Б.ОЧИР
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын жагсаалт Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Үргэлжлэл нь тун шуурхай явж байна. АН, МАН тойрог жижигрүүлэх тохиролцоогоо хийсэн. Одоо УИХ уг дүгнэлтийг хүлээн авах процесс нь явагдаж байна. Юутай ч энэ Их хурал Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь тов тодорхой. Учир нь анхнаасаа ийм “тавилт”-тай эхэлснийг олон эх сурвалж хэлж байгаа.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.4-т “…Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно”, 8.5-д “…Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.
Эндээс үзэхүл 2012 онд намын жагсаалтаар сонгогдсон, өдгөө Их хуралд сууж буй 28 гишүүний асуудал яригдаж таарах нь. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр Их хурлын эрх зүйн чадамжтай гишүүн мөн үү гэсэн асуулт гарч ирж байна. Цэцийн тухай хуулиар бол одоогийн нэр бүхий 28 гишүүн Үндсэн хууль зөрчөөд намын жагсаалтаар сонгогджээ.
Харин АН, МАН-ын зарим гишүүн “…Цэцийн шийдвэр болоод өнгөрсөн асуудалд үйлчлэхгүй” гэж тайлбарлаж байна. Одоогийн гишүүдийг эргүүлэн татах нөхцөл бололцоо, хуулийн гаргалгаа байхгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. Тийм ч байж болно. Гэвч Монгол төрийн түшээдэд ёс суртахууны хариуцлага, бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх ёс зүй байх ёстой.
Энгийнээр ойлгоход, Цэц дүгнэлт гаргаад намын жагсаалт хууль бус гэчихлээ.
Ийм нөхцөлд жагсаалтын гишүүд сайн дураараа эрхэм гишүүний бүрэн эрхээс татгалзах ёстой гэсэн үг. 2012 онд намын дарга, олон жил Их хуралд суусан эрхмүүд л голчлон намын жагсаалтаар Их хуралд орж ирсэн байдаг. Жишээ нь, Цэцийн дүгнэлтийг хамгийн түрүүнд дэмжиж хүлээн авсан эрхэм гишүүн Д.Дэмбэрэл гэхэд л бусдыгаа уриалаад бүрэн эрхээсээ тагалзахад юу нь болохгүй гэж. Тэр Их хурлын дарга байсан. Олон жил Их хуралд суусан, туршлагатай парламентч гэж намтраа тодотгодог нэгэн. Өдгөө тэрээр намын жагсаалт буруу байжээ гэдгийг хүлээн зөвшөөрч гараа өргөсөн. Бас Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд гээд “туршлагатай парламентчид” энэ 28 дотор зөндөө байна.
Тэдний хувьд бүрэн эрхээсээ татгалзах нь мэдээжийн хэрэг хүнд шийдвэр байж болно. Дэндүү их эр зориг шаардаж байж мэдэх юм. Гэвч чуулганы танхимд олон жилийн турш, өдөр бүр хууль дүрэм, шударга ёс ярьдаг тэднээс энэ зэргийн шийдвэр гарах учиртай сан.
Жагсаалтын 28-ын хэн нь ч юм, “…Манай жагсаалтынхаан, бүгдээрээ бүрэн эрхээсээ татгалзацгаая” гээд гараад ирж гэмээж нь Монголын төрт ёс, парламентын төлөвшилд өгөх “Ок” үнэлгээ болж таарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Tumurbaatar (April 28, 2016 12:30:26 pm )
Ehleed Altanhyag, Z.enhbold , syhbaatariin batbold nar tatgalzval””…………..
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (April 28, 2016 12:38:23 pm )
Бүрэн эрхээсээ татгалзаад 4 жил авсан цалингаа буцааж өгөх хэрэгтэй дээ. хууль зөрчиж, улс хохироосон улс чинь.
-
ЗОЧИН (April 28, 2016 1:06:43 pm )
ЭНЭ ХҮМҮҮС ИЙМ ШУДАРГА БАЙЖ ЧАДАХ УУ
-
Зочин (April 28, 2016 1:22:36 pm )
Дахин ийм юм бүү давтагдаасай. Ичих нүүрээ элгэндээ наагсад. Өөрсдийнхөө хүчээр, ард түмний төлөөлөл болж гарсан бол хэн ч юу ч гэхгүй. Ичих булчирхайтай байя л даа, Бүрэн эрхээсээ татгалзах нь зөв. Нэгэнт хууль бус учраас…………………..
-
irgen (April 28, 2016 1:23:50 pm )
erh zyin chadamjgyi bnaa geed bna busuu taraahee
-
irgen (April 28, 2016 1:42:57 pm )
Oyunii namaas busad ni toirgoos garsan hun baigaa ,toirgoos garsan gishuungui oyuny nam 2 suudaltai ,2-uulaa jagsaaltaar OYUN,DEMBEREL 2 yostoi ichig ichig geed ch ichih bishdee.
-
Зочин (April 28, 2016 1:55:00 pm )
Өнөөдрийн энэ УИХ-ын хямрал бол АН-ын үүсгэсэн асуудал буюу албан тушаалын төлөөх дайн. АН задарч бутарч байж энэ асуудал шийдвэрлэгдэнэ.
-
Mongol (April 28, 2016 2:35:02 pm )
ene 4 namin 29 hunees ene udaad toirgoos garah magadlaltai neg ch hun alga.
zailbal taarna ichih bulchirhaigui amitad. -
Үнэн (April 28, 2016 3:12:36 pm )
Огцор,огцор,тонил тонил, зайл зайл,
-
zochin (April 28, 2016 5:44:44 pm )
Yaj ch bodson iim olon gishyyn ard tymnees songogdoogui baina, ingeed bodohoor jinhen shudarga bish baina. Byren erhees ni tatgalzuulah estoi,,,Gishyydiig zovhon ard tymen songono.
-
ZochinО (April 29, 2016 11:48:28 am )
Жагсаалтынхан хууль бус болж таарах шив тэгэхээр зайлах хэрэгтэй
12 Comments