antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2016 14 comments

“Хар халзан хурга” ч орж ирж болзошгүй жагсаалтыг “мөрөөдөгчид” сонгуулийг хойшлуулж Үндсэн хууль зөрчих үү

нийтлэсэн Admin

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээлт үүсгээд буй ҮЦХ-ээс /Үндсэн Хуулийн Цэц/  гаргасан намын жагсаалтыг сонгуулийн тухай хуулиас хасах эсэх шийдвэрийг хэлэлцэх байлаа. Гэвч хуралдаан эхлээд удаагүй байхад “Шударга ёс” эвлийн бүлэг завсарлага авснаар асуудал хойшилсон юм.

Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ дунд суудлаараа хуралдаж намын жагсаалт буюу листээр УИХ-ын гишүүн болох асуудлыг хууль зөрчсөн гэж үзсэн. Нэлээдгүй маргаан үүсгэсэн дээрх гомдлыг Цэцэд Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

Харин ойрын өдрүүдэд Цэцийн дээрх шийдвэртэй холбоотой иргэдийг төөрөгдүүлэх гэсэн янз бүрийн мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа” мөн уг шийдвэртэй холбоотойгоор “УИХ-ын ээлжит сонгууль хойшилж магадгүй” гэх зэрэг мэдээллүүд юм.  Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийг төлөөлж чуулганы хуралдаанд оролцсон төлөөлөгч сонгуулийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй ямар боломжгүй гэдгийг сануулсан юм. Учир нь Үндсэн хуулиндаа сонгуулийн хугацааг нэг цаг, минутаар ч хойшлуулахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс  сонгуулийн хуулийн дээрх өөрчлөлтөөс шалтгаалж УИХ-ын ээлжит сонгууль хойшлоно гэх ямар ч ойлголт байхгүй гэдгийг товч бөгөөд тодорхой болголоо.

Мөн Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс хойш “Цэц дөрвөн жилийн хугацаанд нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа” гэдэг яриаг олон нийтийн цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслүүдээр нэлээдгүй тархаж байна. Бараг л дөрвөн жилийн өмнө ҮХЦ “унтаж” байгаад сая “сэрлээ” гэх ухааны юмыг нэр бүхий гишүүд болон намын дарга нар ярьж явна. Гэтэл асуудал шал өөр. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө Цэц тойрогт ялагдаад уначихсан нөхөр жагсаалт руу автоматаар гулсаж орохыг л хориглосон шийдвэр гаргасан. Түүнээс биш пропорциональ системтэй холбоотой ямар ч асуудлуудыг хэлэлцээгүй. Харин энэ удаа иргэний гомдлын дагуу намын жагсаалтаар сонгогдох нь хууль зөрчсөн эсэхийг л хэлэлцэж, шийдвэрлэсэн.

ҮХЦ нь зөвхөн маргаан үүсгэсэн нөхцөлд л тухайн асуудлыг авч хэлэлцдэг байгуулдаг болохоос Цэц өөрөө маргаан санаачилж хэлэлцэж шийдвэрлэх эрх байхгүй. Тиймээс ҮХЦ ямар нэгэн байдлаар нэг асуудал дээр дөрвөн жилийн хугацаанд хоёр шийд гаргаагүй юм.

Ер нь намын жагсаалт буюу листийг байхгүй болгох саналыг Цэц хэлэлцэж шийдвэрлэсэнд баяр хүргэх хэрэгтэй. Үргэлж л “улс төрөөс хамааралтай болсон” гэж хардуулах болсон ҮХЦ-ийн хувьд дээрх асуудлаар хараат бус бие даасан хэвээр гэдгээ нотлон харуулсан гэхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлж, уг шийдвэрийг эсэргүүцэж буй нөхдүүдэд л асуудал нь байгаа юм. Учир нь өнгөрсөн сонгуулиар намын жагсаалт гэх “далдын хар” малгайг ашиглаад УИХ-д азаар ороод ирсэн хүмүүс л ийнхүү үхэн хатан эсэргүүцэж яваа. Тэднийг оройлон тэргүүлж яваа нөхдүүд бол Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан болон жижиг намууд. Н.Энхбаярын “далбаан дор” намирч УИХ-д орж ирсэн тэд пропорциниаль системийг үгүй болгочихвол дахин УИХ-д сонгогдоно гэдэг зүүд нь зэрэглээ хэвээр үлдэх аюултай. Тиймээс л ийнхүү “сонгууль хойшилно, Цэц нэг  асуудлаар хоёр шийдвэр гаргалаа” гэх мэтээр янз бүрийн арга саам хайж  яваа юм.

“Ядрахад ярь” гэгчээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зэрэг эрхмүүд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор сонгууль болох хугацааг хойшлуулах санал гаргаж яваа нь амиа “хоохойлж” байгаагийн шинж. Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь Үндсэн Хууль зөрчихийг уриалж байгаатай агаар нэгэн буй за. Хэрэв пропорциональ системийг “халчихвал” хамгийн түрүүнд Р.Гончигдорж тэргүүтэй хууччууд болон О.Баасанхүү, Баянсэлэнгэ тэргүүтэй “оймс”-ныхонд хүндээр тусна шүү дээ. Ер нь намын жагсаалт гэгчээр “хар халзан хурга” ч орж ирж магадгүй гэдгийг монголчууд бүгд ясандаа тултал ойлгочихоод байна.

 Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • бор (April 28, 2016 8:46:52 am )

    харц ардын хүүхдүүд орж болдоггүй их хурал юм уу. яахаараа нэр нөлөөтэйд нь нээлттэй эгэл жирийнд нь хаалттай байх ёстой юм бэ. Баасанхүү Баянсэлэнгэд офшор данс байхгүй байх бас тэр 2 олгирахи биш байх.

    • Anonymous (April 28, 2016 5:43:30 pm )

      баасанхүү шиг бөгс долоогч, баянсэлэнгэ шиг бага эмч төрп орох замыг хааж байгаа юм аа.

  • ... (April 28, 2016 8:59:10 am )

    Жагсаалтын гэнэ шүү?Тэр Нямдорж, мэнгэт бөө С. дэмбэрэл мэтс нь сонгогдоогүй биз дээ. Жагсаалтын сонгууль гэгч чинь жирийн ажил хийж амь тэжээгч ардад бол амьдралд хортой хар там хар жагсаат л байхгүй юу? Ер в сонгууль,энэ олон нам МАМ-д чинь дургүй хүрч залхаж байна. Улс орноо худалддагүй, ард түнээ луйварддаггүй төр засагтай Оросын ганц Путин шиг нэг монгол л байхад болоо юм биш үү?

    • zochin (April 28, 2016 9:49:04 am )

      saihan hellee gants baihad boloh bishuu

    • zochin (April 29, 2016 10:38:25 am )

      how bait magad.tegehdee Putin shig hun geed Ebe esvel tyyn shig hun garaad irvel yaana.Duusaaa

  • ЗОЧИН (April 28, 2016 11:56:16 am )

    Энэ цэцийн гаргасан шийдвэрийг хар л МАНАН д зориулсан байгаа биз дээ ээлжилж Монголыг зарж идэх гэж ямар их хуулиар тоголдог юм бэ жижиг намууд байхгүй болчихвол эд нар дураар дургих нь улам л ихсэнэ Монголчуудааа МАНАН г зайлуулаарай

  • Болд (April 28, 2016 11:58:44 am )

    Олон улсын конвенцэд манай улс нэгдсэн байдаг. Конвенцид сонгуул болохоос өмнөх 6 сард сонгуулийн тухай хуульд ямарч өөрчлөлт оруулж засвах хийхгүй гэсэн заалт байдаг. Энэ заалтыг шууд зөрчиж МАНАН-н ҮХЦ-д шууд нөлөөлж жагсаалтыг байхгүй болгож байгаа нь МАНАН төрд ямар нөлөөтэй өөрсдийн эрх ашгийн төлөө юу ч хийж чадахаа харуулж байна. Энэ сонгуульд санал авахгүйээ МАНАН.

  • иргэн (April 28, 2016 5:37:35 pm )

    зөв зөв, ард түмэн сонгосон хүмүүс л УИХ суух нь зөв, жагсаалт дэмий, ард түмний сонголт мэргэн байх болтугай,

  • Anonymous (April 28, 2016 6:25:25 pm )

    Хамаатан садангуудтайгаа нийлсэн 800 хүний гарын үсгээр байгуулгдсан намууд айн. бас парламентад суух санаатай юу

  • ХЭ ХЭ Ер нь намын жагсаалт буюу листийг байхгүй болгох саналыг Цэц хэлэлцэж шийдвэрлэсэнд баяр хүргэх хэрэгтэй. Үргэлж л “улс төрөөс хамаа (April 28, 2016 6:35:41 pm )

    ГЭЧИХЖЭЭ ХАРИН Ч ЖИНХЭН УЛС ТӨРЧДӨӨС ХАРААТ ГЭДГЭЭ ХАРУУЛЛААДАА

  • зочин бөх (April 28, 2016 9:07:10 pm )

    Цэц иргэдийн хүссэн шийдвэр гаргасан энхбаяр гэдэг хүн зөвхөн өөрийнхөө төлөө явдаг өчүүхэн амьтан болждээ МАХН хууль бус нам эбэй гуай АН д ашигтай санал авах үүднээс бий болгосон АН ын дагвар нам энэ 4 жилд АН тай нийлж монгол улсыг доройтуулсан нүгэл ихтэй наманцар Ан МАХНам 2 санал өгч болохгүй гэдгийг ард түмэн ойлгосон

  • МОНГОЛ ХҮН (April 28, 2016 9:59:45 pm )

    ЖАГСААЛТЫНХАН ЭРХ МЭДЛИЙН ЛУЙВАРЧИД
    ТЭДЭНД АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛ ҮГҮЙ

  • mongolhuu (April 29, 2016 8:04:44 am )

    2 nam zailahgui ni oilgomjtoi shu de odoo yah ve ard tumen mini

  • asat (April 29, 2016 8:05:31 am )

    Jagsaalt hereggui.

antalya rent a car