antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2016 Comments are off

СХД шинэ бага сургууль, цэцэрлэгтэй боллоо

нийтлэсэн Admin

13091876_1136673013021467_468792871_o

СХД-ийн 11 дүгээр хороонд өнөөдөр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын нээлт боллоо. 2-12 насны багачуудын суралцах тус цогцолборт 129 дүгээр сургууль, 214 дүгээр цэцэрлэг багтаж буй.

Цэцэрлэгийн тухайд 120 ортой буюу 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Одоогоор хүүхдийн тоо стандартын дагуу байгаа боловч шаардлагатай бол бага цөөн тооны хүүхэд нэмж авах боломжтой талаар цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа.

Харин сургуулийн хувьд 180 суудлын тоотой боловч одоогоор 220 сурагчтайгаар хичээллэж байгаа аж. Түүнчлэн сурагчдынхаа тоог 300 хүргэх боломжтой гэж үзэж байгаа тухайгаа сургуулийн удирдлагууд хэлж байв.

Тус цогцолборын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мөн бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд зочид гэр хорооллын багачууд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсонд баяртай байгаагаа хэлж, багачуудад сурлагын амжилт хүсч байлаа.

Харин сургууль цэцэрлэгийн удирдлагууд “Энэ онд ашиглалтад орж байгаа энэ жишгийн 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборын нэг нь манайд байгуулагдсанд баяртай байна. Бид хичээж ажиллах болно” гэцгээж байсан юм.

М. Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн

13113353_1136672983021470_1565546217_o

13090638_1136673003021468_1125572736_o

13072263_1136673009688134_1193583788_o

13078184_1136673076354794_944010241_o

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car