antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2016 14 comments

Gee: Толгойтын гудамжинд чулуу өшиглөж явахдаа ч би ийм л байсан

нийтлэсэн Admin

44b43df5d1ba599eb3717a9b597d6ec4

Реппэр Gee буюу Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Реппэр Gee-гийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухайгаар ярилцлагаа эхэлье?

-Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс миний нэг өдөр эхэлдэг. Дараа нь фитнесстээ ирж бэлтгэлээ хийдэг. Тэгээд л дараагийн ажлуудаа амжуулна. Ганц хоёр бизнессийн ажил бий. Мөн дуун дээрээ ажиллана. Ер нь өдөр бүр хийдэг тогтсон зүйл нь охиноо цэцэрлэгт хүргэж өгөх, авах болон бэлтгэлээ хийх. Би долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг.

-Ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Оны дараахан “Real” гэж лэйбэл компаниа байгуулсан. Одоогоор гурван артисттай. Тэдний­хээ дуун дээр ажиллаж байна. Дээрээс нь манай “Click Click Boom” бүлгийн 10 жилийн ой тохиож байгаа. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаг нь бо­лохоор хүмүүст мэдэгдэх байх.

-Таны уран бүтээлийн сэдэв голчлон нийгмийг шүүмжилсэн байдаг. Яагаад ингэдэг юм бэ?

-Яагаад гэвэл, нийгмийн нэг хэсэг нь би. Хоёрдугаарт, би сэтгүүлч мэргэжилтэй. Реп гэдэг бол миний сэтгүүл зүйн ажил гэж боддог. Тийм болохоор ийм байдаг ч байж магадгүй. Эсвэл миний онцлог байх. Тэрнээс биш заавал энийг хийнэ гэж зорьдоггүй. Надаас гарч байгаа зүйл нь энэ.

-Улс төр хэр сонирхдог вэ?

-Ёстой сонирхолгүй. Арай л тэнэг байна. Сонирхоод байхаар юм юу ч алга.

-Ингэж асуусны учир нь “Амиа бодсон ***” дууг тань намын захиалгаар хийсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Маш тодорхой хариулъя. Үгүй. Энэ дуугаа­раа би өөрийнхөө хэлмээр байсан үгийг л хэлсэн. Хүмүүс юу гэж ойлгомоор байна, дураараа л болно биз. Бүх юмыг улс төр, нам гээд ямар нэгэн юмтай холбодог болчихож. Аргагүй ш дээ, нийгэм ийм байхад юунд итгэх юм. Би өөрөө ч юманд итгэж чадахаа болиод байна. Гэхдээ надад итгэж болно (инээв).

-Та бол нийгэмд эзлэх байр суурьтай, нөлөөлөх хүрээтэй хүн. Таны дууг сонсч, даган дуурайдаг залуус бий. Тийм учраас сонгууль дөхөхөөр намууд их ханддаг уу?

-Аймшигтай байна. Намууд над руу байн байн залгадаг. Би үүнээс үнэхээр залхаж байна. Он гарснаас хойш л намайг зовоож байгаа.

-Олон намаас санал ирдэг байх. Гэхдээ өөрийн чинь үзэл бодолд дөхөм намаас санал ирвэл хүлээж авна биз дээ?

-Тийм саналыг хүлээж авдаггүй. Авдаггүй байсаар ирсэн, цаашдаа ч авахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, надад зөндөө хүн итгэж байгаа. Би тэр хүмүүсийн итгэлийг мөнгөөр зарж болохгүй байхгүй юү. Би хэрвээ “Энэ хүн сайн хүн” гээд хэлчихвэл “Gee сайн гэж байгаа юм чинь, сайн хүн байх” гээд хүмүүс сохроор итгэнэ. Тэгэхээр би сонсогчдын сонголтод нөлөөлнө гэсэн үг. Энэ бол байж болшгүй зүйл. Сонсогчид сонголтоо хийхдээ миний бодлоор биш, өөрийнхөө бодлоор хийх ёстой. Би тэр хүмүүсийн сонголтод нөлөөлөх нь шударга бус санагддаг. Үүнийг бусад хамтлаг уран бүтээлчдэд уриалмаар санагддаг. Гэхдээ миний уриалгыг хүлээж авахгүй л байх.

-Өнөөгийн нийгмийн талаар ямар бодолтой байна?

-Хүмүүс эрх чөлөөг мөнгөөр худалдаж авч байна. Алхаа гишгээ бүр мөнгө болчихсон. Бүх юмыг мөнгөөр худалдаж авч байна. Яагаад гэвэл, энэ нийгмийн хамгийн үнэт зүйл нь мөнгө болчихсон. Хүн биш мөнгө хамгийн үнэтэй болсон байна.

-Тэгвэл та нийгмийн үнэт зүйл нь юу байх ёстой гэж боддог вэ?

-Мөнгө лав биш. Мөнгө бол зүгээр хэрэглээ.

-Хувийн бизнестэй, уран бүтээлээрээ хан­галттай мөнгө олдог учраас та мөнгөнд ач холбог­дол өгдөггүй байх. Гэвч хоногийнхоо хоол­­ны мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж буй хү­мүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь мөнгө шүү дээ?

-Мөнгө олдоггүй үе байсан. Толгой­тын гудам­жинд чулуу өшиглөөд явж байхдаа би ийм л байсан. Магадгүй тэр үед ийм байсны шагнал нь өдийд ингээд ирсэн байх. Миний боддог зүйл бол зүгээр сууж хэрхэвч болохгүй. Амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Дээшээ хараад нэмэргүй ээ. Эд нар улс орноо хөгжүүлээд, бид нар сайхан амьдарна гэж байхгүй. Бид өөрсдөө бүтээх хэрэгтэй.

-Үндсэрхэг үзэл, үндэсний үзлийн ялгааг юу гэж боддог вэ. Та аль төрөлд нь багтах хүн бэ?

-Ямар хүнийг үндсэрхэг үзэлтэй хүн гээд ямар хүнийг үндэсний үзэлтэй хүн гэдгийг би үнэндээ хэлж мэдэхгүй. Хүмүүс намайг эх оронч хүн, үндсэрхэг хүн гэж хэлдэг юм. Яс юман дээрээ ялгааг нь би мэдэхгүй. Би зүгээр л Монголдоо хайртай хүн. Хайрлахаас өөр аргагүй ш дээ, би энд төрж өссөн юм чинь. Энэ чинь миний үндэс. Үндэс байхгүй бол мод ургахгүй.

“Гаднын соёл надад хамаагүй” гэж дуундаа дурдсан байдаг ч таны уран бүтээлийн төрөл болох хип хоп чинь гаднын соёл юм биш үү?

-Хип хоп гаднын соёл мөн. Гэхдээ бид гадаадад ургадаг модыг эндээ нутагшуулдаг биз дээ. Үүнтэй адилхан гадаадын хип хопыг эндээ авчраад нутагшуулчихсан. Энэ бол гаднын соёлын үрийг авчраад монгол соёлын хамт түгээн дэлгэрүүлж байгаа л хэрэг. Хар л даа, миний зүүсэн гинжийг, хүрэм, өмд гээд дандаа үндэсний үйлдвэрлэл. Манайхан Монгол гээд хэтэрхий ухраад XIII зуунд очих гээд байдаг болж. Одоо бол XXI зуун. Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Гэхдээ ёс заншлаа мартаж болохгүй. Аль алинд нь авах гээхийн ухаанаар хандах ёстой.

-Таны зүүсэн гинж их содон юм. Яагаад хонх, хонгинуур зүүдэг юм бэ?

-Нэгдүгээрт, монгол соёл, монгол заншил. Хоёрдугаарт, итгэл үнэмшил. Миний сахиус гэж хэлж болно. Гэхдээ би бөө биш шүү. Хүмүүс намайг бөө гэж ярьдаг юм байна лээ.

-Уран бүтээлдээ хэр цензуртай ханддаг вэ?

-Надаас гарч байгаа зүйлийг тэр чигээр нь гаргахыг хүсдэг. Яаж хүлээж авах нь хүмүүсийн асуудал. Би яаж хэлмээр байна, энэ нь миний асуудал. Асуудлаа би өөрийнхөөрөө шийднэ. Энэ чинь хүн болгонд олгогдсон эрх чөлөө, ардчилал. Засаглалд буруу байгаа болохоос ардчилалд буруу байхгүй ш дээ. Миний дууг хэчнээн зуун сая хүн сонсоно уу, хэчнээн мянган хувь цомог зарна уу тэр сонин биш. Гол нь хэзээ нэгэн цагт миний дуун дээр гарч байгаа шиг үе хүнд тохиолдоход дуунаас минь гарах гарцаа олж харж байвал тэр жинхэнэ амжилт.

-Хайрын тухай дуу хийнэ гэж боддог уу?

-Миний бүх дуу хайрын тухай ш дээ. “Миний нутгийг надад үлдээгээч” энэ бол хайрын дуу. “Хам” ч гэсэн хайрын л дуу. Харин эр, эмийн хайрын тухай гэвэл надад сэдэв үлдээгээгүй. Бүгдийг нь дуулчихлаа. Дуулснаа дахиж дуулаад, эргүүлж тойруулаад еэвэнгийн тал нь энэ, нөгөө тал нь энэ гэдэг шиг л юм болж байна.

-Уран бүтээлээ хийгээд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Бусад уран бүтээлчдийн юунд шүүмж­лэлтэй ханддаг вэ?

-Сонсогчийн хувиас л ханддаг. Харин нэг л зүйлийн эсрэг байдаг. Бусдыг битгий хуур. Өөрөөр хэлбэл, гаднын бэлэн юмыг битгий дуурай гэдэг. Битгий ам барь, битгий хулгай хий гэсэн үг л дээ. Мөн үзэгчдэд ч шүүмжлэлтэй хандмаар санагддаг. Улаан цагаан нүдэн дээр нь ам бариад байхад тэд нарт мөнгөө өгөөд дуулуулаад, алгаа ташаад байдаг. Ёстой гоё ам барилаа гэж байгаа юм шиг л. Ам бариад байвал ичтэл нь шоолоод буцаагаад оруулах ёстой, дуулж чаддаг болтол нь дуулуулах ёстой байхгүй юу. Яасан ч ичдэггүй юм, нөгөөдүүл нь ч яасан ичээдэггүй юм. Гэхдээ сүүлийн үед амьдаар дуулах оролдлого их хийдэг болсон байна лээ. Энэ нь сайн. Тэгэж байж л урлаг хөгжинө шүү дээ.

-Реппэр Gee-гийн үзэл бодол, уран бүтээлийн тухай нэлээд ярилцлаа. Харин одоо гэр бүлийн тань тухай сонирхмоор байна?

-Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Манай хүн ар гэрийнхээ ажлыг бүгдийг нь нугалдаг, одоогоор хараат бус судалгааны газар судлаач хийдэг. Таван настай охинтой.

-Өөрийгөө хэр халамжтай аав, сайн хань гэж боддог вэ?

-Тэрийгээ ёстой хэлж мэдэхгүй. Гэр бүлийнх­нийхээ санааг зовоолгүй, айхтар тансаглуулж чаддаггүй юм аа гэхэд юмаар дутаалгүй аваад явчих юмсан гэж боддог. Манайх бол аль аль талаасаа эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа жирийн л залуу гэр бүл.

-Эхнэртэйгээ танилцаж байсан түүхээ хуваалцвал?

-Тэрийг ярихгүй ээ. Яах юм.

-Яагаад?

-Уулзах ёстой хүмүүс уулздаг л юм байна лээ. Жам жамаараа явж байгаад танилцсан.

-Та ном хэр уншдаг вэ?

-Ном унших дуртай. Сүүлийн үед ном унших зав гарахгүй байна. Түүхийн, уран зохиолын, шинжлэх ухааны гээд янз бүрийн ном уншдаг. Бага байхдаа бүр их ном уншдаг байсан. Ээж ном уншихаа боль гээд гэрэл унтраахаар хөшгөө нээж байгаад сарны гэрэлд ном уншдаг, тийм дуртай баачка байлаа. Сүүлдээ ном уншсаар байгаад нүдний даралттай болсон.

-20 жилийн дараах өөрийгөө яаж төсөөлж байна вэ?

-Энэ тухай бодож байгаагүй. 20 жил байтугай хоёр жилийн дараахыг бодож байгаагүй. Өнөөдөр л хийх ёстой юмаа сайн хийх хэрэгтэй. Тэгэж байж хоёр жил, 20 жилийн дараа миний амьдрал цэгцтэй, илүү гэрэл гэгээтэй болно. Тиймээс өнөөдрийнхөө юмыг чухалчлах хэрэгтэй.

-Олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн нэг нь та. Энэ таны амьдралын салшгүй нэг хэсэг мөн үү?

-Үгүй. Энэ бол миний хувийн хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл. Би тэнд үг хэлэх, үзэл бодлоо илэр­хийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг. Gee юу хийж байна, ямар үг хэлмээр байна, хаашаа явж байна зэрэг надтай холбоотой мэдээллийг өгдөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол миний олон нийтийн сүлжээний хаягууд. Үүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгсэл талаас нь л ашигладаг. Энэ нь ч амар байдаг. Телевизээр реклам цацуулахад мөнгө. Үнэн хэрэгтээ надад тийм их мөнгө байхгүй. Тэгэхээр хүнд юм хийж өгөх өрөнд орно, эсвэл хүний аманд багтаж, гуйх хэрэгтэй болно. Харин сошиал медиад тийм юм байхгүй. 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Юуны төлөө” тоглолтоо хийхдээ телевизээр нэг ч реклам цацаагүй, гадуур нэг ч цаас наагаагүй. Зүгээр л олон нийтийн сүлжээгээрээ цацсан. Үүнийгээ хөтлөхөд тусалдаг хүмүүс бий.

-Ямар төрлийн дуу сонсдог тань хүмүүст сонирхолтой байна байх?
-Сонсдог дууны маань 70 хувийг хип хоп дуу эзэлдэг. Үлдсэн 30 хувьд нь янз бүрийн дуу сонсоно. Хааяа жазз хөгжим сонсмоор үе байхад сайхан уртын дуу сонсмоор санагдах үе ч бий. Миний чихэнд наалдаж байгаа хорвоо дэлхийн хөгжим болгоныг сонсдог.

-Гайхамшиг тохиогоод бирд гарч ирвэл та юу хүсэх вэ?

-Дэлхийгээс зайл гэж хэлнэ. Хүн бүрийн хүслийг амархан биелүүлдэг амьтан байх юм бол хөдөлмөр зүтгэл гэж байгаад яах юм. Шал утгагүй биз дээ. Эсвэл би бирдэд “Юу хүсч байна, биелүүлээд өгье” гэж хэлнэ.

-Өөртөө нэлээд итгэлтэй хүн юм аа?
-Яг ч тэгэж хэлж болохгүй. Эргэлзэх зүйл байлгүй яахав. Итгэх юм байна, эргэлзэх юм байна. Ямар ч байсан хий хоосон гэнэт гараад ирсэн зүйлээс илүү хөдөлмөр зүтгэлээр олж авсан зүйл амттай байдгийг би мэднэ.

Б.Бадамгарав

Эх сурвалж: АРДЫН ЭРХ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (April 29, 2016 12:03:23 pm )

    мужик

  • Anonymous (April 29, 2016 1:39:27 pm )

    DAJGYIL ZALUU BNA

  • зочин (April 29, 2016 3:05:46 pm )

    зөв бодолтой залуу байна даа энэ намууд хүнийг яаж ч магадгүй шүү

  • Бат (April 29, 2016 8:19:54 pm )

    Өмссөн зүүсэн нь хачин харагддаг. Хөнгөн хийсвэр, дуураймал залуу байх гэсэн тиймгүй бололтой. Их ухаалаг хүн байна . Баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.

  • Anonymous (April 29, 2016 9:52:15 pm )

    нам улс төрийн талаар маш зөв хэллээ Болд мэтийн урлагын нөхдүүд анхаарч уншмаар л юм ба

  • Huh tenger (April 29, 2016 11:46:28 pm )

    anh garch irehdeel iim bsan dajgvi mujik zaluu bi hvvhdvvdteigee cug duug n sonsdog bvr changa taviad.mundag zaluu shvv

  • Huh tenger (April 29, 2016 11:49:06 pm )

    boldiin turiin soerhol gj yu baisiin muu gonginuur bacaan uuruuch ichdeg bailgvide

  • amjilt husie (April 30, 2016 11:09:34 am )

    ene zaluugiin yariltlaguudiig sonsoj baihad ih zuv uzel bodoltoi, shuluun shudarga, tus tas zantai hun shig sanagddag, er ni er hun shig zagnadag, ongiroo sagsuu hooruu bish um bnaa, odoonii er em ni medegdehgui manin gomo um shig nariihan retuz umd umssun guljiganasan, sulidaatai zaluusiin derged haritsuulaad uz l dee, jinhene iim er hun shig zaluus hovordtson bgaazdee, Geed amjilt husie, urvaj sharvadaggui ene zandaa ezen ni bolj unench baigaarai, chi shuu

  • Anonymous (April 30, 2016 8:59:52 pm )

    Yriltslaga dajgui sanagdlaa amjilt husie

  • цэцэг (April 30, 2016 9:07:06 pm )

    Ene zaluu chini harin haa ochij zub humuujil , dadal ,bodol , uiltei huuhed um uu? Nom ih unshij b.san bol uur shuu .yriltslaga hiisen setguulchid helhed bird geech um chin hunii husel bieluuldeg shidten bish shuu dee .Gee buu muuguus hol baih ni sain hun er ni uuriinhuu ter neg dabtagdashgui chanaraar l b.j chadbal ter ni gaihamshig ymar neg um bolbol buu lamaas asuuj shiidene gedeg ni teneglel b.dag

  • Суги (May 01, 2016 1:25:52 pm )

    Ярьж хэлж бгаа нь худлаа зүйлгүй зөв бодолтоЙ залуу зурагтаар хоолны нэвтрүүлэгт орж бхад нь харсан тэр үeэс хүндэлдэг болсон.

  • Bahsh ni (May 05, 2016 12:48:30 am )

    Shaviihaa yariltslaga buriig unshdag.mash ih faalagddag shuu.bayrlaj yvdag shuu. Amjilf husie.geomefriin hicheel deer 3 gargasandaa hylfsel uchie gehdee bagsh ni shudarga bsan bgaa biz

  • zochin (May 05, 2016 2:20:35 pm )

    mundag zaluu bn

  • Anonymous (May 08, 2016 12:00:55 am )

    Saihan sangdla amjilt

antalya rent a car