Цалин нэг сая төгрөг болно гэж мөн ч удаан мань мэтийгээ хошгоруулж байна даа.
Саяхан хvртэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдийн цалинг сая төгрөг болгоно ч гэх шиг нөгөө vлгэрээ ярьж л яваа сурагтай. Аль 2008 оны УИХ-ын сонгуулиар амлаж байсан амлалт нь өнөөг хvртэл аман дотор нь бувтнасаар л байдаг бололтой хөөрхий. Ядаж бувтнаж байхгvй бол бvр мартагначихвал болохгvй гэж боддог юм байлгvй дээ.
Цалингийн дундаж нэг сая төгрөг боллоо… сайхан сонсогдож байна уу. Гэхдээ энэ биелэхгvй биш биелэх нь ойлгомжтой л зvйл. Харин хэзээ гэдэг нь тодорхойгvй. Тэтгэврийн хөгшин Дэмбэрэл даргын vед лав цалин ийм болтлоо нэмэгдэхгvй дэг. Цаг хугацаа улиран одож, хvмvvсийн хэрэглээ өндөрсөж, одоогийн та бидний авдаг 300 мянган төгрөгний цалин амьдралд хvрдэг байсан vе ард хоцрох тэр мөчид цалин магад сая дөхөх биз. Харамсалтай нь тэр vед авах сая төгрөгийн цалин өнөөдөр та бидний амьдралдаа дvнгэн данган хvргэж чадаж байгаа 300-хан мянган төгрөгтэйгээ тоон vзvvлэлтээс бусдаар нь онц чанарын ялгаа гарахгvй л болов уу.
Ирээдvйд сая төгрөг гэх мөнгөн дvнгийн хэмжээ нь л чихэнд чимэгтэй сонсогдож байгаагаас өөр таны бас миний амьдралд энэ цалин ямар ч эерэг vр нөлөө vзvvлэхгvй. Магадгvй ирэх 2012 оны сонгуулиар хоёр том намаас өнөөх л цалинг сая төгрөгт хvргэхээ амлаж л таараа. Бас л өнгөрсөн 2008 оны сонгуулиар амлачихаад өнөөг хvртэл биелvvлж чадахгvй байгаа шигээ сунжирсаар байгаад дараа дараагийнхаа сонгуулиудтайгаа өл залгах биз. Тэгж гэмээнэ цалин сая төгрөг аяндаа болох цаг хугацаа нь дөхнө гэж мань хэдэн төрийн томчууд дотроо нэгийг бодоод доороо хоёрыг төлөвлөөд сууж байгаа. Аяндаа цаг хугацааны шаардлагаар цалин сая төгрөг болох тул vvнд ч төрийн томчууд нэг их санаагаа чилээгээгvй л суугаа. Ер нь элдэв бусаар Хvний хөгжил энэ тэр гэсэн мөнгө төгрөг тарааж байхынхаа оронд тэр их 700 гаруй тэрбум төгрөгөө цалин хөлсөнд нэмэрлэчихэж болохгvй л байсан юм байх даа. Жаахан доогуур цалинтай хэдэн иргэдийнхээ цалинг нь нэмэгдvvлж, одоохондоо боломжийн гэж vзсэн цалинтай хvмvvстээ тодорхой хувь хэмжээгээр нь, харин хангалттай гэж vзсэн иргэдийнхээ цалинг нэмэхгvй байсан ч болох зэрэг аргаар энэ их хөрөнгөө vр бvтээлтэй өгчихөж болоогvй гэж vv. Сар бvр банкны vvдэнд vvрийн гэгээнээр гарч дугаарлан vдийн нарнаар 20-хон мянган төгрөгтэйгөө золгох хvмvvсийн цалинд нь тэр мөнгөө суулгаад өгчихгvй дээ. Нэг л их төрөөс их юм өгч байгаа царайлж байх юм. Vнэндээ бол тэр мөнгийг чинь иргэд авч байгаа нь vнэн болохоос ингэлээ гээд төрийг магтсан хvн нэг ч байхгvй шvv дээ.
Ер нь гурван зуун мянган төгрөгийг, зарим нэг нь бvр хоёр зуухан мянган төгрөгийг гэр бvлдээ хvргэж чадаж байгаа болохоос vнэндээ энэ мөнгө амьдралд өөрөө хvрэлцчихдэг юм биш ээ. Дараа сарынхаа цалинтай золгохын тулд энэ сарынхаа цалинг зөв зохистой, тодорхой хэмжээний төлөвлөлттэй л хэрэглэхгvй бол ирэх сарынхаа цалин буухаас наана нь хоол унд, хэрэглээний мөнгөгvй болох гэх зэргийн энгийн асуудлууд vvсдэг. Ёстой л хоёр идэхгvй, бас хоосон хонохгvй гэдгийн адил явна. Тэр төр засгийн, эрх мэдэлтнvvдийн яриад байгаа сая төгрөгийн цалин яг өнөөдөр л амьдралд хэрэгжихгvй юм бол ирээдvйд хэрэгжвэл энэ байдал vргэлжилсээр л байх болно.
Нэгэн цагт бөөрөнхий талх иддэг байснаа зvссэн, хэрчсэн талх хэрэглэдэг болж, гурилаа зуурч илддэг байсан бол хэрчсэн бэлэн гурил гарч тvvнийг нь иргэд ихэд хэрэглэдэг болсонтой л адил хvмvvсийн амьдрал энэ хэвээр хэрэглээ нь нарийсч, өртөг нь нэмэгдсээр сая төгрөгийг амьдрал өөрөө биднээс шаардах цаг ирэх тэр vед энэ төр засаг иргэдийн цалинг сая төгрөг болголоо гээд амьдралд юу ч өөрчлөгдөхгvй шvv л гэдгийг дахин хэлмээр байна. Нэмбэл одоо л нэм, vгvй бол ирээдvйд нэмэгдэх сая төгрөгөө тэр vед бидэнд нэмсэн гэж л бvv яриарай хэмээн урьдчилан сануулахыг хvслээ.
П.Сэхүүн
Холбоотой мэдээ
Comments are closed.