аль аль талын давуу талыг авч, сул талыг сааруулж өгдөг. Нөгөө талаар намууд үзэл бодол, мөрийн хөтөлбөрөөрөө уралдах боломж олгодог. Парламентын засаглалыг бэхжүүлнэ гэдэг пропорциональ буюу намын нэрээр санал хураахыг дэмжинэ гэсэн үг. Уудам газар нутгийг эзэнгүйдүүлэхгүй,
-
болд (May 03, 2016 5:52:30 pm )
Г.Баярсайхан: АН нэг намын “ Жийрэг” болж явах ёсгүй
2011.08.31
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн холимог тогтолцоонд пропорциональ давамгайлах хэрэгтэй гэсэн байр суурийг АН-ын бүлэг илэрхийлсэн. Та ямар байр суурьтай байна вэ?
-Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч сөрөг талыг нь орхиод байна. 50:26 бол аргаа барсан л арга. Пропорциональ тогтолцооны босгыг одоо ярьж байгаа шиг долоон хувиар тогтоох юм бол олон нам гарч ирэх боломжийг хаана. Улмаар хоёр том нам болох МАН, АН л үлдэх байх. Уг нь УИХ өрсөлдөөнтэй, олон үзэл бодол уралдуулж асуудлыг шийддэг байх ёстой. Гэвч өнөөдрийн Монголын улс төрийн хандлага өөрчлөгдөөд байна. Өмнө нь улс төрийн бүлэглэлүүдийг бизнесийнхэн дагадаг байсан бол уул уурхайн томоохон ордоо ашиглаад эхэлмэгц эсрэгээр боллоо. Бизнесийнхний араас улстөрчид гүйж байна шүү дээ. -
зочин (May 04, 2016 5:43:56 pm )
намын жагсаалтаар гарч ирсэн 28 гишүүн тэгэхээр Үндсэн хууль зөрчөөд гарч ирсэн нөхдүүд болох нь ээ, сонгууль сар гарангийн дараа болох гэж байхад ямар системээр явагдах нь тодорхойгүй бна гэдэг нь одоогийн УИХ-д суудалтай намуудын арчаагүйнх. Одоо өөрсдөө дахиж сонгогдох гээд өөрсөндөө тааруулсан өөрчлөлт оруулна. ТЭгээд дахиад 4 жил ард түмнээ доройтуулж өөрсдөө тэрбум тэрбумаар нь идэж таргална. ийм арчаагүй хүмүүс ш дээ УИХ-ын гишүүд.
-
зочин (May 06, 2016 2:15:07 pm )
хөдөө сар гаран амарч яваад ирлээ.хөдөө орон нутагт манан сонгуульд гарах магадлал бага байсан хөдөөний малчидын санаа сэтгэл өөрчлөгдсөн байна лээ.
10 Comments