antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

АН, МАН-ынхан сонгууль будлиантулахгүй гэсэн баталгаа гаргах ёстой

нийтлэсэн Admin

МАХН-аас өрх тусгаарласан Хамуг Монгол хөдөлмөрийн намынхан Дээд шүүхэд бүртгүүлэхээр өчигдөр материалаа өглөө. Хуулийн дагуу тус намыг бүртгэх эсэхийг ажлын 30 хоногт Дээд шүүх шийдэх юм. Цаг үеийн зарим асуудлаар Хамуг Монгол хөдөлмөрийн намын Цэцийн дарга, УИХын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Хамуг Монгол хөдөлм өрийн нам Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан байна. Танай нам хэдэн гишүүнтэй юм бэ?

-Дээд шүүхэд шинэ нам бүртгэхэд асуудал үүсдэг гэсэн ойлголттой болчихож. Бидний хувьд ямар нэг маапаан байхгүй болохоор асуудал гарахгүй биз. Улс төрийн намын тухай хуулиар 801-ээс дээш гишүүн зөвшөөрсөн тохиолдолд нам байгуулдаг. Манай намыг байгуулахаар 1200 хүн санал нэгдэж, их хурлаа хийсэн. Хуулиар их хурлаа хийсэн бол нам байгуулагдсанд тооцдог.

-Та намынхаа Цэцийн дарга. Монголын улс төрийн намуудаас Цэц байгуулсан нь анхных. Намд Цэц ямар үүрэгтэй юм бэ?

-Барууны улс төрийн намуудад Цэц байдаг. Тухайн намын дээд удирдлагын ёс зүйн асуудлыг Цэц нь хариуцдаг. Манай улс төрийн намуудад хууль биелүүлдэггүй, ёс зүйгүй, шударга бус хүмүүс намын дарга хийгээд гишүүдийнхээ эрхэнд нь халддаг явдал байна. Гишүүд нь үг дуугарвал “Нэр дэвших эрхтэй чинь ярина” гэх мэтээр сонгогдох эрхэнд халддаг дарангуйлагч болчихсон. Намын бүтэц, дүрэмд сонгодог ардчиллын зарчмыг суулгаж өгөөгүй учраас иймэрхүү явдал гарч байна. Зарим намд шоронгоос гарсан хүн ордог, эсвэл намаа хаяад өөр намд ордог. Намын дарга нар нь тохиролцоод л стандарт бус Засгийн газар байгуулдаг гэх мэт асуудал бий. Үүнээс зайлсхийхийн тулд манай нам Цэц байгуулсан. Ингэснээр даргын эрх мэдлийг хязгаарлаж байгаа, тэр дураараа авирлах боломжгүй. Одоо С.МолорЭрдэнэ дарга идэвхтэй үйл ажиллагаа явуулах ч эрх нь дүрмээр хязгаарлагдана.

-МАХН-ын гишүүн байхдаа та онцгой асуудал хэлэлцэхээс бусад үед УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Одоо өөрөө намтай болсон болохоор УИХ-ын үйл ажиллагаанд оролцох уу?

-Оролцоно. Сонгуулийн хуулийн төслөөр их тоглож байна. Үнэндээ хэлэлцээд ахисан зүйл алга. Баахан тоо гаргаж ирж байснаа одоо 48:28 гэсэн хувилбар гаргаж ирлээ. МАН өмнө нь 52:24 гэж байсан, дөрөвхөн тоо солиод юу өөрчлөгдөх юм. Монголчууд наймын тоог сайнаар бэлгэддэг. Энэ сэтгэхгүй дээр тоглож 48:28, 38:38 гэх мэт наймын тоотой хувилбар гаргаж ирээд байна.

-Та аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Системийнхээ хувьд нэг шат ахиасай гэж бодож байгаа. Мажоритар хувилбараас шууд пропорциональ руу шилжих амаргүй учраас холимог байж болно. Асуудлын гол нь тооны харьцаанд биш. Эрх баригч хоёр нам, Ерөнхийлөгч ирэх сонгууль будлиангүй болно гэсэн баталгаа гаргаж өгөхгүй байна. Тиймээс ирэх сонгууль будлиантай л болно. Энэ УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилд хэнтэй ч улс төрийн хариуцлага тооцсонгүй. Тиймээс аюултай жилүүд болж байна. Улс төрийн хариуцлага хүлээгээгүй энэ олон гэмт хэрэгтэн сонгуулиар гараад ирвэл ард түмэн дүнг хүлээн зөвшөөрөх үү. Сонгуулийн хууль, Оюутолгойн гэрээ хоёрыг нухацтай хэлэлцэхийг хатуу шаардах ёстой. Сонгуулийг будлиантуулахгүй гэдэг баталгаагаа гаргах ёстой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car