УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хуваарьтай байв. Тодруулбал, ҮХЦ-ээс сонгуулийн тухай хуульд багтсан намын жагсаалтаар сонгогддог хэсгийг Үндсэн Хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн.
Тиймээс энэ долоо хоногт УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа юм. Одоогийн байдлаар АН болон МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдсэн. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өчигдөр уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Харин дээрх асуудлыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хүлээж авахаас татгалзаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр чуулганаар хамгийн түрүүнд уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан эвслийн бүлгээс завсарлага авсан. Завсарлага авах саналыг эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдсэн ч УИХ-ын дарга хариуд нь “тав хоногийн завсарлага өгөх боломжгүй, одоо хуралдуулаад асуудлаа шийдвэрлэ” гэсэн юм. Гэвч одоо болтол эвслийн бүлэг дээрх асуудлыг шийдвэрлээгүй бололтой чуулган завсарлаад байна.
Харин хамгийн сонирхолтой нь өнөөдөр бүлэг нь завсарлага авахыг дэмжихгүй байсан ганц гишүүн бол Д.Тэрбишдагва гишүүн байлаа. Тэрбээр “Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна” гэв. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тэрбээр микрофонгүйгээр “Би бүлгээсээ гарна” гэж орилсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. МАХН, МҮАН, ИЗНН гэх жижиг намууд намын жагсаалтыг байхгүй болохыг хамгийн их эсэргүүцэж яваа. Тиймээс дээрх асуудлаас бол Д.Тэрбишдагва гишүүн эвслээс гарч болзошгүй юм. Хэрэв тэгвэл Шударга ёс эвслийн бүлэг албан ёсоор тарна. УИХ-д найм буюу түүнээс дээш гишүүнтэй нам, эвслүүд бүлэг байгуулах хуультай байдаг юм.
Мөн дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намуудын дарга, генсекүүдэд хандаж жагсаалтыг байхгүй болохыг дэмжихийг хүссэн уриалга гаргасан байдаг.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочинт (April 27, 2016 4:14:01 pm )
УЛААН ТА 2 ХАМТ ГАРААД НАМДАА ОРООЧ
-
НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (April 27, 2016 5:12:00 pm )
ЗӨВ ШҮҮ
-
badamaa (April 27, 2016 5:54:12 pm )
Tanii zov. Syy shig setgel gargahad us tsatsaad baidag chadvargyi bylgees garchih.
-
Баяраа (April 27, 2016 6:59:39 pm )
Тэрбишдавга гишүүнийг дэмжиж байна Монголийн ард түмэн бүгд ойлгож байгаа МАХН ганц хүний нам Н.Энхбаярынх Та хүн чанар гаргаад очсон Таний хүчээр наад балаа улсууд чинь их хуралд орсон сойлоотой хүмүүс Та одоо зайгаа барих болсон шүү
-
uyach (April 27, 2016 8:19:08 pm )
TERBISHDAGVA gishuunee bi erdenejamyan dargad neg zaxidal yabuulsan baigaa terniig ta bas unshaarai.tegeed eblerne tegvel mongol yalna.
-
иргэн (April 27, 2016 10:56:41 pm )
Их хурал дээр их ярих дуртай хүн. Харин яриа нь утга авцалдаагүй, ойлгомжгүй, оновчтой бус байдаг.
-
Naraa (April 28, 2016 6:49:24 am )
Гарах юм бол оймсны хэд бүлэг ч байхгүй сулдаа ганхан жороолно,оймсны хэд яана аа!
-
зочин:ЗОЧИН (April 28, 2016 10:14:10 am )
МАШ ЗӨВ ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ.ОЙМСНЫ ХУЛГАЙЧДЫГ ЗАЙЛУУЛ.
-
Болд (April 28, 2016 1:43:14 pm )
МАХН Тэрбишдагва гишүүнийг гадуурхана гэж юу байхавдээ. Энэ бол МАНАН-гийн захиалгаар хийж байгаа яс хаялт шүүдээ. МАНАН-гийн нөлөө ийм л их байхад ард түмэн мэдэрмээр юмдаа
-
congogch (April 28, 2016 11:59:29 pm )
zaluu nasaar tyryy bariad yaxabdee.IIm xyn congono gedeg l byryy yum
11 Comments