antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 2 comments

Гудамжны тамхичдыг гудайтал торгоё

нийтлэсэн Admin

Тамхийг хорт тахал гэж дэлхий нийтээр нэрлэж, өвчин, эмгэгийн талаас нь залхтал ярилаа. Харин түүнийг эдийн засгийн аймшигт хар дайны утаатай хор гэдгийг тэр бүр ярьж байгаа бил үү?

Утаат хар тамхиар уушгиа цоо буудуулж, уршигт сүрьеэгээр өвчлөн үй олноороо үхсээр байгаа хэрнээ хүн төрөлхтөн хашрахгүй, харин ч үлэнгэтэн шунаж, тамхиар гангарцгаан байгаа нь хачирхалтай.

Тамхи бол мөнгө олох хамгийн хямдхан хэрэглүүрийн нэг болсон учир дэлхий нийтээрээ тамхины хортой тэмцэх гээд ялагдах уу гэхээс ялж чадахгүй өдий хүрлээ. Тамхи бол эдийн засгийн том дайны гол түүхий эд болсоор байна.

Тамхи бас бизнесийн их олз оруулдаг ганц уут болсоор байна. Тамхитай тэмцэе гэхээсээ илүү тамхины үйлдвэрлэлэлтэй хатуу тэмцэх чухал болжээ. Тамхичидтай тэмцэе гэхээсээ тамхийг хууль бусаар их хэмжээгээр борлуулагчидтай хатуу тэмцэх чухал болжээ.

Тамхи бол ядуу буурай орныг цөлмөн сүйтгэх хар дайны аюултай “Цөмийн бөмбөг” билээ. Ядуу хүний оюун ухаанаас эхлээд эд баялаггүй хоосруулах муухай уршигтай зүйл бол яах аргагүй тамхи.

Тамхи юуны өмнө оюун ухааныг мансууруулагч, амьсгалын гол эрхтэн уушгийг сорн мөлжигч хорт “могой” юм. Тамхины хор дэргэдээс нь хүнийг сорон мөлжсөөр байдгийг сайтар ухаарахгүй байгаа нь харамсам.

Тамхичин болход хүүхэд нас их нөлөөтэй. Хүүхэд насандаа л тамхины амтанд орж, улмаар архаг тамхичин болох гараагаа эхэлдэг нь тодорхой.  Хүүхэд насандаа тамхинаас жишгвэл тамхичин болчихгүй байх учир ч бас бий.

Миний үеийнхэн тамхинд орсон түүхийг би сайн мэднэ. Бид дөрөвдүгээр ангид орохоосоо л биеэ жаахан тоож тамхи сонирхож эхэлж байж билээ. Манай ангийн хэдэн банди нар хичээлийн завсарлага анаж суугаад пирхийн гарцгааж тамхи татдаг , шинэ хүүхдийг эгнээндээ элсүүлдэг байсан.

Тамхи татаж байгаа хүүхэд цаанаасаа арай өөр, үеийнхнээсээ том болчихсон юм шиг, бие даасан эрх чөлөөг эдэлж байга аюм шиг л харагддаг байсан. Ах нартайгаа тамхилж байгаа бага насны хүүхжэд бол хэрдээ л томорчихож байгаа хэрэг. нэг иймэрхүү гэнэн, хийсвэр, сониуч сэтгэлгээ л хүүхдүүдийг тамхинд уруу татах шижим болдог.

Хөдөөний хүүхдүүд бас тамхийг орлуулан тэмээ, адууны хомоол, хонь, ямааны хоргол үйрүүлэн тамхилж үздэг. Элдэв өвс ч жижиглэн татаж үзэх энүүхэнд. Гэхдээ томчуулаасаа их нууна. Багш нараасаа бүр ч их далдална.

Нуугдаж тамхилж байгаад өвс ногоо шатаах, өөр дээрээ, толгой дээгүүрээ нөмөрсөн хөвөнтэй дээл, даавуу, шуувуугаа шатаагаад баларч байсан түүх зөндөө. Түймэр тарих нь гэж айгаад тамхинаас гарчихсан хүүхэд ч олон л байдагсан. Миний хувьд, дэргэдээ гурван том архаг тамхичны дунд өссөн гэхэд ганц ч удаа тамхинд амташсангүй.

харин айзууд маань бүгдээрээ арахаг тамхичид болцгоосон шүү. Одоо тэд маань тамхины хор хөнөөлийг мэдэрч, багагүй өвчин эмгэгт баригдчихсан суугаа нь нууц биш.

Тамхи бол хүн төрөлхтнийг хордуулсан утаан тахал юм. Тамхидалтаас болж дэлхий даяар 10 секунд тутам нэг хүн нас барж байна. Харин 2020 он гэхэд гурван секунд бүрт нэг хүн амиа алдана гэсэн тооцоо гарчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 9 дүгээр сарын 19-нөөс  10 дугаар сарын 20-ныг дуустал “Тамхины хяналтыг эрчимжүүлье” сарын ажлыг эхлүүлээд байгаа. Энэ аян үр өгөөжөө өгвөл сайн л юмсан.

Монголчууд манжийн нөлөөнд автах үеэс эхлэн хэтэрхий их тамхи хэрэглэж сурсан. Өдгөө дэлхийд  архаг тамхичдаараа тэргүүлж, цөөхөн монголчууд утаан тахлын жинхэн эзэд болчихоод явж байна.

ДЭМБ-аас тамхи  таталтын байдлаар гаргасан судалгаагаар Монгол  Улс эхний аравт орчихсон явааг юу гэлтэй вэ? сайнаараа түрүүлдэг гүй юм бол муугаараа манлайлья гэсэнтэй адил ч юм шиг. Энэ бол мунхарсан хүний л мулгуй санаа шүү дээ. Хөгжил рүү явахад хүний мууг дуурайх албтатай юу?

Хөгжингүй орнууд амхины эсрэг тэмцлээ хурцатгасаар байна. Эрүүл хүнтэй байж үсрэнгүй хөгжил рүү ордог юм гэдгийн нада захын жишээ нь энэ. Гэтэл тамхи үйлдвэрлэгчид хөгжил лорой улс руу тамхиараа бууддаг.

Тамхин сум бол буурай орны толгойг хага буудаж, бусармаг аргаар бусад баялгийг нь цөлмөн авах гэсэн муухай оролдлого юм. Тиймээс ч ядуу буурай орхон руу тамхины наймаагаа чиглүүлж,гений алсан сан болсон хүүхнүүд, ирээдүйн баялаг болсон хүүхдүүдийг нь  тамхичин болгож авахын төлөө дайтдаг юм.

Тамхины хор хөнөөлийн эсрэг төрийн бодлого нь хичнээн сул байна, тэр улс орон руу чиглэсэн тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын “буу” чиглэдэг нь тодорхой. Судлаачид ийм л “дайны уршиг”-ийг дэлхийн хүмүүст анхааруулж байна.

Монгол Улсад тамхины эсрэг хуулиа хатуу мөрдөж байгаа ганц ч алхам алга. Харин ч тамхины чөлөөт худалдааг өөгшүүлсээр байна. Улаанбаатар хот, бусад омоохон хот суурингуудын  хаана ч тамхины жижиглэн худалдаа эрхэлсэн хүмүүсийн эгнэн суусныг харж болно.

Тэдний хэнтэй нь ч уулзсан “Амьдралаа тамхиар залгуулж байгаа юм чинь ил задгай зарахгүй гээд яах юм бэ. Гэр бүл, үр хүүхдээ ингэж тэжээж байна.

Борог амьдралаа залгуулж байгаа тамхийг маань хураан авч, торголоо гээд монголчууд тамхинаас гарахгүй ээ. Хичнээн хатуу  шийдвэр гаргасан ч гэсэн тамхиа зардгаараа л зарна” гэж хээвнэг хариулж байна.

Уг нь манай улс тамхины эсрэг хуулиндаа ширхэгээр тамхи зарахыг хориглосон  байдаг. Гэтэл дэлгүүр, ТҮЦ, хувь хүмүүс энэхүү хуулийг огт мөрдөхгүй байна.

Мөнгөтэй хүмүүс нь монголд үйлдвэрлэж байгаа “Цагаан өргөө”, “Улаан шонхор”, “Алтан навчис” гэх мэт хямд үнэтэй тамхийг авч татахаас илүү импортын тамхийг  голцуу хэрэглэж харагддаг.

Харин дээрх үнэ хямд тамхийг орлого багатай иргэд ихэвчлэн хэрэглэж байна. Ширхгийн тамхийг дийлэнхдээ хүүхэд, оюутан, залуус худалдан авдаг байна. Оюутнуудын 40 хувь, 12 настай хүүхдүүдийн 10-15 хувь нь тамхи ширхгээр авч татдаг аж.

Тамхичид үүнээс гадна эрүүл мэндээрээ асар их хохирсоор байна. Манай эмч нарын судалгаагаар уушгины хорт хавдартай хүмүүсийн 87 хувь, зүрхний өвчин туссан хүмүүсийн долоон хувь, хөхний хавдартай хүмүүсийн 40 хувь нь тамхичид байна.

Сүүлийн үед тамхичид өөрдсөө хордоод зогсохгүй хажууд байгаа хүнээ, цаашлаад нийгмийг хордуулж байна. Тамхи ийнхүү нэг улс үндэстнийг хордуулагч болчихоод байгаа билээ. Ингэж улс гэрээрээ болон нийгмээрээ хордоход хүргэж  байгаа тамхичдад нэн хатуу хариуцлага тооцох хэрэгтэй болжээ.

Гудамжинд тамхи баагулан алхаж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүд зөндөө болжээ. Тэд юунаас үл айна. Уг нь тэднийг сүнсийг нь зайлтал айлгадаг хатуу торгууль хэрэглэж сурвал ядаж л гудамжинд тамхи татах нь багасахсан. Гудамжинд тамхи татуулдаггүй улс орон зөндөө.

Тамхи татсан л бол өндөр торгууль  оноож, тамхичдыг хашраадаг байна. Тамхи тагтчдад зориулсан тусгай зогсмоол, булан, газартай улс ч бий. тэндээ л тамхиа татахгүй бол өөр орчинд ганц ч гишгүүлэхгүй торгодог туршлагыг авч хэрэглэе.

Доод тал нь 10 мянга нтөгрөгөө рторгож, гудамжинд ил задгай тамхи худалдаалахыг бүрмөсөн зогсооё. Тамхи худалдвал 100 мянган төгрөгөөр ч торгож болох юм. Мөн насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдахыг эрс хориглууштай.

Тэр бүү хэл, олон нийтийн газар, ууш зуушны газруудад ч тамхийг нэвтрүүлэхгүй болмоор. тамхичдын халааснаас тамхийг нь хураан авч үйлчлээд, гарахад нь буцаан олгож болох юм. Ер нь л гудамжнгы тамхидалтаас болж агаар орчин ч эрс муудах болжээ.

Тамхи татсан хүнтэй тамхи татдаггүй хүн зөрөхөд л агаараар дамжуулан асар их хор авч ,хажуухнаасаа гэмгүйгээр хордож буй нь гачлантай. Дотоод орчноо тамхигүй болгоё. үүний дараа гадаад орчноос тамхины аюулыг холтгомоор байна.

Гадаадаас авч буй импортын тамхинд ноогдуулж байгаа татварыг нэмэх хэрэгтэй. Манай улсын тамхи үйлдвэрлэгч болон импортлогч компани нь хуулийг уландаа гишгэж,хэдхэн  эрх мэдэлтнүүдийн ашиг олох зэвсэг болоод удаж байна.

Түүнчлэн тамхийг  хоол хүнстэйгээ холин хаа сайгүй худалдаж буй нь ч буруу. Тамхийг талх шиг худалдан авсаар байх уу?  Хөгжингүй орнууд тамхины эсрэг хүчтэй арга хэмжээг авах болсноор хүн амынх нь тамхины хэрэглээ эрс багассан байдаг.

Харин ядуу буурай улс орнуудад  тамхи үйлдэврлэгч компаниуд борлуулалтын бодлого, үйл ажиллагаагаа хүчтэй чиглүүлж иргэдийг нь хордуулсаар, мансууруулсаар байгаа юм. Тамхины контрбанд ажиллагаанд манай дипломат албаныхан ч байнга өртдөг. Түрүүч нь ял эдэлж буй.

Сүүлч нь хэрэгт холбогдоод, хэрүүл маргаанд автаад, арын хаалгаар амиа аргацааж буй нь ч нууц биш. Тамхины дайнд олон ядуу орон өртсөөр байна. Манай улс тамхины дайны гол сүлжээнд нэрвэгдэхгүй гэх баталгаа алга.

Тамхины тухай хуулиа өөрчлөн шинэчлэхийг ч цаг үе шаардах боллоо. Өнөөдрийн хуульд үйлдвэрлэл, үйлчилгээний газар, орцонд тамхи татахыг хориглосон байдаг ч харин эсрэгээрээ дээрх газрууд нь тамхины жинхэнэ оромж орлох болжээ.

Монгол Улсыэн хаана ч тамхи татаж болно. Хуулиа хэрэгжүүлдэггүй болхоор тэгж тамхичид давраад байгаа юм. Зарим улсад “Тамхи татахыг хориглоно” гэсэн бичиг наагаад, түүнийг хэрэгжүүлэхгүй бол торгуулаад тамхинаас айгчид олширсон түүх бий. Тэр бүү хэл дам тамхидалтад ч иргэд нь өртөхгүй байх болжээ.

Нөгөөтэйгүүр Ерөнхий боловсролын сургуулийн орчныг тамхигүй болгох хамгийн чухал билээ. Боловсролын салбар бүхлээрээ тамхины эсрэг сурталчилгааг өрнүүлж, дам тамхидалтыг хүртэл зогсоовол нийгэм аяндаа цэвэршииж, тамхитай тэмцэх аян илүү үр дүнтэй болно.

Уг нь тамхины хор хөнөөлийг нас бие гүйцсэн хүмүүсийн ухамсарт нөлөөлөх гэж үйлээ үзэж сууснаас гэнэн балчир хүүхдүүдийн сэтгэхүйд хурцаар тусгаж өгвөл дээрсэн. Хүүхэд байхаас нь тамхинаас айлгаж, хор уршгийг нь жигшиж сургавал сайнсан.

Ингэснээр цаг хугацааны явцад тамхигүй нийгэм цогцлоох боломж нээгдэнэ. Тиймээс эхлээд гудамжинд хор түгээгч тамхичдыг гудайтал торгоё. Гудайтал торгуулчихаад тамхиа сонгох уу, талхаа сонгох уу гэдгийг үзье л дээ.

                                                                                                                                                                Ж.Батсайхан, Б.Үүлэнсолонго

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

antalya rent a car