antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 1 comment

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдыг хорьжээ

нийтлэсэн Admin

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Т.Ганболдыг албадан саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Ганболдыг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн хэргээр хорьж шалгаж эхэлсэн гэнэ.

ОХУ-ын иргэн С.В.Паушок өрөнд орсон “Алтан дорнод Монгол” компаниа өнг өрсөн онд 300 сая ам.доллараар Т.Ганболдын удирддаг ОХУ-ын “Голдстрим инк” компанид зарсан юм.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хамаатан тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа компанийн эд хөрөнгөөс хувьдаа ашигласан хэргээр шалгагдаж байсан билээ. Т.Ганболдын “Голдстрим инк” компани нь ОХУд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд 2008 оноос хойш “Алтан дорнод Монгол” компанийг худалдан авахаар тус компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушоктой яриа хэлцэл хийсний үр дүнд өнгөрсөн жил өөрийн эзэмшилд авсан юм. Т.Ганболд С.В.Паушокоос алт олборлолтын болон нефть боловсруулах үйлдвэрийн төсөл нийлсэн, ОХУ, Монгол болон гуравдагч оронд бүртгэлтэй 16 компанийг албан ёсоор худалдан авчээ.

Гэвч “Алтан дорнод Монгол” компанид нийт 10.9 тэрбумын өр, 140 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудал бий. Энэхүү өр нь тус компанийн шинэхэн эзэн Т.Ганболдыг хоригдоход хүргэсэн бололтой. Мөн өчигдөр “Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүүг “Зоос”, “Анод” банкны хэрэгт холбогдуулан хорьсон гэх мэдээлэл ирсэн юм. Хэдийгээр уг мэдээлэл баталгаажаагүй боловч Б.Наранхүүгийн гар утас нь холбогдохгүй байлаа.

logo-ugluuniisonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 19, 2012 11:24:29 pm )

    bolj bna. songuuliin toirog tsoorson ni turuus tursun terbumtan , oligarhi, uls turchdiig yostoi neg alaltsuulj ehlej bna daa. ene muu luivarchdiig ingeh yostoi

antalya rent a car