antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 Comments are off

“Хаан” Ерөнхийлөгчид Үндсэн хууль үл хамаарна

нийтлэсэн Admin

Шинэ Засгийн газрын сайдын суудалд нэр дэвшиж байгаа гурван хүн Ерөнхийл өгчийн сэтгэлд нийцээг үйгээс бүдэрч магадгүй болоод байна.

Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн мэдүүлсэн зургаан сайд болон тэдний оронд нэр дэвшээд буй зургаан сайд, Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч “Албан тушаалаасаа чөлөөл өгд өх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдэн, чөлөөлсний дараа шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой.

Тиймээс чөлөөлөх УИХ яараагүй байхад томилох гэж байгаа, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд С.Батболд бид хоёр юунд нь яарах вэ. Тэгээд ч би өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзаж, саналаа хэлсэн. Шинэ сайдуудыг УИХ-аас биш гаднаас томил гэсэн. Гэтэл үүнийг биел үүлсэнг үй. Бид сайн жишгийг үргэлжлүүлж, муу жишгийг таслан зогсоох ёстой.

Энэ утгаараа би саналаа тов тодорхой хэлсэн. Харамсалтай нь, намаас шийдсэн юм чинь хүлээн зөвшөөрөхгүй байсан ч яадаг юм гэсэн хандлагаар асуудлыг оруулж ирсэн нь туйлын буруу алхам болж байна” хэмээв. Түүнчлэн “УИХ-ын гиш үүний ажлаа хийж чадахг үй байгаа хүн Засгийн газрын ажлыг давхар хийнэ гэдэг хэцүү.

Тиймээс давхар томилдгоо болъё гэсэн шүү дээ” хэмээгээд Ерөнхий сайд С.Батболдоос тайлбар асуулаа. Ерөнхий сайдын хувьд “Монгол төрийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хууль дүрмийнхээ хүрээнд явагдах учиртай. Тийм учраас Засгийн газраас гишүүд чөлөөлөгдөх асуудал, тэдний орыг томилох асуудал өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу явагдах ёстой. Тэгж ч орж ирсэн.

Цаашид УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн х үрээнд, Засгийн газрын хуулинд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг хийж, УИХ-ын Засгийн газрын хүрээнд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг оруулах нь зүйтэй юм. Тэр тусмаа УИХ болон Засгийн газрын гишүүний давхцалыг ярилцах ёстой гэдэг асуудал гарч ирлээ” гэв. Мэдээж Засгийн газрын тэргүүний хувьд багаа бүрд үүлэх нь бүрэн эрхийн асуудал. Гэвч Ерөнхийлөгч болон УИХ-аар хэлэлцүүлэх нь зайлшгүй хуулийн хүрээний хэрэг юм.

Гэтэл Ерөнхийл өгч “Үндсэн хууль бүх юмны хаалт биш шүү. Хуулиа дагавал УИХ-ын гишүүн Засгийн газрын гиш үүн байж ч болно, байхг үй ч болно. Хориглосон зүйл байхгүй. УИХ, Засгийн газрын гишүүдийг давхардуулж томилдгоо энэ мөчөөс зогсооё л гэж байгаа юм. Яг амьдрал, ажил хэрэг талаас нь харах хэрэгтэй.

Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхг үй. Гэтэл энэ эрх мэдлийг хэрэгжүүлээд сууж байгаа гишүүд нэмж Засгийн газрын гишүүний эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Үүнийг Үндсэн хуулиар хориглоогүй ч амьдралд хэрэгжүүлж, жишиг болгох хэрэгтэй” гэсэн юм. Уулзалтын үеэр Ерөнхийл өгч хэд хэдэн хүнийг нэр цохон сайдын суудалд суух тийм ч амар даваа биш гэдгийг анхааруулав.

Тухайлбал Сангийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг сонгогдсон тойргийнх нь асуудал болоод буй Хонгор суманд очиж ажиллахыг үүрэгдэв. Мөн “Төсвийн байнгын хорооны даргын хувьд шаардлагатай мөнгө хөрөнгийн асуудлыг нь шийд. Д.Хаянхярваа гишүүнийг Сангийн сайдад нэр дэвших үеэс л Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс Ерөнхийл өгчид хандсан асуулга, асуултууд ирж эхэлсэн гэнэ. Долоо хоногт хоёроос гурван хүн хавдраар нас барж байна.

Тиймээс асуудалтай газраа очиж арга хэмжээ ав” хэмээн сануулаад авлаа. Харин Д.Хаянхярваа гишүүн зовлонгийн түргэн нь дээр гэсэн мэт өнөөдөр өглөө Хонгор суманд ажиллахаар аян замдаа гарсан билээ. Мөн Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Батлан хамгаалах яаманд очих хүн зангарагтай байх ёстой.

Энэ салбарын хамт олон маш чухал шүү гэж би тодорхой хэлсэн. Ж.Энхбаяр зэвсэгт хүчний удирдлага бусад хүмүүстэй уулзах ёстой. Ерөнхийлөгчтэй хамгийн ойр байх ёстой салбар бол Батлан хамгаалах, Гадаад харилцааны яам юм шүү” гэж захина лээ. Ерөнхийлөгч уулзалтынхаа төгсгөлд “Би төл өвл өснийх өө дагуу Оюу толгой, Таван толгойн орд руу маргааш өглөө явна. Ирэх даваа гарагийн үдээс хойш буцаж ирнэ.

Тэр болтол УИХ чөлөөлөх хүмүүсээ чөл өөл өг. Хэвлэл мэдээллээр дамжуулж ажил хиймээргүй байгаа шүү. Битгий араас янз бүрийн мэдэгдэл хийгээд байгаарай. Би тэнд ажил хийж яваа хүн. Даваа гарагийн үдээс хойш ирээд зөвшилц өл, миний хэлсэн ярьсан зүйлүүд өмнө нь байгаа сайд нарын асуудал энэ бүхнийг харна. Төрийн ажил бол өөрийн хууль дүрэм, жаягтай.

Бид үүнийг хийх ёстой” хэмээн үгээ дуусгасан юм. Хэдийгээр Ерөнхий сайд санал болгож, МАНын Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн ч шинэ сайдуудын босго нэлээд өндөр байгаа нь уулзалтаас ийнхүү мэдрэгдсэн юм. Өөр өөр хэлбэл “Хаан” Ерөнхийл өгч үндсэн хуулийг үл ойшоон, шинэ сайдуудад нэр дэвшигчдэд хатуурхаж эхэллээ.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car