antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2016 6 comments

Иргэдийг доллар, мах, гурилын өсөлт мөлxүүлэх нь үү дээ

нийтлэсэн Admin

e86c4d3670b738550f852b3a03678cfd

Он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өссөөр гуравдугаар сарын сүүлээр 2050 төгрөг даваад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1978.39 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар монголбанкнаас ам.долларын нэрлэсэн үнэ нь 2009.41-т хүрчээ. Арилжааны банкуудад 2004-2008 төгрөгөөр авч, 2014-2018 төгрөгөөр худалдаж байна.

Ийнхүү доллар суларч байсан ч эргэн өсөв. Эдийн засгийг эрчимжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлүүлэхээр Засгийн газар өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Гэхдээ одоог хүртэл алт олборлогчид хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудаас аваагүй л байгаа юм. Долларын өсөлтийг саармагжуулах дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай холбон тайлбарлав. Нөгөөтэйгүүр манай улсын эдийн засаг тогтвортгүй, хямралтай байгаагийн улмаас гадаад валютаа даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орхидог. Энэ жишгээ өнөөг хүртэл дагасаар л. Удахгүй махны үнэ хаданд гарвал гайхах хэрэггүй бололтой. Цалинг нэмэгдэхгүй байж идэх зүйлсийнх нь үнэ өсөхөөр хүмүүс килограммын худалдан авалтдаа шилждэг хэмээдэг. Энэ ч бичигдээгүй хууль шүү. НӨАТ хэсэг иргэдийг сөхрүүлсэн өдгөө үлдсэн хэсгийг нь доллар, махны өсөлт мөлхүүлэх нь үү дээ. Улсын төсөвт долларыг 2030 төгрөг байхаар тусгасан нь дэндүү өндөр босго болсон.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дөрөвдүгээр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд : “Алтан Тариа” задгай гурил мөн савласан дээд гурил, Үхрийн мах, цул, Хонины мах, ястай Хонины мах, цул Үхрийн мах, ястай, Монгол Байцаа, Манжин үнэ нэмэгджээ.

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Иргэн (April 29, 2016 3:24:57 pm )

    Мах гурилын үнэ ядаж гайгүй баймаар байна аа. Арай л ихдүүлээд байх юм. Хяналт тавих арга байхгүй байдаг юмуу. Гурил ядаж байхад бүр их хэрэглэгддэг. Байдгаараа зөвхөн мах гурил аваад бусад хэрэглээгээ яах вэ….

  • зочинpokpkхүшүгүзш (April 29, 2016 4:58:01 pm )

    энэ ардчиллын хэд ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна даа. өөрсдөө болохоор гэдсээ түнтийтэл идчээд цадсан чоно шиг явцгаах юм даа. ард түмэн үүнийг харсаар байгаа гэдгийг мэддэгийн болов уу

  • зочин (April 29, 2016 7:22:26 pm )

    Юуууун мөлхүүлэхнүү вэээ? аль 2,3 жилийн өмнөөс мөлхчихсөн бхд чинь.Админ хаана бж бгаад ирээ вээ?

  • bayara (April 30, 2016 2:48:53 pm )

    tsust huvisgal hiihgui bol ene heveeree l bn daa tegj baij l oilgono

  • Зочин (May 04, 2016 4:23:04 pm )

    Анд минь би 3 жилийн өмнө сөхөрсөн, 2 жилийн өмнө мөлхсөн, өнгөрсөн жилээс элгээрээ хэвтээд босож чадахгүй болсон, 2016 оноос амьсгалхад хүнд болоод байна шүү дээ.

antalya rent a car