antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2016 10 comments

Амлалтаас амлалтын хооронд ард түмэн л туйлджээ

нийтлэсэн Admin

-САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАРИГДСАНГҮЙ, БОССОНГҮЙ, БҮТСЭНГҮЙ-

14621634835726d81bd094f

Цаг хугацааг ухрааж болохгүй ч эргэж санах боломжтой. Улс төрийн намууд 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд бүртгүүлж буй энэ цагт 2012 оны зарим үйл явдлыг нэхэн санъя. Тэр үед эрх баригч АН-ынхан ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь “Эдийн засгийн хувьсгал” гэж зарлаж байлаа. Бүр “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж тунхаглаж байсан цаг л даа. Гэвч тэдний амалсан биелсэн үү, бидний амьдрал дээрдсэн үү гэж асуух цаг болжээ.

2012 оны амлалтаас 2016 оны амлалтын хооронд Монголд юу өөрчлөгдөв. Өсөлттэй байсан эдийн засаг унаж, түүхий эдийн ханш буурч, иргэдийн амьжиргаа дордлоо. Иймэрхүү уруудсан, унасан жишээ захаас аваад бишгүй олон байна. Бас өсч байгаа зүйлс ч бас бий. Тухайлбал ам.долларын ханш өслөө, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, гадаад өрийн хэмжээ өслөө. Энэ бол сайн үзүүлэлт биш. Ард түмэнд амлаж байснаа биелүүлсэн бол өнөөдөр эдийн засаг ингэтлээ унахгүй, иргэдийн амьдрал ийм болтлоо дордохгүй байх байв. Цөөхөн жишээгээр тэд юу амлаж байсныг сануулж, тэр нь хэрэгжсэн үү гэдгийг асуумаар байна.

Ардчилсан намын “Монгол хүн – 2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж амалсан зүйл бол эдийн засгийн хувьсгал. Үйлдвэрлэл барьж, нэмүү өртөг шингээж, түүхий эдээ боловсруулж дэлхийн зах зээлд гаргахыг “Эдийн засгийн хувьсгал” гэсэн гуравхан үгээр тэд томъёолж байсан юм. Үүндээ хүрэхийн тулд үйлдвэрлэлийн паркууд байгуулна гэсэн амлалтыг ард түмэнд өгч байлаа. Өчнөөн олон зуун жишиг үйлдвэрээс гадна Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн нь тэдний гол амлалт юм.

Цаасан дээр хэдэн янзын макет хийсэн Сайншандын аж үйлдвэрийн парк амьдрал дээр “Мянгуужингийн үлгэр” шиг болсныг бүгд л мэдэж байгаа. Тэнд жилд хагас сая тонн кокс боловсруулах үйлдвэр боссонгүй. 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр ч баригдсангүй. Жил бүр 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэр боломжтой зэс хайлуулах үйлдвэрийн сураг ч гарсангүй. Энэ мэтчилэн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, 600-800 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, Сайншандын төмөр зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа ч бий болсонгүй. Ердөө л боссонгүй, бүтсэнгүй, баригдсангүй. Бүхэлд нь дүгнэвэл улсаараа өрөнд орсныг л эдийн засгийн хувьсгал гэхгүй юм бол “Эдийн засгийн хувьсгал”-аа тэд хийж чадсангүй.

Сайншандын аж үйлдвэрийн парк бол АН-ын 2012 онд өгч байсан хэдэн зуун амлалтын зөвхөн нэг нь. Үүн шиг үйлдвэр босгоно гэсэн амлалт өчнөөн байгаа ч олигтой хэрэгжсэн зүйлс үнэндээ алга. Ийм жишээг цааш үргэлжлүүлье.

“Монгол хүн – 2020” хөтөлбөрт “Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна” гэж тусгагджээ. Гэвч бодит амьдрал дээр нүүрсний ордуудаа ашиглан нэг ч цахилгаан станц барьсангүй. Нөгөө аж үйлдвэрийн парк байгуулж, 600-800 мВт-ын эрчим хүчний цахилгаан станц байгуулах ёстой Дорноговь аймагт нь л гэхэд XXI зуун гарчихаад байхад найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хоёр сум байна.

Тэдний хэрэгжээгүй амлалт энэ мэт цааш үргэлжилнэ. Жишээлбэл “Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулна” гэж амалж байлаа. Гэвч мөрийн хөтөлбөрт туссан энэ зорилт бас л хэрэгжсэнгүй, бүтсэнгүй, боссонгүй.

Энэ мэтээр АН-ынхан нэг амлалтаас нөгөө амлалтын хооронд юу ч хийсэнгүй. Харин ч өмнөхөө биелүүлээгүй байж өшөө олныг нэмж амалсаар л байна. Үр дүн даанч гарсангүй. Мөрийн хөтөлбөр нь ердөө л мөрөөдлийн жагсаалт болон хувирчээ.

Б.ИРМҮҮН

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 02, 2016 1:24:35 pm )

    4 жилийн дотор барьчихдаг юм биш шүү дээ. Гэхдээ цемент барилгын материалаа гаднаас авахаа больж эхлэж байгаа цахилгааны том дэвшил гарсан дулааны станц барилаа мөнгөнийхөө хэмжээгээр бүтээн байгуулалт хийгдээд явж байна даа

  • zochin (May 02, 2016 1:50:45 pm )

    Яг үнэн. Ардчилсан нам ард түмнийг амаар нь шороо үмхүүлж дуусч байна. одоо ч болсон бх

  • MGL (May 02, 2016 3:20:17 pm )

    АН МӨРИЙН ХӨТӨЛӨРТ АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ҮҮДНЭЭС ХӨДӨЛМӨРИЙН БАГТААМЖ ИХТЭЙ САЛБАРУУДЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ ГЭЖ БАЙСАН ГЭТЭЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ЦОМХОТГОЛ НЭРИЙН ДОР АЖИЛГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ЭГНЭЭГ УРТАСГАЖ ХУВИЙН ХЭВШИЛ ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙГЭЭР ЯДУУРЛЫГ ИХЭСГЭЖ ЗАЛХСАН НЭГ САЙН ДУРААРАА АЖЛАА ӨГЧ БАЙНА ЭНЭ ОДОО АЖИЛГҮЙДЭЛ БУУРСАН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ

  • САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР (May 02, 2016 3:46:01 pm )

    САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨМӨР ЗАМ МЭТИЙН ТОМ ТӨСЛИЙГ ЖЕНКО БАТТУЛГА ХУЛГАЙ ЛУЙВАР БОЛГОЖ ХУВИРГААГҮЙ БОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭХ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ

  • Улс тор судлаач. (May 02, 2016 4:03:03 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

  • Болд (May 02, 2016 4:43:20 pm )

    Ардын намын мөрөөдлийн мөрийн хөтөлбөрийг дахин нэг эргэн санаад бодоод үзээрэй монголчуудаа. Одоо улс орны байдлыг харахад тэд амлалтай 180градус эсрэгээр нь биелүүлсэн бололтой ямарч байсан эсвэл улаан луйварчид өнгөрсөн 4 жилд төрд гараад идэж ууж дуусахгүй дахиад 4жил төрд гарахвийдээ монголчууд минь дахиад хулхидуулваа.

  • Зочин (May 02, 2016 4:51:29 pm )

    МАНам 2000 онд Төрөөс хямралаас гаргая,Түмнээ ядууралаас гаргая уриатай мөрийн хөтөлбөртэй орж бсан энэ биелэсэн үү? Улс шиг хөгжье, Хүн шиг амьдаръя хөтөлбөр биелэсэн үү? гээд олон асуултууд бна даа.

  • Zochin (May 02, 2016 5:07:48 pm )

    ediin zasgiin aluurchidaa eh ornoos min bvvr zail bgaa munguu avaad zaildaa taivan amidramaar bnaa

  • Anonymous (May 02, 2016 8:20:29 pm )

    Баттулга -д Замтээвэр барилга хот байгуулалтын яамны сайд, Уйлдвэр ходоо аж ахуйн яамны сайдаар ажиллуулсан нь чононд хоттой хонь мануулахийн улгэр болсондооо

  • Zochin (May 03, 2016 12:42:08 am )

    ard tvmen 4-jil amidraliinhaa hairan tugtsaag ed naraar togluulaad ungurluu haruig ni sain barinaa bairni zeeliig yalgavartai ugch tuviin bvs geed zaag tavisan mkv -geed bas zaaglalaa yagaad bidend songol baij boldogui um bee yagaad uur uur hvv tuluh estoi um be

antalya rent a car