antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2016 15 comments

Б.Булганыг хорих болсон үндэслэл, холбогдох захирамжийг хэзээ ил болгох вэ?

нийтлэсэн Admin

bulgan_112-Б.Булганыг хорьж шалгах болсон үндэслэлээ холбогдох байгууллага нь одоог хүртэл тайлбарлаагүй, захирамжаа нууцалсан байгаа нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа юм байна. Яагаад гэвэл С.Зориг агсны хэргийг маш нууцын зэрэгт хамруулан шалгаж байгаа учраас албаныхан өнөөг хүртэл тоймтой хариу өгөхгүй байгаа-
С.Зориг агсны гэргий Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих байраас Цагдан хорих 461 дүгээр ангид шил­жүүлэн, авчир­сан даруйд нь тус ангийн эмнэлэгт хэвтүүлж, шаард­ла­­­­­­­га­­­­тай гэсэн бүхий л эмчилгээг хийж эхэлсэн байна.
Төв аймгийн хориход 11 дүгээр сараас хойш хоригдсон түүнийг бараг хагас жилийн дараа буюу энэ сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд болох Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “эргэж” очсон юм. УИХ-ын гишүүдийг хорих байр руу оруулахгүй, Б.Булгантай уул­зуулахгүй гэж холбогдох албаныхан саатуулсан нь ч учиртай байсан бололтой.
Тэнд хүний эрхийн нөхцөл байдал Хүний эрхийн үндэсний комиссынхны хэлснээс огт өөр байсныг гишүүд олон нийтэд мэдээлсэн юм. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэг бүхий гишүүдийн ярьж хэлснийг прокурорын байгууллагын албан тушаалтан мөн л баллуурдаж, улстөрчид дэгсдүүлсэн гэх утгатай яриаг хэвлэлээр дайсан. Тэнд хүний эрхийн зөрчил байсан уу, үгүй юу, тэр нь их үү, бага уу гэдгийг одоо шүүн хэлэлцээд яахав.
Харин Б.Булганыг хорьж шалгах болсон үндэслэлээ холбогдох байгууллага нь одоог хүртэл тайлбарлаагүй, захирамжаа нууцалсан байгаа нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа юм байна. Яагаад гэвэл С.Зориг агсны хэргийг маш нууцын зэрэгт хамруулан шалгаж байгаа учраас албаныхан өнөөг хүртэл тоймтой хариу өгөхгүй байгаа. Олон нийт Б.Булганыг хэргийн цорын ганц гэрч гэдэг утгаар нь хорьж шалгаж байгаа гэж ойлгосоор ирсэн. Хэргийг одоо л илрүүлэх нь гэсэн хүлээлтийг нийгэмд төрүүлсэн.
Гэтэл Б.Булганыг он гарснаас хойш нэг ч удаа байцаагаагүйг түүнтэй уулзсан гишүүд ярьж байгаа юм. Түүнийг хорьчихоод мартсан болж таарав уу. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд ярихдаа “Өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд үүнийгээ хадгалж үлдэх сонирхолтой байх шиг байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы төр засагт өргөдөл, гомдол гаргах эрх нь ноцтой зөрчигдсөн байсан. Хоригдож байх таван сарын хугацаанд өмгөөлөгчтэйгөө хоёр удаа, ар гэрийнхэнтэйгээ нэг удаа уулзсан байсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт захидал бичсэн ч эзэндээ хүрээгүй, хавтаст хэрэгт нь авагдсан гэдгийг сүүлд байцаалтын үед мэдсэн гэсэн. Түүнд үзэг, цаас оруулахыг зөвшөөрдөггүй, өмгөөлөл авах эрхээ хязгаарлуулсан, шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж байгаа” гэдгийг дахин тодотголоо.
Байнгын гэрэлтэй, бусад хоригдогчдын нүдэнд бүх зүйл нь байнга ил байх нөхцөлд түүнийг хорьж байснаас гадна хорих байрны хоол хэт давстай байдгаас болоод бөөр нь өвдөж байгааг Б.Булган гишүүдэд ярьсныг Ц.Оюунгэрэл онцолж буй. Байцаалт авахгүй хэрнээ эрхийг нь маш өндөр хэмжээнд хязгаарлаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол хүнс өгч байсан зэргийг дүгнэж үзвэл түүнийг залхаан цээрлүүлэх гээд байгаа юм болов уу гэх хардлага төрж байна. Эсвэл улс төр идэвхждэг сонгуулийн өмнөх хугацаанд түүнийг чанд нууцлан тусгаарлаж, нэг үгээр бол амыг нь үдэх шаардлагатай байгаа юм болов уу гэх таамаглал ч иргэдийн дунд таржээ.
Түүнийг хорьж буй нөхцөл байдлыг дээрдүүлж, хүний эрхийн талаас нь энэ удаад гайгүй сайн анхаарч чадлаа. Харин түүнийг сэжиглэн шалгаж буй хэрэг нь юу болох, яагаад цагдан хорих болсон үндэслэлээ холбогдох байгууллагууд нь олон нийтэд биш гэхэд УИХ-ын гишүүдэд, наад зах нь Хүний эрхийн дэд хороонд тусгайлан танилцуулах цаг нь болсон юм биш үү?.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (April 28, 2016 8:55:07 am )

    ene setguulch ikh khuraliin gishuun nertei khuuliig ul toogch nar alibaa khuuli durmiig baga ch gesen oilgodog baimaar yum . khuuli khuchnii baiguullagiin erkhend yasan ikh oroltsokh durtai yum be. esbel kholbootnuud ni ingej nuluulj gaduur gargaj ugsen tokhirokh gej baina uu. iimerkhuu gishuud tomoohon alban tushaaltanguudiig ankhaaraldaa abch khyanakh khergtei gej ene mergejliin akhmad khunii khubid sanalaa olon niited damjuulj baina.Ter Bold Altankhuyag Battulga gekh met

    • зочин (April 29, 2016 10:54:43 am )

      ээлжит Энхбат биш уу? Ахмадаа

  • Sanal (April 28, 2016 8:55:32 am )

    Medej b.gaa zuilee uneneer ni heleedl gerch hohirogchiin hamgaalalt avaal boloo ym bish uuЭнд сэтгэгдэлээ бичнэ үү

  • Саарал малгай (April 28, 2016 10:18:34 am )

    Булганы талаарх мэдээлэл хаалттай байдаг байлаа. Сэтгүүлчид зориг гаргаж бичиж Олны анхаарлын төвд орууллаа. Энэ хүнийг золиослож болохгүй шүү Батүүлээ анхааруулчихий

  • zochin (April 28, 2016 10:19:07 am )

    Гишүүд очих бүрт мэдүүлгээ өөрчилдөг гээ биз дээ. Ер нь бөгс хошногоо албаар тонтогнуулж явдаг яшка маягийн эм ш дээ.бууж өхгүй маркын юм яридаг, түүндээ итгээд их байдаг усан буу амьтан. Гишүүдийн хулхи оролцоог “үйлдэл дээр” гэдгээр одоо хэрэгт татаач ээ. Яаах гэж ийм хууль гсн юмб? баянгол буудалд очсон гишүүд үйлдэл дээрээ яллагдах естой.гэтэл засгийг унагаана нэж шантаажлах.ингэснийх нь төлөө ан бас та нарт тойрог өхгүй гээчээ.олон арга бн ш дээ. Одноо

  • zochin (April 28, 2016 11:02:18 am )

    haalttai sedwiig il bolgoj zorigtoi bichij bga setguulchid sain bnaa tertei tegrgui ard tumen By;ganigg zorigiin hergeer baitsaagdaj bga l gej bodoj bga songuuli bolgonoor tomchuud shoudaad bhaar ene heregiin uchir ni ulam ih daamjirch bna sain bna setguulchdee tsaash ni bicheed ard timendee tugeegeed bai

  • Anonymous (April 28, 2016 11:19:40 am )

    bulgan ene xeregt xolbootoi bolood odoo boltol duugai baigaad bna

  • Иргэн (April 28, 2016 1:09:40 pm )

    Батүүлияр л холбогдчих вйдээ гэсэндээ л очсон биздээ. Ер нь нийтлэлүүдээр гарсан мэдээллээс харахад батүүл гуай зүгээргүй бололтой гэж бодогддог. Яаж шийдэхийг нь харьяа! Сонгуулын шоу л бүү болчихоосой!

  • Зочин (April 28, 2016 1:39:03 pm )

    СОНИН Л ЮМ.18жилийн өмнө шалгачаад одоо болхоор буруутай болгоод .яг сонгуулийн өмнө шүү.Ингэж нэр хүндээ бүү унгаачээ.ЦАГДАА БАЙЦААГЧ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ТА НАР ЯАГААД СОНГУУЛЬ ДӨХӨӨР УЧИРГҮЙ ЭНД ТЭНД Ч ХҮН БАРЬЖ ХОРИЛОО ГЭЭД л……жаахан ул суурьтай юм бодоо.

  • Anonymous (April 28, 2016 2:00:15 pm )

    УИХ-ын гишүүн Л.Болд ярихдаа “Өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд үүнийгээ хадгалж үлдэх сонирхолтой байх шиг байна”

  • Зочин (April 28, 2016 4:07:43 pm )

    Маш нууцын зэрэглэлээр шалгаж байгаа нь Ээбиий ,Үүл нар холбоотой юм биш үү тмймгшй бол юуны нь маш нууц баыхав дээ олон улсын парламкнтмын зүгээс хэргийг нээлттэй болго гэсэн шийдвэр гарсан гэлүү

  • ХУУЛЬ (April 28, 2016 5:12:29 pm )

    МАНАЙ УЛС ТӨРЧИД СААД САДАА БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЦАГДАА ТАГНУУЛЫНХАН БҮГДИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДНА ТЭД ӨНДӨР МЭРГЭШСЭН МЭРГЭЖЛИЙН УЛСУУД ШҮҮ АЛЬ ЭРТ ИЛРҮҮЛЧИХСЭН Ч БАЙСАН ЮМ БИЛҮҮ ЦАГДАА ХУУЛИЙНХАН Л УДАХГҮЙ ЧАНГАХАН ДУУГАРАХ БАЙХ ДАА

  • mongol hun (April 28, 2016 6:10:58 pm )

    ymar teneg hun ni bi hun alsan gej ooriigoo barij ogohov
    huleeh l uldej bid nar hervee buruu hunee barisan bol daraagiin tsagdaa nar shalgana shuu de zarim humuus boon shou bolchih yum hun bariad shalgah geheer tsagdaa nariin ajil hiilge shouchidaa bitgii tenegdeed zarim gishuun shig shoudaad bai

  • Anonymous (April 28, 2016 7:56:17 pm )

    Энэ авгай олон жил хэрэг нуун дарагдуулж хуулийнхнтйгг төөрөгдүүлсэн юм биш үү ?!. Энэ хэргийг үнэн зөв шийдэхэд шуурхай л ажиллах шаардлага байна даа.

  • Zochin (April 29, 2016 8:28:58 am )

    Huuliinhan oorsdoo hergiig dandaa uls torjyylj zabbsraas ni abilga heel hahuulaa abdag yum bish yy jaahan tomhon hergyydiig songuuli bolohoor l sohdog

antalya rent a car